Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Балчир насны минь сэтгэлд хоногшсон дурсамж
Оруулсан admin on 2007-10-27 07:33:26 (4686 уншсан)

 

Тэнгэрт үүл бүрхээд юу юугүй бороо орох гэж байлаа. Чимбай өглөө усанд явах гэж гарснаас хойш хичнээн цаг өнгөрснийг сая л ухаарчээ. Бушуухан усаа аваад явъя гэж бодсон боловч тэнгэрт аянга цахилгаан бууж бороо шивэрч эхлэв. Гол дээр байсан хүмүүс бүгд л сандран гүйлдэцгээнэ. Хамт тоглож байсан найзууд нь ч гэсэн ум хумгүй гэр гэрийн зүг сандран гүйнэ. Чимбай яахаа мэдэхгүй хоёр литрийн хоёр хоосон бетоноо гартаа савчуулан гэрийнхээ зүг гүйх зуураа за одоо эгчид загнуулна даа юу гэж хэлэх вэ, ядахад усаа ч аваагүй байдаг гэж бодон гүйж явтал нойтон өвсөн дээр халтиран ойчив. Их л эвгүй нуруугаараа ойчсон болохоор хэсэг хэвтэж байгаад арай хийж босоод харвал эгч нь шүхэр барьчихсан ирж яваа харагдав. Чимбай гуай чи одоо хаагуур дэмий тэнээд байдаг юм бэ? Аль өглөө усанд явсан одоо хэд болж байна гэж загнахад Чимбай миний нуруу өвдөөд байна эгчээ сая усаа аваад яарч яваад халтирч ойчоод усаа асгачихлаа гээд нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн өрөвдөлтэй царай гаргавал эгч нь сандран алив нурууг нь үзье, болгоомжтой явахад яадаг юм.

Хөөх наад нуруу чинь зулгараад улайцан байна ш дээ. Алив наад бетоноо өг эгч нь л усанд явахаас оройн хоолны ч ус байхгүй байгаа. Ганцаараа явж чадахнуу гэж асуувал Чимбай дуугүй толгой сэгсрэв. За тэгвэл хурдан гэрлүүгээ харь, май энэ шүхэр бариад яв бороо улам ширүүсч байна. Чамд санаа зовоод гэрээ эзгүй орхиод ирсэн хурдан яваарай, очоод хуурай хувцас өмсөнө шүү, хүрэн чемоданд чиний хувцас байгаа гэж захиж хэлчихээд эгч нь бетоноо бариад голруу гүйв. Чимбай худлаа хэлсэндээ, эгчийгээ хүйтэн, ширүүн бороонд голруу явуулсандаа сэтгэл нь өвдөж байлаа. Гэнэт хүчтэй аянга цахилгаан цахихад яагаад ч юм эгчийнх нь дээр буусан мэт сандран эгчийнхээ хойноос байдаг чадлаараа гүйсээр гол дээр усаа хийж байсан эгч дээрээ ирэв. Чамайг харьж бай гэж байхад чинь хүйтэн бороонд цохиулаад хатгаа авна ш дэ гэвэл Чимбай жижигхэн гараараа эгчийгээ тэврэн намайг уучлаарай эгчээ, би худлаа ярьсан юм гээд нулимс унагав. За за өдий том болчихоод эгчдээ эрхлээд гээд найз нар чинь харвал шоолно шүү гэхэд Чимбай хошуугаа цорвойлгон эгчдээ эрхэлсэн янзтай яадгийн тэгж л байг би таньд хайртай юм чинь гэвэл эгч нь инээмсэглэн өөлхөн ш дээ миний дүү гээд тэврэн үнсэв. Сая л Чимбайгийн сэтгэл тайвширч хэдий хүйтэн салхитай ширүүн бороо орж байсан ч тэрээр үл анзааран эгчтэйгээ хамт явсаар гэртээ ирэв. Эгч нь Чимбайгийн нойтон хувцсыг тайлж хөнжлөөр хучаад сольж өмсөх хуурай хувцас гаргаж өгөв.
Миний дүү боорцог идэхүү одоохон эгч нь гал дээр гялс хоолоо хийгээдэхье гэвэл Чимбай би гал түлж чадна ш дээ гээд харайж босоод зууханд боргоцой дүүргэн хормын төдийд гал асаав. Миний дүү ч том эр болж дээ гэхдээ эгчийгээ байхгүйд гал түлж болохгүй шүү гээд санаа зовсон байдалтай Чимбайд галын аюулын тухай ярьж ойлгуулав. Гал ч дүрэлзэн асаж гэр нь халуу дүүгээд таатай байлаа. Чимбай гудсан доороос утас дуугарах чимээг сонсон хоол хийж байсан эгчдээ утсыг нь хурдан гэгч нь авчирч өгөв. Аав ээж нь ярьж байгаа бололтой, эгч нь аан тиймүү, за за, бид хоёр зүгээрээ санаа зоволтгүй Чимбай юу энд тоглоод л байж байна. Чимбай ээж яръя гэж байна гэвэл Чинбай нэг их тоосон шинжгүй тоглоомоороо тоглоно. Чимбайгийн аав, ээж нь түүнийг хоёр ойтой, эгчийг нь 7 настай байхад нь гадаадад ажиллахаар болж эмээ дээр нь орхиод явсан болохоор Чимбайгийн хувьд эгч, эмээ хоёр нь л хамгаас хайртай хүн нь болжээ. Хэдийгээр аав, ээж нь ирээд жил гаран болсон боловч одоо хүртэл эгчтэйгээ унтана. Ээж нь хаяа унтсан хойно нь эгчийнх нь өврөөс, эсвэл чихэр жимсээр хуурч өвөртөлж унтдаг нь нууц биш. Эгч нь Чимбайд хандан аав, ээж хоёр хотын гэрт хононо гэнээ, бороо ихтэй болохоор лагерийн зам явж болохгүй байгаа бололтой хоёулаа л хонох юм байна даа гэвэл Чимбай дуугүй толгой сэгсрэв. Удсан ч үгүй хоол боллоо. Чимбай өглөө усанд явлаа гэж гараад жараахай барих гэж гол дээр өнжсөн болохоор эгчийнхээ хийсэн борцтой шөлтэй хоолыг хөлсөө дуслуулан 2 аягыг идээд сая л нэг гэдэс нь цадсан бололтой жижигхэн гараараа эгчийгээ гижигдэн хоюул инээд хөөртэйхэн байх тэр агшинд хөлийн чимээ гарч хаалга тогших сонсогдов. Эгч нь хаалга олгойлговол Чимбайгийн найз Чимгээгийн ээж нь борооны цувтай Чимгээгийн жижигхэн дээлийг барьчихсан манай Чимгээ хаана байна гэсээр орж ирэв. Эгч нь манайд орж ирээгүй ш дээ гэвэл гэрийг тойруулан өөрийн нүдээр хараад царай нь айдас түгшүүрт автсан шинжтэй зэвхий цайгаад ирэв. Ямар сонин хүүхэд вэ Чимбайтай тоглоно гээд гарсан ш дээ Чимбай чи хараагүй юу гэвэл Чинбай үгүй ээ би гол дээр тоглож байсан, өнөөдөр Чимгээг хараагүй гэхийг сонсоод тэрээр эх хүний зөн совин татсануу, охиндоо санаа нь зовсонуу эгчийнх нь хийж өгсөн халуун цайг хүйтэн ус шиг залгилаад сандран гарч одов. Чимбай юугаа ч мэдэхгүй балчир хэдий ч Чимгээгийн ээжийн царайны хувирлыг хараад найзад нь муу зүйл тохиолдсон мэт санагдан айна. Гадаа манан татаад бороо хувингаар асгаж байгаа юм шиг орсоор л, юу юугүй бүрэнхий тасрах болж байлаа. Чимбай нэг л сонин болсон байлаа. Чимбайг найздаа санаа нь зовж байгааг анзаарсан эгч нь Чимгээ нэг айлд л тоглож байгаа байлгүй дээ чамаас өөр найз зөндөө л байгаа биз гэж тайвшуулан хэлэв. Хэсэг хугацааны дараа дахиад л хөлийн чимээ гарч хаалга тогшвол эгчийнх нь найз Цэцгээ байлаа. Манай аав ээж ирдэггүй ээ ганцаараа айгаад танайд ороод ирлээ гэсээр бороонд бага зэрэг норсон байдалтай орж ирэв. Одоо хотоос алхаж ирэхгүй л юм бол унаа тэрэг явахгүй байх аа, манай хоёр зам үерлээд явж болохгүй байна гээд ирж чадахгүй гэсэн чи бид хоёртой хамт манайд хонж болно ш дээ гэж эгч нь хэлбэл Цэцгээ ингэж хэлэхийг хүлээж байсан юм шиг дуртайяа зөвшөөрөв.
Цэцгээ: Нээрээ манай доод талын Хорлоо эгчийн охин Чимгээ, олон үнээтэй айлын жаахан охин чинь хэн билээ тэр хоёр алга болоод хүмүүс хайгаад бөөн юм болж байна. Хонь хариулж явсан хүнээс борооноос өмнө хойд ууланд 2 жаахан охин цэцэг түүж байсан гэж дуулаад одоо ойгоор самналт хийх гээд том хүмүүсийг цуглуулж байна. Сая манайхаар Гончиг ах аавыг асуугаад орж ирсэн гэж ярихийг анхааралтай сонсож байсан Чимбайгийн жаахан зүрхэнд айдсын харанга дэлдэж байгааг мэдэрсэн эгч нь өөрөө санаа зовж байсан ч зориуд Чимбайг тайвшруулах гэж Цэцгээгийн яриаг таслан нь за битгий худлаа сүр бадруулаад бай жаахан хүүхдүүд борооноос нуугдаад нэг айлд л байгаа биз гэж хэлсэн үгийг нь эрс няцаан, за цаг ч орой боллоо гурвуулаа унтах уу да, Чимгээ би ээжийн орыг засчихлаа энд унтаарай гээд Чимбайг өвөртлөн унтахаар хэвтэв. Чимбай эгчийгээ тэврэн унтсан мэт хэвтэх боловч найздаа санаа нь зовоод ч тэрүү, гадаа орж байгаа борооны дуслах чимээ түүний сэтгэлд айдсыг төрүүлнэ. Цэцгээгийн нойр хүрээгүй бололтой нээрээ манай хойд уулын модонд чоно их болсон юм байлгүй оройдоо айлын малруу их дайрч байна гэх юм. Хэрвээ тэр хоёр модонд төөрсөн бол аль хэдийн чонын хоол болсон байхаа гэж хэлэхийг сонссон Чимбай үгүй ээ гэж айжуухан орилоод мэлмэрэн уйлав. Эгч нь Чимбайг энгэртээ чанга гэгч нь тэврэн Цэцгээ эгч чинь худлаа ярьж байгаа юм аа миний дүү битгий уйл гэж тайвшруулан аргадсаар унтуулаад. Цэцгээд хандан чи одоо битгий хачин юм яриад хүүхэд айлгаад бай л даа тэр Хорлоо эгчийн охин Чимгээ чинь манай Чимбайгийн найз гэдгийг чи мэддэггүй юм уу хайшаа юм. Чимбай чинь хэдий балчир ч гэсэн сайн мууг сайн ойлгодог болохоор найздаа санаа нь зовоод царай нь хачин болчихоод нэг л урвайсан байхыг нь чи хараагүй юм уу гэвэл Цэцгээ тиймүү найз нь сайн мэдсэнгүй ээ уучлаарай, даан ч тийм байхаа Чимбайг яасан томоотой болчихоо вэ гээд гайхаад байсан чинь ийм учиртай байсан юм уу. За за хоёулаа унтахуу гээд уртаар ившээлгэв.
- Аль хэдийн үүр цайж өглөө болжээ. Чимбай миний дүү босч цайгаа уу гэж эгч нь зөөлхөн хацрыг нь илэн сэрээв. Чимбайд өглөөний цайнаас илүү найз Чимгээ нь яасан бол гэж илүүтэйгээр бодогдож байлаа. Эгчээ би Чимгээгийн бамбаруушыг нь өгчихөөд ирье, дээр тоголж байгаад орхичихсон байна лээ гэж шалтаглан яаравчлан гарах гэсэн боловч эгч нь инээмсэглэн, миний дүү Чимгээ зүгээрээ харин ээж аав нь хотруу аваад явчихсан хэд хоног тэндээ байх байлгүй дээ. Өчигдөр борооноос нуугдаад доор нэг танихгүй айлд байсан юм байна лээ. Эгч нь өчигдөр чамд хэлээ биз дээ одоо миний дүү зүгээр цайгаа уу гэж хэлэхийг сонссон Чимбайгийн сэтгэл сая л нэг тайвширч урд шөнийн зүүдэлсэн хар дарсан зүүд нь хормын төдийд арилан одох шиг болж хамгаас аз жаргатай байлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 30/6 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 309 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-215.JPG
Хэмжээс: 600x450 44k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2549

Ёл хад
YolHad_33.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3092

Анхны цас 2005 он
uvl-042.JPG
Хэмжээс: 600x800 229k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2911


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn