Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан:31/б
Оруулсан admin on 2007-10-22 23:57:19 (3315 уншсан)

САЯ, САЯААР НЬ...

...Энэ дэлхийн хүүхнүүд юу эдэлж, хэргэлж явна вэ
Эгэл тэднээс дутаалгүй өнгөтэй бүхнээр гоёоод... /АПҮ-ийн дэргэдэх “Боргио” хамтлагын дуулсан дуунаас/

Дэлгүүр хэссэн шиг тэнэж явтал санаанд оромгүй хямдхан үнэтэй гоёлын дээлтэй тааралдан нүдэндээ ч итгэсэнгүй хэд, хэдэн удаа эргэж хургаж нягталж үзээд, сүүлд нь нөгөө “Сэрэлт” -ийн лавлаа Даш шиг худалдагч хүүхнээс нь асууж лавлаж байж андуурч, эндүүрээгүй яг л ийм хямд үнээр байгааг мэдсэн хойноо л сая худалдан авлаа. Цааш нь өөр юм үзэж сонирхох ч сэтгэл төрсөнгүй, хорхой дарагдсан бололтой шууд л харилаа. Гэртээ орж ирэнгүүтээ орон дээр дэлгэж тавин нааш нь цааш нь болгон эргүүлж тойруулж дахин, дахин нягталж үзээд /Дэлгүүр дотор ч бас мөн сайн нягталсан л даа/ ямар нэгэн өө согогүй байгаагаараа байгааг лавтай мэдэж аваад сая гэр лүү утас цохилоо. Гэхдээ хорин жил ханилсан ханийн минь төрсөн өдөр дөхөж байгааг бодолцон нэг сумаар хоёр туулай намнан “Хань минь, хөгшин чинь чамдаа төрсөн өдрийн бэлгэнд чинь жинхэн сюрприз авсан шүү, маргааш шууд илгээнээ” –гээр хязгаарлалаа. Өөдөөс юугы нь сонирхсон ч нэгэнт л сюрприз бол сюрприз л байх ёстой болохоор цагийн юм цагтаа гэж дүйвүүлсээр тодорхой юм хэлсэнгүй.  Хорин жил ханилж гурвын гурван нуган үрийн минь эх болж, дөч дөхөж яваа ханиа энэ зэргийн эдээр гоёлгүй яах вэ гэсэн өөдрөг сэтгэл төрөн, өөрийн эрхгүй өөртөө л авчихсан юм шиг сэтгэлд нэг л таатай...Харин уншигч танд одоо сонирхуулахад та нар минь бас л над шиг итгэхгүй байх л даа. Наран нутагт байгаа хүмүүс бол гадарлаж байж болох л юм. Ер нь олзыг олуулаа гэдэг, мэдсэнээ мэдээгүйдээ зааж өгдөг тэр л ёсоор Наран нутгийн тэнгэр доор, надтай адилхан нэг л агаараар амьсгалж байгаа нутаг нэгтнүүддээ захичахад “HARD-OFF” –ийн сүлжээ
дэлгүүрүүдээр завтай үедээ тухтайхан шагайчихаад байхад санаанд оромгүй хямд үнээр жинхэн орги, брэнд бүтээгдэхүүн цохичихоод байна шүү гэж. Гэхдээ өөрөө зохих хэмжээнд эд мэддэг бол тэр шүү дээ.
За тэгээд үүнийг уншсаныхаа дараа бас ганц нэгхэн “Гүвээний цаанаас битгий хуц” –ууд ямар нэгэн үгээр намайг дайрч довтлох нь ч бас ёс, гэхдээ хэдэн нерв нь илүүдээд байгаа бол нервээрээ наадаад “битгий хуц” –аа хэлж л байг хамаагүй.
Мяалах шалтгаан нь ердөө л “HARD-OFF” дэлгүүр нь хуучин барааны дэлгүүр л дээ. Хуучин бараа л гэхээр соц-нийгмийн үед Монголд цорын ганцхан байсан УИД-ийн баруун талын “Комиссын барааны дэлгүүр” –тэй андуурав даа, энд бол шал өөр шүү!
Япончууд ер нь хэрэглээ нь брэнд болчихсон, ер нь л эдийн сайныг эдэлж хэргэлж, бас хэргэлэхгүйгээр бүр уутыг нь задлахгүйгээр, шошгыг нь ч авалгүйгээр хаяж чаддаг хүмүүс. Ажлын хувцас гээд авчраад өгнө орги фермийн футфолка тууж л байна. Автын засварчин Баагий тэрэг эвдэрчихэд засах гээд ирнээ, манайхны эмч, сувилагч нар ч атаархмаар цасан цагаан комбинзон углаж ирээд л дайраад орчихно. Ард нь зогсоод сонирхож байхад тэр комбинзон нь “FERRARI” –гийн орги байх жишээтэй. За ингээд хальт хадуураад авч амжлаа, үүнийг үл өгүүлэн эхнийхээ яриа руу оръё.
Богинохон булган дээл гурван түмэн ээнээр /1 иен ойролцоогоор 10 төгрөг/ буюу гурван зуун мянган төгрөгөөр байсан хэрэг л дээ. Эдүгээгээс 4-5 жилийн өмнө миний нэгэн танил компаний боссын эхнэр иймэрхүү дээл сая төгрөгөөр авч байсан болохоор энэ бол яах аргагүй сул орж ирж байна гэсэн үг.
Гэтэл шаазгай зүү олоод хийх газар олдоггүйн үлгэр хүлээж байсныг би мэдсэнгүй. Эхнэр маань илгээмжээ авчихаад хөл нь газар хүрэхгүй баярласан ч тэгсхийгээд нөгөө их хөөр баяр нь “Яая даа байз” –аар солигдсон юмсанж. Нөгөө л Монголын маань тамын тогооны үлгэр эргэлдэж эхлэх нь тэр дээ. Өмсөөд явъя ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, танил тал гээд дөрвөн зүг, найман зовхисын зүгээс атаархсан, хордсон, мяалсан, муулсан түмэн хөгийн эгшиг эгшиглэхийн учир энэ бөлгөө. “Уг нь энэ насандаа ч санаж, мөрөөдөж яваагүй эд боловч ингээд цаг дээрээ ирэхээр өмсөнө гэхэд хэцүү байнаа, хань минь. Тэр жил чамайг хүүхдүүдээ зөө гээд ганц тэрэг ачуулахад энүүгээр юу гэж цуурсаныг чи минь сонссон ч болоосой. За машин тэрэг ч яах вэ, орчин үед нэг их онц биш энгийн хэрэглээ болсон ч чамайг минь Японд байгаа гэдэг утгаар нь зүгээр л нэг мөнгөний уурхай нээчихээд атгаж аваад цацаж байдаг шиг юм л ярьдаг юм шүү дээ. Одоо үүнийг чинь өмсчихвөл ч...” гээд дуу нь цаашаа орон санаа алдах нь утасны цаанаас дэргэд юм шиг сонсогдлоо.
- Тэр ямар хамаатай юм бэ, хүн юу л гэж яривал ярьж л байг гэхэд өөдөөс:
- Хэцүү шүү дээ, зүгээр л амьтан ах дүүгийнхээр ороход л өөдөөс “За Батаа та хоёр сая, саяаар нь олоод л хураагаад л байна уу? Одоо тэдэн сая, төчнөөн живаа банкинд багтахгүй хэцүүдэж байгаа биз дээ?” гээд тоглож байгаа шоглож байгаа нь ч мэдэгдэхгүй, аль эсвэл хоролхож, шаралхаж байгаа нь ч мэдэгдэхгүй сонин юм ярьдаг юм шүү дээ. Тэгээд л чамайг тэнд хангалттай мөнгө олоод байхад чи энд шуналтаж давхар ажиллаад л гэх ухааны юм ярихыг нь яанаа гэснээ аргадангуйгаар:
- Хөгшөөн, үүнийг чинь зарчих уу? Ямар ч гэсэн нэг нугарчих юм байна. Таних, танихгүй хүүхнүүдийн нүдээр чичлүүлж явсанаас тэр нь дээр байхаа гэхэд “Ханиа ганц сайн баярлууллаа” гэж бодож явсан сэтгэл минь нэг л эзгүйрээд явчихав.
... Тийм дээ, би /Үгүй ер нь ганц би биш л дээ, өөрөө өөрсдийгөө өндөр үнээр хүний газар цөлж, харьд хараар ажиллаж амьдарч мянга, мянган Монголчууд бүгдээрээ/ сая, саяаар нь олж л байна. Энэ бол маргахын аргагүй үнэн. Би Наран нутагт хөл тавьсан цагаасаа эхлэн сард хамгийн багаар бодоход нэг сая таван зуун мянган цаас /Түй, түй! ЦААС гэчихлээ, Монгол хүн амны билгээр гэж . Биднийг бага байхад, соц-нийгмийн үед мөнгийг жинхэн чулуу байхад бидний аав, ээж нар, ах эгч нар бүгд л тэдэн цаас, төдөн цаас гэж ярьдаг байж билээ. Тэр нь зах зээлд шилжсэн тэр л үеээс жинхэн утгаараа биелэлээ олж төгрөг, мөнгө маань жинхэн цаас болсон доо/ олж байсан, сайн авсан үедээ хоёр сая хол гаргаад олчихдог гэж бодоод дундчилан сард хоёр саяаар бодон өнгөц тооцоо бодож үзлээ.
Дөрвөн жил долоон сар болжээ. Үүнийг сард шилжүүлэхээр 55 сар. 55-ыг үржих нь 2 сая төгрөг, тэнцүү... тэнцүү... тэнцүү...Ай, яа-яа! Нэгэн дүнчүүр, нэгэн живаа /110 сая/ төгрөг болж байх чинь вэ, цадвал цадахаар, ханавал ханахаар болчихсон байна шүү дээ! Харья, цус гэж... Авгай руу утас цохилоо. “Одоо чи бид хоёрт хэдэн ногоон төгрөг байна даа?”....”Айн, ганц түмэн ногоон төгрөг ч хүрээгүй гэж үү дээ???”...
Яагаад?... Яагаад?...
... Яах юу байх вэ дээ. Ар Халхад байгаа хүмүүс сонин, хэвлэл хүн амьтаны аман мэдээнээс зөвхөн сард авч байгаа мөнгийг л сонсож, бодож, бусдыг нь сонсохыг ч, бүр бодохыг ч хүсэхгүй байгаа болоод л тэр. Би гээч хүн чинь амьд явах, ажил хийх, тэр гайхамшигт мөнгө гээч юмыг олохын тулд /Гэхдээ миний хувьд бол мөнгө яагаад ч эцсийн зорилго биш!/ идэх хэрэгтэй, зохих хэмжээгээр амьдрах ёстой. Амьдрахын тулд байр сав, илүү дутуу хэрэглээ байх нь гарцаагүй. Би ГОБСЕК /Жич: “Гобсек” –ийн тухай хожим тусд нь өгүүлнэ/ бишийн учир тэр шүү дээ.
Наран нутаг бол амьжиргааны өртгөөрөө дэлхийд нэгд ордог улс гэдгийг санах хэрэгтэй. Токио, Лондон хоёрын амьжиргааны өртөг ижил гэгддэг. Хэрэв санаагаар болдог бол Токиогоос цалинжаад Монголоос, бүр амьжиргааны өртөг багатай Балба, Бутан өөр ямар л ядуу буурай орон байна тэдний хэрэглээний өртгөөр сарынхаа хэрэглээг хангачихдаг бол ч... Ёстой үнэхээр сэрчихгүй бол сайхан л зүүд байна. Харамсалтай нь тийм юм гэж даанч байхгүй болохоор одоо яана гэх вэ, Наран нутгийнхаа өртгөөр л амьжиргаагаа залгуулж л таараа.
Японд байр хөлсөлөхөд эхний ээлжинд толгой мөнгө гэж нэг сайхан юм байдаг. Энэ нь хөдөөгийн нэг муу үчи /Гэр гэсэн үг. Юу ч гэмээр юм бэ дээ, хашаа байшин гэвэл ер нь дөхөх байх/ гэхэд л толгой мөнгө нь 7-8 түм /700-800 мянган төгрөг/ ээнэ болно. Сарын ячин /байрны мөнгө/ нь 3-5 түмийн хооронд хэлбэлзэнэ. Үүн дээр хэрэглээ /хий, цахилгаан/ нь 1-2 түм ээнэ болчихно. За тэгээд томоохон шиг хот суурин луу бол сарын 7-8 түмийн ячинтай байр ч байх, толгой нь хорин түм /2 сая төгрөг/ гараад явчихаж байж ч магад.
Хүмүүн гээч амьтан чинь бас иддэг юм байна шүү дээ, хөөрхий амьтан гэж. Хэмнэлттэй идэхэд түм тав /зуун тавин мянган төгрөг/-аас яагаад ч буухгүй. Энэ нь тахиа, гахай гээд аль л хямд үнэтэйгээс нь шилээд, өвс ногоогоор /ногоо нь ч бас тийм хямд биш шүү дээ. Гуравхан ширхэг лууван нийлээд хямддаа 105 ээнэ, үнэтэй үедээ тал байцаа ч 105 ээнэ гээд бод доо/ түрээд тэр шүү дээ.
За тэгээд цаашилвал унаа тэрэг унадаг бол шатахуун, тосны үнэ гээд тооцооноос гадуур зарлага яаж ийгээд гар ч л таарна. Адгийн наад зах нь хүн амьтан ирнэ хоосон гаргалтай нь биш хоол, цайгаар дайлахаас өгсүүлээд хүний бараанаар далимдуулаад гашуун усаа авч амжуулах гээд ер юу мундах вэ гэж.
Харин энэ бүхнийг нутагт байгаа хүмүүс маань даанч нэг ойлгохгүй дээ. Ер нь ч тэгээд хүн гээч амьтанд хүний юм ямагт илүү харагддаг нэгэн гэм буй. Айлд идсэн лапша ч өөрийн гэрийн буузнаас ч амтлаг байдаг, айлын эхнэр өөрийнхөөс ямагт илүү харагддаг /Хн, өөрөөсөө иччихлээ байна, хүнд битгий хэлээрэй дээ. Эрхэм уншигч авхай танд би найдсандаа л нууцаа дэлгэчихлээ шүү!/ гэгээд согогтой араншин байх. Тиймдээ ч би, бид САЯ, САЯААР ОЛООД БАЙГАА ч бахь байдаг л хэвээрээ, олсон маань ч аривдаж шальдиггүй хэвээрээ л...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-10-21


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 283 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor022.jpg
Хэмжээс: 600x486 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3236

Өвөрхангай
ubr-001.JPG
Хэмжээс: 1280x960 549k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2667


orkh-011.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3020


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn