Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан:32/б
Оруулсан admin on 2007-10-25 03:03:13 (6052 уншсан)

ГОБСЕК
За даа, шууд Гобсек гээд эхлэхээр “Аан, зээг энэ чинь...” гээд шууд ойлгох хүмүүн тэр дундаа залуучууд бараг л үгүй болов уу. Залуус, залуу үеийн маань буруу ч гэж юу байх вэ, төрж өсөж байгаа нийгэм, орчин үеийн, цаг үеийн л буруу гэх үү дээ. Үнэхээр энэ цаг үед ном уншдаг хүн тэр болгон байхгүй болсон болохоор “Гобсек” гэхээр шууд ойлгох хүн тэр болгон гарахгүй л дээ. Харин миний үеийнхэн /Би ямар нэгэн юм тэрлэхээрээ миний үед гэж их хэлж ярих дуртай. Өөрийн амьдарч буй цаг хугацаа, орон зайд дургүй хүн гэж ер хэн байх вэ дээ, айн?/ бол ганц зугаа нь “Ухаан далай номоос эхтэй” /Хаарал Мааркс/*, “Ном бол ертөнцийг харах цонх мөн” /Бальдиймар Илийч Лээнэн/** байсны учир гарсан ч орсон ч ном бариастай, ажилдаа, сургуульдаа явсан ч автобусанд ч ном шагайгаад явах нь жирийн л үзэгдэл байсан юм. ... Би өчигдөр тэрний тэрийг уншиж дууслаа, сайхан ном байна... Чамд тэрний тийм ном байна уу?... Тэр наад номыг чинь хайгаад байсан, чи нөгөө юугаараа сольж уншаа ч ... Хүүе, тэрний тийм номны дэд дэвтэр нь байна уу?... Хаа хүрэх нь вэ? - Өө холдохгүй ээ, номын сан ордог юм бил үү гээд л... 

Тэр үед ийм л яриа бидний дунд яригддаг байж. Одоогынхоор бол баргалж л интернет- кофе юмсан уу даа. Мэдээжийн хэрэг ажил мэргэжлийн ч юм уу, “Өв тэгш хүн болж хүмүүжих нь” ч гэдэг юм уу нэг тиймэрхүү сургааль маягын ном уншихгүй зөвхөн уран зохиолын номуудыг л шилж, түүж уншдаг ч тэр л номнуудаасаа хорвоо ертөнцийн сонин хачин, хүмүүний амьдралын утга учир гээд унших тусам алхам, алхамаар ухаан тэлж байсан нь лавтай. Монголчуудыг, тэр дундаа бидний үеийнхнийг ерөнхий боловсрол сайтай гэж яригддаг нь яах аргагүй “Ухаан далай номоос эхтэй”-н тод жишээ бөлгөө.
Одоо бидний дараагын үе бол яах аргагүй цахим мэдээллийн үе. Энэ үед төрж өссөн залуус маань төрсөнөөсөө авхуулаад, ухаан орсон тэр л үеээсээ цахим тоглоомоор тоглож эхлээд л цаашлах тусам мэдээллийг нь энэ л цахим ертөнц хангачихдаг болохоор ном уншина гэдгийг мэдэхгүй, номын амтыг мэдрэхгүйгээр өсч, торниж байгаа болохоор “Гобсек” гэхээр яагаад ч шууд ойлгохгүй л дээ.
Залуусдаа ойлгомжтой болгохын тулд бяцхан тайлбар хийе. Өнере, де Бальзакын зохиол л доо. Маш их харамч, бүр хэдэн саяын хөрөнгөтэй боловч түүнийгээ өөрөө, өөрөөсөө хармалсаар өлсөж үхсэн нарийхан Баагийгын тухай зохиол л доо. За ингээд жанжин шугамаасаа хазайгаад... Өө юу билээ дээ, аа тийм ярих гэсэн сэдвээсээ хазайгаад залуусдаа ойлгомжтой болгохын үүднээс өчнөөн оршил тавьж орхилоо.

* - Монгол ардын сургаалиас
** - Максим Горький Жич: Дээр бичснээрээ үлдээчихэд тийм л юм байх гэх залуус зөндөө байгаа л даа. Би нэг А.Х.А –г санаж байна. Энэ нэвтрүүлэгт бол сургуулиудын арай гайгүй дөнгүүр гэсэн урдаа барьдаг сурагчдыг оруулдаг ч “Чингис хааны Бөртэ хатныг аль аймгынхан булаан авсан бэ?” гэхэд хэнэг ч үгүй “Архангай аймгынхан авсан” гээд зогсож байхыг хараад үнэндээ өрөвдөх шиг болсон юм. За жаал нуршиж эрхэм уншигч авхай таныгаа нэг сайн чилээгээд авлаа, одоо “Гобсек” руугаа оръё.

ТООЦООТОЙ ГОБСЕК
Параакчик /практик- дадлага/-ын мөнгө 33 рублей аваад бидний хэдэн залуус гуля гишгэхээр /зугаалах/ болов. Уг нь өрөөний 4 анд дөрвүүлэхнээ явахаар шийдсэн ч өөр өрөөний нэгэн Баагий яагаад ч юм бидэнтэй зам нийлэв. Хүүхэд зангаа тавиагүй бид хотын парк орон мөнгийг ёстой нэг баруун солгойгүй цацаж өглөө. Уг нь би 25 рублей цааш нь хийж 8 рублей төсөвлөсөн ч нэг л мэдэхэд төсөв хэтрүүлэн 5 рублей илүү зарчихжээ.
Надад нэг онцгой авъяас ч гэх юм уу, ер нь хүнээр заалгаагүй сурсан нэг эрдэм байдаг юм. Тэр нь МӨНГӨ ҮРЭХ. Үнэхээр хэнээр ч заалгаагүй ч ясны гэх үү, унаган гэх үү нэг л тийм авъяс даа. Монголд байхгүй гоё, гоё атракцион /тоглоом/-уудад хамаг мөнгөө гөвөөд дунд нь хэдэн беляш /Хуушуур гээд хэлчихэд нэг их зөрөхгүй болов уу/ авч цохиод бах ханан буцахаар гарцгаалаа. Замдаа ундаа авахаар мөнгөө гаргатал задгай 10 копейк л үлдэж. Хоёр аравтаа задлалтай нь биш /Задарчихвал үрэгдчих нигууртай/ нөхдөөс /Нөхдөөс ч гэж дээ, нөгөө өрөөний Баагийд тулгасан юм. Өдөржин бид дөрвийг парзитласан овоо муу гар л даа/ 11 копейк гуйлаа. Өөр өрөөний зам нийлсэн Баагий дуртай дургүй 10 копейк ёстой нэг “Наашаа харж инээн, цаашаа харж уйлан” байж өглөө. Гарахаасаа өмнөхөн хэдэн беляш цохичхоод, аяга квас уучихсан чинь гэдэс цүрдийгээд ундаа ордоггүй, бараагүйг минь нөгөө Баагий хээв нэг цөлж орхилоо...
Гэтэл хэдэн сарын дараа нөгөө Баагий чинь харин “Баагий, чи нөгөө хөгшнөөсөө зээлсэн АРВАН НЭГЭН КОПЕЙК-оо өгөөч!” гэж баахан охидын дунд нэхэж намайг байдалд орууллаа. Овоо муу гар шүү, ухаандаа охидын нүдэн дээр нэхчихээр өгөхгүй хаачих вэ гэж бодсон бололтой. Би ч таг мартчихсан юу билээ гэтэл “Яагаа вэ, нөгөө ундаа авах гээд чи огт мөнгөгүй болчихоод зээлсэн 11 копейк /Бас нэг копейк шүү! Хэн нь ч билээ манай өрөөнийхний нэг нь л өгсөн юм, лав л мань эр өгөөгүйг сайн санаж байлаа/ гэж авдаг байгаа. Миний гайхсан гэж тэр өдөр мөнгөө ах нарт журмалуулчихсан гээд өдөржин бид дөрвөөр даалгачихаад орой нь голоо цохин байж хүчээр шахуу өгсөн 10 копейкоо ингээд 10%-ийн хүүтэй авах гэж байгаа царай нь тэр. Яс юман дээрээ тэр 10 копейкныхоо ундааг ч бас уучихсан шүү дээ. Би ч санан тэгэхээс тэгэх гэж хоёр аравт гаргаж өгөөд албаар хариултаа нэхлээ. “Яг одоо задгай алгаа, задгайтай болохоор өгье” гээд л өнгөрсөн юм. Түүнээс хойш 26 жил өнгөрч байна, миний есөн копейк найдвартай газарт, манай ангийн ГОБСЕК-т байгаа.

ЁРЫН ГОБСЕК
Наран нутагт ирснийхээ намар Фужи хайрханы өмнөд бэлд ажиллаж байлаа. Дөрвөн залуу, дөрвөн хүүхэн найман Монгол байлаа. Хоёр нь нэг гэр бүл, үлдсэн хүүхнүүд, залуус яагаад ч юм бие, биендээ хамааралгүй байлаа. Бодвол бие, биенийхээ нүдэнд харагдаж, сэтгэлд нийцээгүй, хамгийн гол нь санаа, үзэл бодол нийлээгүй юмсан уу даа. Бүгдээрээ каше /компани/ -ны байранд амьдрана. Гэр бүлийн хоёр нэг өрөөнд, 3 хүүхэн нэг өрөөнд, 3 залуу бас нэг өрөөнд амьдрана. Тэр үед хоёр залуу маань ирээд 2 жил гаран болчихсон намайг бодвол семпай /хуучин хүн гэсэн үг. Наран нутагт семпайууд хүчтэй, тэдний үгийг хууль гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй/ байлаа. Эхний сар гурвуулаа бүх юмаа нэгтгээд ээлжээр хоолоо хийлээ.Ээлжинд гарна, нөгөө хоёр шөнө би өдөр ажиллаж байлаа. Орой буугаад өлсөж үхэх шахсан амьтан орж ирээд хоол эргүүлсэн агшаасан будаанаас өөр юм байдаггүй. Эргэж цехрүү орон асуувал нэг нь “Мах , ногоо хуураад аяганд чинь хийгээд таглаад тавьсан шүү дээ” гэж байна. Эргэж ирээд үзвэл миний аяга ч алга, ингээд хоолоо алдчихав. Будаа майнозтай хольж цохиод унтлаа. Маргааш нь бас байдаггүй, уур хүрэн очиж асуувал /нэг Баагий нь ер надтай тааралдахгүй байсан юм/ “Аа, цаад п...а чинь цохичхоод байгаа юм байна. Тэгдэг п...а байгаа юм” гэж байна. Юу л байна сул өрөөнүүд л байгаа болохоор мама-сан /эзэн авгай/ -д хэлэн тусдаа гарлаа. Нэг хэсэгтээ л амар байлаа. Тун ч удалгүй нөгөө нөхөр ч тусдаа гарав. Тэр өдөр цалин буун кашений машинаар бүгдээрээ хүнсэндээ явлаа. Хямдхан, арвитайг нь бодож тахиа түлхүү аваад, хаяа нэг шөл хийхээр жаахан гахайн мах авлаа. Жаал ногоо энэ тэр гээд амьхандаа л Гобсекдож авсан хирнээ түм нилээд гараад явчихлаа. Манайхан л болсон хойно бас гашуун усаа ч авлаа. Бүгдээрээ 1000, 1000-ыг гаргаад уулга авчихъя гэтэл нөгөө хоол хулгайлж хусдаг Баагий “Би уухгүй” гээд мөнгө гаргасангүй.
Ирээд найр эхэллээ. Долуулаа сууж байснаа хүний нутагт адилхан амьдарч байж эр хүнийг ганцаардуулаад яах вэ гээд нөгөө нөхрийг дуудлаа. Ууж л байна, уух уухдаа бүр сайн, шунамгай ууж байна.
Нөгөөдөр нь орой хоолоо гаргаж байтал ороод ирэв. Мэдээж хоол аягалж өглөө. Гурав дахь өдрийнх нь орой бас л ороод ирэв. Тэр долоо хоногт би нөгөө Баагийтай нь өдөр гарч байсан юм. Ажлын зав чөлөөгөөр хоёр хүүхэнтэй дөрвүүл жаал буу халсан чинь орой болгон гурван айлаа тойруулан хоол буудаад байгаа юмсанж. Дээр хүнсэнд явахад ердөө л хамгийн хямдхан /Вьетнамын гонзгой ширхэгтэй будаа байдаг юм. Би ч эхний сар бас тийм будаа авч идэж үзсэн л дээ. Идэнгэгүй, өсдөггүй, амтгүй нэг л сонин будаа байсан болохоор дахиж авахаа больсон юм/ будаанаас 5кг-г ганц майнозтой л авсан гэж ажигчаараа хүүхнүүд хэлж байна.
Энэ өдрөөс эхлэн би хориг арга хэмжээ авч хориглолтонд орлоо. Өглөө эрт босох миний хувьд проблем биш учир өглөө эрт хоолоо хийчхээд мань Гобсекийг ажилтай үед нь ходоод руугаа юүлчихээд байв.
Хэд, хэдэн удаа гоц мөргөсөнөөс хойш мань эр манайхаар шагайхаа ч байсан. Нөгөө хэд /Гэр бүлийн хоёр, гурван хүүхэн, нөгөө залуу гээд/ маань ч мөн л хориг арга хэмжээ авсан учир мань эр тэгсхийгээд ажлаасаа гаран өөр тийшээ явсан даа. Өөрийнхөө өлөн ходоодноос хүртэл хармалдаг үнэхээр ЁРЫН ГОБСЕК байсан даа.

ШОРГООЛЖНЫ АМЬДРАЛТАЙ ГОБСЕК
Манай үйлдвэрт, бүр манай цехд, яг манай ээлжинд бас нэгэн Гобсек байв. Манайхны өгсөн алдар нь ЖИЖИГХЭН МИКРОВ /микроб- нян/. Ажил тараад үгүй ядаж л 2-3 ширхэг хадаас халааслахгүй бол яагаад ч явахгүй. Түүнд авахгүй юм гэж байхгүй... Цэвэрлэгч эмээ “Үгүй энэ шал угааж байсан тал саван алга болчихлоо, нөгөө Микров л аваа биз” хэмээн үглэхийг анх сонсоод гайхаж л байсан юм. Нормын хувцас, бээлий, саван үгүй ер нь юу байна бүгдийг нь хэрэглэхгүй аваад л явчихна. Ажилд өмсөж байгаа хувцас нь эгээ л нөгөө хэн билээ дээ, мартаж орхиж Оросын нэгэн зураачын зурсан “Ижил мөрний барлагууд” гээд хөлөг онгоц чирэгч барлагуудын зураг байдаг даа... Яг л тийм юу нь ч мэдэгдэхгүй навсайсан юм эгэлдэргэлчихнэ. Харин ажлынхаа нормын хувцасыг зарах гээд зах дээр явж байхыг нь би энэ хоёр нүдээрээ харсан даа.
Гэвч манай Жижиг Микров бол бас ч гэж амьжиргааны ухаантай, эдийн засагч Гобсек байсан юм. Гэхдээ л...
Манай ээлжийн нэг залуугын аав нь хорвоогын мөнх бусыг үзүүлэв. Мэдээж хамт олон л юм чинь тав нь тав, арав нь арван төгрөг буяны ажилд цуглууллаа. Цаасан дээр мөнгө өгсөн хүний нэрийг нь жагсаан ард нь мутрынх нь үсгийг авч байлаа. Олны жишгээс хазайсангүй арван төгрөг өгөөд гарын үсгээ зурах гэтэл “НЭГ ТӨГРӨГ “ өгсөн хүн байхтай тааран сониучирхан харвал мань Жижиг Микров байдаг байгаа. Гайхсан гэж. Чингэлтэйд томоо хир баргийн албан газрын АА-н хашаа шиг том хашаатай, саяхан сүндэрлүүлсэн 2 давхар /1980-аад оны дунд үе гээд бодоорой доо, одоотой адилгүй шүү/ шавар байшинтай, амьны “Москвич-412” –той луг баян гар шүү дээ. Тэр үед би ажилд дөнгөж ороод жинхэлж ч амжаагүй шинэков, туслах байсан хэдий ч олны жишиг даган улаан халзан аравт өгч байсан болохоор өчнөөн жил ажиллачихсан бүр ээлжийн ахлагч хүн нэг төгрөг өгөхөд өөрийн эрхгүй өмнөөс нь нүүр улайсан юм даг. Ер нь Гобсекийн нүүр улайж, ичихэд зориулаагүй нүүр байдаг бололтой.

БАС НЭГЭН ГОБСЕК
За тэгээд энд, тэнд хальт тааралдсан Гобсекуудыг тоочвол цаг завын гарз болно биз дээ. Манайд бас өөр нэгэн Гобсек байсан юм. 500 айлд гэр нь байдаг. Одоогынхоор бол 3-р хорооллын эцэст 13-р сургуулийн арын дэнжийн хэдэн ногоон 9 давхруудын буурин дээр гэр нь байсан юм. Өглөө, оройгүй ажилдаа алхаж ирж, очно. Ажил нь хаана гээч? Үйлдвэр комбинатад. Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн урд талд шүү дээ. Бод доо, овоо холд байгаа биз? Өвөл, зунгүй л алхчихдаг гар байсан юм. Авгай нь ч бас манайд ажилладаг байсан юм. Авгайгаа мөнгө үрж, автобусаар явлаа гээд зоддог тухай хүмүүсийн ярианаас сонссон ч үнэмшдэггүй байлаа. Алхахын хувьд бол яах аргагүй нүдээр харсан учраас, өөрийнх нь амнаас ч /Их сайхан, дөлгөөхөн, яриа хөөрөөтэй ах байсан юм/ “Явган явах эрүүл мэндэд тустай” гэж өчнөөн сонссон болохоор тийм л юм байх гэж боддог байсан юм. Гэтэл нэг удаа ямар баяраар билээ дээ, ээлжээрээ айл хэсэж норм /Тэр үед баяр болоход айл бүрт гал хамгаалагч байдаг байлаа. Энэ нь өрхийн тэргүүний болон авгайн ажлынханд зориулсан болон, санамсаргүй орж ирэх амьтан ах дүүд зориулан хадгалсан 2-3 гожин юм байдаг байлаа/ -ын ганц юмаа хүртэж явсаар нөгөө алхдаг Гобсекыг бултах газаргүй болгон гэрээр нь орсон юм. Анх удаа гэрт нь орж байгаа болоод ч тэр үү, аль эсвэл жирийн л нэгэн хөдөөгийн малчин айл шиг байдалтай байсан болоод ч тэр үү нэг л сонин санагдлаа. Хоймор голлосон ганц модон авдар, баруун зүүн талаар зассан хоёр зуугын цагаан ор, ганц хувцасны босоо шүүгээ, 2-3 явган сандал, шалны өр төдийхөн ажээ. Хөдөө яваа ч юм шиг, сонин санагдлаа. Авгай нь ч түрүүлээд ирчихсэн хоол цай болоод л, нормын ганц юмаа шувтарчихаад одоо хэнийд очихоо ярилцаж байтал “Байж бай, одоо үүнийг уунаа” гээд хоргой дээлт гаргаад ирэхэд бүгд мэл гайхаж цэл хөхрөв. Энэ чинь Гобсекынд байгаа, Гобсек нормоос гадна бас нэг юм гаргаж байгаад бүгд гайхаж хоцров. Баярлаж яваа, халамцсан улсууд юу л гэж буцаа аж. Гэтэл мань Гобсек их том шатчихаад, түүнийгээ хамт олонтойгоо хуваалцах гэсэн юм байж.
Тэгээд авдараа онгойлгон тагий нь автал дотроос нь “Темп” телевиз цухуйж байна, асаалаа. Яаж гээч? Сая анзаарвал эдний гэрт гадаанаас ердөө л ганцхан цахилгааны утас орж тоонон доор дүүжилсэн ганц 100 ваттын гэрэлтэй л холбогдсон байлаа. Мань эр орны хөндий руу гараа шургуулан нэг үзүүртээ чийдэнгийн патроныг залгаж цахилгааны хар туузаар ороон бэхэлсэн, нөгөө үзүүртээ гурван залгууртай уртасгагч гаргаж ирэн гэрлийн шилээ эрэгдэн авч нөгөө уртасгагчаа патронд эрэгдэн залган далд байсан ширээний чийдэн, 150-ийн “Мечта” цахилгаан тулга гарган залгаж хотын айлын төрх орон “Цаг үе, үйл явдал” –аар баярын парад гаран, энхрийн хайрт нам, засгийн тэргүүлэгчид бунхант индэр дээрээс ард түмнийхээ баясгалант царайг харж байгаа нь тодорч эхлэв ээ.
Харамссан, халагалсан согтуу толгойн амнаас учрыг мэдвэл эднийх “25 ваттын ганцхан гэрэл” хэргэлдэг гээд сард задгайгаар ердөө л ТАВАН ТӨГРӨГ төлдөг байсныг нь охин нь бямба гаригийн өдрийн нэг цагийн “Орбит” –ын хүүхдийн кино үзэж байгаад гардуулан бөөн төлбөр, бас бөөн торгууль тавиулчихсан юм байж. Ингээд л мань эр багтарчих шахаж байснаа ямарваа нэгэн хүн өөрт тохиолдсон зовлонг өрөөлд дэлгэж байж л дотор онгойдог тэр л жамаар ээлжийнхэнтэйгээ хуваалцсан нь тэр ажээ.

ЖИНХЭН, БҮР ЖИНХЭН УТГААРАА МОНГОЛ ГОБСЕК
Миний багад манай гудамжинд Хэн гуай гээд нэгэн ганц бие өвгөн байдаг байлаа. Мод хөрөөддөг, “Мод хөрөөөөд” гээд цүзгэр хөрөө барин явдаг, хавийн айлын түлээг хөрөөдөн бага биш мөнгө олчихдог. Бас хоёр өнжөөд нэг хоног манаа маначихдаг, дээр нь сайн тогтоолгосон тэтгэвэр авчихдаг нэгэн ганц бие буурай байлаа. Гэвч ядуугын, ядуу амьдралтай. Хуучны жижгэвтэр дүнзэн байшин, бага дөрвөн ханат гэртээ. Хүмүүсийн яриагаар толгой, цувдайхан иддэг...
Хэн гуай гэнэт алга болон манаандаа ч гаралгүй 2-3 хоноод эрх биш хороо, хорины дарга гээд хариуцлагатанууд гэрт нь орж үзтэл талийгч болсон байжээ. Хороо, хорины дарга нар дор нь хөл хорин Цагдан Сэргийлэх Байгууллагад дуудлага өгөв. Гадны нөлөөгүй болохыг баттай тогтоосноор талийгчийг нутаглуулах, өмч хөрөнгө /шавар тагз, бага дөрвөн ханат төдийхөн/ -ийг нь нааш цааш болгох гэтэл...
Энд тэндээс амбаарт байгаа гурил будаа, ор дэрний завсараас, авдар савны доторхи давхар ёроолоос гээд хүний санаанд буухааргүй газруудаас ч гэсэн бүр алин галавын гүйлгээнээс гарсан мөнгөн дэвсгэрт ч гарч ирсэн гэнэ билээ. Зөвхөн гүйлгээнд идэвхтэй байгаа мөнгөн дэвсгэрт гэхэд л 34 мянган төгрөг /Москвич машин тэр үеийн ханшаар 24 мянган төгрөг байсан/ гарч ирсэн гэнэ билээ. Ганц бие хүн хэндээ ч гэж цуглуулан , өөрөөсөө ч харамласан байж таарах вэ?
Энэ Гобсек бол яах аргагүй Ө.Д. Бальзакын Монгол Гобсек жинхэнээрээ биелэлээ олсон байсан юм.
За одоо эрхэм уншигч та бүхэн эргэн тойрондоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг нэг сайн хараад, бодоод үзээрээ дээ, Гобсек байна уу...


С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-10-23



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 355 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-041.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3687

Анхны цас 2005 он
uvl-005.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4669

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-018.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3587


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn