|
|
Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2008-01-04 00:51:03 (4840 уншсан)
Мишээл харин энэхэн мөчид зүрх нь зогсчих шиг болов. Хүүхэд нь гэдсэн дотроосоо ааваа......миний ааваа таны цусны нэг хэсэг би энд эрүүл саруул бойжиж байна шүү гэх шиг. Би яагаад жирэмсэн гэдгээ сая түүнд хэлсэнгүй вэ?, Тулгаагаас л боллоо. Би ямар харагдсан болоо,миний гэдэс мэдэгдсэн болов уу??????? За больдоо Мишээл минь юун тэнэг их юм боддог юм бэ,тэртээ тэргүй урьдын Дөлгөөн одоо байхгүй за хэмээн өөртөө шивнэлээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Амин шүтээн
Оруулсан admin on 2008-01-01 03:14:54 (4838 уншсан)
-Зурсан байсан даа. Зурсан шүү, хүү минь, зурсан даа. Яг адилхан зурсан байсан шүү. Чи хараарай гэж Дамбын худ Хуяг өвгөн хэлсэн үгэндээ улам халамцан дахин дахин давтах нь нэн төвөгтэй юм шиг атлаа сонирхууштай байлаа. Юуны тухай яриад байгаа юм болоо. Хүү нь юу зурсан юм бол оо. Арай бурхан болоочийн тухай л биш байгаасай гэж асуухаас цэрвэн дуугүйхэн амыг нь дагуулан толгой дохин сууснаа -Худ минь, тайвшир даа! Алив хоёулаа нэг тогтооё гэж аргадангуй үгүүлээд уулгүй тавьсан хундагатайг нь авч гарт нь бариулав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Залхуу хулганы төгсгөл
Оруулсан admin on 2008-01-01 02:53:23 (4737 уншсан)
Навч цэцэг алаглаж, өвс ногоо халиурсан намрын налгар цагт хавь ойрын бутны хулганууд өвлийн бэлтгэлээ базааж, хөеө хураах ажилд хөгшин, залуугүй ханцуй шамлан орж өдөржин өвс ногоо зулгаан нүхэн гэр өөдөө зөөцгөөнө.
Залхуу хулгана л тэднийг гайхан харж "Яасан ч ядаргаатай амьтад вэ" хэмээн төвөгшөөн Орог саарал, Оготор бор хоёр гөлчгийтэйгээ гэрээсээ бараг цухуйсангүй. Хааяа өлсөхийн эрхэнд гурвуулаа гарч гэрийнхаа хаяаны тачир өвснеөс зулгааж хооллосон болоод л буцаж орно.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Анхны хайрын эзэн чамдаа ...
Оруулсан admin on 2008-01-01 02:36:02 (6189 уншсан)
Анхны хайрын эзэн чамдаа .... Сайн байна у! Чамд энэ мэйл очих өдрийн мэндийг миний зүгээс хүргэе. Одоогоос 4 жилийн өмнө анх чамайг харж байжээ. Тэр үед хүүүхэд насны гэнэн нүдээр чиний хөөрхөн нүдээр инээх царайг чинь удаан гэгч нь ширтэж байж билээ. Тэрнээс хойш цаг хугацаа эрээнтэй бараантай, жаргалтай, гунигтай, хүлээлтийн өдрөөр дүүрэн өнгөрч дээ...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 9/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-31 21:23:00 (6088 уншсан)
Дөлгөөн нэг л мэдэхэд Мишээлийн гадаа ирчихсэн байв. Одоо л кафегаа хаагаад ирэх болж байгаа даа. Арай энд амьдрахаа больсон юм биш байгаа даа. Ямар их хүнээр тоглодог яасан овоо хүүхэн бэ чи,гайгүй ээ тэр нэг юмтайгаа ирэх юм бол чамайг хэн бэ гэдэгийг хэлээд өгнөө гайгүй. Эсвэл анхнаасаа та хоёр хамсаатан байсан уу? Ийнхүү машинаа нуусхын тавиад рульээ дэрлэн элдэвийг бодон хүлээж байтал Мишээл ч нөгөө залуугиийнхаа хамт хүрээд ирлээ. Гэтэл нөгөө хоёр чинь хөтлөлцөөд садны тийш яваад өглөө.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Бэсрэг яриа : №2 Тамхилах ёсон
Оруулсан admin on 2007-12-24 19:46:01 (4568 уншсан)
Хүний нутагт ганцаардаж байхад сэтгэл маш их эмзэг болдог юмсанжээ. Нетэд хальт холбогдоод л манай хэвлэлийн магнат гэгддэг Ц.Балдорж гуай өвчний учир унасныг харчихаад өөрийн эрхгүй нэрж суутал нутгаас бас давхар хар мэдээ ирэн миний аав, ээжийн талаас ганц үлдсэн нагац маань, хоёр дайнд оролцсон ахмад дайчин, 4, 5, 6-р таван жилийн гавшгайч,Байлдааны гавъяны улаан тугын одон, Хөдөлмөрийн гавъяны улаан тугын одон, Алтан гадас одонт, Ахуйн үйлчилгээний тэргүүний ажилчин П.Цэдэнсодном агсан 88 насандаа хорвоогын мөнх бусыг үзүүлснийг сонсоод нэг хэсэгтэй л нэрэхийн туйлыг үзүүлэн төмс хэрчин зул өргөчихөөд ганц мэддэг талийгчийн хойноос уншдаг “Аръябулам, ум- ма- ни- бад- ми- хум!” –аа мэгзэмдэж байтал зочин ирлээ. Хүний бараанаар овоо тайвшран нус, нулимсаа нуухтайгаа болчихоод зочноо угтлаа. Зочин маань М.Чулуун, нас 30, Наран нутагт одоогын байдлаар жил хагас л болж байгаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Айдсын хот (төгсгөл)
Оруулсан admin on 2007-12-19 03:58:13 (4366 уншсан)
Ингэж л шивнэсэн гэж би дотроо бодоод унаад өгсөн билээ. Намайг унахтай зэрэг нөгөө эмч нь миний дэргэд гүйн ирж амны хаалтаа авахад л би халдвар аваагүй юм байна хэмээн итгэж, биеэр амьд халуун цус гүйх маань өөрт мэдэгдэж эхэллээ. Тиймээ азаар би халдвар аваагүй байжээ. Шивнэж яриа ч үгүй юм байж, зүгээр л тарих хэрэггүй халдваргүй байна хэмээн ердийн өнгөөр хэлсэнийг дэндүү айсан миний чих шуугиад сонсоогүй төдийгүй харин ч устга хэмээн хий үг дуулсан нь тэр байжээ. Тусгаарлах өрөөнөөс гарлаа. Амрах өрөө. Халуун кофе уух уу, юу уух вэ амарч тайвширч энэ тасалгаанд хонож ч болно, хүсвэл хоол захиалгаар хийж өгье. Би зөвхөн харихыг л хүсч байлаа. Би амьдралын амтыг жинхэнэ утгаар нь ердөө өнөөдөр мэдэрч авлаа. Амьдралын хором бүр юутай үнэ цэнэтэй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-18 20:55:10 (5087 уншсан)
Тэр нэг өдрийн маргааш нь эмнэлэг явахаар тохироод Тулгаа Мишээл хоёр салж билээ. Мишээл өглөө босон усанд ороод гэдсээ аажуухан илэнгээ миний хүү ээжийгээ уучлаарай,ээжид нь даанч өөр арга алга,аав нь өөр ээжээс маматай болж байгаа,хорвоод мэндлэх хувьгүй хонгор үр минь хагацъя даа. Тэгээд ч үр минь айлын тогоо өнгийн бусдын эрхээр жаргалтай мэт харагдаж явахын оронд өөрөө өөрийнхөө хирд таарсан тавилангаараа л жаргаж явъя даа. Ээж нь зүтгээд чамайгаа гаргалаа гэхэд...за за ер нь мэдэхгүй ээ хэмээн асгаран байж билээ. Тэгээд хувцасаа өмсөөд ойр зуурын бэлдсэн юмаа аваад гартал Тулгаа аль хэдийн ирчихсэн орцных нь үүдэнд сууж байв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-17 03:22:11 (5026 уншсан)
...Хэд сайн огиулж аваад царайгаа толинд харан гайхлаа. Яагаад ингэв,нээрээ өчигдөр өдрөөс хойш юм идээгүй юм байна ш дээ. Тэгээд ингэж байгаа юм болов уу. Цэцгээ эгч гайхан яасан охин минь зүгээр үү, янз бүрийн юм идэж хордлого авсан юм биш байгаа даа. -Уучлаарай Цэцгээ эгчээ би идэж чадахгүй нь,та надад хөргөгчнөөс нэг хүйтэн ус аваад өгөөч. Би хичээлдээ явахгүй бол хоцрох нь...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-13 21:59:09 (5253 уншсан)
... Хулан,Мишээл 2 багын найзууд. Хулангийнх боломжийн амьдралтай,ээж нь гадаадын нэг төсөл дээр ажилладаг,аав нь өөрийн гэсэн зах зээлтэй хэвлэлийн компанитай. Тэр хоёрын нэг адил юм нь аливаа зүйлд бие дааж ханддаг,өөрийн гэсэн бодолтой охидууд. Өдийг хүртэл тэр 2 нэг ч юман дээр санаа зөрж муудаж үзсэнгүй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-10 01:20:15 (4999 уншсан)
... Ийнхүү элдэв бодолд дарагдан сууж байгаад хажууд хүн ирсэнийг ч анзаарсангүй. Нэг гар мөрөнд хүрч чи зүгээр үү? ийм хөөрхөн охин уйлдаг юмуу гээд халаасаа ухаж харагдана. Тэгсэнээ яанаа алчуур сальфетк аль нь ч алга гээд гараараа нулимасыг минь арчингаа инээмсэглэж билээ. Тэгээд зөндөө л юм яриад байдаг. Үнэндээ ярьсан юмнаас нь нэгийг нь ч ойлгосонгүй. Гэнэт нөгөөх чинь хүүе хоёулаа танилцаагүй юм байна ш дээ. Чамайг хэн гэдэг вэ? намайг Тулгаа гэдэг, Би энэ 2 дугаар орцных л доо. Чи намайг танихгүй байхаа, би цэрэгт яваад саяхан ирсэн хэмээн урсгаж гарав. Мишээл инээмсэглэн өөдөөс нь харснаа намайг Мишээл гэдэг манайх нүүж ирээд удаагүй байгаа хэмээн хэлээд босон явав. Гэтэл Тулгаа хүүе чи ядаж баяртай гэж хэлэхгүй юмуу.... Мишээл чив чимээгүй эргэж ч харалгүй гэрээ зүглэв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 1/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: БЭСРЭГ ЯРИА:
Оруулсан admin on 2007-12-08 06:54:00 (4274 уншсан)
БЭСРЭГ ЯРИА: “БИ ЯВЛАА” Саяхны нэгэн орой хоёр ч дүү хүү манайхаар ирлээ. Хэсэг ярилцаад сууж байсан нэг л мэдэхэд нэг нь яваад өгчээ. Морь харах далимандаа гарч харвал тэрэг нь ч алга, яах аргагүй яваад өгчээ. Эргэж орж ирээд “Чамд явлаа, харилаа энэ тэр үг хэлэв үү?” гэхэд “Үгүйчиш” гэж мөрөө хавчиж байнаа. Маргааш нь дүү хүү /Б.Цоож. нас 25. Японд хоёр дахь жилрүүгээ дөхөж яваа/ манай дээр арүбает хийсэн юм. Ажлын зав чөлөөгөөр:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. Хүний араншин буюу муухай Монгол зан: 28
Оруулсан admin on 2007-12-08 06:53:13 (5072 уншсан)
БУДУЛАЙ БУЦАЖ ИРСЭН НЬ Яагаад ч юм бэ, бүү мэд. Миний өөрийн ганц ангий нь ч болов огт үзээгүй энэ нэгэн телевизийн олон ангит сериалын нэр сэтгэлд минь хоногшин үлдчихжээ. “Будулай буцаж ирсэн нь”... Юугаараа ч тийм содон болоод сэтгэлд минь энэ нэр ингээд хадагдан үлдчихдэг байнаа? Энэ нэрийг уншаад “Өө энэ нөхөр чинь будаач, будаач гэхэд сахлаа будав гэгчээр Орос сериал залхтал нь хөврүүлэх нь үү дээ” гэж бодов доо. Зүгээр санаа зоволтгүй. Миний компютерь эмчилгээнээс эргэж ирээд, баярласандаа хэлэх үгээ олж ядсандаа л дээрхи үг амнаас гарчихлаа. Уг нь бол ч миний РС эргэж ирлээ л гэж хэлэх гээд байгаа ухаантай.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 4/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай
Оруулсан admin on 2007-12-08 06:48:50 (5039 уншсан)
Навчис хийссэн намрын тэр нэг орой сэтгэл минь нэг л уйтай. Гадаа хүүхдүүд хөгжилдөн тоглож,хөгшид элдэвийг ярилцан,өвгөд саравчны доор даалуу тоглоно.Энд тэнд хосууд бие биендээ элдэвийг шивнэн бүсгүй нь жаргалтай нь аргагүй үе үе, тас тас хөхрөн сууна. Гэтэл би ямар байна.Сэтгэл минь нэг л хоосон, яагаад ч юм гомдлоор дүүрэн,доголон нулимастай юуг ч юм мэдэхгүй гөлрөн сууж байдаг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Шүлэг: Sienna : Айдсын хот (Өгvvллэг)
Оруулсан admin on 2007-11-28 04:51:10 (4893 уншсан)
1-р хэсгийг энд дарж уншаарай. Ажлын үүдэнд тулган зогсох таксиг хараад хамгаалалтын ажилтан намайг гаргаж хаалга дангинатал түгжиж авахаар зэхэн хаалга тийш зүглэн ирэв. Түүнийг хараад хэдхэн сарын өмнө хамт ажиллаж байсан боловч одоо сэтгэл мэдрэийг эмнэлэгт амчлүүлсээр буй хамгаалалтын ажилтан залууг өөрийн эрхгүй дурсав. Тэрхүү залуу хэдийгээр хариуцлагатай ажилтан боловч ихээхэн сахилгагүй араншинтай байсан билээ. 3 сарын өмнө өөрөөсөө болсон нэгэн тохиолдлын улмаас тэр араншин нь ор мөргүй алга болж дуугүй ноомой төрх бүхий өөр хүн одоог хүртэл амналэгт хэвтсаар байгаа. Тэрээр өөрийнхөө харуулын ээлжтэй шөнө хамт харуулд гарсан нэгэн залууг ятгасаар 2 давхрын амралтын өрөөнд 1 цаг унтуулахаар явуулж дөнгөжээ. Ингээд сониуч зандаа хөтлөгдөн гэртээ дууриалган хийсэн зомбигийн дүр бүхий багийг толгойндоо углаад цээжиндээ ноорхой хувцас эгэлдэрч орхиод шилэн ханандаа тулж нүүрээ наагаад эргэн тойрноо харж гарчээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 3/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. Хүний араншин буюу муухай Монгол зан:37/б
Оруулсан admin on 2007-11-28 04:45:27 (4714 уншсан)
ЧИ ЯАГААД МАЛГАЙ ӨМСДӨГГҮЙ ЮМ БЭ?... Явган шог /анекдот буюу орчин үед сунжирсан хэлбэр нь онигоо/ өгүүлье. Нэг удаа Баавгай туулайг “Чи яагаад малгай өмсдөггүй юм бэ?” гээд зодчихож гэнэ. Мэдээж хэрэг зүгээр байж байгаад зодуулчихсан Туулай засаг захиргаатай л юм чинь, Араатны хаан Арсланд гомдол мэдүүлж гэнэ дээ. Арслан ч “Ийм явдал болсон нь туйлын харамсалтай, үүнийг үүгээр магадлъяа” гээд Туулайг аргалан өөрөөр нь Баавгайг дуудуулж гэнэ. Туулай ч итгэхийн дээдээр эрхэм дээдэст итгэн хоцорлоо гэнэ дээ. Харин Араатны хаан Арслан гуай Баавгайд “Чи Туулайг зүгээр байхад нь зодож болохгүй шүү дээ! Ямар нэгэн шалтаг дурдах хэрэгтэй” гэхэд Баавгай “Би ч уг нь шалтаг олсон л доо, Чи яагаад малгай өмсдөггүй юм бэ? Гэж байгаад зодсон шүү дээ” гэхэд Араатны хаан Арслан “Наадах чинь ч тийм ч бодитой буруутгах шалтаг биш л дээ. Чи энэ ойд ямар нэгэн малгайтай амьтан байхыг харсан уу? Тэрнээс арай өөрөөр жишээлбэл: Туулайг алим аваад ир гэчихээд хэрвээ улаан алим авчирвал ногооныг авчирсангүй гээд, хэрвээ ногоон алим авчирвал улааныг авчирсангүй гээд зодчихож болно шүү дээ! Энэ чинь л бодит шалтаг болно” хэмээгээд ойн амьтдаас “Шаргал дээл /арьс/” –ээрээ ялгаран явж одов гэнээ. Баавгайтан ч Араатны хаанд бангадуулсан уурандаа хариугаа авахаар тэр дор нь хөөрхий муу зовлонт, ядарсан Туулайг дуудуулаад “Чи надад алим авчир!” хэмээн лүндэн буулгахад нь байнга л зодуурын бай болж байдаг Туулай аль болохоор аргыг нь олохоор хичээн “Баавгай ах аа, ногооныг авчрах уу, аль эсвэл улааныг авчрах уу?” хэмээн асуухад Баавгай хэлэх үгээ олж ядан ээрснээ “Энэ ойн амьтад бүгдээрээ малгайгүй байхад ядаж л чи яагаад малгай олоод өмсчихөж чаддаггүй юм бэ?” гээд зодчихож гэнэ дээ... Уг нь энэ онигоонд Баавгай хэлэх үгээ олж ядан бантсандаа “Үгүй ээ, ингэхэд чи ер нь яагаад малгай өмсдөггүй юм бэ?” гэдэг ч энэ удаа өөрийнхөөрөө засварлаж орхилоо гэж.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. Хүний араншин буюу муухай Монгол зан:36
Оруулсан admin on 2007-11-19 03:46:14 (6217 уншсан)
БҮСГҮЙ МИНЬ, ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ... Хаврын анхны бороо, бүр зүсрэн орж байлаа. Өглөө анги дөнгөж нэгдээд л цэргүүд өөр, өөрсдийн талбайн зүг жагсаалаараа жагсаалын дуу дуулан одоцгоож, офицерууд ч шуурхай зөвлөлгөөнөө дуусган гарцгаалаа. Шуурхайн протколийг эмхтгэж дуусгаад орлогчын хөлд суун хотруу хамт явах нүхээ малтсаар санасандаа хүрч дөнгөлөө.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 4/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. Хүний араншин буюу муухай Монгол зан:35/б
Оруулсан admin on 2007-11-16 00:52:03 (4775 уншсан)
ЭХ ХЭЛ Комьпютрт маань суулгасан үндсэн программ нь Япон хэл дээр буюу канж- ханз буюу дүрс үсэг, хирагана буюу зөвхөн Япон үгээ бичдэг үсэг, хатакана буюу гадаад үг бичдэг үсэг гээд толгой эргүүлсэн хар мянган аалзан үсэгтэй. Дээр нь би гуай анхнаас нь ирж яваа залуу нас биш ахиж яваа нас, ямар сурахаар биш ажиллахаар ирж байгаа юм чинь цаг заваа барж толгойгоо гашилган бичиж сурахгүй ярьж ойлгож л сурна, өсөх балчир насандаа 35 -хан үсэг нүдлэх гэж “үсээ цайлгасан”, өтлөх насны босгон дээр юуны чинь 90 үсэг, мянга, мянган ханз цээжлэх гээд муйхарласан нэгэн том алдаатай. Хааяа нэг ганц нэг сайтаас өөрт хэрэгтэй гэснээ татаж авах гэхээр татаж авах цонх нь арзайсан аалзан үсэгнүүд гарч ирэн намайг тавлана даа. Нэг өдөр бас л мухардалд орчихоод аргаа барж байтал нэгэн дүү хүү ороод ирлээ. Мэндээ мэдэлцэн, цай унд болсоны хойд дээр дараах яриа өрнөсөн юм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 140 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Tuesday, 2011.11.15 | · | Н.Түмэншагай : Зүүд |
· | Уучлахыг хүснэ |
Tuesday, 2011.08.30 | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
Tuesday, 2011.08.23 | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
Wednesday, 2011.08.17 | · | П.Батзориг : Улаан Сарнай |
· | Эхийн сэтгэл |
Thursday, 2011.08.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
· | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
· | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
Saturday, 2011.08.06 | · | С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА |
· | Хов хоосон хавар хов хоосон |
Friday, 2011.08.05 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3 |
Thursday, 2011.06.09 | · | С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2 |
Tuesday, 2011.05.24 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж) |
Thursday, 2011.05.05 | · | НУТГИЙН ХҮН |
Wednesday, 2011.04.27 | · | П.Батхуяг : Борооны охин |
Friday, 2011.04.15 | · | Хайр өөрөө агуу... |
Monday, 2011.04.11 | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
Tuesday, 2011.04.05 | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
Thursday, 2011.03.31 | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.03.09 | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
· | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.02.23 | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
Monday, 2011.02.21 | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
Tuesday, 2011.02.15 | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
· | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
Thursday, 2011.01.20 | · | Ч.Нацагдорж : Тавилан |
Friday, 2011.01.14 | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
Monday, 2011.01.10 | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС |
Friday, 2011.08.05 | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
Wednesday, 2011.01.05 | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
Monday, 2010.12.20 | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
Tuesday, 2010.11.30 | · | С.Баттулга: Энхриймаа |
· | С.Баттулга : Ижий зул |
Wednesday, 2010.11.24 | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
· | С.Баттулга: Азын дөрвөн бэрх |
Monday, 2010.11.22 | · | Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ |
Tuesday, 2010.11.16 | · | Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|