Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 27
Оруулсан admin on 2007-09-25 22:56:56 (4049 уншсан)

ОДООНЫ ЗАЛУУС УУ... буюу МӨНХИЙН СЭДЭВ
Би хүмүүжилгүй, даруулгагүй, ажилгүй, анхиагүй нэгэн.
Яагаад гээч? Яагаад гэвэл би залуу,зандан явах үедээ ахмадуудаас ийм л үг сонсдог байсан нэгэн. Эрхэм уншигч та ч бас л адилхан шүү дээ...
..." Ээ дээ, одооны энэ залуус уу? Бидний үед л лав ийм байгаагүй, шал өөр хүмүүжилтэй байсан...Бид ингэдэг байгаагүй...Тэр үед тэгдэг байгаагүй, гэтэл одоогын хүүхэд, залуус уу?"... Эрхэм уншигч та энэ үгийг ах, эгчээсээ бас аав, ээжээсээ мөн өвөө, эмээгээсээ ч юм уу ер нь өөр ах настай, амандаа сахалтай хэн нэгний амнаас сонссон л байгаа. Зүгээр нэг сонсохоор ч барахгүй та маш сайн даган дуурайгч сармагчин лугаа, утгыг нь мэдэхгүй ч даган дуурайж чальчигч тоть мэтээр эргүүлэн дүү нартаа, хүүхэд залуустаа, хойч үедээ өөрийн цаг үеийг өөрөө ч мэдэхгүйгээр магтан дуулж л байгаа. Энэ бол мөнхийн сэдэв бөлгөө. 2000 жилийн тэртээд амьдарч байсан гүн ухаантан Сократ ч энэ үгийг хэлж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг, МЭӨ үед ч амьдарч байсан алдарт "ЭВРИКА"-гын эзэн эрдэмтэн Архимед гуйа ч тухайн үеийнхээ залуусыг ингэж хэлчихээд "Энэ янзаараа бол хойч үе гэж байхгүй, тун удахгүй хүн төрлөхтөн сөнөж мөхөх болно" гэж зарлан тунхагласан нь мөн л цадиг түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн нь он цагийн уртад шарлан үлджээ.
Түүнээс хойш хэдэн мянган жил өнгөрсөн ч хүмүүн төрлөхтөн мөхөж алга болсонгүй улам л хөгжсөөр л...
Гэвч би улиг болсон энэ л үгийг бас дахин нуршихгүй бол болмооргүй санагдаад өөрийн эрхгүй хоёр долоовор маань үсэг товшиж сууна. Би арван хурууны бичээч бишийн учир тэр шүү дээ.
Би нэгэн сайтын хөгшин /бүүр хамгийн хөгшин нь шүү/ чаатчин. Анх янз бүрийн сайтууд руу орон чаатнуудаар нь аялж үзсэн, тэнд одоогын залуусын уран , гоё хэллэгээр дандаа "МАНГАР ПАЦААНУУД" л бөгс бөөр ярилцаж бие, биенээ болох болохгүй үгээр дайрсан хэн нь хаанаас орж байгаа нь мэдэгдэхгүй бөөн хэрүүл байхыг ажсан юм. Хэдүүлээ ч зэрэгцдэг юм бүү мэд, хэн нь хэндээ хандаж байгааг ч ойлгохын арга байхгүй, нүд эрээлжлүүлсэн 20-30 хүн, бүүр гуч дөчин хүн ч зэрэг чаатлахыг хараад миний өөрийн, хурд хараа хүрээгүй, бас гүйцээгүй юм. Зарим чаатныхан ердөө л бие, биенээ олж шоудах гэсэн залуус л ордог болохыг би мөн л ажсан юм. Хэсэгхэн чаатлаад л "Тэнд тийм BAR-нд төдөн минутын дараа уулзъя" гээд л чаат эзгүйрэхийг эрхэм уншигч та өөрөө үзсэн ч болно. Ийм чаат маш олон, тэр болгоны нэрийг дурьдъя гэвэл цаг завын гарз болно. Харин миний ордог чаатад харьцангуй цөөн хүн орно. 10-уулаа байвал аймаар олуулаа байгаа нь тэр. Заримдаа хоёуул, гурвуулахнаа ч байна. Хэн хаанаас орж байгаа нь харагддаг, хэн нь хэнд хандаж байгаа нь ойлгомжтой гээд хамгийн гол нь энд бөгс бөөр, ярилцаад байдаггүй өөр, өөрсдийн ичнээ танилуудтайгаа сайхан буу халж болдог нөгөө "Мангар пацаанууд" шагайж харчихаад л гараад алга болчихдог нэг тийм л МАНГАР /орж ирээд нэгэн залуу хүү үнэлсэн үнэлгээ нь энэ бөлгөө/ чаат байдаг юм. Цагдаагын нэгэн ажилтны ярихыг би УЛААН- ТВ /ТВ-5/ -ын "Цаг" хөтөлбөрөөс тун саяхандаа сонс ч л байсан юм. "Хэдхэн удаа чаатлаад л цаад хүнээ ямар хүн ч байгаа, хэнийг нь ч мэдэхгүй байж болзож уулзаад залууст хүчирхийлүүлж бие сэтгэлээрээ хохирох асуудал сүүлийн үед их гарах боллоо!"... Энэ юуг өгүүлнэв?
Минийхээр бол маш энгийн, ердөө л ОЮУНЫ ХООСРОЛ. Хамгийн захын энгийн нэгэн бодит жишээ дурьдъя л даа. Манай ажлын нэг Япон залуу осолд ороод /Энэ ч бас яах аргагүй Япон мангар пацааны нэг л дээ. Манай эзний залуу насных нь алдаа юмсанж. Одоо байгаа авгайгаас нь хүүхэд гараагүй учир эзний өв залгамжлагч бөлгөө. Нэгэн удаагын паатий /party/ дээр эзэн халамцсан үедээ "Манай кашений ирээдүйн эзэн" гээд нүдэн дээр нь хэлчихсэнээс хойш биеээ айхтар тоож, баргийн хүмүүстэй дуугархаа болиод зан нь эрс хувирсан юм. Эзэн болтол бас ч гэж зай ч бий, лай ч бий/ 2-3 сарын арүбает гарсаных нэгэн дүү хүүг ажиллуулж байгаа бөгөөд одоо яг нэг сар болж байна. Орой болгон нет-эд наалдаастай. Тэгэлгүй л яах вэ, ямар над шиг амбасын үеийн төгцөг биш өөрийнх нь цаг үе, компютерийн эрин, МЭДЭЭЛЭЛ-ийн зуун л юм чинь нет-тэй наалдалгүй л яах вэ, би ч юу гэж хорио аж.
Гэтэл би өчигдөр орой / 09-р сарын 18ны өдрийн/ -ны улаан ТВ-ын мэдээ сонсчээ суутал надаас "ХОНГОР ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ?" гэж асуухад нь би мэл гайхаж, цэл хөхрөв. Өдөр болгоны мэдээ, сонингуудаар зөвхөн энэ Хонгор сумынхны тухай, цианит-натри мөнгөн усаар хордоод гамшгийн байдалд хүрсэн тухай ярьж, хэлж байгаа энэ цаг үед залуу хүмүүн мэдээллийн хаагуур нь гараад явчихаа вэ? Гайхалтай. Орой ажил тарж орж ирээд л унтан, унтатлаа заримдаа шөнийн 1-2 хүртэл суугаад унтаач гэж хэлүүлж байж унтдаг хүн энэ бүхний хаагуур нь зөрж орхио вэ? Нөгөө айхтар гайхуулаад байгаа мэдээллийн зууны хүүхэд шүү дээ энэ чинь.
Би яах вэ дээ, нэг л хуучинсаг хүн мэдээ, мэдээлэл л авах гэж интернет тавиулсан юм болохоор орой орж ирээд л хамгийн түрүүнд улаан ТВ -ын "Цаг" хөтөлбөр лүү /гэхдээ шууд биш, урд өдрийнхийг нь дүрсгүй үзвэл /сонсвол/ гацалтгүй амар байдаг юм/ ороод л мэдээгээ сонсох хоорондоо захиа /Миний залуу үе одоогынхыг бодвол маш их бүрхэг, бүдүүлэг байж дээ. Ганц харилцааны хэлбэр нь захидал, энэ нь ирж очихын бараг л бүтэн сар болно. Ямар сайндаа захиа ирэхэд "Бүжиглээрээй, бүжиглээрэй!" гэж бүжиглүүлж байж захиаг минь өгдөг, бид ч бүжиглэж байж аваад сурчихсан нэг л тийм хөгжилтэй залуу нас минь өөрийн эрхгүй дурсагдаж байна.Захиатай хамт сардаа нэг ирдэг сонингуудаас л Монголынхоо тухай мэдээг уншиж авдаг байж дээ. Утсаар ярих бол 7 хоногын өмнө захиалга өгч байж ярина. Хамгийн хурдан, шуурхай холбоо барья гэвэл цахилгаан мэдээ илгээх л байлаа. Энэ нь тухайн цаг үедээ маш их үнэтэй, үгээр нь тооцож хураамж төлнө/-гаа шалгаад, хариу бичвэл бичээд эсвэл мэдээгээ сонсонгоо хоолоо хийдэг юм. Дараа нь "Өнөөдөр" сонин луу ороод харахыгаа харчихаад сонин.мн рүү орон сонины мэдээллүүдийг гарчиглаад унших юм байвал уншчихдаг болохоор Монголынхоо болон, дэлхий нийтийн элдэв сонин, сайхныг үзээд мэдээд авдаг юм. Японы ТВ-ээр гарч байгаа мэдээг хараад шууд ойлгох хэмжээнд хүрээгүй болохоор 2-3 хоногын дараа ТВ-5-ын интернет мэдээнээс ойлгож тодруулаад авдаг л даа.Энэ бүхний ард зав гарвал өөрийн ордог мангар чаатруу орж нөгөө хэдтэйгээ мэнд мэддэг болохоор л өөртөөгэй адилсуулж бодож байсан юмсан уудаа, гайхсан гэж юу гэх вэ.
За тэгээд хаан ширээгээ /нет/ дүүд шилжүүлчихээд Японы телевиз харангаа араас нь жаал гяптнуул /тагнуул/-даж анзаарлаа. Ороод л шууд чаат ажээ. Чи шууд мессенжэрээр холбогдож байгаа юм бол шууд микрофоноор ярьчихаач гэхэд "Бичих нь амар байдаг юмаа" гэх юм. За даа надаас нуух юм байгаа юм байлгүй дээ гээд хэрэгт дурлан сэм өнгийвөл нэг л хоорондоо бие, биесээ хайж олдог сайт бололтой юм. Янз бүрийн шалдан хүүхний зураг, Hip-hop дуу хоорондоо дамжуулсан шигээ л суух юм. . Цаг үе нь л юм чинь би юуны хорио аж. Тэгж байгаад л үгүй мөн, дор нь танилцчих бололтой юм.Бас нэг орж харж байгаа юм нь сайт, сайтын онигоо ажээ. Уг нь бидний үед онигоо /анекдот/ амьд байдаг байж дээ, тойрч сууж байгаад л онигоо ярьдаг нэг онигооноос ижил төстэй ч юм уу, санаа аван өөр онигоо ярих зэргээр хөврөөд явчихдаг байж дээ. Олон хүний амнаас, ам дамжин яригдах онигоо нэгээс нөгөөд хүрэхдээ засагдаж сайжирч явсаар үнэхээр гоё онигоо болж амилдаг байсан тэр цаг үе даанч алга болж дээ.

Шууд ярихгүй байгаа нэг шалтгаан нь цаад хүн нь АЖИЛТАЙ байгаад л байхгүй юу. Миний ордог мангар чаатын найз нар маань ч бас л ажил дээрээсээ чааталдаг гарууд л даа. Яаж ажиллахаар тэгж ажилладаг юм бүү мэд, цаад эзэд, дарга нар нь ч чааталлаа гээд цалин төлж байдаг ай яа, миний монголчууд мундаг баян ч юм уу ер бөө мэд /Бүү мэд/.
Хэрэв миний залуу цаг үед энэ чаат, нет гээч юм байсан бол бидний үеийн залуус ердөө л ертөнцийн нөгөө тал руу энд, тэндэх харийн залуустай холбогдож харь гариг /Тухайн үедээ барууныхан болон, өөр бусад улсууд бол чухамдаа бидэнд харь гариг л байсан юм/ -ийнхний тухай мэдээ, мэдээлэл л авах байсан болов уу. Доороо байгаа бөлдөг, мөлдөг энд, тэндгүй л байгаа өөрийг нь эрэн хайсан сайхан Монгол бүсгүйчүүдийг яагаад ч мэдээллийн хэрэгслээр хайхгүй л байсан даа. Танилцах зар л гэнэ... Өөрийн байр машаантай лаг залуутай үй зайгүй үерхэнэ... Татлаа чангалаагүй сайхан хүүхэнтэй цаг наргүй юу яалцана... Эдийн засгаар харж үзэх хөгшин төгцөг ч байсан яах вэ, өөрийгөө шууд өгнө... Би тэмээ жилтэй, өмхий хүрэн жилтэй ч байсан хамаагүй намайг нетээр хангах мангар гартай танилцана...
За даа, танилцах зарын тухайд бол авах юм үнэндээ байхгүй, мэдээллээд л байгаа ч иймэрхүү мэдээллээр үлийгээ хийх вэ гэж. Урьдны улсууд хань ижлээ яаж олдог байсан юм бөө мэд, би амьтан ч авгайгаа яаж, аль сайтаас, аль чаатаас олсон юм бөө мэд. За байз, намайг авгай авах үед нээрээ танилцах зар, илүү дутуу сайт, чаатууд байсан бил үү дээ? Тэгээд би яаж авгайтайгаа танилцсан байж таарах вэ? Өөрөө ч ойлгох юм алга.
Хэн нь хэнийгээ хайж, хэн нь хэнийгээ олох нь надад хамаагүй л дээ. Хамгийн гол нь улс Монголд маань юу болж байна, энэ дэлхий ертөнцөд юу, юу болж өрнөж байна вэ гээд төрийн төлөө боож үхэх бяцхаан харх хулганаа би гуай өөрийнхөөрөө санаа зовнидог, тэрнийхээ хирээр мэдээ, мэдээлэл сонирхдог болохоороо л өнөө муу дүү хүүг илүү үзээд ч байгаа юмсан уу, бөө мэд.
Тэгээд энэ гадаадад байгаа, харьд амьдарч байгаа биднийгээ Монголд байгаа "ДӨРӨВ ДЭХЬ ЗАСАГЛАЛ"-ынхан маань үе, үе Монголоос маань салгаж орхиноо. Жишээ нь гэхэд ТВ-5 -ын мэдээ гэхэд аль өнгөрсөн 5 дахь /9-р сарын 21-ний/ өдрийнхийг л өнөөдөр / 09/25-ны өдөр/ хүртэл зарлан тунхагласаар л... "Өнөөдөр" сонин орохоо байгаад арваад хонож байна, Сонин.мн лав л 5-6 хоног орсонгүй. Үе, үе ингээд алга болсоны дараа харахад Монголд заавал нэг юмыг завааруулаад хор хутгаад хаячихсан байдаг л юм. Жишээ нь одоогоос жил гарангийн /2006-08-р сарын сүүлч, 09-р сарын эхээр/ өмнө ингэж нэг хэсэг мэдээлэлгүй болсоны дараа Монголтой утсаар ч холбогдож чадахаа байчихсаныг та бүхэн санаж л байгаа байхаа. Монголын Цахилгаан Харилцаа Холбооныхны найруулсан хорыг гадаадад байгаа биднээсээ нуусан нь тэр. Гэвч булавч бултайж, даравч дардайдагын үлгэрээр хэдхэн хоногын дараа бүгд тодорхой болсоныг эрхэм уншигч та бүхэн санаж л байгаа байхаа.
Одоо цагийн хамгийн хурц яригдаж байгаа "Хонгор" сумын тухай газар дээрээс нь мэдээлж байгаа Дэлгэрмаагын үгийг та нар сонсоод үз дээ, юу хэлээд, хэнийг өмгөөлөөд байгаа юм бэ? Бас л бөө мэд. "30 болжмор нас барлаа" ч гэх шиг, өөрөө Хонгорт очоод л хордлого аваад дэбийл болчихсон ч юм шиг. Уг нь бол болжмор зэргийг үхсэн л гээд хэлж яримаар л санагдах юм, ингэж хүндэлж хэлж ярьж байгааг бодвол 30 болжмор тус бүрд нь хайрцаг сав, хөшөө бэлдэх ч юм билүү... Бөө мэд.
Та бүхэн анзаараарай даа, энэ мэдээллээс тасарсан хэд хоногт Монголд маань ямар хор найруулагдсаныг дараа нь үзэж мэдрээрэй! Заавал нэг заваан юм явж л байгаа, цаана нь.
Харьд амьдарч байгаа улсуудаас сонгуульд саналыг нь авдаг болно гээд л гайхуулаад байсан ердөө л өнөөдрийн мэдээгээр 4-5 тэрбум төгрөг зарлагадах учраас чадахгүй боллоо гэж баяр ёслолын байдалтай зарлан тунхаглаж гайхуулж байна билээ.
Тиймээ, харьд ажиллаж амьдарч байгаа хүмүүс ерөнхийдөө 100% гээд хэлчихэд буруутахгүй байхаа, Ху намын төлөө саналаа өгөхгүй нь ойлгомжтой болохоор л тэр олон санал эсрэг талд өгөгдөх болно гэдгээс үхтэлээ айж байгаа нь л тэр болов уу.
За нөгөө амаа мэдэхгүй авч хадуурдаг маань бас л эхэлчихлээ. Би уг нь өөрийн үеийг магтан дуулж одоо үеээ нэвт доош нь чихэх гэж л бичиж эхэлсэн л дээ. Гэхдээ нэвт доошоо хийх нь ч юу юм бэ, үнэхээр одоогын залуус минийхээр бол нэг л биш болчихжээ. Цаг үе нь ч тэр.
Би цагийн сайханд гадгаадад сурдаг оюутан л байсан. Сайхан том авч байнаа тийм үү? ЗХУ-д ТМС-д сурч байсан оюутан л байсан. Ах маань ч бас ЗХУ-д сурч байсан их, дээд сургуулийн оюутан л байсан. Эхнэр маань ч дотоодод сурч байсан оюутан л байсан. Харин бидний тэр амбасын үед "ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ, ҮДЭШЛЭГ" гээч юм албан ёсоор зохиож байсныг би л лав санахгүй юм. Тэрэнтэй, тэрэнгүй үеийн залуус нэг доор цугларч байхад нэг л мэдэхэд ижилсэн дасаж, найзлаж нөхөрлөсөн байдаг нь ёс шүү дээ.
Тэгвэл орчин үед нэг ийм заваан юм бантагнуулж оюутнуудаа оюунгүй зүгээр л нэг ШОУЧИН болох замыг нь сургуулиуд нь албан ёсоор зааж өгдөг болчихжээ. Багш нар нь ч тэр сургуулиа дүүргэсэн бас л адилхан шоучид байдаг юм байна. Их хүү маань сая оюутан боллоо. "За хүү минь, их дээд сургууль гэдэг чинь арван жилтэй адилгүй шүү! Багш нар чинь шууд л яриад явчихна, тэр дундаас л миний хүү өөрөө тэмдэглэж авч конспекть хөтлөнө шүү дээ! Тэрнээс биш за үүнийг бичээрэй, тэрийг тодруулаарай гэхгүй шүү!" гэхэд "Багш нар нь залуу болохоор гайгүй ээ" гэхэд би гайхан асуулаа. "Залуу даа хэдтэй улс байх вэ? 30 орчим уу?" "Үгүй дээ, ааваа. Өнгөрсөн жил манай сургуулийг төгссөн багш гэхэд л гурав, дөрвөөрөө байна шүү дээ"...
Хэлэх ч үг олдсонгүй. Бакалавар, магистар за бүү мэд, ямар ч нэр юм бөө мэд. Би мэдэхгүй л дээ. Гэхдээ дээр үед надтай хамт найм төгссөн ангийн анд маань хөдөө сумын сургуульд "Орос хэл"-ний багш хийгээд тууж явсаныг нь л надад санагдуулаад байх юм даа. Яалтай ч билээ. Хорооллыг барьж байсан орос цэргүүдтэй найзлан челим /цохдох/-дүүлж "Эх, солдат! Табако есть? Коза нужна?" /Хүүе цэргээ! Тамхи байна уу? Хүүхэн хэрэгтэй юу?/ ярилцаж явсан би мань эрийн хажууд унаган орос хэлтэй л байсан юм даа. Гэтэл "Что это" /Что это- гэж бичээд ШТО ЭТО гэж ярьж уншдаг/, "Чего это" /Чего гэж бичээд ЧЕВО гэж ярьж, уншдаг/ гэж байгаагаар нь ярьж хэлдэг нөхөр орос хэлний багш хийгээд, заагаад явчихаар заалгаж байгаа ардын хүүхдүүд хөөрхий болноо доо? Тиймийн учир би хүүдээ "Багш нартаа ч найдахын хэрэг алга даа. Өөрөө л биеээ сайн дайчил!" гэхээс өөр хэлэх үг үнэндээ надад олдсонгүй.
Хэдхэн жилийн дараа хүү маань аавыгаа даган дуйрайгаад залуу үедээ завьжлаад өөрийн цаг үеээ магтан дуулаад л эхлэх болно. Тэр үед ач, зээ нар маань "хүмүүжилгүй, даруулгагүй, ажилгүй, анхиагүй"-гээрээ дуудуулах болно. Харин тэр үед хойч үедээ тэгж хэлэхийн тулд та нар минь одооноос өөрсдийгөө нүүрээ улайлгахгүй болохоор наад бөндгөртөө жаахан ч болтугай юм хийгээд, өөрсдийгөө чадлаараа цэнэглээд ав даа!

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай. 2007-09-25



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 278 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor055.jpg
Хэмжээс: 600x917 181k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3585

Зураач : Б.Хонгорзул
khongor034.jpg
Хэмжээс: 600x429 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3069

Тэрэлж
trlj-001.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3232


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn