Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Зундуй Дорж


Дорж 	Зундуй	 Шүлэг: З.Дорж : Тоодог шандын зүлэг
Оруулсан admin on 2026-01-13 16:42:07 (8982 уншсан)

Дурсгал цадиг байдаг байдаг гэхэд
Дуутын чулуу мэлмэрүүлсэн Цогтын шүлэг шиг нь байдаг гэж үү
Хуудуугүй явдалтай байдаг байдаг гэхэд
Хулганын мэхээрийг чиг хоослоогүй, өвгөд шиг байдаг гэж үү
Тунгалаг тодорхой урсгал байдаг байдаг гэхэд
Туулын голын мяралзаа шиг нь байдаг гэж үү ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Шүлэг: Зундуйн ДОРЖ : Үхэр монголын уур хилэн
Оруулсан admin on 2025-09-24 11:50:58 (13445 уншсан)


Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй

Тоомжиргүй хандаж бүр ч зохихгүй

Тоосруулаад нэг хөдөлчих юм бол

Толгой цусдаж мэдэх үхэр монгол.

Ялагдахаараа чангардаг,

Магтахаар сулардаг

Яс махнаасаа хэцүү монгол.

Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол нь

Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг монгол.

Тэмүүжинг багад нь шоглож байгаад

Тэнгэр газраа нураалгачихаа алдсан

Найман шаргал морийг нь булааж байгаад

Навтгар тэр жаал алуулахаа алдсан.

Тэвэрч, энхрийлж өсгөсөн бол  нь

Тэмүжин Чингис болохгүй байсан.

Тэрсэлж, дайрч, доромжилсоны хүчинд

Тэр тив дэлхийн хаан болсон.

Цагаантан, гамингууд цадиггүйтэж байгаад

Сүхбаатар жанжны цэрэгт хяргуулсан.

Далайн чанадаас Квантуны японууд өнгөлзөөд

Дандар баатарын хорооныхонд талхлуулагдаад буцсан.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Шүлэг: ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Оруулсан admin on 2018-05-22 10:33:35 (12113 уншсан)

Алиахан зантай бүсгүй чамайгаа
Алаглан найгах цэцэг тоолон хулээдэг...
Хорвоод цэцэг ургаж л байх юм бол
Хонгор минь намайгаа хүлээж байгаа гэж бодоорой

Ажилсаг шаавай хүүхэн чамайгаа
Агаар тэнгэрийн одод тоолон хүлээдэг...
Хурмастад одод түгэж л байх юм бол
Хувирашгүй сэтгэлээр хүлээж яваа гэж бодоорой

Нарийхан ишин дээрээ цэцэгс алаглаад
Намуухан шившээнд толгой найгуулан ганхана
Ай тэд чинь миний сэтгэлийн гунигийг
Аясын салхинаас сонсоод өрөвдөж байгаа нь тэр дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Намтар: Зундуйн Дорж
Оруулсан admin on 2015-10-25 12:16:41 (7010 уншсан)

Зундуйн Дорж (1941 оны төмөр могой жилийн могой сарын 11 cар могой өдөр Булган аймгийн Авзага сумын (өнөөгийн Хишиг-Өндөр) 5-р баг, Хадан хошууны Ар зайдан гэдэг газар мэндэлжээ- 2015 оны 10-р сарын 12-нд нас баржээ)-Монгол улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч.

Намтар

1952 онд буюу 11 настайдаа Авзага сумын бага сургуульд элсэн орж 1961 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн.

1962 онд МУИС-ын Хэл утга зохиолын ангид элсэн орж 1968 онд төгсөөд Монголын үндэстний радиод 1971 оныг хүртэл сэтгүүлчээр ажиллажээ. 1971 -1973 он хүртэл Берлины "Брундфункт" радиод сэтгүүлч.

1973 оноос эргээд Монголын үндэстний радиод сэтгүүлч, редактораар гавъяаны амралтанд гартлаа ажиллажээ.

1992 оны Хар мичин жилээс Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг байгуулж "Баян Монгол" радио студийн захирлаар ажиллажээ. Тэрээр 12 хүүхэдтэй бөгөөд 3 нь сэтгүүлч, 4 хүүхэд нь яруу найраг, зохиолчийн мэргэжил эзэмшжээ.  

Зундуйн Дорж нь ард түмний сэтгэлд хоногшсон "Сүүтэй чулуу", "Эрдэнэ засгийн унага", "Эрийн цээ", "Үхэгсэдийн дараах ганцаардал" роман, "Уулын модод", "Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй зохиолууд", "Байтагт мөнхөрсөн арав", "Америк хүүхнүүдийн нүүрний баясгалан", "Миний хайртай дайснууд" шүлгийн түүвэр, "Нас тогтох сайхан", "Тоодог шандын булаг" зэрэг мянга мянган шүлэг, яруу найраг, дууны үг, роман, тууж, сурвалжлага, нийтлэлүүд туурвисан манай нэрт зохиолч, яруу найрагч байв.

Түүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 19-ний Даваа гаригт Төмөр замын соёлын ордонд болсон. Утга зохиол урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтнийг сүүлчийн замд нь үдэх ёслол өглөөний 07.40 цагаас 08.40 цагийн хооронд болсон бөгөөд түүний гэр бүл, УИХ, Засгийн газрын зарим гишүүд, найз нөхөд, урлаг соёлынхон болоод түүний уран бүтээлийг шимтэн уншдаг уншигчид оролцсон аж. Талийгаачийг 09.40 цагт Алтан-Өлгийд нутаглуулжээ.

Шагнал
1993 онд "Эрдэнэ засгийн унага" түүхэн романаар Монгол Улсын төрийн соёрхол, 1999 онд Сүхбаатарын одон, 2008 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Мөн түүний уран бүтээлийг мэргэжлийн байгууллага, хамт олон нь өндрөөр үнэлж Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Сэтгүүлчдийн Холбооны нэрэмжит шагнал, Монголын радиогийн тэргүүний ажилтан, "Малчны алдар" одон хүртээсний зэрэгцээ 2009 онд олон нийтийн санал асуулгаар Монголын ард түмний дээд шагнал "Ард түмний баатар" цолоор шагнажээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Намтар | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Бусад: Зундуйн Дорж : Гай газар доороос Галзуу чоно салхин доороос ...
Оруулсан admin on 2013-12-03 19:41:32 (9359 уншсан)

Гай газар доороос
Галзуу чоно салхин доороос ...

                “Саяхны Өдрийн сонинд Д.Галбаатарын “Монголын уран зохиолын сэтгэлгээнд гарсан өөрчлөлтийн үндсийг манай үеийнхэн тавьсан” гэсэн ярилцлага гарчээ. Түүндээ “Монгол улс маань социализм, коммунизмын замаар замнан Марксизм – Ленинизмыг шүтэж бүх их дээд сургууль “коммунист” үзэл санаа, суртлыг голдуу номлосон дэлхийн уран зохиолоос “хал балгүй” зохиолч – зохиолыг сонгодог цаг үе байлаа. 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үрээр энэ салбарт суурь шинэчлэл хийсэн. Үүний үрээр монгол уран зохиолын өнгө төрх өөрчлөгдөн, ур зүй, агуулгад нааштай өөрчлөлтүүд гарч, нийгмийн оюун санаанд гэрэл гэгээ зугуухан боловч татаж л байна” гэжээ.

( Дэлгэрэнгүй... | 30 | Бусад | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Бусад: Зундуйн Дорж : ХЭТЭРХИЙ МЭРГЭН ЖАРААХАЙ
Оруулсан admin on 2013-10-24 10:06:55 (10767 уншсан)


Михайл Ефгерфович Салтыковын “Бидний нэрлэдгээр Салтыков Щедриний” хэт мэргэн жараахайны үлгэрийг Монголд амьдруулж байгаа хүний нэгийг ахуй дүрээр нь гаргах гэж энэ сэдвийг сөхөж байна: Саяхан болсон Зохиолчдын 15-р их чуулган дээр Соёлын яамны хариуцлагатай ажилтан Энхтөвшинг уран зохиолын шүүмж судлал сул байна гэсэн үнэн үгэнд баярлаж, би Б.Галбаатарыг хурлын тэргүүлэгчдйин байранд сууж байхад нь улаан нүүр лүү нь харж гар дэлгэж байгаад энэ Галбаатар утга зохиолын шүүмж мандаж байна гэж саяхан хэлсэн. Энхтөвшин дарга харин үнэнд үнэнч хүний ёсоор унаж байна гээд зөв хэллээ гээд ярих гэтэл Гомпилдоогийн Мөнхцэцэг миний үг хэлэх эрхэнд халдаж даргын суудлаараа давамгайлах гэж хориглоход нь та нарыг бут авна гэж хэлээд зогсож байсныг 500 зохиолч санаж байгаа байх. Би энэ үгийг онгирч сагсуурч хэлээгүй, бодож тооцож хэлсэн.
Мөн энэ  хурал дээр миний бие Галбаатар гээчийг демократ утга зохиолын эсрэг хавсайдаж суудаг хүн гэж хашгирч хэлсэн. Ямар ч нөхцөлд үг хэлэхэд нотолгоо байх ёстой. Энэ үгээ нотолъё. Галбаатарыг яагаад ардчилсан утга зохиолын онолын эсрэг хүн гэснээ баталъя. 2011 онд түүний хэвлүүлсэн “Эрин цаг зохист аялгуу зохиолч, уншигч” номын 86-97-р талд дэлхий дахинд тар нь танигдсан социалист реализмыг дэвэргэн магтаж, намын үзэл суртлын ач буянаар утга зохиол цэгцэрсэн гэсэн хэт коммунист улаан хувьсгалч онолыг мандуулах гэж улайран номчирхжээ.

( Дэлгэрэнгүй... | 29 | Бусад | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Шүлэг: З.Дорж : Ээждээ мөргөх мөргөл
Оруулсан admin on 2008-09-09 02:46:13 (8449 уншсан)


Шээзгий үүрэн аргал түүж
Ээзгий буцалган гал түлж
Халуунд халж, хүйтэнд хөрч
Халамжлан өсгөсөн ээж минь ээ
Өчүүхэн хүүгээ өршөөгөөрэй та,
Өмнө чинь бөхийн наминчилья, би
Энэрэнгүй шударга сэтгэлий тань шүтэж
Эрхэм таныхаа өлмийд сөгдье.
Өнөр буурал ээж минь та
Өдрийн бодол, шөнийн зүүд билээ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Шүлэг: З.Дорж : Илүү сартай зун
Оруулсан admin on 2008-06-25 02:58:14 (8088 уншсан)


Амьдрал хэрэв хүмүүс бидэнд
Ахин дахин олддогсон болбол
Нэгд нь муухан явлаа даа гэхэд
Нөгөөд нь сайхан явна даа гэхсэнж
Ганцхан олддог энэхэн насыг
Ганд нь хаяж яасан ч болохгүй
Эрдэмт хүний цогцос сэтгэл
Эртний ерөөл тавилан билээ
Ээжий аавын нандин шүтээнд
Эрэвгэр багаас мөргөсөн болохоор
Эрдэм сурч, алба хаасан ч
Энүүхэндээ гэхэд залбирсаар явна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Зундуй | )

Дорж 	Зундуй	 Шүлэг: З.Дорж : Нас тогтох сайхан
Оруулсан admin on 2007-04-09 22:35:08 (14633 уншсан)

Сайхан ээжийн минь хэлдэг үгнүүд
Санах бүрий орой уруу ороод
Намайг зовоодог түргэн уур
Намрын тэнгэрийн дуу шиг холдоод
     Нас тогтох сайхан
Айлчин ирсэн ч нүүр улаймгүй
Аж амьдралын бэл зузаараад
Аливаа юманд хөл алдамгүй
Ажил сүтээлийн бүл суугаад
     Нас тогтох сайхан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Зундуй | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 176 зочин, 1 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B2-014.JPG
600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4528

Өвөрхангай
ubr-006.JPG
1280x960 612k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4664


B3-037.JPG
600x406 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6628


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn