Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (24)
Оруулсан admin on 2007-09-09 03:20:52 (3832 уншсан)

ЯЛГАА
...Баасан гаригийн орой ажил тарчихаад шууд өрөө лүүгээ орох гэснээ эзгүй хоосон ханхайсан өрөө лүү нэг их яарсангүй, дэргэдүүр нь гарч айл хэсэв ээ. Ортол гэрийн эзэн, эзэгтэй хоёр бөөн тоо бодлого болчихсон зав муутай сууна...Тэгсхийгээд тооцоо дуусч эцсийн дүн гарав бололтой:
-Бараг л таван түм болж байна, яах вэ хө,болих уу? Дараа сарын цалингаар болох уу? гэж ярилцахыг сонсоод хэрэгт дурлан:
-За юу авах гээд бөөн тооцоо болоо вэ?
-Баагий ах аа, юм авахгүй ээ. Асахи орох хэрэг гараад, Монголоос эгч маань ирээд. Тэгээд очиж уулздаг юм уу гэтэл зардал нь талийчих гээд л... -Шинкансэн /Хурдан галт тэрэг/-ээр явах юм уу?
-Өө яалаа гэж, тэгвэл дор хаяж 7-8 түм болох байлгүй гэж байна.
-Зүгээр JR-аар /Япон хэлэнд "L" үсгийг Ээр-ээр дууддаг учир R -ийг Аар-аар хэлж ярина.JR- Япон төмөр зам/ явах юм уу? Тэгвэл ирж очихын сайн л бол сен ээнэ /1000 иен/ л болно шүү дээ, ямар галзуурсан биш гэтэл нөгөө хоёрын нүд орой дээрээ гарах нь ээ. Тэр үед би дөнгөж ирчихээд 6 сар болж байсан юм. Гэр бүлийн хоёрын нөхөр нь 2 жил 7 сар,эхнэр нь 1 жил 6 сар болж байсан Хөвсгөл нутгийн залуус байлаа. Нөхөр нь ирээд л Дай-мач-д ногоон дээр байж байгаад, эхнэр нь жилийн хойно ирээд хамт ажиллаж байгаад 2 сар гарангын өмнө ажилгүй болон Ячиматад таньдаг айлдаа сар гаруй болоод сарын өмнө нэг , хоёр хоногын зөрүүтэй бид энэ үйлдвэрт ажилд орсон юм. Нөхөр хоёр ердөө л хоёр дахь ажилдаа орж байсан бол би хагас жил ч болоогүй байж өөрийн дураар биш хувь заяаны эрхээр гэхүү дээ 5 дахь ажилдаа орж байсан юм. Нэг ажил солиход л нэг шинэ газарт очдог болохоор нөхөр хоёрыг бодвол нилээн хэдэн газар тэнээд үзчихсэн тууж явсан юм. Тэр хирээрээ бас ч гэж олон танилтай бололгүй яах вэ. Одоогоос 4-5 жилийн өмнө ажил авсаар олддоггүй, олдсон ч хаалт өндөртэй хэцүүхэн байсан үе. Ажилгүй суухгүйн эрхээр хаалтыг нь төлөөд л нэг юмнаас зуураад авахыг бодно. Энд бид хими цэвэрлэгээнд ажиллаж байлаа. Эрэгтэй нь цагийн 650 ээнэ, эмэгтэй нь 600 ээнээр ажиллана. Өглөө 8-аас орой найм хүртэл ажиллаад цайны цаг, учаны цаг байрны мөнгө, хогны мөнгө, татвар энэ тэр гэж хассаар дунджаар өдрийн 6000 ээнэ арай л гэж бариулна. Энэ ажилд орохын тулд би л лав таван түмэн ээнэ төлж орж байсан юм. Фужи хайрханы баруун урд бэлд нь Минами /Өмнөд/-Котембад байлаа. Нөхөр хоёр Ячиматагаас тэр хүртэл /Ячиматагаас Чиба хүртэл автобусаар, Чибагаас Котемба хүртэл деншя /метро/-гаар, Котембагаас Минами-Котемба хүртэл таксидаад/ хоёр хүний зардал нь нэг түм 7 мянган ээнэ болсон юм байж. Одоо бол Ячиматагаас бүр цаашаа Асахи хүрэх учраас тооцоо нь оччихоод буцаад ирэхэд ойролцоогоор 5 түм болох тооцоо гаргаад байж байгаа нь тэр гэнэ. Би асуув:
- Яг Асахи орох юм уу? Ах эгч нар чинь унаатай юу?
-Өөрсдийн бол унаагүй ээ, гэхдээ эзэндээ хэлвэл тосоод өгнө л дөө гэж байна.
-За тэгвэл гурвуулаа явъя. Ирж, очих зардал сен ээнэ. Харин замд ам цангах учиргүй шүү. Баагий бид хоёр уугаад уугаад түмээр л ууна биз, тохирох уу? Мэдээж нөхөр хоёр ч бие, биесээ нэг харсан аа
-Замд зүгээр биз? Бид хоёр тэр деншя өшиглөж чадахгүй шүү дээ гэхэд нь:
-За даа, нэг их өшиглөж сүйд болохгүй ээ. Тэрүүндээ тулбал ах нь өшиглөж гарчихаад гаднаас билет аваад ороод ирсэн ч болно. Харин та хоёр миний зааснаар л яг намайг дагаад яваад байгаарай! Ингээд Бямба гаригт хагас ажиллахаар тохироод чөлөө аван "Юугаар баян, түүгээр дайлна" гээд гурван цүнх дүүрэн шинэ гар нүүрийн алчуур болон, ванны алчуур, угаалгын нунтаг үүрээд гурвуулаа замд гарлаа. Би анх ирээд Нарита-Аэрфлотоос Кейсе-Нарита /Энэ нь хувийн шугам/ эки хүртэл деншядсан. Дараа нь дүүтэйгээ уулзах гэж Токио хүртэл нэг хүнд гартай деншядсан тэгж явах даа л деншяны учрыг ерөнхийдөө олсон юм. Дараа нь Шизоука хүртэл ганцаараа деншядаж очиход нөхөр хоёрын нэг хүний 8500 /Автобус, деншя, такси гээд гол мөнгө нь автобус, такси хоёрт л байхгүй юу/ ээнэ төлсөн тэр замд Ячиматагаас орохдоо авсан 180 ээнээр л яваад оччихсон юм. Наран нутагт хүн цөөнтэй хөдөөгийн жижиг эки /Буудал/-нүүд нь огт хүнгүй, арай томхон ч хүн ам цөөнтэй газруудад орой 18 цаг өнгөрөөд л эки нь хүнгүй болоод задгайрчихдаг юм. Миний нэг санаа бол Асахи дээр буулгүйгээр өмнөх буюу Хигата, аль эсвэл дараагынх нь Лёока экин дээр буух тооцоотой байлаа. Учир нь энэ хоёр эки "17:45 гээд л задгайрчихдаг, манайх руу деншядвал энэ хоёрын нэг дээр бууж байгаарай" гэж Асахид амьдардаг нэгэн танил маань захисан болохоор явсаар байтал яг л эзгүйрэх байсан хэрэг л дээ. Тосох ахаасаа мань хоёр экигий нь утсаар асууснаа "Нэг л урт нэртэй эки хэлээд байх юм. Гэхдээ огт хүнгүй гээд байх юм, тийм эки байдаг л юм байх даа?" гэж гайхахаар нь хөдөөгийн жижиг эки болохыг ойлгон "Байдаг юм аа" л гэлээ. Ирээд 3 жил болж байгаа гэж хүргэнээ /нөгөө тосох хүн/ ярьж байсан болохоор өөрийн экиг мэдэж л таараа гээд тэнд нь буулаа. Ингэж анх удаа хэдийвээр урд өмнө нь сонсч байсан ч огт хүнгүй "Алтан эки" байдгийг өөрийн нүдээр үзэж үнэмшив. Ингээд Фужи хайрханы билээс ерөнхийдөө Наран нутгийн зүүн зах хүртэл гурвуулаа зеро /Тэг/ ээнээр ирчихэв. Бид гурвын анх хөдөлсөн Минами-Котемба эки бол мөн л хүнгүй, орохдоо автоматнаас талон аваад орчихдог ч харин буухад хамгийн сүүлчийн хаалгаа яг экиний хаалгатай зэрэгцүүлж зогсоод машинч нь билет шалгачихдаг эки байсан юм. Тийм болохоор Минамид буухдаа хамгийн урд суучихаад цаг харж байгаад 45-50 секунд орчим болоод хаалга хаахын өмнөхөн амжиж буугаад цүнх сав, гутал хувцасаа янзлан хөдөлж ядаж байхад деншя хөдлөөд явчихдаг бас л "Алтан эки"-үүдийн нэг л дээ.
За тэгээд өөрөө л явж чадвал хүн олонтой том экинүүд ч "Алтан эки" болж таарна. Цүнх саваа урдаа яваа хүндээ тулгаж бариад л түрийвч утас хоёрынхоо нэгээр нь мэдрэгчин дээр нь хальт дараад л /Энэ ойр хавийн хүн болон цонхоор харж, хянаж байгаа эки-сангын нүдийг хуурч байгаа хэрэг/ гараад явчихна. Жаахан удаан хөдлөөд зай гаргасан ч тэр олон асгаж байгаа хүний хэн нь хаалт босгож өвдөглөөд гарч байгааг анзаарах боломж үнэхээр ховор л доо. Хаалт боссон ч өвдөг хүрэхийн төдийд шууд онгойчихдог болохоор айх, эмээхийн хэрэггүй өөрөө л хэнэггүй байх хэрэгтэй.
Хоноод маргааш өглөө нь буцлаа. Котембагаас сүүлчийн норика /Сэлгэж суух/ хийх боллоо. Нөхөр хоёрыг экин дотор үлдээгээд өшиглөөд гарах гэтэл өдөр 2-3 цагийн үед гарах хүн байсангүй. Хоёр экиний урд экинээс суусан гэж хэлээд 240 ээнэ төлж гараад эргэж 140-ийн хоёр билет аван хоёр талдаа зэрэг хийн таслуулан орж суугаад нөхөр хоёрыг 2 билетээрээ гарган өөрөө "Сонгодог арга"-аа хэрэглэн үнэгүй гарсанаар очоод, ирэх хоёр талдаа ердөө л 520 ээнэ болов. Бүр гурвуулаа шүү дээ. Мэдээж "Хар виз"-тэй улс деншянд тэгтлээ уухгүй нь мэдээж болохоор эргэж гэрийн бараа хараад хэдэн пиво ууснаа тооцвол юу шалих вэ дээ.
Уг нь бол нөхөр хоёр бол хоёулаа их, дээд төгссөн намайг бодвол боловсролтой хүмүүс ч хот хөдөөгийн ялгаа энд харагддаг л юм билээ. Би чинь өсөх бага наснаасаа нийтийн тээврээр хөл дүүжлэн 20 мөнгө луу унжиж, дунд болон урд хаалгаар дайрч туулайчилж явж сурсаны ялгаа нь л гарч байгаа нь тэр. Хойно ТМС-д байхад хүртэл том хотуудаар дэмий сэлгүүцэн тэнэхдээ метрог бол "Ну погоди"-дчихдог байсан юм. Энэ нь оросын метроны хаалт нь байнга хаалттай байж байгаад билет хийхээр нээгддэгийг нь ашиглаж байгаа хэрэг. Очоод л 2 гараараа хоёр талдаа тулаад цээжээ дээш доош хөдлөгөхгүйгээр нэг түвшинд байлган үсрээд даваад явчихдаг байсан юм. Энэ бүхэн чинь эки өшиглөх Монгол, Орос школа /сургууль/ болж байхгүй юу...
Наран нутагт дөнгөж буучихаад Нарита экин дээрээс тосч байгаа хүнрүүгээ таксфондов:
-Би Нарита экин дээр гараад ирчихлээ.
-Би ч ирчихсэн байна. Та хаана байна, ямар хувцастай, ямаршуухан хүн байнаа? Эргэж эки рүү хартал анли үсгээр Кейсе-Нарита /Нарита-JR, Кейсе-Нарита гэсэн хоёр эки ойрхон саахалт байдаг юмсанж, мань эр Нарита-JR дээр нь тосож байсан ажээ/ гэснийг нь хэлбэл:
-Өө, за одоо очлоо, наанаа байж бай гэснээр нь хүлээлээ. Хүн таньж, газар, хэл мэдэхгүй би хүлээхгүй өөр хаачих вэ дээ. Замд явж байхдаа мань эр "Та чинь Англиар уншдаг юм байна шүү дээ" гэж авдаг юм. Минийхээр бол үсэглээд ч гэсэн хэн ч гэсэн уншчихмаар санагддаг ч мэр, сэр хүмүүс паг л байдаг юм билээ. Замаараа нэгэн Супа /Супер-маркет/ -гаар орон нэг талх,200-300 гр орчим савласан кемчи, нэг сав литр хагасын ундаа авлаа. Харих замдаа үнийг нь асуувал "Манайхаар бол 7000, бараг л 8000 төгрөг өө, комбиноос /24 цагийн дэлгүүр/ авбал үүнээс ч үнэтэй болно" гэхэд нь "За энэ ч бүсээ чангалахгүй бол ч амбан явахгүй нь ээ" гэсэн юм бодогдож байна. Хэрэв тэр цаг үед /2003 оны хавар/ дээрх гурвыг Монголд авсан бол талх 200-250 төг, кемчи кг нь лаг үнэтэй 1000 төг, 1,5 литрийн пепси аймаар үнэтэй болчихсон 400 төг байсан үе л дээ. Бүгд нийлээд үнэтэй авбал 950 төгрөг байдаг, дотроо ч өөрийн эрхгүй "Аа,яа яа" хэмээн дуу алдлаа. Өнгөрсөн зун нэг залуугын эгч нь ирээд Наритагаас би тосч аван хүргэж өгөхөд дүү нь ширээ засан, идээ будаа болон угтахад анх ирсэн хүний сониучхан нөгөө л "Энэ ямар үнэтэй вэ?"-г асуухад дүү нь "Та дуугүй л идчих, үний нь сонсчихвол та идэж чадахаа больчихно" гээд бөөн инээд болж байсан л юм.
За ингээд угтан авагчындаа ирвэл аль хэдийн гурван залуу ирчихсэн "Чингэс"-дэхээр хүлээж байлаа. Замд явж байхад л хоорондоо бие биендээ утсаар зам зааж өгөөд л явсан юм. Цай идээ амсаад цүнхээ ухан "Чингэс" гаргалаа. Нэг хоёр хундаганы дараа хэн, хэний маань яриа хөөрөө дэлгэгдэж ажил, хэрэгчээр нөгөө хэд рекламны,рекламны утас гарган ийш, тийш залган /Нэг нөхрийн утас дэлгэх болгонд "Яах уу?" /yahoo/ гэж орилон өдөөд л лаг байнаа/ ажил сурч эхэллээ. Ярихыг нь сонсвол бүгд:
-Ажил байна уу? Хаалт нь бэлэн, ХЭЛГҮЙ...гээд л ярихад нөгөө хүн явуулдаг ам маань:
-Ах нь хэлтэй хө гэтэл бүгд л эргэн залгаж "Өө, өнөө хүн чинь хэлтэй гэнээ"... гэцгээгээд цааш яриа хөөрөө өрнөлөө...
-Ах хаана хэл сурсан юм бэ?
-Ах нь монголдоо сурахгүй өөр хаана сурах вэ дээ? гэтэл нилээн гайхсанаа:
-Та тэгээд Японоор маш сайн ярих уу?
-Үгүй чиш, ямар чөтгөр нь намайг Японоор ярьдаг гээд та нарт шүгэлдчихдэг байнаа?
-Та өөрөө л хэлтэй гээ биз дээ?
-Үгүй дээ, та нар чинь өөрсдөө л хамт ярьж, хөөрч сууж байж хэлгүй гээд байхаар чинь л ах нь хэлтэй гэсэн шүү...Нөхдүүдийн юу ярьж байгааг мэдэж байсан ч зүгээр л тоглоом хийсэн нь энэ. Нөхдүүд ч бас дахиад л утаснуудаа залгасанаа:
-Аа, нөгөө хүн чинь Япон хэлгүй Монгол хэлтэй шүү!...
Гаргасан Чингэс дууслаа. Гараа цүнх рүү явуултал энэ удаа гарт "Болор" тааралдлаа. Болор маань хугасарч иртэл нөхдүүд "Ахыг нутгийн ундаагаар дайлах"-аар болж хамгийн дүүмэдээ дэлгүүр гүйлгэж 2 сагс "Цэнхэр Асахи" авчрууллаа. Бас л үнийг нь сонирхвол 0,33-ын 6 лааз пиво нь монгол төгрөгөөр нэг түмэн төгрөг болж байна. Намайг ирэх тэр үед "Kass" 320-350 төгрөг байсан юм.Харьцуулбал 2000 төгрөгийн пивог энд даруй тав дахин их үнээр авч байгааг хараад бас дахиад л нөгөө "Амбан явахгүйнээ, пиво ч уултгүйнээ" л бодогдож байна. Нөхдүүд ч "Бид бол арван мянгаар 6 лааз пиво авч уухдаа юманд бодохгүй шүү дээ" хэмээн томроостой. Гэвч монголын үнэтэй харьцуулахад л лаг үнэтэй болж харагддагаас биш яс юман дээрээ авч байгаа цалингаа юмсын үнэтэй харьцуулбал ч тэс өөр л дөө. Одоо монголд дунджаар сарын цалин нэг буман төгрөг гэж үзвэл бензин ойролцоогоор мянган төгрөг,талх хамгийн хямд нь 400 төгрөг. Тэгвэл Японд хараар ажиллаж байгаа хүмүүс дунджаар 180-200 мянган ээний цалинтай. Цалин сайтай, илүү цаг ихтэй бол хорин хэд,гучаад түм ч авдаг хүмүүс бий. Хамгийн муу цалинтай хүн гэхэл 15 түм бол зулгааж л орхино. Бензин энэ жил их үнэтэй байгаа,140 ээнэ, талх 90-200 ээнэ гээд цалинтайгаа харьцуулбал хамаагүй хямд болоод явчихна. Гэхдээ Наран нутагт "ячин" /байрны хөлс/ гэж дийлдэхгүй хадны мангаа бас байх. Сард хамгийн багаар бодоход л 3 түмийн байр, дээр нь хэрэглээ /хий,цахилгаан гээд/ нь дунджаар түм таван мянга болоод явчихна. Хот газар бол бүр ч үнэтэй, сарын 7-8 түмийн ячинтай байранд амьдардаг ч хүмүүс байдаг л юм.
Дөрвөн залуугын нэг нь л ийш, тийшээ залгаж яриагүй ч тэр нь л гурав хоногын дараа ажилд оруулж өгсөнсөн. "Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу" гэж хамгийн хэл сайтай, хамгийн олон танилтай "хот"-ын хүүхэд байсан юмсанж. Нөгөө гурав нь надаас түрүүлж л ирсэнээс жилийн дараа гэхэд л "Баагий ах аа, тийшээ явах гэсэн юм. Би хоосоко /хурдны зам/-гоор явж чадахгүй. Та яваад өгөөч " л болсон байсан юм.
Өнгөрдөг намар /2006оны 9-р сард/ Монголоос танихгүй танил ирэх сургаар тосч авах үүрэг хүлээн тосч /Тосох ч гэж дээ, урд нь Амайрах руу хүн чирж байсан визний хорчин гэдгийг нь сонссон учраас "Чи Наритагаас ердөө л 140 ээний билет аваад суугаарай.Тийм деншянд суугаад, тийм экин дээр буугаарай!" гэхэд л Наран нутагт анх хөл тавьж байгаа хүн хирнээ яг миний зааснаар яваад хүрээд л ирсэн юм. Гэтэл 7 жил болж байгаа Шандын нэг нөхөртэй экин дээр уулзъя гэхэд өөдөөс шууд л "ЭКИТЭЙ ХАРЬЦАХГҮЙ!" гэж зарлан тунхаглах жишээтэй/, танилцан гэртээ байлган тал, тал тийшээ ажил сурлаа. Хоёр, гурван ажлын сураг гарснаас Саятамад байгаа гемба /барилгын ажил/ нь нэг монгол залуу болон 3 япон хүнтэй ажиллах, хамгийн гол нь байртай ажил учраас очихоор тохироод хоёул деншядав. Экин дээр нь буулаа нөгөө нөхөр байдаггүй. Утастсан чинь өөдөөс "Экинэ рүүгээ цээжээ харуулаад, таксина руугаа нуруугаа харуулж зогсоод барууна тийш 30 алхаад хүлээж бай!" гэж байна. "За даа, энэ ч нэг улаан хөдөөний нөхөр байна даа" гэж бодсоор шууд зүүн тийшлэн нөхрийг хайсан боловч байсангүй. Экиний нөгөө хаалгаар нь гарах байсан бололтой. Эргэн ороод эсрэг тал руу нь гарвал цагаан кепкин малгай духдуулж, 2 тийшээ хайвганасан нөхөр цаашаа ширүүхэн алхах нь нүдэнд туслаа. Утсаа залгавал мань эр мөн ажээ. Хальт харчихаад буцаад гэртээ орж бүгэхээр яаравчилсан нь тэр ажээ. Танилцлаа, хорооллынх бүр манай сургуулийн манай төгсөлт болоод явчихлаа. "Чи тэрнийг, энийг таних уу?" гэхээр нөхөрт таних хүн байдаггүй. Ангийнхаа тэмээнээс тэмдэгтэй, содноос содон ганц хоёр хүнийг эрх биш мэдэх ажээ. "Чи 13-т төгсөх жилээ л орсон байх, аль нутгийнх вэ?" гэтэл Алтай нутгийн залуу юм байж. Инээх, мяалах хослуулсанаар мань эр арав төгсөх жилээ хотод орж ирээд, МУИС төгсөөд нутагтаа байж байгаад ирсэнээ хүлээв. Анхандаа бол ерөөсөө л "хот"-ын унаган хүүхэд гээд гүрийсэн ч яах аргагүй хөдөө зангаа тавиагүй нь илт харагдаж байгаа юм чинь тэгсхийгээд улайж байгаа нь тэр.
Сар ч болоогүй нөхөр хоёр атаманы ажил /архидах/ хийгээд губи /ажлаас халах/-гээр шагнуулаад ирээд хориодхон хонож байгаа хотын Баагий Алтай нутгийн ирээд хоёр жил гаран болж байгаа нөхрийг Иока-Хамад байдаг хамаатныд нь хүргэж өгчихөөд өөрөө манайх руу хүрээд л ирж байсан юм.
Хот, хөдөөгийн ялгаа гэж. Хот хөдөөгийн байтугай хотын захын гэр хороолол, хотын төвийн хүүхдүүдийг ч харсан өмссөн, зүүсэн хэл яриа гээд үнэхээр ялгаатай байдаг нь үнэн шүү.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай.2007-09-09


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 131 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-014.JPG
Хэмжээс: 600x450 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2893


erd-013.JPG
Хэмжээс: 600x800 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2764

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-157.JPG
Хэмжээс: 600x450 139k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2622


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn