Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. Хүний араншин буюу муухай Монгол зан : 34
Оруулсан admin on 2007-11-16 00:49:58 (5475 уншсан)

ЭВОЛЮЦИ
Олоон жилийн тэртэйд буюу одоогоос дөчөөд жилийн өмнө. Цэцэрлэгээсээ айлын эгчээр авхуулан харьж яваад хэн нэгний явган зам дээр гээсэн 15 мөнгө оллоо. Гэртээ ороод дөнгөж хувцсаа солиод ээжээс худаг ороод ирэх зөвшөөрөл гуйлаа. Ээж маань ч хэрэг зоргийг минь асуугаад “Миний хүү машин сайн харж яваарай!” гээд үлдлээ. 15 мөнгөө гартаа тас атган явсаар худаг дээр очин ганц ширхэг шошгой /борогцой/ аван гэртээ ирэн цөмөхийг /цөмөх ч гэж дээ, мэдээ сайн ороогүй өөдөсхөн гар, сүүн шүд минь онолдохгүй тэн хагасыг нь ястай нь, бүр хальстай нь ч тууж орхисон юм/ харин ч нэг үзүүлж өглөө. Миний дүү төрөөгүй байсан гэхээр би дөнгөж л дөрөв хүрч байж. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ
Оруулсан admin on 2007-10-30 08:13:22 (8265 уншсан)

Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ. Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан:33/б
Оруулсан admin on 2007-10-28 21:53:47 (5093 уншсан)

 

ИХ МЭДЭГЧ

Нялх багын минь салшгүй нэг найз минь бол хавтас нь нооройж, навсайсан томоо гээчийн зурагт ном “Үл мэдэх ба түүний нөхөд” байлаа. Тэнд нүдэндээ дугуй линзэн шил зүүж, зангиа-гонжүүм болсон нэгэн алдрай байх. Нэр нь Их мэдэх. Гэхдээ мань эр тэр бяцхан алдрайнууд дундаа жинхэн ИХ МЭДЭГЧ л дээ. Харин би одоо түүнээс өөр, бүр тэс өөр жинхэн чухал, чухал их мэдэгчдийн тухай өгүүлэхээр үзэг цаас нийлүүлж сууна. /Худлаа л даа, комьпютрийнхээ гарыг товшиж сууна./



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Балчир насны минь сэтгэлд хоногшсон дурсамж
Оруулсан admin on 2007-10-27 07:33:26 (6466 уншсан)

 

Тэнгэрт үүл бүрхээд юу юугүй бороо орох гэж байлаа. Чимбай өглөө усанд явах гэж гарснаас хойш хичнээн цаг өнгөрснийг сая л ухаарчээ. Бушуухан усаа аваад явъя гэж бодсон боловч тэнгэрт аянга цахилгаан бууж бороо шивэрч эхлэв. Гол дээр байсан хүмүүс бүгд л сандран гүйлдэцгээнэ. Хамт тоглож байсан найзууд нь ч гэсэн ум хумгүй гэр гэрийн зүг сандран гүйнэ. Чимбай яахаа мэдэхгүй хоёр литрийн хоёр хоосон бетоноо гартаа савчуулан гэрийнхээ зүг гүйх зуураа за одоо эгчид загнуулна даа юу гэж хэлэх вэ, ядахад усаа ч аваагүй байдаг гэж бодон гүйж явтал нойтон өвсөн дээр халтиран ойчив. Их л эвгүй нуруугаараа ойчсон болохоор хэсэг хэвтэж байгаад арай хийж босоод харвал эгч нь шүхэр барьчихсан ирж яваа харагдав. Чимбай гуай чи одоо хаагуур дэмий тэнээд байдаг юм бэ? Аль өглөө усанд явсан одоо хэд болж байна гэж загнахад Чимбай миний нуруу өвдөөд байна эгчээ сая усаа аваад яарч яваад халтирч ойчоод усаа асгачихлаа гээд нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн өрөвдөлтэй царай гаргавал эгч нь сандран алив нурууг нь үзье, болгоомжтой явахад яадаг юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 30/6 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан:32/б
Оруулсан admin on 2007-10-25 03:03:13 (6365 уншсан)

ГОБСЕК
За даа, шууд Гобсек гээд эхлэхээр “Аан, зээг энэ чинь...” гээд шууд ойлгох хүмүүн тэр дундаа залуучууд бараг л үгүй болов уу. Залуус, залуу үеийн маань буруу ч гэж юу байх вэ, төрж өсөж байгаа нийгэм, орчин үеийн, цаг үеийн л буруу гэх үү дээ. Үнэхээр энэ цаг үед ном уншдаг хүн тэр болгон байхгүй болсон болохоор “Гобсек” гэхээр шууд ойлгох хүн тэр болгон гарахгүй л дээ. Харин миний үеийнхэн /Би ямар нэгэн юм тэрлэхээрээ миний үед гэж их хэлж ярих дуртай. Өөрийн амьдарч буй цаг хугацаа, орон зайд дургүй хүн гэж ер хэн байх вэ дээ, айн?/ бол ганц зугаа нь “Ухаан далай номоос эхтэй” /Хаарал Мааркс/*, “Ном бол ертөнцийг харах цонх мөн” /Бальдиймар Илийч Лээнэн/** байсны учир гарсан ч орсон ч ном бариастай, ажилдаа, сургуульдаа явсан ч автобусанд ч ном шагайгаад явах нь жирийн л үзэгдэл байсан юм. ... Би өчигдөр тэрний тэрийг уншиж дууслаа, сайхан ном байна... Чамд тэрний тийм ном байна уу?... Тэр наад номыг чинь хайгаад байсан, чи нөгөө юугаараа сольж уншаа ч ... Хүүе, тэрний тийм номны дэд дэвтэр нь байна уу?... Хаа хүрэх нь вэ? - Өө холдохгүй ээ, номын сан ордог юм бил үү гээд л... 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан:31/б
Оруулсан admin on 2007-10-22 23:57:19 (4768 уншсан)

САЯ, САЯААР НЬ...

...Энэ дэлхийн хүүхнүүд юу эдэлж, хэргэлж явна вэ
Эгэл тэднээс дутаалгүй өнгөтэй бүхнээр гоёоод... /АПҮ-ийн дэргэдэх “Боргио” хамтлагын дуулсан дуунаас/

Дэлгүүр хэссэн шиг тэнэж явтал санаанд оромгүй хямдхан үнэтэй гоёлын дээлтэй тааралдан нүдэндээ ч итгэсэнгүй хэд, хэдэн удаа эргэж хургаж нягталж үзээд, сүүлд нь нөгөө “Сэрэлт” -ийн лавлаа Даш шиг худалдагч хүүхнээс нь асууж лавлаж байж андуурч, эндүүрээгүй яг л ийм хямд үнээр байгааг мэдсэн хойноо л сая худалдан авлаа. Цааш нь өөр юм үзэж сонирхох ч сэтгэл төрсөнгүй, хорхой дарагдсан бололтой шууд л харилаа. Гэртээ орж ирэнгүүтээ орон дээр дэлгэж тавин нааш нь цааш нь болгон эргүүлж тойруулж дахин, дахин нягталж үзээд /Дэлгүүр дотор ч бас мөн сайн нягталсан л даа/ ямар нэгэн өө согогүй байгаагаараа байгааг лавтай мэдэж аваад сая гэр лүү утас цохилоо. Гэхдээ хорин жил ханилсан ханийн минь төрсөн өдөр дөхөж байгааг бодолцон нэг сумаар хоёр туулай намнан “Хань минь, хөгшин чинь чамдаа төрсөн өдрийн бэлгэнд чинь жинхэн сюрприз авсан шүү, маргааш шууд илгээнээ” –гээр хязгаарлалаа. Өөдөөс юугы нь сонирхсон ч нэгэнт л сюрприз бол сюрприз л байх ёстой болохоор цагийн юм цагтаа гэж дүйвүүлсээр тодорхой юм хэлсэнгүй. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (29)
Оруулсан admin on 2007-10-04 11:29:41 (3704 уншсан)

ДАВАХГҮЙ ГЭСЭН ДАВААГААР...
Шинэ мянган гарч байлаа. Өөрийн хэдэн зулзагаа, бас газар дээрх ганц найзынхаа гурван зулзагыг дагуулан талбай дээр наадаж явтал найзын маань том охин "Ээж гэж нэг юм, тэнэг тэнэг юм яриад" гэж манай эхнэртэй буу халах нь сонсогдоно. Амьхандаа хүүхнүүд хошуу холбож байгаа ухаантай юмсан уу даа. Бусад нь дандаа эрчүүд болохоор бидэнд баригдахгүйгээр мөсөн гулгууруудаар гулган тарж одсон тэр үед л дээ. Би ч хэрэгт дурлан "За, тэгээд ээж нь юу гэж тэнэгтэж байх юм бэ дээ?". "Өө, дөчин тав хүртлээ эмээ, болохгүй шүү! гээд л тэнэг, тэнэг юм яриад л" гэж байсан юм. Энэ яриа ч тэгсхийгээд мартагдав. Аав, ээж нь харьд /Өмнөд Солонгост/ ажиллаж байсан болохоор баяр ёслолоор дагуулж явж наадуулдаг нэг тийм хэлэлцээгүй, ярилцаагүй бас хуульчлаагүй хуультай байсных үүргээ гүйцэтгэж явсан нь тэр л дээ.
2004 он гарлаа. Найз бид хоёр "Дөрвөө дарсан ат, дөч хүрсэн эр"-с боллоо. Найзын минь эхнэр ч бидэнтэй чацуу л даа. Гэтэл нөгөө "Ээж гэж нэг юм"-ны яриад байсан "Тэнэг, тэнэг юм" нь биелэлээ олон найз нарыг минь өвөө, эмээ болгож орхив. Юун тэр дөчин тав, мав вэ гэж. Утас цохилоо. Өвөө авч байнаа. Мэндийн зөрөө гаргаад сонин сайхан дуулах юу байгаагаа ярилцав. Зээгээ үзэхээр яаран хоёулаа харихаар болсон гэнээ. Найз минь хүүхдүүд яах вэ байж л байх юм чинь, Монголд очиж юу хийнээ? Мань мэтийн улс нэг олдсон боломжоо ашиглах л хэрэгтэй байж байвал дээргүй юу гээд жаал хатгаад барсангүй. Найзаараа баахан тогломоор санагдаад:
- За найз минь, өвөө болох ямар байна даа?
- Үгүй яах вэ дээ, очиж зээгээ тэвэрмээр л санагдаад байх юм хө.
- Тэр ч тэгнэ л дээ, гэвч өвөө болох ямар байна даа?
- Сайхан л байхгүй юу.
- Үгүй ээ, би өөр юм асуугаад байна. Чи өөрийгөө эмээ тэврээд хэвтэж байна гээд бодоод үз дээ!
- За чи битгий нохойтоод бай!
- Үгүй чи хариулал даа, эмээтэй унтах ямар байнаа?
- Өөрөө унтаад үзэхгүй юу?
- Чи надад эмээгээ зээлэх юм уу?
- Өөрийнхтөөгөө унтахгүй юу.
- Манайх эмээ болоогүй ээ, дор хаяж л 5-6 жилийн зай байгаа гээд жаал найзаа цаашлуулсансан. Миний муусайн наз нар ингэж л давахгүй гэсэн даваагаараа төлөвлөсөнөөсөө ч бүүр өмнө эмээ, өвөө болсондоо. Зээ нь энэ жил гурван ой хүрч өвөөгийн энгрийн зүүлт, элэгний наалт болчихсон хэргийн эзэн хэнгэргийн дохиурын бичлэг саяхан ирсэн билээ.Энэ ч бас яах вэ, хувь хүн.
Тэгвэл бүхэл бүтэн улс орноороо, нийгмээрээ ч бас давахгүй гэсэн даваагаараа давдагын үлгэрийг хуучин Соц-системийн орнууд гэгдэж байсан улсууд одоо давж явах шиг вэ. Манай монголчууд "Эв хамт" гэсэн хоосон мөрөөдлөөр жигүүрлэн муу "Хавьтаалист /капитал-хөрөнгө, капиталист-хөрөнгөтний нийгэм/" нийгмийг том цагаан мориор алгасан харайн гараад л цаашаа хатирч байснаа гэнэтхэн цагийн аясаар даваа, гүвээ болгоныг алгасахгүй давах учиртайг ойлгон нөгөө л нэг хөлөглөн авч давхисан цагаан морин жилдээ төрийн эргэлт тайван замаар хийж хавьтаалист нийгмээ байгуулж эхлэх шив. Өнгөрсөн зууны 30-аад оны үед нөгөөх л үл бүтэх хөрөнгөтөн нийгэмд гарч байсан элдэв асуудлууд / Хадгаламж, зээлийн хоршоо гэх мэт/ яг одоо манай цаг үед давтагдсаар. Хүн гээч амьтан хэзээд нийгмийн бүтээгдэхүүн байдаг тэр л утгаараа "Давахгүй гэсэн даваагаараа заавал эргэж давдаг"-ыг л эрхэм уншигч та, бид яс ойлгох хэрэгтэй шүү!
Зах зээлийн эдийн засагтай, хөрөнгөн дээр тулгуурласан энэ нийгэмд зальхай, луйварчид хаяаагүй байгааг анхаарч ямар нэгэн зүйл хийвэл сайтар тооцож долоо хэмжин нэг огтолж, наад цаадахыг нь сайтар нягтлан үзэж байвал тойрон өнгөрсөн даваагаа эргэж давах хэрэг гарахгүй амар байх болов уу?
Эрхэм уншигч танд ч гэсэн бас "Давахгүй гэсэн даваа" тааралдаж л байсан, та ч нэг биш долоон удаа давж явсан удаа байгаа л байх. Сайн нягтлаарай даа. Үнэхээр давахгүй даваа ч гэж бас байж болох л шүү л дээ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-10-05



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (28)
Оруулсан admin on 2007-10-01 04:26:16 (5825 уншсан)

ЦАГ, ЦАГИЙН ӨНГӨ /№2/
... Ёо-ёо ээжээ, байяаа ээжээ... ээжээ байяаа хэмээн уйлах бяцхаан хөөрхөн хүү. Төд удалгүй далдаас "Хүүе, Аглуу чи нааш ир!" хэмээн тасхийн загнах ээжийн дуу... Юу вэ, ээжээ? Яасан бэ, ээжээ? гэсэн нөгөө уйлагнаж байсан бяцхан хүүгийн огцомхон солигдох цовоо цойлгон дуу... Мөд удалгүй бас дахиад л ... Ёо-ёо ээжээ, байяаа ээжээ... ээжээ байяаа ... -гаар солигдох бяцхаан хүүгийн гомдонгуй мэгшин уйлах дуу, дүр төрх... /"Худалч жаал" хошин тоглолт/
... Настай хөгшин, эрээн тор барин орж ирэн ёхлон "Энэ Лхагваа хаачаа вэ?" хэмээн шилбэлзэн төд удалгүй охин нь гарч ирэн эр нөхөрөө өмгөөлөн тэмцэх ... Хэсэгхэн хугацааны дараа "Яанаа, энэ чинь уучихсан байна шүү дээ! Энэ бид хоёр ер нь ууж яанааа?

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БАГЫН ЯВДАЛ (16)
Оруулсан admin on 2007-09-25 22:59:16 (4837 уншсан)

ДАНБАОЛЫ ИДЬЕ
Бид чинь ямар эрин үед амьдарч байгаа билээ?... Яг зөв, бид ердөө л рекламны зуунд амьдарч байгаа шүү дээ. Өнгөрсөн зууны 90-өөд онд Монгол улс маань зах зээлд шилжиж эхэлсэн тэр л үеээс бид реклам гээч юмтай танилцаж, реклам гээч юманд хууртаж, хулхидуулж эхэлсэн билээ. Түүнээс өмнө "МАНАЙ НАМ, МАНЛАЙ НАМ" гэдэг ч юм уу аль эсвэл "СОЦИАЛИЗМ,КОММУНИЗМЫН БҮРЭН ЯЛАЛТ ӨӨД, УРАГШАА!" / Гэвч бүрэн ялалт байтугай хагас дутуу ч ялалтгүй ор сураггүй алга болох шив дээ, хөөрхий/ гэсэн улаан дээр цагаанаар бичиж энд тэндгүй өлгөсөн лоозонгуудыг л тооцохгүй бол реклам гэж юм байсан ч үгүй, бид ч мэддэггүй байж дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 27
Оруулсан admin on 2007-09-25 22:56:56 (5386 уншсан)

ОДООНЫ ЗАЛУУС УУ... буюу МӨНХИЙН СЭДЭВ
Би хүмүүжилгүй, даруулгагүй, ажилгүй, анхиагүй нэгэн.
Яагаад гээч? Яагаад гэвэл би залуу,зандан явах үедээ ахмадуудаас ийм л үг сонсдог байсан нэгэн. Эрхэм уншигч та ч бас л адилхан шүү дээ...
..." Ээ дээ, одооны энэ залуус уу? Бидний үед л лав ийм байгаагүй, шал өөр хүмүүжилтэй байсан...Бид ингэдэг байгаагүй...Тэр үед тэгдэг байгаагүй, гэтэл одоогын хүүхэд, залуус уу?"... Эрхэм уншигч та энэ үгийг ах, эгчээсээ бас аав, ээжээсээ мөн өвөө, эмээгээсээ ч юм уу ер нь өөр ах настай, амандаа сахалтай хэн нэгний амнаас сонссон л байгаа. Зүгээр нэг сонсохоор ч барахгүй та маш сайн даган дуурайгч сармагчин лугаа, утгыг нь мэдэхгүй ч даган дуурайж чальчигч тоть мэтээр эргүүлэн дүү нартаа, хүүхэд залуустаа, хойч үедээ өөрийн цаг үеийг өөрөө ч мэдэхгүйгээр магтан дуулж л байгаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (25)
Оруулсан admin on 2007-09-12 11:27:50 (4924 уншсан)

СААБУН
...Гал, усны аюул...Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт... Элдэв янзын осол... Энэ бүхнээс авран хамгаалсан, урьдчилан сануулсан, ухаалаг, эр зоригтой амьтад, тэдэнд зориулсан хөшөө дурсгал...
...Живж буй онгоцноос өчнөөн, төчнөөн хүний амь аварсан далайн гахай /дельфин/-ны хөшөө...Хаана ч билээ дээ, ямар учиртай ч билээ яг одоо санахгүй байна мэлхийнд зориулж босгосон хөшөө... Шуудан зөөгч тагтааны хөшөө...гээд элдэв янзын амьтдад зориулсан хөшөөнүүд энэ дэлхийн өнцөг булан бүрд байх ажээ. Тэднээс хүний хамгийн дотны нөхөр, хамгийн анхны гэрийн амьтан нохойнд зориулсан хөшөө бас их байх ажээ. Сансарт анх ниссэн Лайка нохойны тухай, түүний дурсгалд зориулан босгосон хөшөөний тухай дуулж, сонсоогүй хүмүүн байхгүй байлгүй дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (26)
Оруулсан admin on 2007-09-12 11:26:47 (4646 уншсан)

ЦАГ, ЦАГИЙН ӨНГӨ
Ажил тарчихаад айл хэссээн шиг /Энд, тэндхийн илүү дутуу сайт, блогоор хэссэн шиг цагаа бүртгүүлж цаг нөхцөөж/ тэнэж явтал Амарсайханыд эртний танил нэгэн буурайтай тааралдлаа. Нэгэнт л ах, зах хүнтэй тааралдсаных мэнд мэдэж, мэндийн зөрөө гарагалгүй л яах вэ...
За даа, уншигч таныхаа толгойг эргүүлээд яах вэ гэж. Амарсайханы блогоор шагайтал Ц.Байды гуайн сонинд бичсэн урмын үг "Ногоон толгой бүү олдоосой"-г уншчихаад Ц.Байды гуайд өөрийн эрхгүй бяцхаан гэхэд багадахаар, томдсоон гэхэд дэндэхээр нэг л тийм олон жилийн өмнөх гоморхол өөрийн эрхгүй гадагшлан урслаа...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БАГЫН ЯВДАЛ (15)
Оруулсан admin on 2007-09-10 00:14:24 (4924 уншсан)

ХАДАНД АВИРАГЧ
Тавд ордог жилийн зун анх удаагаа ТЭХС-ийн ажилчдын хүүхдийн "Пионерийн зуслан"-д амрав. Энэ нь "Дугана хад"-ны амралт зундаа 2-3 ээлж хүүхэд амраадаг байсан юм.
Нэг өдөр өглөөний хоолонд орчихоод тасгийнхаа 2 хүүтэй сэмхэн бултан ханан хаданд авиралт хийлээ. Гэхдээ яг ханан талаас нь биш эсрэг талаас нь буюу зүүн талаас нь энгийн хүмүүс гардаг тэр талаар нь, олс татаж бэхэлсэн хэсгээр нь авирлаа. 80 метр өндөртэй ханан хадны орой луу үеийн хоёр хүүтэй хөөрцөглөн, уралдаж мацсаар дээр хөх тэнгэр харагдсаар нэг л мэдэхэд оройд нь гарцгаалаа. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/4 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (24)
Оруулсан admin on 2007-09-09 03:20:52 (5104 уншсан)

ЯЛГАА
...Баасан гаригийн орой ажил тарчихаад шууд өрөө лүүгээ орох гэснээ эзгүй хоосон ханхайсан өрөө лүү нэг их яарсангүй, дэргэдүүр нь гарч айл хэсэв ээ. Ортол гэрийн эзэн, эзэгтэй хоёр бөөн тоо бодлого болчихсон зав муутай сууна...Тэгсхийгээд тооцоо дуусч эцсийн дүн гарав бололтой:
-Бараг л таван түм болж байна, яах вэ хө,болих уу? Дараа сарын цалингаар болох уу? гэж ярилцахыг сонсоод хэрэгт дурлан:
-За юу авах гээд бөөн тооцоо болоо вэ?
-Баагий ах аа, юм авахгүй ээ. Асахи орох хэрэг гараад, Монголоос эгч маань ирээд. Тэгээд очиж уулздаг юм уу гэтэл зардал нь талийчих гээд л...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Багын явдал (14)
Оруулсан admin on 2007-09-03 08:59:42 (4251 уншсан)

САВЛУУР
...Дээшээ, доошоо дүүжин, даажин биш тийшээ, ийшээ дүүжин савлуур...Тэгээд тэр чигээрээ сонс эргэх...
Миний багад "Хүүхдийн парк"-д том хүний болон хүүхдийн гэгддэг хоёр ч савлуур байлаа. Мэдээж хэрэг хэмжээгээрээ том жижиг. Энэ хоёр савлуур нь хоёулаа "Тулдаг" буюу тэр цагийн хэллэгээр "Өө, яамай яамай!" буюу одоогынхоор бол "Шал мяа!" савлуурууд байв. Харин "Тулдаггүй" нь нийслэлд гуравхан ч дандаа "Бусдын дошин" дээр байлаа. Миний үеийн "Савах" дуртай /Эрхэм уншигчид минь,эндүүрч андуурав даа. Архи ууж савах биш шүү!/ нөхдүүд бол мэднэ л дээ. Микр /12-р микро-район буюу бичил хороолол /-т нэг нь,комбинатын шаруудын гадаа нэг нь, харин нөгөө нь Ганданд "Модны хоёр"-ын гадаа байлаа. Тулдаггүй гэдэг нь гачаалдаж саваад бүтэн эргэж сонс эргэж болдог савлуурууд, тулдаг нь дээд хөндөл төмрийнхөө доороос гогцоо гаргаж дүүжилсэн бүтэн эргэх боломжгүй савлуур л даа. Хэн нэгнийг жаахан, аяархан савъя гэж хулхидаж суулгаж байгаад ёстой нэг алаад өгнө дөө. Бууж ирээд л бөөлжөөд суучихна. Харин миний бах энэ үед харин ч нэг ханана даа.Нэг удаа Сансарт байдаг нэгэн байрны гадаах тулдаг савлуураар савж байгаад өөртэйгэй адилхан сагсуу юмтай нийлээд хоёулаа онгироод савж байтал тулав. Бүүр ч лаг тулгадаг хүн болтол...Хүчиндээ цааш эргэмээр болсоноо хоёр гар төмөр нь тахийгаад голоо даваад цаад руугаа буусангүй жаахан хазайгаад дээрээ тогтчихов. Тулгадаг хоёр баатар яах вэ дээ, 4-5 метр хирийн өндрөөс нуран унаад мань эр гол төмөр таарсных хүч нь саарч гайгүй үлдэж, харин ах Данзан би гуай шууд газар хоёр гараараа тулан унаж хоёр гар шуугаараа хоёуулаа хугарч, духан дээрээ мундаг том булдруутай болж арай гэж харисан даа.
Ай даа, гэнэн цагаахан насны онгироо зан хүн алж мэднэ шүү. Тэр цагаас эхлэн савлуур харахаар өөрийн эрхгүй хоёр гар янгинах шиг болдог болсон доо.


С.Б.Бат-Эрдэнэ. Япон,Ивай.2007-09-03



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Багын явдал (13)
Оруулсан admin on 2007-09-01 02:25:12 (4810 уншсан)

ЧАРГА
Хоёр дугаар ангид ордог зун манай сургуулийн урд талаар дулааны төвлөрсөн шугамын нүх ухаад төлөвлөсөн хугацаандаа ажил нь амжилгүй өвөл болгоод дулаан орох урин дулааныг хүлээн ажил нь зогсов.2 метр орчим гүн, 4 метр өргөнтэй нүхний хажууд нь овоолсон шороо. Хэсэг яваад хурд сааруулагч бууруулагч трансорматорын тохойрсон дөрвөлжин нүхнүүд. Яг энэ хэсгүүдийнх нь овоолсон шорооных нь оройгоос нь ёроолыг нь хүрсэн арав гаруй метр налуунууд байх.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (23)
Оруулсан admin on 2007-09-01 02:24:14 (5219 уншсан)

БААГИЙ
Ниппоноо "Шоова" -Сан жю нэн дэсү./Япон гүрний Шоовагын хаанчлалын 30-р он... буюу Токиогын ОРИМПИК /олимп/ болдог аргын тооллын нэгэн мянга есөн зуун жаран дөрөв дүгээр он/...
...Монгол улс Эевээр засагч,Энх-Амгалан,Найралт төв,Тэнгэр тэтгэсэн,Сайшаалт ерөөлт,Төр гэрэлт,Түгээмэл элбэрэлт,Өрөмч засагч,Бадаргуулалт төр,Хэвт ёс гэсэн дэндүү сайхан нэртэй ч үнэхээр идэмхий хар Манж хаадын төр нэг нь нөгөөгөө пялж солигдсоор цаг болсоны учир өөрийн эрхгүй хальж Монгол хаадын төр эхэлж Түмэн наст, Наран гэрэлт 8-р Богд Жавзандамба /Гэвч энэ нь Төвд хүн бөлгөө.Нэг онцлог нь гэвэл 200 гаруй жилийн харийн түрэмгийлэгчдийн колончлолын дараа Манж хүн биш Төвд боловч Монголд элэгтэй, нялх багаасаа Монголд өсөж торнисон, Монголоо гэсэн сэтгэлтэй Шарын шашны тэргүүн нэгэн/ хутагтын "Олноо өргөгдсөн"-ний тэд дүгээр онд /Би үнэхээр түүх сайн мэдэхгүй л дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ХАШАА /Егөө/
Оруулсан admin on 2007-08-29 02:38:40 (4697 уншсан)

...Аа-аа-ааан,за нэг сайхан эвшээгээд суниачихлаа.Ах маань харагдана уу?...Аан энд байх шиг байна,ахаа өлсөөд байна юм идье ээ-ээ-ээ!
-Цаад талхны саваа цэвэрлээ.Овоо үйрмэг үлдсэн байх учиртай...Хэц-с,овоогоо ч алддаа,аан гэхдээ хурдлахгүй бол дүү өрсчихнө,алив гялс...ням...ням...Өө дуусчихлаа.За яах вэ ямарч байсан нэг юм өл залгачихлаа.
За одоо харин нэг жаахан ч удаа гол ороод авсаных уншигч тантай танилцаад авъяа.Намайг Түмэн-дрА гэдэг л дээ.Учир нь би залхуу,идэмхий унтаахай мөртлөө хэл ам минь гүйцэгддэггүй дараатай нэгэн болохоор "дрА" гэж өхөөрдсөн юм гэнэ билээ.Дээрээ нэг ахтай.Ахыгаа зүгээр л нэр цээрлэдэг тэр л заншлаар Ах л гэе..Гэхдээ ах минь жижэгхээн биетэй ч билчээр томтой хойд хамар хашааны Монхор ахтай төрсөн ах,дүү шиг байж чаддаг,урд хамарын Далай сайн найзтай эгээ л хэлхээтэй юм шиг байж чаддаг их ухааны хүн л дээ.Бас,бус зөндөө олон найзтай.Би бол Оргилболдоос ч том биетэй ч унтах,сэрээд ахаас идэх юм нэхэхээс өөр ажилгүй жаргалтай нэгэн.Дүү минь харин жаахан зовлон үзсэн ч түүнээ огт тоодоггүй өөдрөг л дөө.Ээж маань өгсөн нэр юм гэнэ билээ.Эмзгээ гээд их хөөрхөн өхөөрдсөн нэртэй өрөвдмөөр нэгэн л дээ.Хэнз юм болохоор нь их жижэгхэн,давжаа болох байх гээд Эмзгээ гэж өхөөрдөж өгсөн нэр юм гэнэ билээ.Одоо бол харин манай Эмзгээ жил болгон өсөж томорсоор Ахаас ч тэр биеээрээ хамаагүй өсгөлүүн болчихсон л доо.Эр өснөө гэж.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (22)
Оруулсан admin on 2007-08-24 01:06:22 (4923 уншсан)

 

МУРИЙ ДЭСҮ! /Японоор-болохгүй!/

Сумын агентад шинэ хөзөр ирсэн сургаар Хэн гуай хүүгээ дуудан:
-Хөвүүн ши,цаад баадангаасаа том байшинт /100 төгрөг,бага байшинт нь 50 төгрөг/ хоёрыг аваад агент явахтий.Бүгдээрэнд нь хаарт /хөзөр/ дараад ирэхтий!...Энэ явдлаас хоёр жил хагасын дараа...
Төвийн нэгэн сонины сурвалжлагчын үнэмлэх өвөрлөж,албан томилолтын хуудас барьсаар албаны нэгэн хүн сум, нэгдлийн даргатай уулзан малчин хэн гуайнд сум, нэгдлийн даргаар хүргүүлж ирэн үлдлээ. Сурвалчлагч 30 гаран, 40 шахуу насны тогтворгүй гүйлгэнэсэн нүдтэй залуу:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (21)
Оруулсан admin on 2007-08-24 01:03:47 (4767 уншсан)

 

ХӨДӨЛГӨӨН
Миний өмнө ширээн дээр үнгэгдэж,үлгэгдэж доод өнцгүүд нь халтартаж, /хуруугаа долоон амталж эргүүлсээр/ харласан зарим газраа цоорч бас ганц нэгхэн хуудас нь урагдсан хоёр хуруу хирийн зузаан хавтасгүй ном надад тунирхан хэвтэнэ.Бас ч гэж болоогүй уг номыг зохиогч нь мэдлэг боловсролгүй бүдүүлэг харанхуй гадгаадын нэгэн Баагий "БӨӨН АЛДААТАЙ БИЧСЭН" алдааг нь би өөрийн энэ алтан мутраар "Союз" цэнхэр тосон балаар засаж хөх,улаан хоёр үзүүртэй харандааны мэдээж улаан талаар нь дүн тавьж бас ч гэж хөөрхийг яг гучин жил зовоож дээ...Энэ ном нь Данийн алдарт шог зураач Херлуф Бедструфийн "УРАН ШОГ" бөлгөө.Харин эрхэм уншигч танд би нэг нууц...Ээ,больёо.Та нар найдваргүй шүү,цагийн юм цагтаа гэсэн юм болохоор нууц тайлах тэр цаг мөчид нь харин хоёулаа хамтдаа байя.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 62 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-023.JPG
Хэмжээс: 600x800 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4761

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-205.JPG
Хэмжээс: 600x800 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4203

Х.Төгсөө Зотон, тос 60x40
Үдэш
Хэмжээс: 397x600 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4040


Агуулга
Tuesday, 2011.11.15
· Н.Түмэншагай : Зүүд
· Уучлахыг хүснэ
Tuesday, 2011.08.30
· Үдо Тошио : Анхны Дурлал
Tuesday, 2011.08.23
· Л.Төрбурам : Шөнийн аялал
Wednesday, 2011.08.17
· П.Батзориг : Улаан Сарнай
· Эхийн сэтгэл
Thursday, 2011.08.11
· Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө
· Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого
· Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр
Saturday, 2011.08.06
· С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА
· Хов хоосон хавар хов хоосон
Friday, 2011.08.05
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3
Thursday, 2011.06.09
· С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2
Tuesday, 2011.05.24
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Thursday, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Wednesday, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Friday, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Monday, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Tuesday, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Thursday, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Monday, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Tuesday, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Thursday, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Friday, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Monday, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Friday, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Wednesday, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Monday, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Tuesday, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Wednesday, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Monday, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Tuesday, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn