Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Зохиолчдын намтар


Зохиолчдын намтар 		 Намтар: Шагдарсүрэнгийн Батцэцэг
Оруулсан admin on 2015-10-01 09:42:21 (4411 уншсан)

Зохиолчдын эвлэлийн гишүүн Шагдарсүрэнгийн Батцэцэг

Боржигон овогт Шагдарсүрэнгийн Батцэцэг нь Хэнтий аймгийн Дархан сумын “Мэргэн хошуу” гэдэг газар малчин ард Шагдарсүрэнгийн 5 дугаар охин болон мэндэлсэн байна.
Нийгмийн ажилтан сэтгэл судлаач багш мэргэжилтэй.
Ш.Батцэцэг нь 2011 онд “Ногоолин сүм” шүлгийн түүвэр,ижийдээ зориулсан “Эгшиглэнгийн бүсгүй тэнгэр”, нэртэйгээр анхны хос яруу найргын номоо гаргасан.

Бичсэн шүлгүүдийг нь унших



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Мөнгөний Бизъяагийн товч намтар
Оруулсан admin on 2012-03-12 19:33:53 (4761 уншсан)

 Ахмад зохиолч, сэтгүүлч Мөнгөний Бизъяагийн товч намтар

Дөрвөд Далай Хан аймгийн Саа вангийн хошуу буюу Хяргас сумын нутагт 1917 онд төржээ.
Тэрээр бичиг үсэг сурч, аймгийн чуулган тамгын газар тал бичээч болжээ.
1923 онд цэрэгт татагдан Ховдын цэргийн хорооны сургагч “Ятуун” Равдангийн удирдлаган дор алба хашиж, шинэ цагийн эрдэм ухаанд суралцжээ.
1925 онд Чандмань уулын аймаг байгуулахад Баянмандал уулын хошууны зарга шүүхэд хэлтсийн даргаар томилогдон улмаар аймгийн шүүхийн байцаагч, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ.
1926 онд хуралдсан МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
Тэр 1934 онд Улаанбаатар хотноо Нам, улсын төв сургуульд суралцах хугацаандаа С.Буяннэмэх, Ш.Аюуш нарын удирдсан утга зохиолын бүлгэмд суралцах болсноор уран бүтээлийн зам нь эхэлсэн байна.
М. Бизъяа гуай 1939 онд Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуулийг төгсөж 1939-1942 онд Гар үйлдвэрийн төв холбоонд зааварлагч, хэлтсийн дарга, орлогч дарга, Нам улсын төв сургуульд багшаар ажиллаж байжээ.
1942 оноос “Үнэн” сонины газарт шилжин мэдээ боловсруулагч, сурвалжлагч, хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа “Бэлэг”, ”Дүрэлзсэн дөл”, ”Хос бэлчээр”, ”Баруунтан гэснээ баллав” зэрэг шилдэг өгүүллэг, ”Милан голын тариалан”, ”Өвлийн нүүдэл”, ”Хүдэрийн шижир” зэрэг найруулал бичжээ.
1961 онд “Бэлэг”, 1969 онд “Үнэн домог”, 1976 онд “Ганц горхи”, 1987 онд “Анхны наадам” хэмээх дөрвөн ном хэвлүүлжээ.
Түүний зохиолын гол сэдэв нь ард түмний аж амьдрал, түүх соёл, аз жаргал, шинэ үеийнхний эрх чөлөө, Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдал нөхөрлөл, Ардын засгийн жилүүдийн монгол ажилчины дүр төрх, эх оронч санаачлага, оюун санааны өсөлт юм.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Нарантуяагийн Базардэрэг
Оруулсан admin on 2012-02-06 12:43:42 (4247 уншсан)

Эрхэс овогт Нарантуяагийн Базардэрэг

1986 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Үхэр жилтэй. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн.

1.Бүтээл:

Ø  2004 онд “Чанадын сэтгэл” яруу найргийн түүвэр
Ø  2005 онд “Гэгээн зүг”  яруу найргийн ном
Ø  2006 онд “Гүн огторгуй” яруу найргийн номоо хэвлүүлсэн

2.Амжилт

Ø  “Болор Цом-2004” наадмын шагналт
Ø  Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг-Сэтгэлийн жигүүр” наадмын 2004 оны авяаслаг яруу найрагч Мөнгөн медаль, 2005 оны шилдэг яруу найрагч Алтан медаль, 2006 оны шилдэг яруу найрагч Алтан медаль
Ø  Архангай аймгийн хүүхдийн “Хүрэл тулга” наадмын 2001, 2003 оны тусгай байрын шагналтай
Ø  “Авилгагүй төр-Хөгжлийн түлхүүр” улсын уралдааны шүлгийн төрөлд тэргүүн байр
Ø  “Хангайн Цом” “Гал Онгод” наадамуудад амжилттай оролцож байсан
Ø  Их Засаг их сургуулийн Алдарын од, Их засаг алт, 10 жилийн ойн болон тэргүүний оюутан алтан медальтай
Ø  Архангай аймгийн 2006 оны шилдэг оюутан

3.Ажилласан байдал

Ø  2007-2009 онд Их засаг их сургуульд багш
Ø  2010 оноос одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна. 

Харилцах утас: 88002776



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Данзангийн Нямсүрэн
Оруулсан admin on 2010-10-05 17:13:49 (8141 уншсан)

Данзангийн Нямсүрэн /1947-2002/

Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, "Дорнын их яруу найрагч" хэмээн амьд сэрүүн ахуйдаа алдраа дуудуулсан суу билиг төгөлдөр яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Дарьгангын хээр талд нүүдэлч-малчин-хувраг Данзангийн отгон хүү болж мэндэлжээ. Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, Сүхбаатар аймгийн Наран сум, Эрдэнэцагаан сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн алба хааж, дараа нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн, Эрээнцав өртөөнд ажиллаж, амьдралынхаа алтан жилүүдийгЭрээнцаваар овоглож, энэ нутагт мөнхөрсөн бөлгөө.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Мөнхөд овогт Мөнхөөгийн Амарбаяр
Оруулсан admin on 2010-09-28 10:11:00 (5129 уншсан)

Мөнхөд овогт Мөнхөөгийн Амарбаяр

Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Алдархаан сумын уугуул. Луу жилтэй. Бэрс КУДС, Улаанбаатарын их сургуулийг дүүргэсэн.

Боловсролын магистр зэрэгтэй. Нийслэлийн Дөрвөн-уул радиод редактор, ММ агентлагт сэтгүүлч тоймч, Батлан хамгаалах яамны харьяа Дуулга телестудид захирал, Нээлттэй нийгэм форумын ТВ хөтөлбөр, "Форум" нэвтрүүлэгт редактороор ажиллаж байсан.

Одоо ТВ-5 Телевизийн улс төр, мэдээллийн албаны даргаар ажилладаг. МЗЭ, МСНЭ-ийн гишүүн.

2009 онд өгүүлэг жүжгийн "Хувь тавиланг худалдаж авдаггүй" номоо гаргасан. Утга зохиолын багш нь Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Дарма Батбаяр.

Бичсэн өгүүллэгүүдийг эндээс үзнэ үү



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Бандийн Болормаа
Оруулсан admin on 2010-09-07 16:31:53 (4742 уншсан)

Бандийн Болормаа.

1988-02-08-нд Баян-Өлгийд төрсөн.

УЗНАДС-ыг 2010 онд сэтгүүлчээр төгссөн.Анхны ном МЗЭ-ээс зарласан "Анхны ном" уралдаанд шалгарч 2008 онд "Намайг эзгүйд" нэртэй хэвлэгдсэн.

Одоо "BTV"телевизийн редактор



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Жагдалын Лхагва намтар, уран бүтээл
Оруулсан admin on 2010-09-07 11:06:52 (15023 уншсан)

Жагдалын Лхагва намтар, уран бүтээл
1942-1997 он

Жагдалын Лхагва 1942 оны 03-р сарын 18нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав,Жагдал нарын хоёр дохь хүү болон мэндэлжээ. Ээж аав нь шашин шүтлэггүй энгийн малчин ард байжээ.

  • 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд,
  • 1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,
  • 1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн их сургууль / КПИ/
  • 1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцад инженер
  • 1970-1985 онд “Үнэ стандарт,хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д “Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар,стандартчлалын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1985-1987 онуудад Москва хотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст
  • 1987 оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор,сэтгүүлч, сурвалжлагч
  • 1992 -1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
  • 1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна.
  • 1990 онд МАХН –д элссэн

Ж. Лхагвын уран бүтээлийг төр засгаас үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 1/1 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Халтархүүгийн Болормаа
Оруулсан admin on 2010-04-14 18:57:00 (6919 уншсан)

Халтархүүгийн Болормаа

- 2003 онд Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр

- 2005 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.

- 2006 онд "Эмзэглэл" нэртэй анхны номоо хэвлүүлсэн.

Одоо өдөр тутмын шилдэг хэвлэл "Үндэсний шуудан" сонинд ажиллаж байна.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 1/1 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Намтар : А.Мөнхчимэг
Оруулсан admin on 2009-07-27 04:13:22 (5008 уншсан)

2007 онд “тав зурсан шүдэнз” шүлгийн түүвэр гаргасан. 2009 онд Радио Телевизийн Дээд Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Эдгээр шүлгүүд нь миний шинэлэг, шинэ шүлгийн төрөл юм. Мөн зарим нь Японы хайку шүлгийн хэлбэр ч бий.

( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Анандын Байгалмаа
Оруулсан admin on 2009-05-05 01:29:10 (5980 уншсан)

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт төрсөн. Их монгол сургуулийн утга зохиолын ангийг 1998 онд төгссөн. 1990-1994 онд Дорноговь аймгийн АУ-ны сургуульд бичээч, 1998-2002 онд Дорноговь аймгийн Радио телевизийн сурвалжлагч, 2002-2007 он хүртэл МҮОНР-н “Хурд” агентлагт сурвалжлагч, Одоо Гадаадын Иргэн Харьяатын Асуудал Эрхлэх газар олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хийж байна.
МЗЭ-н гишүүн, МСНЭ-н ган үзэгт шагналт. 2002 онд “Эрхсийн салхи” шүлгийн түүвэр, 2005 онд “Гэгээн сонор” дуу яруу найргийн цомог, 2008 онд “ Бурхан нуусан нүд” шүлгийн ном хэвлүүлсэн.
“Санасан шүү чамайгаа”, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” зэрэг дуун олны хүртээл болсон.


( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: ДЭМБЭЭГИЙН МЯГМАР (1933-1997)
Оруулсан admin on 2008-11-29 05:32:07 (19352 уншсан)


1933 2.10 нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Yргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, яруу найрагч.
1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ. Дунд сургуульд багшилж байснаас гадна сонин, сэтгүүлийн газарт ажиллаж байсан. Алтан гадас одон болон медалиудаар шагнуулжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 18/4 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Цэндийн Дамдинсүрэн : Намтар Уран бүтээл
Оруулсан admin on 2008-10-20 14:11:00 (31697 уншсан)

Төрсөн он сар өдөр:     1908 он
Төрсөн газар:    Дорнод аймгийн Матад сум
Төгссөн сургууль, боловсрол:    1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ.
Дэлгэрэнгүй намтар, танилцуулга: Эрдэмтэн зохиолч. Одоогийн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төрсөн. 1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хүүхэн», «Хачин хурим» зэрэг ном, түүвэр хзвлүүлжээ. 1946,1947,1951 онд Монгол Улсын төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.

Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.

Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан

1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө,

1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,

1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,

1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,

1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 89/25 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: ПЭРЭНЛЭЙН ЛУВСАНЦЭРЭН
Оруулсан admin on 2008-09-30 03:47:01 (13264 уншсан)


Авъяаслаг зохиолч агсан П.Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт төржээ.
1944 оноос бага, дунд сургуульд суралцаж 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсжээ.
Уран бүтээлээ 1962 оноос эхэлж «Нар шингээгүй», «Ус шиг цэнхэр», «Хаврын шувуу», «Мөнгөн аяга», «Сарны сонат», «Нүүдэл» зэрэг олон өгүүллэг «Хөдөөгийн дуун» тууж бичсэн нь «Нар шингээгүй», «Оддын дор», «Хаврын шувуу», «Усны эргүүлэг буюу Борзооны явдал» зэрэг ном болон хэвлэгджээ.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 3/3 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Бархас овогтой Дорж
Оруулсан admin on 2008-07-04 01:40:30 (6474 уншсан)

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн.

1964 онд төрсөн. Эцэг Бархас, эх Дэнсмаа нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул иргэд юм.

Б.Дорж нь дипломатч мэргэжилтэй.     Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн бөгөөд Лондон хотын Весминстрийн их сургуульд суралцан 1999 онд Олон улсын харилцааны магистр цол хамгаалсан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Жамянгын Болд-Эрдэнэ
Оруулсан admin on 2008-06-10 07:19:00 (7446 уншсан)

Овог нэр: Боржигон овогт Жамянгын Болд-Эрдэнэ

1965.08.14 - Төв аймгын Мөнгөнмөрьт сумад албан хаагчын гэр бүлд төржээ.
1972-1980- Мөнгөнмөрьт сумын найман жилийн дунд сургууль,Налайх хотын 10 н жилийн дунд сургуулийг тус тус төгссөн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 1/1 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)
Оруулсан admin on 2008-04-30 02:20:26 (5724 уншсан)

САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)

С. Анударь 1973 онд Улаанбаатарт төржээ.
1990-1994 онуудад МУИС-ийн философич мэргэжлээр төгсч
1994-1995 онд МУИС-ийн магистрантурт суралцаж байлаа.
Тэр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог байв.
Амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун, тайван амьдралыг мөрөөдөж өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсч байлаа. Тэр ганцхан ном бүтээжээ.
"4 биш 4" гэдэг энэ эмхэтгэлд түүний 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд энд Анударь өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч, тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун. чөлөөт амьдралыг мөрөөдсөн хүмүүс юм.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 12/3 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Г.Аюурзана
Оруулсан admin on 2008-04-22 11:00:10 (6182 уншсан)

ГУНААЖАВЫН АЮУРЗАНА

Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. Яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд” (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001) , "Философийн шүлгүүд" (2001) номууд, "Цасны роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002), "Илбэ зэрэглээ" (2003) романууд хэвлүүлжээ. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Норовын Гантулга
Оруулсан admin on 2008-04-09 06:31:27 (5501 уншсан)

Залуу яруу найрагч Норовын Гантулга

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат. Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, төрийн шагналт яруу найрагч З.Дорж нарын төрсөн нутгийн хүү. Төрсөн нутагт нь орших Арцын Улаан хад энэ хүүгийн нандин шүтээн, шүлэг, яруу найргийнх нь амин сүнс юм. Түүний шүлэг, яруу найргийн талаар шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, Л.Дашням нарын олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Тусгаар тогтнол-2004”, “Янжинлхам-2005”, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай”, “Залуу нас”, хайрын шүлгийн “Аморэ” зэрэг олон наадмын тэргүүн шагнал хүртсэн юм.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Хургаагийн Сvглэгмаа
Оруулсан admin on 2008-04-09 06:30:00 (5118 уншсан)

Яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа

Хэл бичгийн ухааны доктор (PhD), дэд профессор

Өмнөговь аймгийн Ханбогд суманд уугуул, 1986 онд дунд сургууль, 1990 онд АУКоллеж, 1998 онд Дорно Данхины Утга Зохиолын дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн магистрантур тус тус төгссөн. Монгол хэл, утга зохиол судлаач багш мэргэжилтэй. 2004 онд “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.2006 онд дэд профессор болсон.
1988 оноос уран бүтээлээ эхэлж, 2000 онд “Орхиж боломгүй хорин нас”, 2004 онд “Буйд шазрын шүлгүүд” яруу найргийн, 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” судалгааны номуудыг хэвлүүлсэн. 2003 оны “Мөнгөн цом”-ын эзэн, 2007 онд МҮЧЗХ-ны шагнал хүртсэн, МҮЧЗХ-ны гишүүн.



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )

Зохиолчдын намтар 		 Намтар: Дорж-Юндэнгийн Болдхуяг
Оруулсан admin on 2008-02-01 01:27:00 (5378 уншсан)


Дорж-Юндэнгийн Болдхуяг


1977 онд Улаанбаатар хотод төрсөн Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны гишүүн
2001 онд Миний жаахан Амбуунаа
2005 онд Чинад нууцхан сэтгэл
2007 онд Эсэруагын охиний хоолойн чимэг нэрт яруу найргийн гурван ном хэвлүүлсэн.
2001 онд Данзанравжаагийн Мөнгөн цом
2002 онд Хайрын цагаан уул наадмын тэргүүн байрын цом авсан



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиолчдын намтар )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 123 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-209.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4048


khuv5-020.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5158

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-158.JPG
Хэмжээс: 600x450 32k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4007


Агуулга
Friday, 2008.01.25
· Цэндийн Доржсэмбэ
Friday, 2008.01.11
· П.Баярсайхан
Monday, 2007.12.17
· Гончигийн Сүхзориг
Tuesday, 2007.11.20
· Бат-Очирын Амарсанаа
Thursday, 2007.06.21
· Дарамбазар овогт Борын Ганзориг
Thursday, 2007.06.14
· Х.Болор-Эрдэнэ
Thursday, 2007.05.10
· A.Амарсайхан
Sunday, 2007.05.06
· ДУГАРЫН ДОРЖ
· ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ
· ДОЖООГИЙН ДОРЖ
· ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ
· АЮУРЗАНЫН ДАНДИЙЯДАМ
· ЖИНГЭЛЭЙН ДАМДИНДОРЖ
· ШАГЖИЙН ВАНЧААРАЙ
Saturday, 2007.05.05
· МӨНГӨНИЙ БИЗЪЯА
· Дармаагийн Батбаяр
· ЗО -БАЙ- ЖИНГИЙН БАТТУЛГА
· ЦЭДЭВДОРЖИЙН БАЗАРРАГЧАА
· НАМСРАЙН БАНЗРАГЧ
· САМБУУГИЙН БАДРАА
· Л.Бадарч : Балдан Галдан хоёр
· ЛУВСАНДАШИЙН БАДАРЧ /1919-1960/
· ЧИМИДИЙН АЛАГСАЙ
· ЧУЛУУНЫ АЛГАА
· ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ /1906-1937/
Wednesday, 2007.05.02
· Чадраавалын Лодойдамба

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn