Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.
Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ? Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ? Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ? Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ? Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ? Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно Бүүр том хот тосгодыг ч Бүгдийг хучсан цас болно Гуу жалга дүүрэн цас болно Гуниг зовлонг дарсан цас болно Гуйлгачин ядууг умдаалсан цас болно Гурвалсан морьд шиг галт тэрэгний Дуун дохио дун бүрээ цас болно Хамаг биеэрээ би цас болно Хавирган сарны сэвэлзээнд Хашаан доторх хэцэн дээр Хяруулж сувдарсан цас болно Хамгийн эхлээд би чинийхээ Хатаахаар салхинд өлгөж тавьсан Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг” Хамгаас нуун далдлах цас болно Хайрлаж дурлаж явсан Он цаг минь цас болно Хандмаагаас ирсэн захиа Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно Энэ биеэрээ би цас болно Их үс гэзэг шигээ цас болно Эргэж төрөхдөө би цас болно Эрээнцавынхаа л цас болно Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар Энгэрийн бэлд тавьсан Эрдэнийн гурвалжин чулууны Эрхин цагаан судалд шингэнэ Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж Тэнгэрийн орноо билиг болон одно Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч “Цагаан шүхэрт” ном болно...
Шаргал өвс халиурах толгодын энгэрээр Шарга янзагатай олон зээр бэлчмүй Шарга янзагатай олон зээрийн дээгүүр Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна Цуутын цагаан талд оонууд цуглаж Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.
Данзангийн Нямсүрэн найрагчийн шүлгээс....
1. Бороо ганц нэг дусах нь сайхан Борог өвс норсон байх нь сайхан Хаврын цас гэр лүү урсах нь сайхан Хаа нэгтэй шувууд ганганах сайхан. Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан Аяны хүн манай уяанд буух сайхан Айлын маань айлд бүсгүй байх сайхан Айл нүүж ирэх сайхан. Хангайн бороо гэнэт асгах нь сайхан Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан Холоос гийчин ирэх сайхан.
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ
Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.
Д.Нямсүрэн
Эргээд ирэхэд
Ээж шиг минь угтах
Энэ л нутгийнхаа
Энхэл донхол газар шороонд
Элэг бөөр шигээ би хайртай!
Хонгио шиг шаргал
Энэ л талаасаа
Холын холд
Сум шиг явахгүй
Хөдөлмөр шүлэг хоёрт
Хүрз, үзэгтэй зүтгэж
Хөрсөн чулуу юугий нь
Хөлсөөрөө дулаацуулна.
Тэнгэр минь бүү салхил
Тэнд миний хэдэн хүүхэд байгаа
Мэргэн бор оготнотой хөеө цуглуулж байна
Миний хэдэн хүүхэд даарч байгаа
Намар, өвлийн зургаан сар болно
Намар, өвлийн зургаан сар хүйтэн.
Бага амьтад гэдэг учир мэдэхгүй
Бойтог болоод бээлий тэдэнд хэрэгтэй.
Шинийн гуравны хавирган сар
Шилийн бухны эвэр шиг шовх байна
Маргааш тэгэхээр хүйтэрэх нь
Магнайн тэнгэрт зурхай татна.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
ubr-006.JPG 1280x960 612k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4663
zam-040.JPG 600x450 107k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5600
mongolia2007year-067.JPG 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4314
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: