Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бүгд


Шүлэг 		 Бүгд: Би гэх бодол
Оруулсан Бат-Орших on 2026-05-07 20:36:49 (369 уншсан)


Нэгэн аавын цээжнээс ниссэн шувуухайн үүр билээ би

Над дээр буухын хүлээсэн  хатсан хар мөчир билээ би


Амьнаас ургасан цэцэгсийнхээ хөрс нь билээ би

Аадраас  хамгаалах өгөр хуучин саравч билээ би


Зүрхнээс хайртай бүхнийхээ зүүд манах сахиус билээ би

Зүггүй нэгэн бүсгүйг  үүрдийн тээх сэтгэл билээ би


Нандигнаж ургуулсан цэцэгсийнхээ нахиаг харахыг хүснэ би

Намайг хайрласан шувуухайн дураар нисэх тэнгэр байхсыг хүснэ би


Эргэх ертөнцийн хатууд хэзээ ч  гуйдахгүй ч

Эгнэгт хайрласан бүхнийхээ өмнө сөгдөөстэй билээ би

Бат-Орших Жаргалсайхан

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Шүлэг | )

Шүлэг 		 Бүгд: Батбаярын Солонго : Төрийн хүн
Оруулсан Bataka on 2026-01-29 23:31:58 (2946 уншсан)

Улс төр бидний дундуур
Уул нуруу болоод
Хахир хавцал лугаа
Харчуулын нүдээр цавчлана
Хачин хайрт чамайг минь
Төрийн хүн хэмээгээд
Төрүүлсэн эхээс тань хүртэл дутаана
Төдөлгүй надаас хүртэл булаана  
( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Шүлэг | )

4-н мөртүүд 		 Бүгд: Батбаярын Солонго: Эндүү
Оруулсан Bataka on 2026-01-29 23:24:39 (2939 уншсан)

Аахар шаахар аалинд маань
Аваалиа болгохыг бодоо юу
Эндүү ташаа үйлэндээ
Ээнэгшиж дасгахыг санаа юу  
( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Бүгд: Батбаярын Солонго: Хүний өнгө
Оруулсан Bataka on 2026-01-29 23:13:07 (2950 уншсан)

*Үс зүсний минь ширэлдээ

Өнгө нүдний минь гундаа

Өөлсөн бүгдэд наалдсангүй

Үзсэн чамд таарсангүй...  

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | 4-н мөртүүд | )

Далай ламын айлдвар 		 Бүгд: Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
Оруулсан Bataka on 2025-12-22 13:01:36 (3858 уншсан)

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайхан энэ үгс жаахан цагаан хараацай мэт сүлжилдэнэ

Тантай зөрөн зөрөн алхах олон хүн

Танимгайрхаад Сайн байна уу? Сайн байна уу? гэж мэндэлнэ

 

        Энэ бол та амьд сэрүүн яваагийн учир

        Энэ бол та азтай хийморьтой яваагийн учир

        Энэ бол та алаг дэлхий дээр чөлөөтэй алхаж гишгэж яваагийн учир

        Энэ бол та алтан нарны доор нүдэндээ цогтой яваагийн учир аа!

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Далай ламын айлдвар | )

Далай ламын айлдвар 		 Бүгд: Загдын Түмэнжаргал : Сургууль минь Баяртай
Оруулсан Bataka on 2025-12-12 14:51:27 (3497 уншсан)

Арван жил үерхэн дассан

Анд олон нөхөд минь баяртай

Дурсамж дүүрэн шуугиант мөчийн

Дууны манлайг өргөн түрье.

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Далай ламын айлдвар | )

Шүлэг 		 Бүгд: Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Оруулсан Bataka on 2025-11-07 09:15:37 (4376 уншсан)

Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг
Тэвэр дүүрэн хайранд минь өндийж соёолсон цэцэгхэн чи
Тэнхээт энэхэн амьдралын уудам олон нугачаан дунд
Тэгэхэд надруу мишээсэн цор ганцхан  үзэсгэлэн чи

Хаяа дэрлэсэн сүрлэг уулсын хаданд ургасан сэмбрүү чи
Хамгийн нандин үгсээр урласан хаяглаж бичээгүй шүлэг минь чи
Хайрын олон тавьлан дундаас хагцахаас айдаг шаналан минь чи
Хатуухан үгсийг зүрхэнд минь шингээгээд хайлуулж урсгадаг энэлэн минь чи

Чамайг ирэхийг цагын зүүний цохилтоос асууж
Чанадын чанадад бодлоо бэлчээж хэсэг суухдаа
Чимээгүйн гүнд шүлгийн дэвтэрнийхээ арын хуудсанд мөрт тэрлэж
Чөдөртэй морь ижил сүрэгтээ дэвхрэн одох шиг уйтгар нөмөрнө

Голын усанд хуруугаа дүрхэд гардаг долгис шиг зүрх минь булгилж
Гомдоод надаас бүр мөсөн явчих вий дээ гэсэн айдас зүрхэнд хургана
Гоёхон нүдний чинь тунгалаг талимаанд сэтгэлээ нэвт сүлбүүлчихээд
Гоморхлын хэдэн үгсээ залгилж чамайг би хайрлана..  


 Т.Гинжээ 2025 11 4 21:43
0097612290624 
( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Шүлэг | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Үнэ цэнэ
Оруулсан admin on 2014-03-10 14:37:34 (9862 уншсан)

Нэг хором нүдээ ань, нүдээ нээ
Аньсан тэр хором ахиж чамд ирэхгүй
Амьсгалсан тэр агаар дахиж давтагдахгүй
Урсгал усанд хоёр удаа орохгүй
Унасан навчис дахин мөчрөөс зүүгдэхгүй
Нар цацрагаа эвхэхгүй
Нас буцаад залуужихгүй
Нэг хором нүдээ ань, нүдээ нээ
Орсон хур одот тэнгэртээ золгохгүй
Одсон хүн одоо дахиад мэндлэхгүй
Алхсан мөр арилахгүй
Алдсан цаг хугацаа ирэхгүй
Нэг хором нүдээ ань, нүдээ нээ
Цаг хугацаа...

2011.01.14

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Цорын ганц дайсандаа
Оруулсан admin on 2014-03-10 14:36:41 (9465 уншсан)

Үзэн ядаж үхэж барагддаггүй зэтгэр минь
Үндэс нь үл мэдэгдэх сэтгэлийн зовлон минь
Үнс мэт хийсэн үл одох сүүдэр минь
Үргэлжид хойш нь чангаагч цаг хугацааны гацаа минь
Нарны илчийг хаагч хар үүл минь
Насны хоногийг дуусгагч үхлийн хор минь
Нулимсанд нуугдах гунигийн учиг минь
Нүдийг хорсгох цорын ганц дайсан минь
Чамайг би хар шороонд булж чадахгүй болохоороо
Халуун амиараа бүлж болохгүй болохоороо
Үндэс ёзоорыг чинь угтай нь сугалахын тулд
Үнэнч сэтгэлээсээ ор мөргүй арчин хаяя.
Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь.
Сэтгэлдээ уртын урт хана хэрэм бариад гаталж үл чадна чамаас болж
Ирээдүйдээ  итгэх итгэл тасран холдоно чамаас болж
Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь

2011.01.29

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Сүүлчийн навч
Оруулсан admin on 2014-03-10 14:35:44 (9718 уншсан)

Намрын сүүлчийн навч
Нүцгэрсэн модны мөчрөөс зүүгдэн чичгэнэсэн сүүлчийн навч
Нүүлгэн одох салхи нь хорсон үлээх тэр л навч
Ижийн гараас атгаж, энгэрээс нь тавилгүй зүүгдэх шиг
Эвлэн тойрон сэвэлзэх хөгшин модны ганц навч
Газар тэнгэрийн заагт салхиар наадан тоглож
Ганганах шувуудын хамт өдөржин тоглон бүжсэн
Шөнөжин орсон бороог нүдээ чилтэл харж
Шүүдрийн усыг цуглуулж сэтгэлийн зугаа гаргасан тэр л зун...
Харуй бүрийн ододтой нарыг сэм шивнэлдэж
Хар сүүдэр ч хань болдоггүй юм аа гэж илэглэн тохуурхан наадсан
Одод тантай адил олуулаа юм шүү гэж
Огторгуйн тэнгэрт зарлан сайрхаж байсан тэр навч
Наран буцахыг мартан удтал чичилсэн
Налгар дулаан өдрүүд хаа нэгтээ одсон
Сүүдэрт дааран ганцаар хоцорсон тэр
Сүүлчийн удаа нар луу харж хүслээ шивнэлээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Сэтгэлийн тайвшрал чамдаа
Оруулсан admin on 2014-03-10 14:27:07 (11701 уншсан)

Гутлынхаа өсгийг элэгдтэл
Гудамжаар хөтлөлцөөд нэг алхаж үзэхсэн
Хөл минь өвдсөн ч чамдаа би хэлэхгүй ээ
Хүлээсэн мөч минь дахиж надад олдохгүй ээ...

Цэвэр сайхан агаарыг цээж дүүрэн амьсгалах мэт
Чинийхээ дэргэд суухад л сэтгэл минь тэнүүн болох юм
Бүрхэг тэнгэр цэлийж, наран угтаж мишээх мэт
Бодлын саарал үүлийг минь чи л үлээж сэрээдэг шүү

( Дэлгэрэнгүй... | 1 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Миний шүлэг, миний ертөнц
Оруулсан admin on 2014-03-10 14:26:08 (11672 уншсан)

Шүлгэн дотроо би
Талын хөх салхинд үсээ хийсгэн
Тааваараа гүйж байгаагаар төсөөлдөг
Эрх чөлөөг мэдэрдэг

Шүлгэн дотроо би
Хадан хясаа өөд мацан оргилд нь гарч
Хашгирч байгаагаар төсөөлдөг
Сэтгэл минь уужирдаг

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Би, элсэн ширхэгт дургүй
Оруулсан admin on 2014-03-10 14:24:57 (11116 уншсан)

Би нүүдлийн шувуунд дургүй
Тэд нэг газартаа байдаггүй
Аль сайхан, дулаахан газар руу урваад явчихдаг

Би элсэн ширхэгт дургүй
Тэнгэрийн муухай, газрын салхины зугаа
Тэнэж явдаг

Би цасан ширхэгт дургүй
Тэрүүхэн нарыг тэвчиж чадахгүй
Хайлж орхидог

( Дэлгэрэнгүй... | 3 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Сарны дурлал
Оруулсан admin on 2014-03-10 14:23:18 (10860 уншсан)

Сар надад дурлаад
Саранд би тунирхаад
Хаа хол дагаж гүйгээд
Харин би зугтаж гүйгээд

Сар надад дурлаад
Сарыг би царай муутай гэж голоод
Наранд харин би дурлаад
Нар намайг голоод

( Дэлгэрэнгүй... | 1 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Тэр гэж байхгүй
Оруулсан admin on 2014-03-10 14:22:42 (9547 уншсан)

Бороо дээшээ орж байна
Буцаад тэнгэртээ, газар чийгтээгүй
Нулимс дээшээ урсаж байна
Буцаад аягандаа, хацар нороогүй
Нарны цацраг дэлхий дээр тусаагүй
Надад чи минь огтхон ч харагдаагүй
Тэр өдөр байхгүй
Тэр гэж ч байхгүй
Сархад амнаас минь шилтэйгээ гарч
Санаа бодол тархинаас минь арчигдана
Урагш алхсан мөр минь байгаагүй
Урдаас чи минь тосон хүлээгээгүй
Би уугаагүй
Би уйлаагүй  *MZ*  /2013.12.24/

( Дэлгэрэнгүй... | 1 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Харанхуй
Оруулсан admin on 2014-03-10 14:20:51 (10717 уншсан)

Саргүй тэнгэр
Наргүй дэлхий
Модод навчгүй
Өвс өнгөгүй
Орчлон хав харанхуй...

Нүд нь хар нүх мэт үл ханах шунал тачаалаар сохорч
Сэтгэл нь ёроолгүй сав мэт эдийн хүсэлд автагдаж
Хуй салхи мэт үндсээр нь ховх сорох хүсэл нь
Хорвоо ертөнцийн гэрлийг түнэр харанхуйгаар солино...

( Дэлгэрэнгүй... | 1 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Шударга хүний хориотой газар
Оруулсан admin on 2014-03-10 14:20:13 (9741 уншсан)

Хөлний мөр чинь замбараагүй, төвөгтэй, ойлгоход бэрх
Хөлсний үнэр чинь нэг л сонин үнэртэй
Ариухан ч юм шиг худлаа ярих амны чинь үнэр өмхий
Алтан наран чам дээр ав адилхан тусдаггүй

Чиний явах газар хориотой...

Чихний сульда, хэлний ядаргаа
Чиний үг чинь хээрт очвол үнэний ортой
Морин дэл дээр сууж, монголоороо гэж хашгирах чиний омогшил
Монгол төрийн довжоон дээр хүчгүйдэн сөхрөх чиний нулимс

Чиний хэлэх үг чинь хориотой ...

Хэтэрхий үнэн, хэдэн үгс чинь
Хэн нэгний зүрхэнд очих хутга
Хэтрүүлбэл чамайг алах мэс
Үнэн үйл чинь жихүүдэс төрмөөр
Үнэхээр хараал идсэн хүн өт.... чи бол ....

Чиний амьд явах хориотой ...  *MZ*  /2013.12.16/

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Мөнх-Өлзий 	Бямбадорж	 Бүгд: Б.Мөнх-Өлзий : Ямар амттай
Оруулсан admin on 2014-03-10 14:19:31 (9494 уншсан)

Санаа алдахад тамхины хор ямар амттай
Салангид өнчин  явахад архины хань ямар амттай
Сэтгэл дурлахад уруулын амт ямар амттай
Сэргэлэн болжмор шиг дүүлж явахад өвлийн шуурга ч ямар амттай
Гунигтай зууралдаж дараа нь баяр ирэхэд нулимс ямар амттай
Гундуухан явахад түшсэн найзын минь сэтгэл ямар амттай
Гурван удаа мөргөв ч биелэгдээгүй хүсэл минь ямар амттай
Гурвантай гүйвч царай өгөөгүй хайр минь ямар амттай
Даарч явахад лааны дөл ямар амттай
Давс нь ихэдсэн хоол өлссөн үед ямар амттай
Давраад явахад ижийн минь занчил ямар амттай
Даруухан хэлсэн аавын минь зэмлэл ямар амттай

( Дэлгэрэнгүй... | 1 | Бүгд | Мөнх-Өлзий Бямбадорж | )

Далай ламын айлдвар 		 Бүгд: Б Эрдэнэцог : Монгол түмэндээ
Оруулсан admin on 2014-01-16 14:42:13 (9101 уншсан)

Шинэ дээлээ оёод

Чихэр боовоо базаагаад

Биеийнхээ бэлчээрийг арвижуулаад

Бизнесдээ өндөр ашиг олоод

Төр нь түмнээ түшсэн бодлоготой

Түшээд нь алсын хурц хараатай

Ард түмэн бүгдээрээ

Ажил хөдөлмөр эрхэлдэг байж

Амар сайхан шинэлээрэй

Ардчилсан төрт улс минь ээ

  Б Эрдэнэцог

Сар шинэдээ сайхан шинэлээрэй миний монголын ард түмэн минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Далай ламын айлдвар | )

Далай ламын айлдвар 		 Бүгд: Б.Магсаржав : Хэц өндөрийн салхи
Оруулсан admin on 2013-11-28 16:08:13 (9331 уншсан)

Хилэн улаан уулсынхаа бэлд нь хөврөх сэвшээ
Хиргүй тунгалаг тэнгэрийн гижиг үргээх сэвэлзээ
Жигүүр дэлгэх шувуудийн тэсвэр сорих шамрага
Жин үдийн нарнаар мандал аргадах бидэр

Би хэц өндөрийн салхи

Шивээн толгой ганхуулах бор тойрмийн сэвшээ
Шиврээ бороог зүсрүүлэх аяс намуун сэвэлзээ
Шинийн сарны гуниг аргадах аниргүй оргилийн намилзаа
Шинэхэн тэрлэгний мөр гандаах цаг мөнхийн туналзаа

Би хэц өндөрийн салхи

Эрийн хийморь сэргээсэн сүмийн улааны сэвэлзээ
Эрэмгий морьдийн тоос хөврүүлсэн ямаат улааны сэвшээ
Бэлийн чулуу мөлийлгөх энэ цагийн намилзаа
Бэлтрэгэн чоныг бойжуулсан эрт цагийн туналзаа

Би хэц өндөрийн салхи

Хүүгийнхээ даахийг элбэх хайр асгаруулсан сэвшээ
Ханийхаа харцанд ухаажих хайтан намарын сэвэлзээ
Нөмгөн тэнгэр аргадсан нүцгэн улаан уулсын исгэрээ
Нүгэлийн нүдийг сохлох нүргэлсэн их хуй

Би хэц өндөрийн салхи

Замбуутивийн наран дор задгай хатираатай хүлэг шиг дүүхэлзэнэ
Заяасан ганц амьдралдаа зандан мод шиг дэлгэрнээ
Зүсэр бороотой орчилонд зүс нь улаан уулсаа аргаднаа
Зүрхэн уулын цэцэгсээ зуу зуун жил ургуулна

Би хэц өндөрийн салхи

Амьд явах цагтаа цасан шамрага шиг явнаа
Авсанд орсон хойноо цаг хугацааны гэрч болно

Би хэц өндөрийн салхи

Би хоёр улаан уулын салхи
Би ноён уулсынхаа догшин салхи
Би номин цэнхэр тэнгэрийн номхон салхи
 Би цаст алтайн цагаан салхи

Би хэц өндөрийн салхи

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Далай ламын айлдвар | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 280 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-039.JPG
600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4388

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-144.JPG
600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4562

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-040.JPG
600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4252


Агуулга
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn