Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Ичинхорлоо


Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоогийн Амьдрал шүлгийн Англи орчуулга (Албан бус)
Оруулсан admin on 2012-10-03 15:32:53 (48236 уншсан)

 

Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.

Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.

Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал

Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг

Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна

" I have seen life" are words of senior people.

Some hasty ones rushing to get the taste of Life, say

"I have found my life" astonishes me my friend.

But I think there is no need to rush for it.

Is life a drama or movie that you see?

Is it goodies that we enjoy?

Is it jewelry one discovers?

Or is it transports that you make wait for you

I thought once what is life?

And found that I have a full life.

Feeling, tasting, exploring and rushing

On each day, hour and moment for it

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо: Намар цагийн шүлэг
Оруулсан admin on 2010-10-07 21:03:00 (17126 уншсан)

Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Дөрвөн хаврын ногоо гандаж одохын үесээр
Дөлгөөн нүдэн чамайгаа санаж суухын аясаар ( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Амьдрал
Оруулсан admin on 2008-12-23 02:37:52 (9895 уншсан)


Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Сарны анд
Оруулсан admin on 2008-12-23 02:36:37 (8439 уншсан)


Би мөнгөн сарны анд билээ
Бичгийн ширээн дээр цагаан цаас
Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
Тийм догдлонгуй
Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
Би мөнгөн сарны анд билээ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Эх нутаг
Оруулсан admin on 2008-10-23 03:54:24 (13060 уншсан)


Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино
Тэс хөлдүү моддын нөмөрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгуй шүлэгч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ өмлөн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг энэ орой л
Цөмөврөв үргэчихлээ шүү, сэтгэлийн хун шувууд... ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Оруулсан admin on 2008-06-29 01:42:31 (11380 уншсан)


Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм ( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Салхиний хэлээр
Оруулсан admin on 2008-06-29 00:59:33 (10739 уншсан)


Хана налан зогсоод салхинд зам тавьж өг
Харамсахгүй ээ, тэр хүрэх газраа хүрэг
Сайхан нүдтэй мөнөөх эрийн
Шанхан дээр үнсэг
Цаг хугацааг модны мөчирт өлгөлөө
Цааш юу болох нь хамаагүй ээ
Энэ модыг хэний ч юм дурсамж
Элэнцийн ч юм уу гуниг тэжээж ургуулдаг
Өндөрсөх модны сүүдэрт алдаагаа булахаар
Өнөөх эр дандаа ирдэг ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Чамдаа
Оруулсан admin on 2008-02-19 21:40:01 (23174 уншсан)

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ ( Дэлгэрэнгүй... | 17 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Р. Ичинхорлоо : Тэнгэр
Оруулсан admin on 2007-04-14 05:20:00 (25255 уншсан)



Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.


Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

 

1990 оны "Болор цом"-д уншсан тэргүүн байрын шүлэг

( Дэлгэрэнгүй... | 15 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Бодол
Оруулсан admin on 2007-04-10 02:24:26 (11715 уншсан)

                        Нэгэн цагт
                        Нэгэн цагт би тэнд хүрнэ
                        Нэлмэгэр хөх гэрэлд татагдаж
                        Тэнэг жаахан охин шиг дурлаж
                        Тэр одны зүг дэнгийн эрвээхэй шиг нисэж хүрнэ
                        Тэр сондгой ганц одны зүг
                        Тэнхээ барагдталаа дэвьж хүрнэ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Сарны анд
Оруулсан admin on 2007-04-10 02:23:12 (10395 уншсан)

                    Би мөнгөн сарны анд билээ
                    Бичгийн ширээн дээр цагаан цаас
                    Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
                    Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
                    Тийм догдлонгуй
                    Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
                    Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
                    Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
                    Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
                    Би мөнгөн сарны анд билээ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Намрын хүүхэн
Оруулсан admin on 2007-04-10 02:19:40 (9034 уншсан)

                        Би намрын хүүхэн
                        Хүсвэл өгч үнсүүлэх
                        Хүйтэн уруултай
                        Хүүхэн
                        Хүнд зовхийн доор
                        Гал гялбах
                        Харцтай
                        Шар хилэн хувцастай
                        Шалигүй эмзэг
                        Маргааш болоход
                        Мартагдах ... тийм хэрэггүй
                        Намрын хүүхэн
                        Юухан ч биш жаахан гуниг
                        Ерөөл зохихгүй бардам зан
                        Цээжинд минь шувуу шиг үүрлэсэн
                        Цэнгэх хүсэлтэй дууч зүрх
                        Амьдрахын тулд үхэхийг л чадах
                        Амь...
                        Ай, энэ би
                        Намрын хүүхэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Цаг
Оруулсан admin on 2007-04-10 02:10:31 (11338 уншсан)

                        Урьдын гунигт түүх
                        Улирсан
                        Уруулын минь өнгө
                        Бүүдгэрсэн
                        Тийм мартам дурлал
                        Тийм хурц өнгө
                        Тэр цагийнх байсан ... ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Зуун намар
Оруулсан admin on 2007-04-10 02:07:57 (16029 уншсан)

                    Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
                    Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагласаар л байх болно ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Тохуу
Оруулсан admin on 2007-04-10 02:06:34 (9037 уншсан)

                        Та миний хайр биш
                        Тэнхэл зүрхний гуниг биш
                        Ууж дассан дарс шиг
                        Ужи хөнгөн зугаа юм
                        Үгийн аясаар бөмбөрдөг
                        Араншиныг чинь би өр өвддөг
                        Үйлэр тантай нөхөрлөсөн
                        Алдаа гэж боддоггүй
                        Та бид хоёрын дунд
                        Там эсвэл диваажин
                        Хязгааргүй орон зай буй
                        Хагацал гэж байхгүй
                        Хайр бас сэрэхгүй
                        Сэтгэл хүлэх хүндэтгэл
                        Сэмхэн ч болов үргэхгүй
                        Та миний хайр биш
                        Тавилан заяаны тохуу юм ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Үл үзэгдэгч хүмүүс
Оруулсан admin on 2007-04-10 02:05:28 (9059 уншсан)

                    Үл үзэгдэгч хүмүүс замын тоос хөндөн
                    Өндөр тэнгэрийн дор чимээгүйхэн алхана
                    Аньсга сормуус цантах өвөл ирснийг мэдээд
                    Алчуур болгож хөнгөн үүлсийг зангидна
                    Мөр нь үлдэхгүй хүмүүс удаан хөгширнө
                    Мөнгөн шөнийн зүүдэнд ч үл ирнэ
                    Нялх өвс бүлээн оргиулан өлмий тэмтрээд
                    Нарны гэрэл нөмөрч харганын нөмөрт унтана
                    Үл үзэгдэгч хүмүүст цаг тоолол хамаагүй
                    Үе олны дунд аниргүйхэн алхалсаар байна
                    Үхширч гандсан орчлон үүдээ хаахад
                    Үл үзэгдэгч хүмүүс л ертөнцөд үлдэх болно . ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Хайр
Оруулсан admin on 2007-04-10 02:03:38 (9545 уншсан)

                        Доошоо ширтээд харцаа нуугаарай
                        Догдлоод би уйдамхай шүү
                        Инээдэн цаанаа үгээ дэвсээрэй
                        Итгэхгүй ээ, би хайртай шүү
                        Эмзэг зүрхийг минь чи аваарай
                        Энэ минь сүүлчийн бэлэг шүү
                        Элдэвлэж тунисан үгийг минь гээгээрэй
                        Ээ дээ, надад гуниг зохихгүй шүү
                        Хайрт минь чи ганцаараа ирээрэй
                        Хамаг итгэлийг минь өөрөөсөө хайгаарай
                        Цэх ширтээд уравснаа хэлээрэй
                        Цээжний минь нөмөрт алдаатайгаа багтаарай. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Хавар - Би
Оруулсан admin on 2007-04-10 02:02:48 (9194 уншсан)

                        Нэг орсон бороонд хоёр норж болохгүй
                        Нэгэнт дурласан хүнээсээ хоёр урваж чадахгүй
                        Чиний араншин хэнийх вэ
                        Миний араншин хаврынх аа
                        Хатуу цэвдэг хөрсөнд ургах л гэж ургана
                        Хайлган намар цагаар унах л гэж унана
                        Чиний тавилан хэнийх вэ
                        Миний зовлон цэцгийнх ээ
                        Олны дунд эрхэмсүү ч сэтгэлээрээ ганцаардана
                        Одны гэгээнд ханьсавч ч амархан уйдна
                        Чиний гуниг хэнийх вэ
                        Миний гуниг сарных аа

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Үгүй
Оруулсан admin on 2007-04-10 01:51:59 (11151 уншсан)

                    Чиний зүгээс солонго татаж, чиний зүгээс бороо орно
                    Чиний зүгээс үүлс нүүж, чиний зүгээс салхи дэгдэнэ
                    Чи ирэхгүй
                    Үгийн гоёыг дэвсээд, болор гунигаа асгавч
                    Үгүй, надад итгэхгүй
                    Алдсан бүхэн минь дэндүү үнэтэй
                    Агшин хормууд, нүдэн балай явдлууд
                    Анзаараагүй өнгөрөөд эргэж харахдаа гайхсан
                    Алдаа минь хайраасаа илүү хүчтэй ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Өвсний чимээ
Оруулсан admin on 2007-04-10 01:45:45 (8955 уншсан)

                        Шарланга өвсдийн дунд
                        Шаналан минь байдаг
                        Надад уйтгар дурлахад
                        Намар болдог
                        Хэц хөндийн саран
                        Хээр хоносон байдаг
                        Хэлгүй гуниг манан
                        Хөмөрч хоносон байдаг
                        Хэн гуайн хүүгийн морь
                        Улдаж хоносон байдаг
                        Хэлээгүй хайрын үг
                        Цантай үлдсэн байдаг
                        Намхан өвсдийн дунд
                        Нас минь байдаг
                        Намайг тоссон харгуйд
                        Заяа минь байдаг. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 244 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-014.JPG
600x382 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7532

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-120.JPG
600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5416

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-002.JPG
600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4513


Агуулга
Tuesday, 2007.04.10
· Б.Ичинхорлоо : Аравдугаар сар
· Б.Ичинхорлоо : Чи бидэн хоёр
Wednesday, 2007.03.14
· Б.Ичинхорлоо : Бодол
Saturday, 2007.04.14
· Р. Ичинхорлоо : Тэнгэр
Tuesday, 2005.10.18
· Б.Ичинхорлоо : Нялх дуун
Thursday, 2010.10.07
· Б. Ичинхорлоо: Намар цагийн шүлэг
Friday, 2005.10.14
· Б.Ичинхорлоо : Хархорины үдэш
· Б.Ичинхорлоо : Мөргөл шүлэг
· Б. Ичинхорлоо : Чичирсэн гарыг минь атгаж ...
· Б. Ичинхорлоо : Найрагчийн дурсгалд
· Б. Ичинхорлоо : Эзэн алга
· Б. Ичинхорлоо : Намрын дуун
· Б. Ичинхорлоо : Захидал
· Б. Ичинхорлоо : Цөхрөл буй гэдэгт үл итгэн
· Б. Ичинхорлоо : Сүндэрьяа
· Б. Ичинхорлоо : Зүүд
· Б. Ичинхорлоо : Жингийн цуваа
· Б. Ичинхорлоо : Бодол
· Б. Ичинхорлоо : Үнсэлт бүхэн хайр биш...
· Б. Ичинхорлоо : Ээ , турьхан бүсгүй минь ...
Tuesday, 2005.10.11
· Б. Ичинхорлоо : Хундагын дуун
· Б. Ичинхорлоо : Гүн шөнийн шүлэглэл
· Б. Ичинхорлоо : Өчил
· Б. Ичинхорлоо : Морин хуурчид хэлэх шүлэг ...
· Б. Ичинхорлоо : Хавь орчин нэлдээ...
· Б. Ичинхорлоо : Эх нутаг
· Б. Ичинхорлоо :Уул Ноёны шүлэг
· Б. Ичинхорлоо : Хаана байна, чиний хайр сэтгэ
Wednesday, 2005.06.29
· Б.Ичинхорлоо: ЭР БОР ХАРЦАГА
· Б.Ичинхорлоо: АРВАЙН ШАР ЗАМ
Friday, 2005.05.27
· Сайхан гэж хэлэх чамд багадна
Monday, 2005.05.09
· Б.Ичинхорлоо : Юм бүхэн өөр өөрийн хэмжээтэй
· Б.Ичинхорлоо : Намрын дуун
Wednesday, 2005.05.04
· Б.Ичинхорлоо:Эх орон
· Б.Ичинхорлоо: Сүнс эгэх нутаг
Thursday, 2005.04.28
· Б.Ичинхорлоо : Яруу эрхэм хайр минь
Monday, 2005.04.11
· Б.Ичинхорлоо: Нэргүй мөртүүд 1
· Б.Ичинхорлоо: СҮҮЛЧИЙН ШҮЛЭГ
· Б.Ичинхорлоо: ХӨХ ТОРГОН ЦАМЦ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn