Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (21)
Оруулсан admin on 2007-08-24 01:03:47 (4492 уншсан)

 

ХӨДӨЛГӨӨН
Миний өмнө ширээн дээр үнгэгдэж,үлгэгдэж доод өнцгүүд нь халтартаж, /хуруугаа долоон амталж эргүүлсээр/ харласан зарим газраа цоорч бас ганц нэгхэн хуудас нь урагдсан хоёр хуруу хирийн зузаан хавтасгүй ном надад тунирхан хэвтэнэ.Бас ч гэж болоогүй уг номыг зохиогч нь мэдлэг боловсролгүй бүдүүлэг харанхуй гадгаадын нэгэн Баагий "БӨӨН АЛДААТАЙ БИЧСЭН" алдааг нь би өөрийн энэ алтан мутраар "Союз" цэнхэр тосон балаар засаж хөх,улаан хоёр үзүүртэй харандааны мэдээж улаан талаар нь дүн тавьж бас ч гэж хөөрхийг яг гучин жил зовоож дээ...Энэ ном нь Данийн алдарт шог зураач Херлуф Бедструфийн "УРАН ШОГ" бөлгөө.Харин эрхэм уншигч танд би нэг нууц...Ээ,больёо.Та нар найдваргүй шүү,цагийн юм цагтаа гэсэн юм болохоор нууц тайлах тэр цаг мөчид нь харин хоёулаа хамтдаа байя.

1977 онд би нэгэн ном наймхан өнгө л дуугардаг хүүхдийн тоглоомон "Союз" хуванцар аман хуур,галын /Галкомандын усан хоолойны/ резинээр хийсэн гайтай харвадаг рагиатор /чавх/ -аар дараа хоёр удаа усанд явж өгөх амтайгаар наймаалцаж авлаа.Даахгүй нохой булуу хураана,шаазгай зүү олоод нуух газраа олдоггүй гэгчээр манай гудамжны Алтангэрэл гуайнх өөрийн олон хүүхдүүдээс гадна тэр хавийн бүхий л хүүхдүүд орж,гарч бужигнасан ийм л айлаас хоонторбаанд /конторбанд/-аар авсан содноос содон,олны танил номыг нуух газар олдохгүй намайг бажгадууллаа.Төр,засгийг /аав,ээжийг/ бол нэг удаа үзэхээр авчирсан гэж аргалж болох ч өөрөө байн,байн үзээд хүний нүднээс далдалчих газар олох гэж хэрэндээ л юм боллоо.Ядаж байхад НАХЯ /2 дүү маань/ надаас нүдээ бараг салгадаггүй нойтон хамуунууд болохоор арай гэж амбаарт байршуулж дөнгөлөө.Өөрийн болгосон ч үзэх аргагүй,ядаж байхад амбаарт хулганатай сэтгэл зовоох асуудал мундахгүй...
Арван гурваныхаа жилэн дээр эр хүнэнцэр болж байгаа ухаантай юмсан уу даа уг номны гоё,гоё гуя хасаа гаргасан хүүхнүүдийн зураг л харах гэж тэр шүү дээ.За юунаа хүн шоолсон юм? /Миний дунд хүү багадаа яг ингэж уурладаг байсан юм/ Эрүүл,саруул ухаантай эр хүн л юм бол шалдан,нүцгэн эм хүнийг хальт боловч хараад авахаас буцдаггүй л байх ёстой.
За энэ ч яах вэ,үнэхээр соц-нийгмийн үед уг номоос л тухайн үеийн залуус эмэгтэй хүний бие,цогцийн /цогцсийн биш шүү/ хэлбэр,галбирыг олж хардаг байсан гэхэд нэг их буруутахгүй байхаа.Хэдхэн таталсан зураас хир нь ээ үнэхээр хүний ааш,авир бие хаа,үйл хөдлөл гээд "ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ" гэж яг л тод томруун харуулсан зурагнууд байх жишээтэй.Жишээ нь би Армийн албанд мордоод хувиарлагдсан ангидаа ирэхэд л нөгөө номын генерал нь ч тэр,хурандаа нь ч тэр,тэр доод цэргүүд нь ч бүгд бие бүрэлдэхүүнээрээ байж байх нь тэр.Үнэхээр гайхмаар.
Дарга цэрэг,бялдууч бялангач,гуйлгачин түйлэгчин,эрхэм дээдэс,сайхан бүсгүйчүүл,хартай авгайчуул,байгалын сайхан,баян хоосон,тамирчин идэр эрс,хулгайч дээрэмчин,худалч ер нь хүний амьдралд ямар л юм байдаг вэ тэр бүхнийг хэдхэн таталсан зураасаар үзүүлсэн үнэхээр агуа зургууд л даа.
Яг одоо нэгэн хуудас дэлгээтэй өмнө минь байна.
-Айн,хэддүгээр хуудас вэ гэж үү?Би хэлээ биз дээ,доод өнцгүүд нь он жилийн уртад харлаж,балраад урагдаад алга болчихсон гээд байхад чинь дээ.Хүний там малтах гээд байгаа юм уу,хаашаа юм?Яадаг юм бэ,тэгвэл 00-р хуудас,хн...хн...хн...За,за нервээрээ жаахан наадаад,нилээд хэдэн эс цааш нь харуулаад авлаа.Нээрээ мартсанаас мал мэнд үү гэгчээр жорлон /харь хэлний монголчилогдсон үг ч гэж зарим эрдэмтэн мэргэд үздэг юм билээ/ гээд хүн бүгдийн ярьж хэлдэг үг байсаар байтал яагаад заавал 00-ын өрөө гэж ярьдаг юм болоо?Тэгвэл тэр орон сууцнуудын 00-ын өрөөнд амьдардаг өрх айлууд...аа,ла-ла-ла...нөгөө юунд амьдардаг байх нь ээ,ээ бүү үзэгд гэж.За нөгөө хадуурдаг,амаа авч давхидаг минь эхлэх нь,больёо.
Муухай хар хавьталист /капиталист/-тууд ажилчин ангийн ариун цагаан хөдөлмөрийг сорон мөлжөөд,үгүйрэхийн дээдээр үгүйрсэн тэр цаг үед нэгэн зоригтой аман фигуртэй эр бусдыгаа уриалан дуудаж ХӨДӨЛГӨӨН-д дагуулан эсэргүүцэж байгаа зураг байна хө.Муусайн хувалзнууд сандраад л...гэрээ хэлцэл...энэ тэр... гээд л яаж,ийж байгаад нөгөө аман фигуртэй хэлцэл хийх болж байнаа...Хэлэлцээр хийхээр дотогшоо ороход нь нөгөө эргүү хар малан сэнхүү ажилчид нь итгэл тавин хүлээсээр үлдэв...Хэсэг хугацааны дараа манай цогтой тэмцэгч,аман фигур гарч ирээд...Үгүй ээ,нөгөө урдны хэн биш л болчихсон байх шиг...Арын халаасандаа дүүрэн ногоон мөнгөтэй,нөгөө хэдээ "Тайван,амгалан байцгаа,үүний учрыг лавлъяа,магадлъяа " ч гэх шиг...Тэгсхийгээд хөдөлгөөний хүч сулран БАЯРТАЙ,БИ ЯВЛАА БИТГИЙ НАМАЙГ ДУРСААРАЙ... нэг иймэрхүү зураг байна хө.Зальтай муу Херлуф Бедструф "цаг хугацааны машин" зохиож унаад түүгээрээ манай энэ цаг үед Монголд ирээд бүгдийг нь бодитоор харж хуулж зурчихаад буцаад өөрийнхөө цаг үе рүү буцчихсан юм биш үү???
Би гээч хүн гуай алсаас нетээр цацагдсан мэдээ,мэдээллүүдээс нэг иймэрхүү л ойлголттой...
Баасан авгай тэдээр жагсдаг,Батзандан тийм хаус авсан,Бат-Ялалт ингэсэн,тэгсэн...Монголын минь мэдээ нэг иймэрхүү.Олны үг ортой л гэдэг.Би нүдээр харж,гараар барьж үзээгүй болохоор ямар нэгэн дүгнэлт өгөхгүй л дээ.Гэвч ингэхэд тэр дээр заларсан эрхэмүүдэд "Доор чинь ард түмэн гэж нэг юм байгаа шүү!" гэж цаг тутамд сануулж байгаагаараа тэд миний хувьд ямар ч гэсэн гавъяатай хүмүүс шүү.Ээ дээ ямар ч цаг үе юм бэ дээ,энэ цаг үе???
Харин одоо эрхэм уншигч та бүхэнд би нэгэн бяцхан нууц задлъяа,харин та нар наад амаа!Надад хэзээ ч өөрийн гэсэн "УРАН ШОГ" ном байгаагүй юм шүү дээ.Айл амьтаныд,номын санд л тухлан саатаж харж байсан юм шүү гээд уншигч тань руу баруун нүдээ донжтой гэгч нь ирмээд энэхүү бодролыг цэглье!

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай 2007-08-19



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 234 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-007.JPG
Хэмжээс: 600x431 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4682

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-089.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4093

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Улаан бүсгүй
Хэмжээс: 580x600 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6513


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn