Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Эрдэнэсолонго : Том асуудал
Оруулсан admin on 2008-06-30 08:38:09 (5874 уншсан)

/МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт/

Би тэгэхэд долоон настай, дөнгөж сургуульд ороод байв. Эр эм, бяцхан хүүхэд, том хүний алиных нь ч тухай нэг л ойлголттой явсан үе. Ээж маань голын цаанаас миний гурав дахь дүүг авчрахаар явчихсан байлаа. Манай эмээ, хөршийн эмээ хоёр нутгийн маань хамгийн эртний хүмүүс, бас хамгийн сайн найзууд болохоор ихэвчлэн нийлж даалуу тоглоно. Эмээгээсээ хөтлөөд хөршийнд болдог ээлжит даалуунд очих үеэр энэ явдал тохиолдсон юм.
Хөгшид даалуу тоглоход би ихэвчлэн хийх юмгүй уйддаг болохоор хөршийн жингэр, энэ хавар төрсөн хэдэн халтар гөлгөөр нь зугаацах юмуу усны тэргийг нь түрж тоглоно.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: З.Баттулга : Соргог хүмүүс
Оруулсан admin on 2008-06-29 00:50:37 (5310 уншсан)

7-р сарын сүүлчээр юмсанжээ. Yдшийн орсон ширүүн бороо зүсэрч , гудамжинд хүний хөл татарчээ .
Цагдаа Түмэн бүтэн гурван цагийн турш хувиарт газраа эргээд Ерөөгийн 1-р гудамжны зүүн үзүүрийн сүүдэртсэн догол дахь нэг хашааны үүдэнд амсхийхээр ахархан жижиг сандал дээр суулаа .
« Ерөөгийн 9 тоотыг анхааралдаа ав !» гэсэн нэмэлт үүргээ бодож суугаа цагдаа Түмэн өврөөсөө тамхи гаргаж нуусхийж асаагаад галыг нь ханцуйдаа далдлан хаа нэг сорж , эргэн тойрноо ажин анир чагнав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Аксиом
Оруулсан admin on 2008-06-27 08:46:06 (4275 уншсан)

Он цагийн урсгалд балар эртний хүн сүрэг 6 гаруй тэрбум бүлтэйгээр байгаль ертөнцийг байлдан дагуулах их аянд аль хэдийн шамдан орж, олон олон зүйлсийн сөрөг үр дагаваруудыг хэдийн бүтээж амжжээ.
Нэгэнт бид агуйгаас гарч, модноос буусан тул эргэх зам, буцах эрх үгүй. Байгалийн тэнцвэрт байдлыг үгүй хийсээр байгаа болохоор энэхэн замбуулингийн мөхлийн шалтгааныг эхлүүлсэн байх нь.
Эхэлсэн бүхэн дуусдаг жамтай хэдий ч гараг ертөнцийн lifetime-ийг бид хэдийнээ хороогоод эхэлжээ. Экологийн тэнцвэр жамаараа амь зогоож буй чононд хамаагүй хэдий ч байгаль эх тэрхүү зохист тэнцвэрт байдлыг зохицуулсан байдаг. Харин хомосапиенсууд энэ хуулинд үл захирагдан өөрийн дур хүсэлд дулдуйдан чадлын хэрээр сөрөн тэмцэлдсээр...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Хүүг минь өгөөч дээ.....аймшиг
Оруулсан admin on 2008-06-27 08:42:48 (5511 уншсан)

Болжмор               http://boljmor.blog.banjig.net/

Сарангуа нөхрөө даган хэдий дургүй байсан ч гэсэн томилогдсон газарт нь явахаар болов. Нөхөр Хаянаа нь энэ жил цэргийн сургууль төгсөөд төрсөн нутаг болох Төв аймагт томилогдсон билээ. Хэдий Сарангуа үлдэж болох байсан ч ид халуун хайрандаа шатаж,бас ч гэж шинээр гал голомтоо саяхан бадраагаад байсан болохоор үлдэж төвдсөнгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Роман, тууж: Хөгшин чоно ульсан нь /төгсгөл/
Оруулсан admin on 2008-06-27 08:40:48 (9354 уншсан)

Хөгшин чоно зогтусан чагнаснаа: “За, энэ ч яамай!” гэж бодон шогшоогоо үргэлжлүүлэв. Ноход хуцсаар бөгөөд тэр дундаас “Хөв хөв” гэж тайвнаар хуцагч нэгийг мань хөгшин аль хэзээний сайн танина. Тэр нь бол бие том, бяр чадал ихтэй, улаан халтар хоншоортой, хонхорцгон сүүлээ сэрвээн дээрээ хаян саахалцан давхидаг нэг ширүүхэн гайхал байдаг аж.
Хөгшин чоно “Аа тийм, чи намайг хотондоо мөн ч олон удаа оруулаагүйсэн билүү. Одоо зүгээр, надад ч хот руу чинь ухасхийх чадал алга. Чи ч гэсэн өтөлж шүү дээ” гэж бодож явлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 4/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Роман, тууж: Хөгшин чоно ульсан нь /үргэлжлжэл №1/
Оруулсан admin on 2008-06-25 02:47:15 (5797 уншсан)


Гэвч мань эр тэр дорхноо өлөгчний тухай бодохоо болин биеэ хумьж аваад хөлийнхөө хагарсан тавхайг долоолоо. Ингэснээр өвчин нь намдаж эдгэрэх тийш хандсан бөгөөд нөгөө талаар биеийн халуун арилсан тул шөнөдөө тун сайхан нойрсов. Гэтэл бас зүүдэлсэн зүүд хачин сайхан! Yл таних нэгэн асар өндөр уулын оройд өлөгчинтэй хөөцөлдөн давхиж адгуусан амьтдыг барьж байгаа нь энэ билээ гэж ноцолдон ноололдон тоглов. Алс тэртээх уудам цагаан тал руу харахад дөрвөн хошуу мал багшран бэлчээрлэж үзэгдэв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Норов : Хонзон
Оруулсан admin on 2008-06-16 03:50:05 (5185 уншсан)


Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Үл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа.
Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг илбэн аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ өрсөн идээ сархдад хүрэх тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ. Гэвч архирч дуугарсангүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : “Хурган хүн” үү, Хуудуу цуурхал уу
Оруулсан admin on 2008-06-08 10:00:00 (4574 уншсан)

Аргын тооллын 2008 он. Яг өнөөдрийн байдлаар цаана чинь Монголд айхтар газар хөдлөнө гээд цуурч өгч байна. Уг нь 6-р сард байсан ч одоо сонгуулиас болов уу юунаас ч болов доо, бас жаахан хойшлочихсон (http://www.news.mn/news/section=inner/page=show/content=news/id=16782) , ирэх долоо, наймдугаар сард болчихсон тууж байна гэж. Оросын телевизүүдээр гарсан “Зөн билгийн тулаан”- аас тодрон гарсан нэгэн айхтар зөн совинтон анх “6-р сард Монголд газар хөдөлж маш олон хүн үрэгдэнэ” гэж айлдсан юм гэнээ гээд л цуурч өгч байна. Сонин хэвлэлүүд дээр бичсэн мэдээнүүд ч “Монгол бол газар хөдлөлийн идэвхтэй бүст ордог” гээд л авч өгч байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Овооны чулуу
Оруулсан admin on 2008-06-08 09:59:10 (5442 уншсан)

“Хүү минь бэлийн чулууг овоонд залах шиг том буян байдаггүй юм”
/Овоон дээр таарсан өвгөн ламын ярианаас/
-Ивэх юм алга уу?
-Торойх ч юм алга.
-Тэр овооноос авчихвал яадаг юм?
-Энэ харанхуй шөнө овооноос чулуу авна гэдэг…
-За яадаг юм. Маани уншаад л аргагүй байдлаа хэлээд л авахгүй юу.
-Шөнөдөө гүйдэлтэй л гэдэг шүү дээ.
-Оронд нь хэдэн төгрөг өргөчих.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэндоржийн БАЛДОРЖ : ЗУЛЦЭЦЭГ /төгсгөл/
Оруулсан admin on 2008-06-06 09:55:00 (6096 уншсан)


Зулцэцэг надтай тун ойрхон мөртөө маш хол байлаа. Миний сургуульд явах цаг ойртсоор… Би Зулцэцэгээс өөр бараг юуны ч тухай бодохоо болив. Би урьд нь хэд хэдэн хүүхний тухай бодож сониучирхан шохоорхож тэднийг харьцуулан цэгнэж, чухам хэн нь илүү сайхан хүүхэн болохыг тааж ядан ийнхүү олон хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу гэж гайхдаг байв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: Аяны жолоо дээшээ байна
Оруулсан admin on 2008-06-05 05:49:38 (4579 уншсан)

...Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна
Сайхан үйлс зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна...
Билгийн тооллын арван зургаа дугаар жарны модон бар жил (Аргын тооллын 1974 оны өвөл) гарах гэж байлаа. Малчны гэгддэг болоод удсан Монголын цагаан сар болох гээд, хэдийгээр хотод хориотой боловч айл бүр л дор бүрнээ бууз, баншаа чимхэн хөлдөөж, хэвийн боов, таваг засах чихэр жимс гээд бөөн ажилд дарагдаж байсан тэр үед юмсан. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэндоржийн БАЛДОРЖ : ЗУЛЦЭЦЭГ /эхлэл/
Оруулсан admin on 2008-06-03 06:15:04 (6328 уншсан)


/Тууж/

-Зулцэцэг ээ! Чи тэр хараач! Усны шувуу!
Охин маань миний гарыг дагуулан ширтэж байснаа:
-Аав аа, тийм байна. Манай энд нуур байхгүй шүү дээ. Одоо яанаа гэж дуу алдлаа.
-Манайд нуур байтугай тэнгис, далай ч бий шүү дээ. Яагаав тариан тэнгис…
Охин бид хоёр Угтаалын төвийн баруун хойд Хөшөөт толгой өөд алхаж явлаа. Удахгүй тариа хурааж эхэлнэ. Яг энэ үеэр би энд ирж дадчихжээ. Одоо охинтойгоо ирдэг болсон. Гэвч яс махны минь тасархай энэ өчүүхэн амьтан чухам юунд энд ирдгийг яаж мэдэх билээ. Гэхдээ охин минь чи мэддэг болно. Аав нь чамд бүгдийг ярина. Энэ миний үүрэг. Төрж өссөн газар шороо, хөл дээр чинь босгосон нутгийхнаа хайрлах тэр сэтгэл магадгүй энэ ярианаас ч эхэлж мэдэх юм. Гагцхүү чиний ухаан мэдэг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Аймшиг дагуулсан үхэл..........төгсгөл
Оруулсан admin on 2008-05-29 22:45:49 (5594 уншсан)

Хатнааг хүмүүс гайхан галзуу солиотой,согтуу юмуу хэмээлцэн холуур дөлөн алхана. Гэтэл нэг эмгэн түүнийг угзчин миний хүү босоо гэр чинь хаана вэ хэмээнгээ гартаа зүүж явсан эрхээрээ адислав. Хатнаа гэнэт сэхээ орлоо. Тэрээр эмгэнд талархаад гэрийн зүг сажилан алхахдаа ямарч тэнхээгүй болсон мэт санагдана. Тэрээр газар ширтэн хүний өөдөөс харахаас дальдчин такси барин өөрийнхөө гэрт хүргүүллээ. Орцондоо орох гэсэн нэг л айдас төрөөд байсан тул дүүгээ утасдан дуудан гаргаж ирээд хамт орлоо. Хатнаа дүүгээсээ тас зууран алхаж байхдаа өвдөг нь өөрийн эрхгүй чичирч байлаа. Гэртээ ороод ээждээ бүх үнэнээ хэлтэл ээж нь бузартчихаж хэмээгээд арц уугиулан биеийг нь ариулав. Хатнаа усанд орчихоод Алтай уруу утасдан гэрт хонолоо маргааш эрт очиж хамт гандан гаръя хэмээгээд хөргөгчөө уудлан байнга бэлэн байдаг аавынхаа цагаан архинаас нэг томоохон хийж ууж аваад овоо тайвширан унтлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Аймшиг дагуулсан үхэл..........аймшиг
Оруулсан admin on 2008-05-28 02:27:34 (5442 уншсан)

Зуны тэр нэг орой гадаа хүүхдүүд орилолдон тоглоод,айлууд хоолоо хийж буй бололтой онгорхой салхивчаар төрөл бүрийн хоолны үнэр холилдон ханхална. Гадаа ид хөл хөдөлгөөнтэй үе. Өдрийн бүгчим халуун арайхийн намжин оройн сэрүүн орж эхэлж буй болохоор битүү байшингаас гаран хаа сайгүй нарлаж зуслан гарахыг мөрөөссөн хүүхэд хөгшид голдуу салхилсан хүмүүс харагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Миний агаа нар
Оруулсан admin on 2008-05-23 21:49:22 (4814 уншсан)

(Нагац нараа дурсахуй буюу өнгөрсөн нийгмийн тухай дурсамж)

Бээжингийн олимпийн бамбарын буухиа сая хэдхэн хоногийн өмнө 4-р сарын 26-нд Японы Нагано хотоор аялалаа. Энэ жилийн олимпийн бамбар 1936 оны Берлиний олимпоос хойш тогтмолжсон цагаасаа хойш анх удаа маш их эсэргүүцэлтэй тулгарч зовлон үзэж яваа бамбар. Очсон улс орон бүхэндээ эсэргүүцэлтэй тулгарч маш олон цагдаа, хамгаалалтынхнаар хүрээлүүлэн хамгаалуулж яваа ч түүхэнд анх удаагаа аялах замдаа унтарч үзлээ. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Дундуур дүүрэн
Оруулсан admin on 2008-05-14 03:13:00 (5332 уншсан)


Хандармаа зүүн мөрөн дээгүүрээ энгэр руугаа тохож орж ирсэн гэзэгнийхээ үзүүрээр хуруугаа ороон гоочилж сууснаа толгой өргөн, идээшлэн налайж буй хониныхоо дээгүүр алсын хөх униар дунд сүүмэлзэн цэнхэртэх Дэлгэрхангай уулын зүг харж,
-Нар жаргахыг харах ч бас сайхан шүү. Би жаргаж байгаа нарыг харах болгондоо энэ чинь мандаж байгаа нар биш гэдгийг бүүр мартчихсан гайхан алмайрч ширтсээр байгаад л шингээчихдэг юм гэхэд нь “Сэтгэлийнхээ хамгийн нарийн нандин юмыг ярихаараа ингэж гэзэгнийхээ үзүүрийг гоочилдогсон. Намайг уурлаж дуугаа хураан дүлий дүмбэ шиг суухад минь “За битгий уурла л даа” гээд хуруугаа ороож оролдож байсан гэзэгнийхээ үзүүрээр миний хамрыг сөргөн “Инээ л дээ” гээд хөхөрч суудагсан гэж бодож суусан Жамган:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Дундуур дүүрэн
Оруулсан admin on 2008-05-14 02:56:00 (9064 уншсан)

Хандармаа зүүн мөрөн дээгүүрээ энгэр руугаа тохож орж ирсэн гэзэгнийхээ үзүүрээр хуруугаа ороон гоочилж сууснаа толгой өргөн, идээшлэн налайж буй хониныхоо дээгүүр алсын хөх униар дунд сүүмэлзэн цэнхэртэх Дэлгэрхангай уулын зүг харж,
-Нар жаргахыг харах ч бас сайхан шүү. Би жаргаж байгаа нарыг харах болгондоо энэ чинь мандаж байгаа нар биш гэдгийг бүүр мартчихсан гайхан алмайрч ширтсээр байгаад л шингээчихдэг юм гэхэд нь “Сэтгэлийнхээ хамгийн нарийн нандин юмыг ярихаараа ингэж гэзэгнийхээ үзүүрийг гоочилдогсон. Намайг уурлаж дуугаа хураан дүлий дүмбэ шиг суухад минь “За битгий уурла л даа” гээд хуруугаа ороож оролдож байсан гэзэгнийхээ үзүүрээр миний хамрыг сөргөн “Инээ л дээ” гээд хөхөрч суудагсан гэж бодож суусан Жамган:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бат, Сүбээдэй нар дорнод европт
Оруулсан admin on 2008-05-13 08:02:08 (4879 уншсан)


Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Би галзуураагүй ээ....аймшиг төгсгөл
Оруулсан admin on 2008-05-12 21:13:44 (6102 уншсан)

Оюу унтаж байхдаа дахиад л зүүдэллээ. Чинбилэг нөгөө хүүхэнтэйгээ шатаалгахаар зогсож байхдаа өөр хэнийг ч харахгүй зөвхөн хоёр биенээ л аугуу хайраар харна. Оюу түүнийг яаж ч дуудаад харахгүй байна гэнэ. Тэрээр байдгаараа цөхрөн түүэийг дуудсаар л ....гэтэл гэнэт хажууд нь Чинбилэг хүрч ирэн түүнийг үнсэн таалж эхлэв. Оюу ч баярлан хариу үнсэж байна гэж зүүдэлж байгаад сэрчихэв. Гэтэл Чинбилэг нь жинхэнээсээ түүнийг үнсэж таалж байгаад баярлан биенээ эрхүүлэн түүнээ явуулахгүй гэсэн шиг тас тэврэн түүнийхээ аяар байв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Би галзуураагүй ээ....аймшиг үргэлжлэл 2
Оруулсан admin on 2008-05-11 21:59:02 (5290 уншсан)

Оюу за хэмээгээд хуучин сервантийг нь онгойлгон эмээгийн гэх жижиг түлхүүртэй хуучин хийцийн модон бор хайрцагыг гаргаж ирэн түлхүүрдэн онгойлгоод хадам аавынхаа хэлсэн бичигийг хайж эхэлтэл гэнэт ард нь... болиочээ миний юмыг... хэмээн үстэй толгой өрвиймөөр хахир дуу гаран хөрөг урагш унан шил нь бутарлаа.....

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-057.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5232

Должин : Зам зуур
Тахь
Хэмжээс: 600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5172

Хөвсгөл
kho-001.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5113


Агуулга
Tuesday, 2011.11.15
· Н.Түмэншагай : Зүүд
· Уучлахыг хүснэ
Tuesday, 2011.08.30
· Үдо Тошио : Анхны Дурлал
Tuesday, 2011.08.23
· Л.Төрбурам : Шөнийн аялал
Wednesday, 2011.08.17
· П.Батзориг : Улаан Сарнай
· Эхийн сэтгэл
Thursday, 2011.08.11
· Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө
· Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого
· Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр
Saturday, 2011.08.06
· С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА
· Хов хоосон хавар хов хоосон
Friday, 2011.08.05
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3
Thursday, 2011.06.09
· С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2
Tuesday, 2011.05.24
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Thursday, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Wednesday, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Friday, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Monday, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Tuesday, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Thursday, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Monday, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Tuesday, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Thursday, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Friday, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Monday, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Friday, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Wednesday, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Monday, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Tuesday, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Wednesday, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Monday, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Tuesday, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn