|
|
Өгүүллэг: Нирунзу : Болзоо
Оруулсан admin on 2008-10-03 06:26:51 (5906 уншсан)
1 Билгүүн болзоондоо явахаар бэлдэж, яг үнэндээ бол биеэ бэлдэж, үгүйэ дотроо засахыг оролдож байлаа. Өчигдөр нэгэн найзынхаа төрсөн өдөрт очсон ба мөнхүү төрсөн өдрийн баярт очихоосоо өмнөхөн бүтэн сарын турш утсаар ярьж, мессэж бичиж, бардам сэтгэлээ уландаа гишгэн байж хөөцөлдсөн бүсгүй нь ажил руугаа хүргэж өгөхийг гуйснаар удтал мөрөөдсөн гэгээн дүрийг нь харж, маргааш нь уулзахаар болзсон билээ. Ийнхүү сэтгэл нь ихэд хөөрсөн байсны харгайгаар хундага өргөх болгонд хөнтөрч, караоке-ний микрофон булаацалдан тэнхээ мэдэн дуулсаар үүр цайлгасны гор нь гарч, одоо бол толгой нь заадлаараа салах шахан ангалзаж, дотор нь муухайран нүд нь эрээлжлэх нь тэсвэрлэхийн аргагүй ажээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Батхуяг : Ширхэг будаа
Оруулсан admin on 2008-10-02 20:52:31 (4876 уншсан)
Тэр учиргүй их иддэг байжээ. Амаа олохгүй үмхэж байхыг нь харахад заримдаа урамтай ч юм шиг санагдана. Бие нь гэдсээрээ бүдүүрээд олон давхар өөд шатаар өгсөхөд аахилж уухилах нь нас өндөр болсон өвгөн хүнтэй адил. Гэвч тэр дөнгөж гуч хүрч байлаа. Гайгүй сэхээтэй хүн тул яаж энэ байдлаас гарах вэ? гэж үе үе бодох болжээ. Даанч арга ухаанаа нэг л олохгүй, чухам ямар аргаар энэ их мах өөхнөөсөө салахаа мэдэхгүй, хий дэмий л хоол идэхдээ санаа алдана. Санаа дагаад ч тэр үү идэж уух нь улам ихэсээд, биеийн жин нь нэмэгдээд байх шиг болно. Хүний амьдралд аливаа хэрэг явдал огт санаандгүйгээс төрөх нь бий. Тэр нэг өдөр автобусанд чихцэлдэн хөлсөө задгай асгаж явахдаа хоёр залуу хоорондоо ийнхүү ярилцахыг сонсчээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Хархулан (Nirunzu)
Оруулсан admin on 2008-09-30 07:47:32 (6301 уншсан)
Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар Эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй монголийн баруун зүгийн их цэрэг арабийн их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: : П.Баярсайхан : Сарсагчин бол сармагчин (Төгсгөл)
Оруулсан admin on 2008-09-30 04:29:13 (5616 уншсан)
- Чиний үнэлэх хамаагүй. Энэ хүмүүс үнэлдэг үү? Үгүй юу? Жишээ нь танай дарга нар одоо чамайг муу хэлж байгаа. Нэг нүдээр үзэхгүй байгаа. Чиний шударга зан тэдэнд таалагддаггүйгээс тэр. Чи тэдний амжилтыг үгүйсгэсэн эсэргүү, гэмт хэрэгтэн ч болчихож магадгүй. - Манайд сайн юм бий гэж Дэлэг гэмт хэрэгтэн болчихоод буруугаа хүлээсэн шиг хэлэв. Хоёулаа хундагатай архинаасаа балгалаа. Магсар түүнийг сүрхий ажих нь, “Оюутан, онц сурлагтан Дэлэг, инженер Дэлэг болоод яаж өөрчлөгдөж вэ?” гэж мэдэх гэсэн шиг. - Оюутан байхдаа намаéг сайд гэж хочилдог байсан. Золигийн хар хавтаснаас болж тийм хоч авсан юм даг. Тэгтэл би одоо жинхэнэ сайд биш ч гэлээ сайдын эрх эдлээд явж байдаг. - Чи жинхэнэ сайд болноо.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Лувсанцэрэн : Нэгэн үдэш
Оруулсан admin on 2008-09-30 03:52:12 (5636 уншсан)
Энэ өдөр хотын дээгүүр манан татаж, нар харагдахгүй, оройн хуурай ширүүн жавар зүг бүрээс тас хайрч байлаа. Гудамжны цардмал хөрсөн дээгүүр алхлах хүмүүсийн чимээ тод дуулдаж байн байн машин давхиж, дохионы гэрлүүд асаж унтарна. Өвөл зун гэж ялгаагүй нэгэн хэмжээтэй байдаг ажлын өдөр дуусдагаараа дуусаж, хүмүүүс тардгаараа тарж, Хорлоо сугандаа хэдэн сонин хуйлж хавчуулаад гэр лүүгээ зүглэж явав. Хүмүүст болон өөртөө ямар нэгэн муу юм хийгээгүй хэрнээ сэтгэл нь баахан бараан, ажил дуусаад гэртээ харьж яваа хүний баяр хөөр гэх юм юу ч байсангүй. «Энэ замаар өглөө ажилд очиж, орой ажлаас тарж яваад нэг мэдэхэд би гэдэг хүн байхгүй болчихсон байна шүү. Намайг алга болчихлоо гэж энэ хот үгүйлэх ч үгүй, харамсах ч үгүй» гэж бодоход уйтгартай санагдана.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Баярсайхан : Сармагчин бол сармагчин
Оруулсан admin on 2008-09-25 23:58:49 (8592 уншсан)
Гэгээн алсад одох юмсан... В. Шукшин
Эхнэр нь хэд хоног овоо нам жим байснаа үдшээс гэнэт үглэж эхлэв. Бас дахиад л хэрүүл шуугианаа үгүйлсэн юм байлгүй, уурлах уйлах дуртай хачин ч хүн юм даа. Дэлэг бүр залхаж, өрөөнийхөө үүдийг хааж, дэмий л орон дээрээ бүхлээр хэвтвэл гал зуухны өрөөнөөс эхнэрийн бухимдсан дуу тодхон сонсдсоор байжээ. Харуй бүрий болоод саран хэдийнэ цонхоор шагайжээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : д, АРТЕНЬЯН ГУАЙД БИЧСЭН ЗАХИДАЛ
Оруулсан admin on 2008-09-25 23:52:18 (5056 уншсан)
Хорвоотой холбож өгдөг хонгорхон хомпүүтрээ дэлгээд айл хэсэж явлаа хө. Орчлон хорвоогын хов живийг овоо шуурхай дамжуулан хүргэдэг www.news.mn гуайнхаар морилтол нийтлэлчийн буланд нь насан багын минь анд Гаскон нутгийн хөвүүн гарамгай сэлэмчин дайчин эр д, Артеньян гуай ороод ирчихсэн сууж байх юм. Мэнд амрыг нь асууж хийсэн бүтээснийг нь сонирхлоо. Үхэрчин хүү Цэрэндорж гуайтай уулзсан гэнэ. Бас Монголын Лусын хаантай уулзсан тухайгаа ам хуурайгүй, харамгүй өгүүлжээ хөөрхий. Гэвч хүн болгонд, хэн хүний бичсэн таалагдах албагүйн улмаас энэхүү тэрслүү захиаг тэрлэн суугаадаа хүлцэл өчсүү!
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Цайны дээж
Оруулсан admin on 2008-09-16 22:59:21 (5419 уншсан)
Аяганы дөрвөлж тойрон гурван өвгөн даалуу “нүдэж” сууна. Өрөөсөн ханцуйгаа сугалдаргалсан тэнхээлэг өвгөн, - Би хүн Наадах чинь мод Орон битгий нураачих Охин битгий цодойлгочих Дураа цааш нь Духаа нааш нь Гозгор толгой гоохолзоно
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 6/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ДАЛДААК
Оруулсан admin on 2008-09-16 22:58:26 (5519 уншсан)
“Нагац нараа дурсахуй” гээд өөрийн гурван нагац ахынхаа туулсан амьдралын тухай нэгэнтээ өгүүлж эхэлсэн билээ. Уг нь бол энгийн л хувь хүмүүсийн тухай өгүүлээд байгаа мэт боловч миний хүүхэд ахуй, бага залуудаа дайрч зах зухаас нь амсан өнгөрсөн нийгмийн тухай буюу согогтой соц-нийгмийн тухай л өгүүлээд байгаа ухаантай юм. Гэхдээ ямарваа нэгэн юм сайн, муу хоёр талтай байдаг болохоор бидний одоо цагт муулаад байдаг өнгөрсөн тэр нийгэмд ч, тэр далан жилд ч мэдээжийн хэрэг сайн юм ч бас байсан л байж таараа. Феодлын хоцрогдсон нийгэм, Манжын дарлалаас салан ганцхан мал аж ахуйн орон байснаа атар газрыг эзэмшин, орчин үеийн газар тариалан, үйлдвэр завод хөгжиж, ажилчин анги үүсэн бий болсон, хоцрогдсон эсгий тосгон байснаа орчин үеийн өнгө төрх бүхий Улаанбаатар хот болон цоо шинээр Дархан, Эрдэнэт хотууд сүндэрлэн боссон гээд дурьдвал барагдахгүй их зүйл бий л дээ. Хэн мэдэх вэ дээ, эрхэм уншигч авхай таны сонирхолыг татахааргүй хуучин цаг, өнгөрсөн үеийн элий балай дурсамж, дурдатгал хөврүүлж байгаа бол та зүгээр л уншихаа болчихно биз, унших нэг нь, сонирхох нэг нь сонирхох буйзаа гээд ямар ч байсан үргэлжүүллье гэж шийдлээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ц.Байгалмаа : Сартай ханьсахуй...аймшиг
Оруулсан admin on 2008-09-14 23:46:45 (5261 уншсан)
Цагаан сарын шинийн гуравны өдөр ангиараа хичээлээ тараад нэгнийхээрээ хэсэхээр шуугилдан гарцгаалаа. Сурсанаараа багшийнхаасаа эхлээд тойров. Өвлийн шөнө эрт харанхуй болдог тул хэдэн айлаар оров уу үгүй юу харуй бүрий дороо нөмрөх нь тэр. Ундрахын ангийнхан эхнээсээ замын дундаас алга болсоор хориод хүүхэд үргэлжлүүлэхээр үлдэцгээсэн харагдана. Тэгтэл тэдний ангийн Мөнхдорж уриалан: Бүгдээрээ одоо манайд очье. Гэрийнхэн хөдөө салхинд гарчихсан, би ганцаараа байгаа гэтэл бүгд дэмжин ганц нэг охин харих гэсэн боловч бусад нь ятгасаар хамт явах болов.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Mr. S : Миний хайрын нандин дурсамж
Оруулсан admin on 2008-09-11 22:58:00 (5567 уншсан)
Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцэглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүйгээ дахин олж чадалгүй хүлээсэн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилүүд мэт. Яг тийм уянгалаг агаад гуниглангүй гэнэн сэтгэлийн үзүүрт би мартаж чадаагүй бүсгүйнхээ мессэнжер хаягийг интернэтээс олж санаандгүй учирсан нь ёстой л аз таарч билээ. Хэдэн жил сэтгэлээс минь гараагүй бүсгүйтэйгээ харц тулгарч дахин учирсан минь түүнийг бодсон, дурссан, хүлээсэн, хайсан сэтгэл, мөрөөдөл дундаасаа тэвэрч аваад үнсэмээр санагдавч энэ хайр бүтэх эсэхийг мэдэхгүй, бүтэхгүй бол бүр илүүтэйгээр шаналж зовохоо бодохоор сэтгэлээ барьж зүрхээ чангалмаар.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 6/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Б.Баярсайхан : Цэцэрлэгч
Оруулсан admin on 2008-09-11 06:07:50 (4916 уншсан)
Борооны улирал зургаан сарын сүүлээр эхэлнэ. Нэг орохдоо усан галав юүлэх шахам хэдэн өдрөөр асгадаг билээ. Нутгаасааа хол яваа бид борооны улирал эхлэхээр хийх юмгүй гиюүрч, борооны шүхэр барин ээлжээр дэлгүүр гүйж пиво зөөж ууна. Нар үзэхгүй олон хонохоор байшингаас чийг үнэртэж, пиво, чийг хоёрт усан хаван гүйж, ярьдаг бүх сэдэв барагдаад, дэмий л тэнгэрийн ая харж цонхоор ширтдэг сэн. Улаан хүрэн тоосгон хашаатай, томоос том гурван давхар байшингийн нэг давхрын умгар өрөөнд хэдүүлээ нийлж өрөө хөлсөлдөг байв. Дээд давхарт байрны эзэн өвгөн, эмгэн хоёр сууна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: САЧОТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№7 АРҮБАЕТЧИН
Оруулсан admin on 2008-09-10 09:42:37 (4157 уншсан)
...Ногооны айлууд ид ажил багатай байдаг үе нь байсан болохоор яаж ч хайгаад хоёр хоног арүбает олдсонгүй. Уг нь хоёр хоногийн бүү хэл долоо хоног хийх арүбаеттай айл байсан ч тэднийд буюу хүргэн Тагучийнд ажилласан ганц өдрөө л “толгой баячуул”, “каше шиг айл” тодотголтой лаг, лаг айлуудын мөн чанарыг дэндүү ойлгосон учраас, энгийн айлуудад ажиллах толгой баячуулынд ажиллах хоёр чухамдаа бол өдөр шөнө шиг ялгаатайг нэгнийд нь бүтэн есөн сар ажилласан ч анхнаас нь өөрөө жаахан хэнэггүйтэж байж санасанаараа яс цаг барьдаг, ганц ч минут илүү хийдэггүй болгон сургасан байсан ч чухамдаа бол ямар ч сэвт сэвээгүй яг л машин шиг хөдөлж, ажиллаж байснаа хүргэнийд нь ажилласан ганцхан өдрөө ухаарсных яагаад ч эргэж очихгүй гэсэн амандаа багтан хоёр өдөр гадуур тэнэн арүбает бэдэрч, утасаа улайстал нь, нэгжийг нь барагдтал яриад ч юм олсонгүй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Чамд..
Оруулсан admin on 2008-09-10 08:15:07 (4220 уншсан)
Цагаахан гунигтай бас аз жаргалтай гэмээр өдрүүд дурсамжинд хувилан бүдгэрчээ... Алтан шаргал навчис хөлийн дор хөглөрсөн намрын тэр нэг өдөр анх би чамтай учирсан.Үг дуу цөөнтэй эелдэг даруу хөвгүүнийг яг тэр л мөчид сэтгэлдээ би шивнэн онцолсон.Тиймээ чи дасч дурлаж үзээгүй эмзэгхэн зүрхэнд минь ноцсон чин үнэн хайр минь билээ.Хар дарсан зүүдний айдас үргээх эгэл төрх, бие чичирч халуу дүүгтэл үнссэн тэр жихүүн өдөртиймээ мартаж чадна гэж үү.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ц. Байгалмаа : Тавилан...
Оруулсан admin on 2008-09-10 05:00:39 (4868 уншсан)
Өвлийн тэр нэг өдөр нэгдүгээр курсын шинэхэн оюутан Чингүнжав хичээлдээ явахаар автобусанд чихэлдэн барин оров. Тэрээр мөнгөө өгчихөөд бага багаар урагшилсаар дунд хавьцаа очтол дунд хаалгаар дүрлийсэн тас хар нүдтэй, уртаа сормуус нь цантчихсан, ороолтоороо амаа битүү ороон нүүрээ далдалсан нэг охин түлхэгдсээр орж ирэв. Орж ирэв үү үгүй юу тэндээс кондуктар
- Хүүе тэр дундуур орсон хүмүүс мөнгөө дамжуулчихаарай, бэлээхэн арын хаалга байхад худлаа дундуур дайраад мөнгөө төлөхгүй бултах санаатай байна уу, алив тэр цагаан ороолттой охин хурдал хурдал хэмээн хашгичина. Охин бушуухан хөнгөлөлтийн билетээ үзүүлээд цаашаа харан зогсов. Чингүнжав нүдээ салгаж чадахгүй хойноос нь харсаар. Тэр хөөрхөн торомгор нүд, цантаад хоорондоо нийлчихсэн сормуусыг дахиад хармаар...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Х.Э.БЕЙТС : Нэг л өдөр
Оруулсан admin on 2008-09-08 10:49:00 (4203 уншсан)
Их үд. Уул лугаа адил үүлс нэг нэгэндээ тээглэн бүдчиж тэнгэрт хөвнө. Гэрэл гэгээ муутай, нойр хүргэм өрөөнд цонхны ойролцоо залуухан эмэгтэй бөгтийн суугаад хүн орж ирэх, нар жаргах, тушаал заавар буух зэрэг тодорхой цагт заавал болох нэгэн зүйлийг хүлээж буй мэт огт үл хөдлөнө. Нэг гарынхаа арыг аажуухан илж, уйтгартай нь аргагүй хөмсгөө зангидаж, уруулаа жимийжээ. Сүүдэр буусан талыг мөн л гунигтайгаар харснаа баруунтаа ургасан ой уруу харцаа хандуулна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : САЧО ТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№6
Оруулсан admin on 2008-09-06 10:02:40 (4030 уншсан)
За ингээд муу ке тэргэндээ жаал новшоо чихэж аваад Самбу мач (хот) руу нүүлээ. Байрны хувьд нэгэн жижэгхэн эдлэн гэхүү, хашаа байшин гэмээр ч юм уу даа. Гал зуухнаасаа гадна таван өрөөтэй дан байшин, гаднаа тэр байшингаас түрүү үеийн мөн л дотор нь бөөн хог, новш хөглөрүүлчихсэн агуулах, амбаар маягаар ашиглаж байгаа орон сууцны хуучин байшинтай, тойруулаад таримал модоор хашаалчихсан нэг тийм хуучин опатанд өөрийн төрлөхийн харшилтай тавь нилээд гарсан хятад авгайтай амьдархаар урьдчилан тохирсон байсан юм. Ивцэлдэх гэж бус эвсэж амьдрахын шалтгаан хэн, хэнд маань байлаа. Миний хувьд улаан зам дээр байдаг арав гаран сууцны болгон тохижуулсан чингэлгэнүүдэд бөөндөн суух, хэн ч яаж ч харсан бөөн гайжин (гадаадын иргэн)-гуудаас холдох, бололцооны нууцлаг хүний нүдэнд авсаар өртөхөөргүй байр сууц олох, харин хятад авгайгын хувьд байрны хөлсөө хуваалцах гайгүй хүн хэрэгтэй байсан болохоор л, уг эдлэн нь хөдөө буйдхан олны хөлөөс зайдуу, нүднээс далд, авсаар хүний нүдэнд өртөөд байхааргүй нууцлагдмал, чухамдаа бол гайжин хүнд ганц таарсан, тохиромжтой байр байсан болохоор л нүдээ аниад л орсон хэрэг л дээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Хишигсүрэн : Хүзүү
Оруулсан admin on 2008-09-05 07:05:52 (5121 уншсан)
Зурагтаар хамгийн сүүлийн үед нэр хүнд нь сүрхий өсч, алдаршиж байгаа нэгэн эмэгтэй улс төрч ярьж байлаа. Цогтой бадрангуй харц нь үгний өргөлт бүр дээр бөмбөрийн цохилт шиг таарч, гарын хөдөлгөөн, энгэрийн гоёмсог зүүлт, чамин бөгжтэй нь өнгө дүйцэж аргагүй л гадаад төрх, үзэмж нь улс төрчийн хувийн соёлыг өндөрсгөнө. Мөн үгний нь уран өнөөдрийн цаг үеийн байдал хүмүүсийн сэтгэлийн агаартай хачин нийлж байлаа. Хэн хүнгүй биширч бахархаж, сэтгэл татагдаж байгаа нь илт.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Хишигсүрэн : Тэр
Оруулсан admin on 2008-09-05 06:57:29 (4911 уншсан)
Тэр маш баяртай онгоцноос буулаа. Богд уулын орой дээгүүр онгоц эргэхэд нүдний нь нулимс бүрхэв. Яаж ийгээд л нутагтаа ирлээ. Яахав, явсных багагүй олзтой. Одоо ч харин Болороосоо холдохгүй шүү, Олсон хэдээ зөв зараад амь нэгтэй амьдарнаа хөө. Ирлээ дээ, ирлээ. Ядуу Монгол тэр харь газар хөлсний хөдөлмөр хийж халаасандаа хэдэн зоостой, тархиндаа хувийн үйлдвэр төсөлтэй, сэтгэлдээ хүний нүнжигээ гээсэнгүй буцаж ирлээ. Уул ус минь, намайгаа тосч авах бий хэмээн өөрөө өөртөө баясал хөөр нэмж байв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ш.Цэнд-Аюуш : Тохиролцоо
Оруулсан admin on 2008-09-05 06:51:20 (5253 уншсан)
Тоо яаж бодохыг хичнээн ч заагаад сурдаггүй хүүхэд байх юм. Элсэн дээр ус тогтдоггүйтэй адил гэмээр юм уу даа. Тийм хүүхдийн нэгийг нэрлэвэл Сүмбээ. Дунд ангид орчихсон мөртөө дөрвөн аргынхаа тоог бодож чадахгүй хуруугаараа хуруугаа тоолно. Ийм хүүхдийг та яах байсан бол! Миний бодлоор түүнд жил бүр тоо заах гэж түвэг удаж байхаар дүнгийнх нь хүснэгт дээр хэдэн дугуй тэг тавьж өгөөд дуусгачихмаар санагддаг юм. Яахав, өөр төрлийн хичээлээ л заалгадаг юм байгаа биз. Даан ч захиргаадалт гэдэгтэй нэг язгууртай үгнээс үүсэлтэй захирал.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 232 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Tuesday, 2013.05.14 | · | Мөрөөдлийн хайр |
Tuesday, 2011.11.15 | · | Н.Түмэншагай : Зүүд |
· | Уучлахыг хүснэ |
Tuesday, 2011.08.30 | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
Tuesday, 2011.08.23 | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
Wednesday, 2011.08.17 | · | П.Батзориг : Улаан Сарнай |
· | Эхийн сэтгэл |
Thursday, 2011.08.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
· | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
· | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
Saturday, 2011.08.06 | · | С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА |
· | Хов хоосон хавар хов хоосон |
Friday, 2011.08.05 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3 |
Thursday, 2011.06.09 | · | С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2 |
Tuesday, 2011.05.24 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж) |
Thursday, 2011.05.05 | · | НУТГИЙН ХҮН |
Wednesday, 2011.04.27 | · | П.Батхуяг : Борооны охин |
Friday, 2011.04.15 | · | Хайр өөрөө агуу... |
Monday, 2011.04.11 | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
Tuesday, 2011.04.05 | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
Thursday, 2011.03.31 | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.03.09 | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
· | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.02.23 | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
Monday, 2011.02.21 | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
Tuesday, 2011.02.15 | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
· | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
Thursday, 2011.01.20 | · | Ч.Нацагдорж : Тавилан |
Friday, 2011.01.14 | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
Monday, 2011.01.10 | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС |
Friday, 2011.08.05 | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
Wednesday, 2011.01.05 | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
Monday, 2010.12.20 | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
Tuesday, 2010.11.30 | · | С.Баттулга: Энхриймаа |
· | С.Баттулга : Ижий зул |
Wednesday, 2010.11.24 | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
· | С.Баттулга: Азын дөрвөн бэрх |
Monday, 2010.11.22 | · | Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|