Хаанаас ирснийг нь мэдэхгүй Хачин янзын амьтан минь Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн Хуруун чинээхэн бурхан минь Үсээ цайтал хүлээсэн хөгшид Үр минь чамайг авчрах гэж Холын холд одоцгоосон Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ Чамлаж битгий урваарай миний жаахан хүү Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү. Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж Торгоор гоёсон зодгоороо Тоосыг нь хааяа арчиж өгдөг юм шүү миний хүү
Энгэрийн чинь дууг сонсож Эвэршиж хатсан сэтгэлээ хөглөж Эгшиглэнт эх таны өлмийн салхийг үргээж Эрхэлж гуйх нэгэн шүлэг өргөмүү: Гэрийн үүдийг угаах гэж эм амьтан бүхэн сүүтэй төрдөг юм гэнэ Эгшиг дуу алдуулж ятга юугаа тоглож Энгэр ялдам Янжинлхам тэнгэрээс хааяа бууж ирдэг юм гэнэ Үгээ барж хэлье , үнэнээ дэлгэж хэлье Цөхөрч мөргөсөн бүхнийг сүүдэртээ ч болов багтааж хайрлй Авьяастай нь мөлхөж , азай нь хөлжиж Шүлэглэдэг , эгшиглэдэг алин боловч Шуналт эрвээхэйн үлгэр шиг Шатаж үхэж байна энэ хорвоод чинь Өөрийгөө хоосолж бусдыг жаргаадаг Өөхөн денгийн гэрэл шиг нар сарыг нэвширтэл нь дуулчихаад Намарждаггүй шувуу шиг хурдхан үдэлчихдэг
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хаврын хээн эгшиг 600x386 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4881
mongolia2007year-194.JPG 600x450 78k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4460
Хээтэй зохиомж 600x592 158k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4931
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: