Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (23)
Оруулсан admin on 2007-09-01 02:24:14 (3469 уншсан)

БААГИЙ
Ниппоноо "Шоова" -Сан жю нэн дэсү./Япон гүрний Шоовагын хаанчлалын 30-р он... буюу Токиогын ОРИМПИК /олимп/ болдог аргын тооллын нэгэн мянга есөн зуун жаран дөрөв дүгээр он/...
...Монгол улс Эевээр засагч,Энх-Амгалан,Найралт төв,Тэнгэр тэтгэсэн,Сайшаалт ерөөлт,Төр гэрэлт,Түгээмэл элбэрэлт,Өрөмч засагч,Бадаргуулалт төр,Хэвт ёс гэсэн дэндүү сайхан нэртэй ч үнэхээр идэмхий хар Манж хаадын төр нэг нь нөгөөгөө пялж солигдсоор цаг болсоны учир өөрийн эрхгүй хальж Монгол хаадын төр эхэлж Түмэн наст, Наран гэрэлт 8-р Богд Жавзандамба /Гэвч энэ нь Төвд хүн бөлгөө.Нэг онцлог нь гэвэл 200 гаруй жилийн харийн түрэмгийлэгчдийн колончлолын дараа Манж хүн биш Төвд боловч Монголд элэгтэй, нялх багаасаа Монголд өсөж торнисон, Монголоо гэсэн сэтгэлтэй Шарын шашны тэргүүн нэгэн/ хутагтын "Олноо өргөгдсөн"-ний тэд дүгээр онд /Би үнэхээр түүх сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ дээрхи Манжийн 10 хааны нэрийг муу аав минь бүүр хар нялхад минь тогтоож ав гэж тогтоолгосоных мэдэж байгаа хэрэг л дээ.Тэгээд жаахан худлаа бурахаар шийдэн,баримттай авахаар 8-р Богд Жавзандамба хутагтын жанч халсан /Жилийгч болсон/ оныг мэдэхээр интернетээс хэд,хэдэн сайтаас жаал хайгаад олоогүй болохоор л ингэж бурлаа шүү/ Гоймон баатар Сүх жанжин цэрэг,зэвсэгийн хүчээр төрийн эргэлт хийж засгийн эрхийг булааж авсанаар Сүх хааны "Коментерн" төрийн 3-р он /Аргын тооллын 1924 он буюу билгийн тооллын 15-р жарны Төмөр тахиа жил /-оор Сүх хаантан гучхан насандаа хорлогдон таалал болсоноор Чимэг болон хайрлагдсан Чой хааны "КГБ" төр залгаад "КГБ"-гийн 19-р онд мөн л нас болсоны учир Давст уулын Бал хааны "Эв хамт" төр эхэлж "Эв хамт" төрийн 11-р онд Халх монголд хоёр Бат-Эрдэнэ,нэг Бум-Эрдэнэ төрвөө.Хэдийвээр шашин хоройтой нийгэм ч гэсэн Бурхан тэртээ булангаас бултасхийгээд "Та хоёрын нэг нь "Аварга",нөгөөх нь "Архичин" болоо гэхээр нь учрыг нь ч ойлгохгүй дөнгөж төрсөн хоёр Бат-Эрдэний нэг би вээр за л гээд аваад хаясных "Аварга" болох заяанаасаа төөрч одов.Уг нь аварга болсон бол аштайв дээ, янз бүрийн улс төрийн хор найруулалцаж , илүү дутуу төмөр энд,тэнд шахсаан шиг ногоон төгрөгийг хураажээ суухгүй юу...За даа,та нар минь нэг их гайхсаны хэрэггүй,би зүгээр л янз бүрийн нэр хочны тухай өгүүлэх гэж бичиж эхлээд л өөрийн төрсөн оныг хэлэх гээд л эрхэм уншигч та бүхнийхээ толгойг л баахан эргүүлж байгаа нь энэ л дээ.
Намайг төрөхөд аав,ээж маань нэр өгөх гэж жаахан маргалдсан юм гэнэ билээ.Би дээрээ нэг ахтай,нэр нь Бат-Хэн,/Монголдоо байтугай дэлхийд данстай БАЛЕТМЕЙСТЕР л даа.Үнэхээр би ганц ахаараа бахархдаг л юм.Нөгөө "Дарханы ЗАЛУУС ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН ХАМТЛАГ"-ын ахлагч балейтместер тэрийг танихуу? гээд асуухад Монгол түмэн маань бүгд мэддэг болохоор л тэр л дээ/ .Бас гурван эгчтэй,нэрс нь Хэн-Хүү,Хэн-Хүү,Хэн-Хүү.Уг нь дөрвөн ч эгчтэй байх байсан ч өнгөрсөн зууны дунд үед нялхасын эндэгдэл үнэхээр их байсных хамгийн том эгч маань хүмүүн болж чадаагүй юм билээ.Ахтай минь ижилсүүлэн БАТ-ЦЭНГЭЛ нэр өгсөн ч талийгч болсон болохоор,хэдийгээр хаалттай соц-нийгмийн үе ч гэсэн аав,ээж хоёр маань нууцаар нэгэн номтой гэгддэг буурайд бараалахсанаар "Танайд охин үр тогтох учиргүй юм байна.Тийм болохоор ХҮҮ нэр өгч хулхидаа" гэснээр миний гурван эгч ХҮҮ нэрээр нэрлэгдсэн нь тэр.Миний гурван Эгээгийн нялх багынх нь патиарууд дандаа буруу энгэртэй дээл,хантааз өмссөн байдаг юм.Нөгөө Эрлэгийн элч гуайг л зад хулхидаж байгаа нь тэр байхгүй юу...За ингээд нэг БАТ-тай,гурван ХҮҮ-тэй айл болохоор над гуайд хайрлах нэрийн талаар бөөн маргаан үүсч л дээ...Тэгээд аргаа олохгүй хамгийн сүүлд нь "Маргааш өглөө араажав асаагаад хамгийн түрүүнд яригдсан ЭР ХҮН-ий нэрээр нэрлэх"-ээр тохиролцоонд хүрсэнээр азтай /Ахтайгаа адилхан БАТ/ энэ нэрийг хүртэв ээ.Энэ нэрийн эзэн нь тухайн үедээ ид мандаж байсан, нэг л их ихийг хийж бүтээсэн жинхэн жолооч байсан юм гэнэ билээ.Ингэж би БАТ-ЭРДЭНЭ боловоо.Үүний дараагаар "Хараал идсэн хар зул унтраахаар" / Энэ "Хараал идсэн хар зул"-ын тухайд бол Банжиг нэт рүү ороод БОДРОЛ-ын онигоонуудыг уншаад үзвэл тодорхой болно л доо/ аав маань явах болтол бас л хоёр Бат-Хэн,Бат-Хэнтэй болов манайх гэж айл.Миний дүүг төрөхөд нь бүгдээрээ Бат-тай нэр өгөөд цаасан дээр бичиж саванд хийж надаар сугалуулж нэр өгсөн юм.Би тэр үед дөрөвтэй байж дээ. Дараа нь хоёр жилийн хойно отгон дүүг төрөхөд мөн л адилхан нэр өгч энэ удаа хоёрхон ойтой ахаар / Миний доод дүүгээр/ нь сугалуулсансан.Тэр үед 7-8 хүүхэдтэй айл бол олон хүүхэдтэй айлд тооцогддоггүй байсан юм.Одоо энэ цаг үед бол ч "Вож моя" /Бурхан өршөө/ гээд захын нэгэн ухаан алдаж унах байлгүй.За энэ тухай өгүүлж уншигч таныгаа чилээгээд юу хийх вэ гэж...
...Нялх багын маань хамгийн анхны хоч нэр "Хар маамуу" байв.Хоч нэртэй л эр хүн ухаантай юм чинь би бас нэг найзтай байж таарнаа даа? Нялххан багын найз минь "Цагаан маамуу" буюу Бум-Эрдэнэ байв.Дөнгөж л ухаан орохын төдийд л хэлд ч сайн ороогүй алдрайнууд шажигнадаг тоглоом,дү-дү-машинаа булаацалдаж хоёр биенээ маажиж,хазаж,үнсэж, үсдэж, үлгэн тоглосон үнэхээр унаган багын минь анддаа.Үүний дараагын цол маань цэцэрлэгт ороод анх удаагаа олон аавын хүүхдүүдтэй ижилссэн тэр л үед дээр нэгэнтэй дурсагдсан "Энх-Амгалан хаан" байв.Хүн харахад л лаг намуун,дөлгөөн алдрайхан байвч яс юман дээрээ жинхэн хэргийн эзэн,хэнгэргийн дохиур байлаа.
Үүний зэрэгцээ гэрийнхэн маань "Хар генерал", "Хоёр зүрхт", "Сараанаг", "Халзан хайнаг" гэж давхар цоллоноо. Ер нь хар багаасаа жаахан сэтгэлийн хөөрөлтэй хүн үзэхээрээ хөөрдөг хөөрүү нэгэн л дээ. "Миний хүү генерал болох уу?" гэхэд нь "Үгүй,би генералын жолооч нь болно" гэж зөрдөг байсан юм гэнэ билээ.Одоо бол ч жинхэн жолооч ч гэсэн Армид алба хааж байхдаа Авхиа генералыг нэг удаа ангиас БХЯ хүргэж өгснийгөө нялх багын минь анхны мөрөөдөл жинхэн "Генералын жолооч" болсон гэж сэтгэлээ дэвтээж явдаг даа.
Сургуульд орлоо.Харин энд ёстой нэг ясны дургүй хоч нэр зүүж,тэр нэрээр дуудсан болгонтой зад үзэлцэж ямарваа нэг юм сайн,муу хоёр талтай байдгынх энэ хочны хүчинд эр бие минь нялх багаасаа баргийн аавын хүүгээс айж, шээргэнэдэггүй болж ирлэгдэж ирж дээ.За даа,эрхэм уншигч танд хэлэх үү дээ, аль эсвэл байх уу даа?...Айн,хэл гэнээ?Хүний мууд яасан дуртай эд вэ?За тэгж л их сонирхоод байгаа бол уншигч таныгаа хүндлээд хэлэхээс дээ,ХУЖАА...
Өнгөрсөн зууны 60-70-аад он гэхэд Улаанбаатар маань үнэндээ "Эсгий хот" хэвээрээ байсан юм.Их,Бага тойруу /Тойрог/ ,Сансарын 12-р микро, 40, 50, 120 мянгат,Комбинатын шарууд,Таван шар,Төмөр зам зэрэг хорооллууд үлдсэн нь гэр хороолол байлаа.Гэр хороолол нь ч бас цомхон одоогынх шиг уул,хад,ус жалганы ам, намаг гээд хаана тааралдсан газар болгон байсангүй.Нисэх,Яармаг,Амгалан,Улаан-Цагаан хуаран, Дэнжийн мянга, Телевиз, 500 айл,Толгойтод тээвэрчид голдуу цөөн хэдэн айл,Махынхан, хойшоо бол дөнгөж л 3 буудал /Одоогынхоор 32-ын тойрог/ өнгөрөөд л 4-5 буудал руу тэлж явсан цаг. Толгойт орох гээд л явахад Төмөр замын шарууд өнгөрөөд л 5 шар хүртэл цулгай хоосон тал л байдагсан. Үүнээс Амгалан,9-р дэлгүүр хавьд их олон "Хужаа" /Хятад/ айлууд байдаг байлаа.Манайх ерөнхийдөө хотын төвд буюу Хуучин Циркийн айл л даа.Одоогынхоор зүүн Хүрээний Дашчойлон хийдийн зүүн талд,11-р хорооллын 1-ийн "А" байрны 1-р орцны нэг,хоёр тоотын буйран дээр байсан юм. Дашчойлон хийдийн энэ хэдэн Дуганан дээгүүр, доогуур нь Циркийн манаач өвгөчүүлд хөөгдөн,хөөгдөн тоглож нялх бага насаа өнгөрөөж дээ.
Аав,ээж минь үнэхээр ажилсаг,амьдралын хар ухаантай хүмүүс байсан юм. Тэр үеийн гэр хорооллын айлуудын дүр,төрх бол нэг таван ханат /мэдээж зарим хашаанд 2-3 айл байлгүй л яах вэ/ үүдний жижиг амбаар, зуны сууц ганц пин л байх. Одоогынхтой адил айл болгон байшинтай байдаггүй байлаа. Харин манайх бол өвлийн сууц дүнхийсэн том цагаан шавар байшинтай огт гэргүй, суурин нэг, дөрвөн хана дээврээрээ салдаг угсардаг /Хайрцагны модоор барьсан/ 2 ч жижиг нийт гурван амбаартай, нүүрсний саравч гэхээсээ баргийн айлын зуны сууц гэмээр жижиг пинтэй байлаа. Энэ бүгдийг хооронд нь холбосон банзан замтай хашааныхаа талыг давхар хашаалан дотор нь хүнсний ногоо тариад үлдсэн сул хэсгийг нь зүлэгжүүлж, байшингынхаа урд хоёр цонхны доор нижгээд мод тарьсан айл байлаа. Манай хоёр хөршийнх өвөл, зунгүй л "Хүүе хэн ээ, цай хоол хийх гэсэн юм. Түлээ хөрөөдөж хагалаа, нүүрс шигшиж оруулаа" гэж хүүхдүүдээ дууддаг хүүхдүүд нь ч модоо хөрөөдөж байгаад цай,хоол хийх хирийн болоод ирэнгүүт нь таллаж хагалаад л оруулдаг бол манайх "Миний хүү ээ, түлээ нүүрс оруулаа" л гэнэ. Учир нь машин түлээ буулаа, ирэх бүтэн сайнд нь аав,ээж,ах,эгч мэдээж би бас хоёр дүү маань нийлээд том,жижиггүй бүгдээрээ коммунист субботник хийгээд л 2 ч цүзгэр хөрөөгөөр хөрөөдөөд, том жижиг хоёр сүхээр банзалж жиргэж хагалаад хоёр дүү минь хашаа дагуулан өрөөд бэлдээд авна. Нүүрс буулаа мөн л ирэх бүтэн сайнд нь бүгдээрээ дайран шигшээд, шигшигдсэн хогий нь хүртэл айлаас авчирсан аргал хөрзөнг усалж дэвтээгээд холин тоосголоод хатаагаад авна. Ямар ч хаягдал гарахгүй. Ийм болохоор дараа нь хэзээ ч гэсэн зөвхөн "Түлээ,нүүрс оруулаа" л байдаг юм. Өвөл хүйтрээд ирэхээр бид усныхаа хоёр тэргээр хоёр дөчөөр /38 литрийн будагны сав/ ус зөөгөөд ногооны талбай болон зүлэгээ дүүргээд каток /Мөсөн гулгуурын талбай/ болгочихно. Хавар дулаараад ирэхээр хайлаад ус нь доошоо шингэн хөрсөө чийглээд өгнө.
Жич:Онигоо
Манай дунд эгч минь гэртээ ганцаараа байтал хаалганы хонх /Гэрт молоконы лаазаар хийсэн хонх дүүжилээд оосор татан гадаа хашааны хаалган дээр үзүүрийг нь гаргасан хонхтой байсан юм манайх/ дуугархаар нь очтол 2 Хятад өвгөн байна гэнэ. Яах гэж яваа юм,хэнтэй уулзах вэ? гэж асуусан чинь "Дотор хүн" /Хятад хүн/ бий юу? гэж асуухад нь эгч маань шууд утгаар нь ойлгоод "Дотор хүн байхгүй ээ" гээд нөгөө хоёр нь ч "Дотор хүн"-гүй айл гэж ойлгоод явсан юм гэнэ билээ.Гудамжаар жирийн явж байсан Хятад хүн хараад Хятад айл гэж андуурсныг бодоход л та бүхэнд нилээд тодорхой болно доо.
Тэр үеийн айлууд шургааган хашаа том дааман хаалгатай голдуу байдаг байсан бол манайх гэдэг айл зах банзыг хоёр талыг нь уйгагүй харуулдан тэгшилээд, ар талыг нь ч зузаан хэсгийг нь хангинуур сүхээр жигдлэн цавчиж нимгэлэн холтсыг нь дотогшоо харуулан өнгий нь гадагш нь харуулж барьсан хашаатай, гөлмөн төмрөөр өнгөлж хадсан хөнгөхөн зөөлөн хаалгатай байлаа. Зөвхөн энэ хашаа,хаалга хийж барьсанаас нь миний аавын аль зэрэг ажилсаг хүн байсан нь тодорхой болох болов уу...
Харин энэ бүхний шанд би сургуульд ороод "Хужаа" нэртэй болж ангийнхантайгаа хэмх нүдэлддэг байлаа. Мөн ч олон удаа нармайгаа нээлгэж мөн ч олон аавын хөвгүүдийн нармайг нээсэн дээ. Энэ болгонд эр бие минь чангарч хар нялхаасаа ирлэгдэж баргийн аавын хүүгээс дальдчаад байдаггүй болгож дээ. Охид энэ нэрээр намайг дуудвал гэзгэдүүлэх, дэгээдүүлэх, дэвтэр номоо уруулах, үзэг харандаагаа хугалуулж цонхоор шидүүлэх,цүнх рүүгээ бэх цутгуулах зэргээр заавал шангаа хүртэнэ.
Долоо төгсдөг жил / 1979 онд / муу аав,ээж минь биднийгээ үүрд орхин хорвоогоос халин одож энэ бүхний шанд /Долоон өнчин хүүхэд учраас/ зун нь манайх байрны айл /3-р хорооллын хамгийн анхны айлуудын нэг/ болсоноор сая нэг юм "Хужаа" нэрнээсээ ангижарсан ч "Куба" боллоо. Гэхдээ энэ нь ч хужаагаасаа хамаагүй дээр л дээ,тэгээд ч ХАР биш шүү дээ...
Найм төгсөн ТМС-ын оюутан боллоо."Лак-Эмаль". Хужаа нэрээр ирлэгдэж занасан хүнээ санасанаараа балбаж дөнгөдөг болсных энэ хоч нэг их удаан оршин тогтоносонгүй тун ч удалгүй Орос багш нарын хайрласан Максим буюу "Максим Перпелиц" киноны гол баатрын нэрээр нэрлэгдлээ. Оросуудад миний нэр хэлэхэд жаахан төвөгтэй болохоор тэр л дээ. Ер нь ямар ч улс оронд харийн хүний нэр хэлэхэд төвөгтэй болохоор өөрсдийнхөөрөө нэрлэдэг нэг тийм бичигдээгүй ёс байдаг л юм билээ. Одоо хир нь ТМС-ынхэнтэйгээ тааралдахад "Өө,Максим" л гэдэг юм.
"Максим"-ыг үзсэн хуучны хүмүүс ерөнхийдөө санах л байх даа. Гэхдээ "Максимын идэр нас" гэдэг кинотой хутгаж андуурав даа! Би тэр идэр Максим /Нэг л сүрхий улаан хувьсгалчын тухай өгүүлдэг юм/-тай биш Максим Перпелицтэй л нилээн адилдуу нөхөр шүү.Юу ч гэх юм бэ дээ, нэг тийм марзандуу хүний үгийн сав хоосон буцаахааргүй хэлэмгий, бас ч гэж их тусархуу тийм л залуугын тухай комеди /Инээдмийн/ сүүдэр ший байсан юм. За ингээд л өөрийгөө жаахан ч гэсэн дөвийлгөөд авлаа, ичэхгүй ээ гэж...
За дараа нь ажилчин болов. Эхний хэдэн сар овоо чимээгүй явсанаа нэг л мэдэхэд "Хүрэлгэр хар" болдог юм даа. За даа "Хар" нь үнэн юм чинь үүнд нэг их эмзэглэж нервээрээ наадах хэрэг гарсангүй.
Эх орон минь надаар дутаж эр цэргийн албанд дуудваа..."Байлдагч" /Гэвч би гуай да-дан-даж тоглож л үзсэнээс орги байлдаанд орж явсан удаагүй.Гэхдээ тэр нь ч дээр л дээ/ , "Невал", "Зарлага", "Дохиочин", "Хар хэрээ" /Энд анзаараарай даа хө, нэр болгон минь ХАР-тай хамт явах юм даа.Үнэхээр гомдмоор... Өсөх бага наснаасаа өлчирчиж, ямар нэгэн өвчин зовлон гуай ч намайг тоохгүй болтол хүдэр,чийрэг-хүрэн бор болсных л тэр л дээ. Хай,шоогоо найнээ! /За яах вэ,нэг тийм л юм боллоо доо гэсэн Япон хэллэг/ ,"Хон хэрээ" гээд нэрс маань нэг амиар бөөндөөд яваад өгдөг юм даа. Энэ бүхнийг эсэргүүцэн эр биеээ бас дахин ирлэнээ гэвэл том,жижиг,хортой,шартай...олон янзын ааш авир, янз бүрийн арга барилтай нэгэн мянга хоёр зуун эр цэргүүдтэй "К-1" хийх болдог юм даа. Орхи цаашаа гэж, ямар хэлсэн дуудсанаар нь болох биш...
Аавын хүү бяцхаан алдаж эндэв. Гэвч Армидаа-Ногоон Армид. Миний амьдаа нар овоо хэд байсных "Б...ын хар" болов доо.Үүнээс өөр нэр тэнд надад үнэхээр олдсонгүй. Эрхэм уншигч танаас бяцхан хүлцэл өчихөд үнэхээр өөрийн аавын нэрийг цээрлэхийн учир үүнээс илүүгээр өгүүлэх арга үнэхээр алга даа. Хэрэв тэр Ногоон Армид хамт алба хаасан хэн нэгэн үүнийг олоод уншвал ч "Өө чи байсан юм уу" гэж дуу алдахаар ч үнэхээр өөрийн эцгийн нэрийг цээрлэв/.
Эх орны албаа дүүргээд, эр хүн л юм чинь эхнэр авлаа.Энд ерөнхийдөө нэрээ таллан зүгээр л нэг БАТАА боллоо. Хадам талын нэг ах маань манай ажил дээр надтай уулзах гэж ирээд Батааг хайгаад, хайгаад олоогүй юм гэсэн.
Эхнэр аван энэ биеээ хоёр болгосоных хоёр биеээ гурав, дөрөв, бүүр тав ч болголоо. Ууган хүү минь төрж аав, ээж, эмээ гурвын дунд бөөн маргаан дэгдээлээ. Ээж, эмээ хоёр намайг хавсайдан эцэг болсон миний эрхийг боогдууллаа. Гэхдээ засгийн бүх эрх миний гарт байсан болохоор би тайван амгалан байв. Учир нь төрөөд удаагүй нялх биетэй ээж, насан өндөр болсон эмээ хоёрын хэн нь ч явж "Төрсөний гэрчилгээ" авахгүй учир тэр шүү дээ...
...-Эцгийн нэр?...Хүүхдийн нэр? гэсэн байцаагч түшмэлийн албан асуултанд ээж, эмээгийн биш өөрийн өгөх нэрийг хэлсэнээр санасандаа хүрлээ. Гэхдээ зөрүүд миний гөжүүд бодлоор бол ууган хүүдээ ямар ч тохиолдолд зөвхөн эцэг нь л нэр өгөх ёстой болов уу. За ингээд гэрчилгээ авч хараад л ээж, эмээ хоёр дуугаа хураачихав. Гэсэн ч нэг их удсангүй. Удаах хүү маань төрөх үед авгайн хамаатны оюутан дүү хүүхэн, нөхөртэйгээ манайд байлаа. Хүүд нэр хайрлахаар бүгд өөр, өөрсдийн сонгосон нэрээ бичин ахаар нь сугалууллаа. Аавын хувьд ээж, эмээгийн өгсөн нэр таарвал асуудалгүй, харин нөгөө хоёрынх таарвал гэрчилгээ авах урьдны туршлагаа хэрэглэн өөрийн нэрийг хайрлахаар бодож байтал аав, ах хоёрын гар сэтгэл нийлсэнээр мөн л аавын өгсөн нэр хүүд тохиолоо. Бага хүүгээ төрөхөд өөрийн санасан нэрнүүдээ ах нарт нь өгөөд бах ханачихсан аав гуай шууд ээж, эмээ хоёрын том хүүд хайрласан нэрийг автоматаар хайрлалаа...
Нэр сугалж өгөхөд бас их учир байдаг юм.Одоо ямар ном зохиолоос уншсаныгаа мартаж орхижээ. 8-р Богдын нэр яагаад ийм урт болсон тухай байсан юм. Нэг Богд жанч халахад тодорхой хугацааны дотор тэр зүгт, тийм нэртэй хүүхэд болж төрнө гэж мэргэн түргэн номтой лам нар үзэж хараад тухайн зүгт явж гурван настай, нөгөө оноосон нэртэй хөвгүүдийг олж сонжоод тэднээс сугалж тодруулдаг байсан гэнэ. Гурван настай алдрайхныгаа Богд болчихоосой гэж бодохгүй ямар л аав, ээж байв гэж. Ингээд одоо үеийн хэллэгээр "Авилгал" цутгаж эхэлдэг гэнэ дээ, сугалах ламд нь. Нэрнүүдийг нь бичсэн цааснуудыг хуйлаад болор вааранд хийж алт, мөнгөн хоёр савхаар савхдаж гаргаж тодруулдаг байж. Ийм учраас авилгал өгсөн аав, ээжийн хүүхдийн нэрийг бусдаас нь ялгахын тулд урт нэр өгч цаасыг нь ч, бас нэрсийг нь ч уртасгасаар нэг Богд, нөгөө Богдоосоо урт нэртэй болсоор Жавзандамба хутагтын нэр тийм урт болсон юм гэнэ билээ. Харин эрхэм уншигч танаас нэгийг хүсэхэд 8-р Богдын нэрийг бүтнээр нь мэддэг бол хэлж өгч надад туслаарай. Би үнэхээр бүтнээр нь тогтоож аваагүй юм байна. Нутагтаа байсан бол хэдэн номоо эргүүлж хайсаар ямар ч байсан олох л байлаа.
За энэ ч яах вэ, бас нэгэн цаг үед "Улаан микрочин,Улаан шугамын хулгайч" байв. Тэр үеийн нэр маань "16-33" байв даа...
Ерөнхийдөө би хамаатан ,садан талдаа БАТАА боловч үе тэнгийн андууддаа БААГИЙ л даа. Харин одоо цаг болсоны учир,насныхаа эрэмбээр БААГИЙ АХ, БАТАА АХ болчихоод л тууж л явна.
Их Наран нутагт бол нэг л нэртэй...
...Залуу насны аагаа багтааж ядаж явах тэрхэн үедээ нэг амиар дөрвөн удаа өөрийгөө өрлүүлчихээд хүний муу нь үхдэггүйн үлгэрээр үхэж далд ороогүй азтай нэгэн. Харин тэр үед Гэмтэлийн хүлээн авах дээр байсан, хүлээн авагч тэр нэг ХЭН гуайг бол ч "АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ НЬ..." гэж одоо болтол "УРАГШАА УР УРГАЖ ИЛҮҮ ГАРСАН" гэдсээ харах болгондоо боддог юм. Хүлээн авахын эмч гуай зөвхөн гадна арьсыг нь л халтуурдан битүүлээд оёсных хоёр, гурван жилийн дараа урагшаа товойн гарч эхэлсэн юм. Нэг удаа хагалуулан цоройгоо оюулсан ч эргэж задраад тэр чигтэй тогтчихсон болохоор "Бүдүүн" цол нэмэгдэв. Наран нутагт Циркийн, Үхрийн, Хулгар, Нарийн, Сөүл, Махны, Өвсний, Нарита-тауны, Самбу-мачын гээд маш олон БАТАА байсных би дөнгөж ирээд л "Бүдүүн Батаа" болсон нь тэр...
За даа,тэгээд 50 мөнгөний төлбөрийн чадваргүй болтлоо саваад автобусанд туулайчлан кондуктор авгайгаар "Согтуу гуйлгачин", "Мөнгөгүй гуйлгачин" -гаараа цоллуулан, санаандгүй хэн нэгний хөл дээр гишгэчихээд "Сохор гуйлгачин", бодолдоо автаж яваад хэн нэгийг мөргөчихөөд "Харалган гуйлгачин"-гаараа дуудуулсан "Түр цол"-оо нэмээд тоолбол яваад өгнө л дөө. Нээрээ манай Монголчууд ямар нэгэн хүнийг "ГУЙЛГАЧИН" -гаар нь дуудах нь маш элбэг ажээ.Ашдын билэгээс амны билэг гэж нэг үг байдаг даа. Бие, биенээ гуйлгачингаар нь дуудсаар одоо Монгол маань үнэхээр ГУЙЛГАЧИН болж байна даа. Түүх сөхвөл Ардын хувьсгал ялан мандсан тэр үед хүмүүс нэг хэсэгтэй л "Шонгүй явлаа" гэж их ярьдаг байсан юм гэнэ билээ. Төд удалгүй бараг бүхий л сүм хийдээ ёстой нэг "Шонгүй болтол" нь нурааж,эвдэж, шатаасан гашуун түүхтэй. 1990-өөд оноос зах зээлд шилжиж эхэлсэнээр "Тэгж шатаад,ингэж шатаад" гэж бөөн шаталт ярьдаг моодтой байлаа. Мянгхан төгрөгөөр мултарчихаад хэдэн түм,төдөн бумаар шатсан гээд хэнэггүй авна. Мөн л тав, зургаан жилийн дараа / 1996 оны хавар/ Монгол улс маань бодитоор шатаж энд,тэндгүй л гашуун утаа хамар цоргиж ой,хээрийн 450 гаран түймэр ганцхан хавар хуйхалсан бас нэг үнэн түүхтэй. Иймийн учраас бүгдээрээ бие, биенээ "БАЯН" гэж харааж, дуудаж байя. Хэдхэн жилийн дараа нээрээ бүгдээрээ баяжчих ч юм бил үү, кэн мичээлээ.
За одоо үүнийг уншигч та цаас, үзэг аваад цаашаа харан жишүүлдэсхийгээд бичиж байгаагаа хүнд харагдахааргүйгээр өөрийнхөө өсөх танхи наснаасаа өдгөөг хүртэл хүртсэн цол, гуншингаа бичээд үз дээ...
Наад хочнууд чинь таны ааш авир, биеийн хэлбэр галбираар чинь ч юм уу нэг тийм яг л оносон нэр байгаа биз? Монголчууд хэн нэгэнд хоч өгөхдөө яг л голоор нь туусан байдаг юм. Нэг жишээ дурдахад хүн, жоом хоёрт ижил төстэй зүйл байдаг билүү дээ? Үгүй биз дээ. Тэгвэл манай ажлын газар нэг "Жоом"-той байлаа. Харахаар л яагаад ч юм бүү мэд үнэхээр л жоом санаанд ороод байдаг юм. За даа, аль хүний хочыг хэлж барах вэ гэж. Харин та бүхэнд сонирхуулахад этгээд, гажууд сонин нэртэй хүмүүс маш олон байх ажээ.
Та сонсдоо...БНМАУ-ын гавъяат нисгэгч Умайн Даравгар...Мэлс-Чой / Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, Чойбалсан гэсэн нэрүүдийн хураангуй/, Сэсээр /СССР буюу ЗХУ/, Сэлээдий буу, Мэлхий, Амьтан, Лантуу, Сэлээсэр /Слесарь/, Сонин, Үнэн, Үрчгэр, Цэрэг, Маёор, Гөлчгий, Булуу-Цагаан, Гүнцэг... гээд этгээд нэрнүүд байх ажээ. Та өөрийнхөө мэддэг, таньдаг хүнийхээ этгээд нэрнээс нэмж дурдвал бас л сонин байх болов уу?
За ингээд эрхэм уншигч та бүхэн дээр дурдсан олон хоч нэрний Хужаа, Гуйлгачингаас бусдаар нь алиугаар нь ч намайг дуудсан болно шүү. Нээрээ миний Батаа гэдэг нэр Японоор "Цөцгийн тос" /Масло/ гэсэн үг болохоор Наран хүмүүс ганц хэлүүлээд л тогтоочихдог юм. Тэгээд ч энэ олон нэрнийхээ дуунд мөнхөрсөн чихэнд чимэгтэй БААГИЙ нэрэндээ л би их хайртай даа.
...Баруун байрны БААГИЙ нь хө
Байн, байн ирдэг л боллоо /Яагаад?/
Зүүн орцны Гэрлээд нь хө
Зүгээр ч үгүй нэг болсон ч юм уу даа /Аан-хан/
Зүгээр ч үгүй нэг болсон ч юм уу даа...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-08-30 /Шар дээлт хааны "Өрөөлд өгч, өөрөө завшигч" төрийн 3-р оны намрын тэргүүн хар бич сарын шинийн 17/



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 318 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_31.JPG
Хэмжээс: 700x525 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7337

Ёл хад
YolHad_45.JPG
Хэмжээс: 700x525 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2515


khuv5-029.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2976


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn