***Нохой ч бол сүүлтэй нь сайхан. Гуйранч ч бол журамтай нь сайхан. Арслан баатар ч бол галаас цочдог. Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг.
***Алдартай хулгайчийг явбал Шөнө байтугай өдөр ч хардана Атаач хүнийг мэдвэл Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ.
***Унасан морь гижигээ хүрвэл Эс үргэвч өшиглөх Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл Эс ноцолдовч хэрэлдэх.
***Дайсны дэргэд амрагаа битгий магт Амрагийнхаа дэргэд дайснаа бүү нуу
*** Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс. Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий
Замын тоос гарвал нь Зандан хүрний тоос юм Залуу бага насанд Зальхай явдал ичгүүр юм
Хив хадаг зөөлрөвч Бурханы яндар болдог юм Хиргүй цэвэр цаасч Номын хуудас болдог юм
Нарнаас наагуур хөшиглөсөн Үүлэн чамайг яах вэ. Насны багад ханилсан Үүнийхээ сэтгэлийг яах вэ
Хариас ирэх шувууны Хангинах дуу нь янзтай Хайртнаас салах хүний Харамсах сэтгэл уяралтай.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Зун 600x474 55k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6531
Хар ус нуур 600x352 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5844
IMG_1098.jpg 600x449 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4769
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: