#01 #Тэнгэрийн_нулимс
Бороо шивэрнэ…. Өдийд яг өвөө эмээ хоёр намайг санаад уйлж байгаа. Тэнгэр дуугарна… Эмээ орох газраа олохгүй цурхирч байгаа…Баруун хаяанд ижийн хөлийн чимээ гарна. Өвеө эмээ хоёрыг далалсаар өрхний оосор хойшилно… Дөнгөж сая л тэр хоёр маань нулимсаа арчин солонгоор саравчилж харахад би өөдөөс нь гүйнэ. Амьсгаагаа арай хийж дарсны дараа л би өөрөө хэн нэгнийг санаад уйлж эхэлнэ.
#02 #Нууцгайхан
Чийг үнэртээд байх чинь шөнө хэдэн юм дусалжээ дээ! Дэрсний ёроолд орхисон нөгөөдөхөд маань зөндөөн олон нүүдэгнүүд ч байсан. Ээж маргааш аргалд явахад авчихвал яанаа… Бушуухан шиг л үүр цайгаасай билээ! -Ээжээ та бид хоёр зөндөөн айл шатаасан тийм ээ! -Нүгэл! Юу гээчийн буруу моньд вэ? -Нээрээн. Худгийн асарт хөл даараад үхрийн баасанд хөлөө хийчихээд дулаацаж байхад дотор нь хорхойнууд унтаж байсан юм чинь! …Өчигдрийн бид хоёрын ийнхүү ярилцахыг амьтад нь сонсчихоод уйлалдсан юм байлгүй баруун сайрын аргалнууд бүгдээрээ нойтон байсан даг. Бушуухан шиг л үүр цайгаасай даа!
#03 #Оюумаа
Миний муу ээж ямар бусдын ээжтэй адил булган дээл өмсөж,том том алт зүүгээд л, хувийн жолоочтой жип машин унаад л, ач зээгээ үнэтэй хувийн сургуульд зөөдөг ч биш. Хүүхдүүд нь үнэтэй машин унаж , алтаар гулгидаг ч биш.
Миний ээжид ердөө цорын ганц булган малгай байдаг. Муу аав минь авч өгсөн болохоор ч тэр үү ээж маань түүнийгээ хачин их нандигнана. Шинэ жил, цагаан сар энэ тэрээр нөгөө нандин малгайгаа гаргаад үсийг нь үлээгээд л сэгсрээд л сүйд болно. Эмэгтэй дүү маань ээжид та наад муу хуйхаа ядаж загварыг нь өөрчлөөч гэж дүргүйлхэх зөвлөх хоёрын хооронд үглэнэ.. Миний ээж энэ чинь та нарын наадах хужаа булганы хажууд жинхэнэ орос булга. Та нарын булга ч дээ их но-той доо. Аягүй бол тарвага, нохойны арьс ч байхдаа ч сийхгүй гээд л дүүг маань цаашлуулж гарна. Би энэ малгайг чинь 3-р цахилгаан станцын арын орос дэлгүүрээс үүдэнд нь зогсдог орос цэрэгт нь 5 төгрөг атгуулж байж орж авсан юм даа. Аав чинь баазын аврага болсон мөнгөө надад өгч юу дуртайгаа ав гэж билээ Би тэгээд л ....гэж ирээд л ярина.
Миний аав жолооч хүн байж билээ. Гэхдээ тээврийнх биш усны жолооч. Оройд гэрээр нэг татсан хэцэнд аавын маань нойтон хувцас өлгөөстэй байдаг байлаа. Би ахлах ангид орсон жилээ зуны амралтаараа аавынхаа грушигийг хийж овоо хэдэн төгрөг олж хирдээ подойж байж билээ. Харин ээж минь бичээч. Бичгийн машины тог тог хийх чимээ надад их сайхан санагддагсан.
Би ээжийгээ хачин их зовоож бараг үзэн ядаж өссөн тэнэг хүн дээ. Миний энэ үзэн ядалтыг миний аав бүр дэврэээж хурцалж байсан гэхэд болно доо. Ээжийнхээ хэлсэн үг бүрт адарч бараг чи надад ийм үг хэлэх болоогүй гэх шахам юм хэлнэ. Жаахан дургүй хүргэвэл ангийнхаа хүүхдүүдийнхээр очоод хэвтэчихнэ. Аав минь биднээс тусдаа амьдардаг ч баяр бүрээр бидэнд тор дүүрэн юмтай ирнэ тэхдээ албатай юм шиг голцуу халамцуу айлчилна. Тэгээд л нөгөө улигт хэрүүлээ эхлэнэ дээ. Чи хэрвээ олигтой байсан бол энэ хэдэн хүүхдийн хувь заяа ингэж эргэхгүй байсан юм. Чи л янз бүрийн хүн амьтантай явалдаж байж ийм боллоо. Чиний бөгс бөөрнөөс л болоод энэ гэрийн хувь заяа ийм болсон энэ тэр гээд ээжийг минь бахаа ханатал доромжилж элдэвлэж байгаад явна. Харин ээж минь ганц ч үг хэлэхгүй дуугүй л сууна. Нэг удаа аавыг улигт хэрүүлээ эхлэх үед ах маань уурлаж авчирсан чихэр боовыг нь шалаар нэг тараагаад хаячихаж билээ.. Том ах маань тэр үед биднийг бодвол ухаан сууж эхэлсэн нь тэр байхдаа. Аав ч дахиж энэ талаар дуугаргахгүй болсон юм даг. Харин энэ үед ээж минь аавыгаа яахавнав дээ хэмээн өмөөрөнгүй дуугарахад нь доромжлуулж байхдаа таарсан ёстой усан тэнэг гэж би бодож байж билээ
Урнаа намрын сэрүүн татсан сайхан агаараар цээж дүүрэн амьсгалаад “Дэнжийн” хэмээх тодотголтой гэр хороолол руу алхаж явна. Хориод жилийн өмнө энэ замаар цаашаа наашаа мөн ч их явсандаа. Дэнжийн айлууд элсний нүүдлээс дайжиж нүүцгээгээд хамгийн урд шахуу байсан гудамж арынх нь болжээ. Айлууд нь энэ тэндээс өм цөм нүүцгээж нэг гудамжинд ганц хоёр айл үлдсэн харагдана. Урнаа хэзээний танил хашааныхаа дэргэд очоод явган хаалган дээгүүр нь өнгийн жижиг цагаан байшинг харлаа. Хаалга нь цоожтой. Тэрээр гараа явуулан сурмаг гэгч нь түгжээг мулталлаа. Бүх юм бүгд л хуучин янзаараа. . Хориод жилийн өмнө Урнаагийн тарьсан мод өндөр ургажээ. Энэ модныхоо сүүдэрт суугаад гэр бүлээрээ цайлна гэж тэрээр хичнээн их мөрөөдддөг байлаа. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Богино өгү | Оноо: 0/0 | Бусад )
Хөл чинь гайгүй юу? гэх дуунаар толгойгоо өндийлгөн харвал манай зэргэлдээх ангийн том алаг нүдтэй, царайлаг, бор хүү арьс нь язраад цус нь гоожиж байгаа хөл рүү минь зааж асуулаа. Би шатнаас унасандаа бантан дуугарч чадсангүй дэмий л толгойгоо дохилоо. Нөгөө хүү намайг эвтэйхэн гэгч нь сугадаж босгоод ойролцоох сандал дээр суулгаад цүнхээсээ чийгтэй салфетка, шархны лент гарган өгөөд зүгээр байснаас арай дээр байх гэж хэлээд нүдээ ирмэн инээмсэглэлээ.
Амраг минь тагтан дээр зогсоод тамхи татна. цаанаа л нэг санаашрангуй.
Амнаас нь гарах цэнхэр утаатай хамт ямар нэгэн зүйлийг ор мартахыг хүссэн шиг цаанаа л нэг тийм бодлогширонгуй.
Арга ч үгүй дээ оройтон ирэх эр нөхрөө хүлээн хаалганы хонх чагнан хэвтээ яг над шиг эхнэрээ бодоо байлгүй
Би өрөвдлөө гэхдээ өөрийгөө
Маргааш эр нөхрөө ингэж хүлээнэ дээ
Тэр минь бас бусдын тагтан дээр......................
Намайг бага байхад манай эсрэг талын нэгэн хуучин байшинд түүний эзэн гэгдэх туранхай өвгөн байдаг байж билээ. Байшингаасаа бараг гардаггүй байсан тэр өвөө бороотой өдөр болгон автобусны буудал дээр элэгдэн муудсан шүхэр барин өдөржингөө зогсоно. Өвөө автобусанд ч суудаггүй бас түүн дээр хэн ч айлчлан ирэхгүй, зүгээр л зогсоно....
Тэр өвөөг харахад яагаад ч юм бэ дотор минь ганцаардлын гуниг төрж, үүний сацуу хэн нэгэн хүн тэрхүү бор туранхай өвөө дээр минь ирээсэй гэсэн итгэл өвөрлөн цонхон дор харж суудаг байлаа. Гэвч нэг ч хүн ирдэггүй байсан бөгөөд өвгөн бүх автобус явж дуусан харуй бүрүй болоход байшингийнхаа зүг нөгөө л нэг хуучин тахир шүхэрийнхээ хамт тайван гэгч нь алхална. Бороотой өдөр бүр...
Нэгэн удаа би тэр өвөөг буудал дээр зогсож байхад нь зорин очиж:
-Та автобусанд суудаггүй мөртлөө буудал дээр яагаад ийм хүйтэн бороотой өдрүүдэд шүхэр барин зогсдог юм бэ? гэхэд тэр өвөө надруу инээмсэглэн:
-Манай эмгэн 3 жилийн өмнө өөд болсон юм. Тэр маань бороотой өдөр болгон намайг ажлаас тарж, автобуснаас бууж ирэхэд энэ шүхэртэй буудал дээр хүлээн зогсдог байсан юм. Муу эмгэн маань ямар их дааран байж хулээдэг байсан бол? Хүлээж буй хором бүр нь яг л үүрдийн хүлээлт мэт санагддаг байсан байхдаа? гэж бодохоороо энэ шүхэртэй хамт бороонд зогсдог юм хэмээн нүдэндээ нулимс цийлгэнүүлэн байж надад хэлж байсан юм.
Төгсгөл нь үзэгдэхгүй урт зам. Түүний цаана чи зогсоно.
Чиний яг эсрэг талд би зогсоно. Яг зуун жилийн өмнө бид энд ирж зогссонсон. Тэгэхэд ногоон гэрэл асчихсан байсан. Одоо ч бас ногоон гэрэл асчихаж. Торойх ганц машин, ганц хүн ч энэ зам дээр, энэ замын ойр хавьд ч алга.
Чиний харцанд инээмсэглэл ч алга. Бас нүдэнд чинь гуниг ч алга. Замын дохиолуур ногоон өнгөөр гэрэлтэж, чамайг над руу ирэхэд юу ч саад болохгүй. Гэхдээ мэдээж чи над руу ирэх ёсгүй. Учир нь чи наашаа ганц л алхвал улаан гэрэл асч, хаанаас ч юм үй олон машин гарч ирээд, чиний амьдралыг төгсгөнө.
Миний харц асар их догдлол, бас түүнээс ч илүү эмзэглэл, айдастай. Тэр бүхэн бүгд нэгдээд миний бяцхаан зүрх рүү довтолно. Ногоон гэрэл асаалттай. Уг нь бидэнд л үйлчлэхээр зохиогдсон тэрхүү амьдралын тухай хуулиар бол би л чам руу очих учиртай. Тэгвэл бид хоёр тэврэлдэн учралдаад, тэгээд хэзээ ч хагацахгүйгээр мөнхийн хайрандаа умбан жаргана. Гэвч би чам руу очьё гэж бодсон ч хөл минь хөшчихөж. Би алхаж чадахгүй байна. Хэтэрхий их бардамнал, асар их хайр минь хоёр хөлийг минь тушчихаж.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-076.JPG Хэмжээс: 600x450 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3998
YolHad_13.JPG Хэмжээс: 700x525 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4118
zam-054.JPG Хэмжээс: 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4226
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: