Follow us on Twitter
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
-т биднийг дагаарай
RSS2 Feed

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  A.Амарсайхан  
  C.Буянцогт  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  А.Алтанхундага  
  А.Байгалмаа  
  А.Мөнхчимэг  
  Алтангадас  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Афоризм  
  Б.Амарсанаа  
  Б.Батзаяа  
  Б.Болормаа  
  Б.Галсансүх  
  Б.Ганзориг  
  Б.Дорж  
  Б.Ичинхорлоо  
  Б.Лхагвасүрэн  
  Б.Ринчен  
  Б.Уугансүх  
  Б.Чулуунцэцэг  
  Б.Шүүдэрцэцэг  
  Б.Энхтуяа  
  Б.Эрдэнэсолонго  
  Б.Явуухулан  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Бусад  
  Г. Аюурзана  
  Г.Мөнхцэцэг  
  Г.Номин  
  Г.Сүхзориг  
  Гадаадын уран зохиол  
  Гэсэр  
  Д.Болдхуяг  
  Д.Намдаг  
  Д.Намсрай  
  Д.Нацагдорж  
  Д.Нямсүрэн  
  Д.Оюундэлгэр  
  Д.Пүрэвдорж  
  Д.Равжаа  
  Д.Төрбат  
  Д.Цэцэнбилэг  
  Д.Энхболдбаатар  
  Далай ламын айлдвар  
  Дениска Михайлов  
  Дууны үг  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Ж.Лхагва  
  Ж.Мөнхбат  
  Ж.Эрхэмцэцэг  
  Жигжидийн Бямбаа  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Л.Хасар  
  Л.Өлзийтөгс  
  Лу.Батнасан  
  М.Амарбаяр  
  М.Хүрэлсүх  
  Монгол Улсаа хөгжүүль  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Н.Багабанди  
  Н.Мөнхсайхан  
  Н.Оюун-Эрдэнэ  
  Н.Тайванжаргал  
  Нямхүүгийн НАРАНГЭРЭЛ  
  О.Дашбалбар  
  П.Бадарч  
  П.Батнайрамдал  
  Р.Чойном  
  Р.Энхтуяа /Эмүжин/  
  Раднаадоржийн Улам-Оргих  
  С.Болдсайхан  
  С.Эрдэнэ  
  Сономын Лочин  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Т.Бум-Эрдэнэ  
  У.Номинчимэг  
  Х.Болор-эрдэнэ  
  Х.Болормаа  
  Х.Сүглэгмаа  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хүүхдийн дуу  
  Ц.Бавуудорж  
  Ц.Баттуяа  
  Ц.Буянзаяа  
  Ц.Бямбажаргал  
  Ц.Доржсэмбэ  
  Ц.Дэлгэрмаа  
  Ц.Жамбалгарав  
  Ц.Хулан  
  Цахарын С.Буянцогт  
  Цэндийн Дамдинсүрэн  
  Ч. Лодойдамба  
  Ч.Дагмидмаа  
  Чоно  
  Ш.Гүрбазар  
  Ш.Лхамноржмаа  
  Шаравын Сүрэнжав  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Э.Бум-Эрдэнэ  
  Э.Үржинханд  
  Энхбаатарын Энхболд  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
  Ярилцлага  
  Ү.Хүрэлбаатар  
  Үлгэр  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



Нэмэлт мэдээлэл
Та манай сайтыг дэмждэг бол энэ холбоос дээр дарна уу .


 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.
Ачааллаж байна ...

Д.Болдхуяг 		 Шүлэг: До.Болдхуяг :  ТЭНЭГ
Оруулсан admin on 2012-01-27 16:30:58 (41 уншсан)

Намайг байгалийн амьтан гэдгийг таг мартуулж
Намайг нийгмийн хүн гэдгийг огоот сануулагч
Хот авс хоёр нэгэн бодлын ижил юм уу

Намайг задарч байгаль эхдээ уусан нэгдэхийг хориглож
Намайг орь ганцаар зуу зуун жил тарчлаахыг хүсэгч
Авс гяндан хоёр нэгэн бодлын ижил юм уу

Миний шувуу шиг нисэх эрх чөлөөг боомилж
Миний амгалан руу тэмүүлэх хүслийг нугачин дарагч 
Гяндан хот хоёр нэгэн бодлын ижил юм уу

Хот хэмээгч гянданд сайн дураараа хоригдож
Холхи суух гэгээн мөрөөдлөө эрх ашгаар арилжигч
Би нэгэн бодлын усан тэнэг хүн юм уу

До.Болдхуяг. Бээжин 2012 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Д.Болдхуяг )

Сумъяа 	Доржпалам	 Шүлэг: ЭРЧҮҮЛЭЭ ХАЙРЛАЯ АА
Оруулсан admin on 2012-01-27 13:11:52 (38 уншсан)

Өрөвдөл нигүүслийн өвөр дээрээ өргөж явъя, эрчүүл ээ
Өнгөрсөн түүхийн өртөөлсөн галав галав á¿õýíä
Өөрийнхөө бүхий л төрөл дутамдаа өлдөж өндийж
Хатуу ширүүн бүхний өөдөөс улаан нүүрээрээ очиж
Халуун амь нүцгэн гараараа тулалдаж явсан болохоороо
Эр хүний бие сэтгэл гэдэг эгэл амьдрлын чөлөөнд эмзэгхэн байдаг юм
Эрсдэж эмтэрч сөхрөхдөө амархан байдаг юм аа
Үгийн үзүүр нүдний булангаар өчүүхэн бүү өөнтөглө
Өмөг дулаан үг, өег зөөлөн харцанд өрц элэг нь бүлээцэж бүтэн болдог юм
Өрөвдөл нигүүслийн өвөр дээрээ өргөж явъя эрчүүл ээ
Өндөр тэнгэр шигээ өнө мөнх босоо яваг ээ.
Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ
Архи дарс уулаа гэж бүү загна бүү хашгир
Аргад үнс тэвэр энхрийл, тэгээд болоо, өөр юм хэрэггүй
Авгай хүүхэн эргүүллээ гэж бүү хараа бүү хөө
Айлга тунхирх уйл, анхааралтай хар, тэгээд болоо
Амаа ангайсан аварга загасны өөдөөс жад далайж хэн очлоо
Ач тач барилцаж арслан заантай хэн тулалдлаа
Агуйн мухарт гал улалзуулан хэн нөмөрлөлөө
Арьс хөрс хөдөргөж урц гэр хэн төхөөрлөө
Зэрэглээ залгилах зэрлэг хулантай хөөцөлдөж хэн гэршүүллээ.
Зэгс цавчиж зам гаргаж бамбар гэрэлтүүлж балар ширэнгээс хэн гаргалаа
Амьдрал түүхийн аливаа хүндийг үүрч явсан болохоороо
Амархан баярладаг, амархан гомддог юм, эр заяа
Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ
Дуулаг бүжиглэг, дураараа жаахан цэнгэг
Дуудлагын бүрээ цангинаж түгшүүрийн харанга дэлдэхэд
Дуу ч үгүй, шуу ч үгүй, бор шинелээс өөр өмгөөлөлгүй
Вагон вагоноор адуу шиг ачигдаж эрчүүл л дайнд явдаг юм


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Сумъяа Доржпалам )


Ц.Баттуяа 		 Шүлэг: Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
Оруулсан Battuya on 2012-01-26 14:26:50 (42 уншсан)

***

Өөдөөс чинь харж байгаад

Энэ халуун шоколадыг

Би ганцхан удаа л

Ховх сороод

Шууд залгина

Учир нь бурхан та надад

Яг ийм л амьдралыг

Ганцхан удаа

Туулахыг тушаасан

2008.08.01



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Ц.Баттуяа )

Ц.Баттуяа 		 Шүлэг: Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
Оруулсан Battuya on 2012-01-26 14:12:02 (34 уншсан)

Усан бороон дунд шүхэргүй зогсоод
Зүрхээн дэвттэл нормоор байна
Хайр хэмээх ханан дээр нь сийлсэн
Чиний нэрийг урсаж арилтал нормоор байна
Усанд урсахгүй бичээс юм бол
Сэтгэлээн хамтад нь урсгаад ч болов
Чамаас би хагацмаар байна

Ц.БАТТУЯА 2011-08-18

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Ц.Баттуяа )

Т.Бум-Эрдэнэ 		 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг)
Оруулсан admin on 2012-01-25 21:46:24 (116 уншсан)

“Хүний хувь тавилан гэж хачин юм даа. Ямар аз нь хаячихсан амьтан гэхээрээ ийм юм сонсох нь энэ вэ? Ингээд л нэг өдөр хараагүй болчих юм гэж үү? Би тэгээд яах юм болж байнаа. Яаж алхаж гишгэж, яаж урдах ардахаа мэдэрч . . . яаж . . . яаж . . . мэдэхгүй ээ мэдэхгүй. Хорвоо ингээд л хөмөрчих юм гэж үү? Анх төрөхдөө л хараагүй байсан бол тийм ч хэцүү биш байх. Гэтэл орчлон ертөнцийн сайхныг өөрийн дураар харж явсан хүн гэнэт хараагүй болно гэж бодохоор даанч нэг санаанд багтахгүй юм. Ямар гээчийн ад зэтгэр намайг баглаад авах нь энэ вэ. Хараагүй байснаас гаргүй, хөлгүй эсвэл бүр хамаргүй байсан нь дээр. Үгүй ээ үгүй, бүүр үхсэн нь дээр” хэмээн би гашуун бодолдоо дарагдаж, хөл доорх газар огт хамаагүй мэт энд тэнд гишгэлэн явлаа. 
 Өндөр нуруу, ханхар цээж, хүрэлгэр царайтай намайг хэн ч харсан ийм гачланд уначихаад яваа гэхээргүй. Гэхдээ амьдрал гэдэг нэг ааш нь хөдлөөд, нүүрээ буруулахаараа хэнийг ч ялгахгүй юм даа хөөрхий. Хараагүй болохоор чухам ямархуу байх бол гэж санахдаа хоёр нүдээ анин хэд алхаж үзэв. Орчлонгоос тэр дороо тасарчих нь тэр. Нүдээ дагаад чих маань ч сонсохгүй болчихов уу гэмээр санагдлаа. Таг харанхуй шөнөөс ч долоон дор юм гээч. Шөнө ч гэсэн нүд аажимдаа дасаад ирдэг. Тэгээд ч хэзээ нэгэн цагт үүр цайж, гэгээ орно гэсэн итгэл найдвар байдаг шүү дээ. Харин дахиж хэзээ ч юм харахгүй гэж бодоод нүдээ анихад амьдрал тэр чигтээ дуусчих шиг санагдана. Би нүдээ нээгээд цааш алхлаа. Эргэн тойрноо харна гэдэг нэг л хайр хүрэм. Харахын утга учир гэдэг ондоо ажээ.
“Тиймээ, нарны туяа, гэгээн өдрүүд, гудамжаар тоомжиргүйхэн алхах хүмүүс гээд ерөөсөө энэ бүгд миний хот, миний орчин, миний амьдрал. Ийм л байх ёстой. Харагдаж байгаа юмс бүхэн минийх гэдэгт хамаарч болдог ажээ. Гэтэл би энэ бүгдийгээ харахгүй болчих гээд байдаг” гэсэн урвагар бодолд дарагдан явснаа би гэнэтхэн сэхээ авч

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Т.Бум-Эрдэнэ )


Бусад 		 Өгүүллэг: М.Цэемаа : Учрал
Оруулсан admin on 2012-01-25 18:56:32 (131 уншсан)

Тэртээ баруун руу нүдний хараа хүрэх төдий  холд холбоо цэнхэр уулс усан зэрэглээнд өндөлзөж харагдах.Мэдээ орсон цагаасаа л орон хотод сууж,хуучин зах,хужаа зуун айлаар нутаглаж явсан тэрээр насны нар хэвийхийн үедээ “суудлаа солив” гэгчээр чөлөөндөө гарсан нөхрөө дагуулан хөдөөг зорьжээ.
     Арваннаймхан настай хоёр салаа уртаа хар гэзэгтэй,хонгор шаргал зүстэй тэрээр “армийн холбоо”-нд ажилд орж  “холбоочин болсон түүхтэй.Төрсөн аав ээж,нутаг ус гэгчийг дүрсэлж бодоод ч мэдэхгүй.Их зудны жилийн өвлийн шинэдээр төрсөн түүнийг “улаан цурав”-т нь “дэлдэн” Цагааны хүүхэд хүүхэн Балбармаа “ өргөж” аваад хотыг зорьжээ.
Нэг хэсэг хүрээ гангачуул баян хятадтай хөл хэрээтэй,хөнжил нийлээтэй,торго дурдамд умбаж,”өмд баатар”-уудыг аашлан загнаж өмнөө бөхөлзүүлж,савхаар будаа идэж,шанхаа сувдаар гоёж асан хорь гучаад оныхоны “нэртэй зартай” хүүхнүүдийн  нэлээдхэний явсан замаар хатирч орсон Балбармаа хүүхэн “тэжээвэр ганц”-аа юугаар ч дутаагаагүй,ажил ч сургаагүй өсгөсөн нь үнэнтэй.Мөнгөрмаа охин хоол хийх,хувцас угаах,тэр ч бүү хэл ус авах,түлээ мод хагалахыг “буянтай ээжийн”-хээ буянаар үзнэ үгүй өсч хүний зэрэгт хүрч яваа  “гангар шаазан” шиг эрхэмсэгхэн.Ээжийнх нь сайных юу байх вэ?Ээжтэй нь дэр нэгтгэж,гэр гэрлэсэн “хужаа” Цагаан,”өмд” Бороо нарын л хийсэн үйл.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


Бусад 		 Өгүүллэг: М.Цэемаа : Намар
Оруулсан admin on 2012-01-25 18:55:07 (90 уншсан)

      Цэлмэг хөх тэнгэрт татсан цагаан цагаан зурааснуудыг өлийн харж зогссоноо наран сөрөг хяламхийн харж цаг баримжаалаад хоёр нүднийхээ дуранг өврөөсөө гаргаж Жавхлант хайрханы наад биеэд шимтэнгүй дурандлаа.Цагаан нуурын эрэг хавиар ганц нэгхэн бяруу тугалаас өөр бараа туруу алга.Зунжингаа нуугилдан шулганалдсан хун галуу ангир аль аль нь эртээ халуун орноо зорин оджээ.Эргэн тойрон нам гүм.Нарны гэрэл ч цаанаа л нэг цаашилж байгаагаа хэлээд байх шиг.Тойрмын голоос хэдэн бараан адуу ус уугаад гарч яваа харагдана.Цаана  нь Рэгзэн гуайнхан гэрээ буулгасан нь нүүж байгаа бололтой.Хоёр гурваараа найгалдан хэлхэлдсэн  морьтой хүүхдүүд айл хэсэж байгаа шиг явцгаах,гүүгээ бэлчээрээс хураахаар давхиж яваа саахалтын охин,ялаархан оодогнох үхрүүдийн бараа ч алга.Нэлмийсэн цэлийсэн шар тал...Уйтгар төрөөд... зогсож байгаа газраасаа ч хөдөлмөөргүй.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


Сумъяа 	Доржпалам	 Өгүүллэг: Д.Сумъяа : ЦЭЛМҮҮН
Оруулсан Сумъяа on 2012-01-25 18:36:27 (136 уншсан)

Эмнэлгийн цанхигар өрөө цэвэрхэн ч, зэвэргэн ч, Эмийн үнэр эхэндээ бэрх содон байснаа одоо мэдэгдэхээ байжээ. Цэлмүүн хэвтэрт ормогцоо намайг хөдөөнөөс аг саггүй дуудуулсан юм. Нөхөр нь хоёр хүүхдээ харах үүрэгтэй хойно, өөр хэнийгээ ч гэхэв. Танил тал гэвэл харин олон бололтой. Нэгийн гурвын Цэлмүүний  сахиулыг нэхсэн нэхэл өдрийн арван гурвантаа  ирнэ. Тэгээд
-Тийм хүн иржээ гэхэд
-Өө, оруул оруул гэнэ. Би нөмрөг  аваачиж өгнө. Цэлмүүн хэн хүнийг их л төв царайлан угтаж  энэ тэрийг асуун байхдаа өвчнийхөө тухай л харин  ам ангайх дургүй.
Үеэл маань болох тэрээр хүүхэд байхынхаа л нэр шигээ содон охин байжээ. Мэдээ орохоос бид ихэр бяруу шиг  өссөн хоёр.  Өвөл намартаа би ээж аавтайгаа хөдөө хурга тугалаа эргүүлж, хавар болохлоор Цэлмүүн  хотоос ирнэ. Ээж ааваасаа хол, гэр орноо саначихна гээд эмээ ч дураар нь тавьдаг. Тэгээд ч юм юман дээр л би би... гэх нь хөдөөгийн бүрэгхэн бидэнд зовмоор ч, ясли цэцэрлэгээр явчихсан хотын хүүхэд нүүрэмгий, хэлэмгий гэдэг ойлголтоор дуугүй өнгөрөөнө.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Сумъяа Доржпалам )


Р.Чойном 		 Шүлэг: Р. Чойном : ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Оруулсан admin on 2012-01-25 18:32:15 (104 уншсан)

Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.

Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.

Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.

Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.

Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ ... Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Р.Чойном )

Сумъяа 	Доржпалам	 Шүлэг: Д.Сумъяа : ОХИН НАМАР БИД ГУРАВ
Оруулсан Сумъяа on 2012-01-25 18:28:02 (85 уншсан)

Дэлхий хэрсэн замын тасаг шиг
Дэлэм дээсээр охин тоглоно
Хув хувхийн газар алгадах нь
Хоног өдрийн хуудас эргүүлэх шиг ээ.

Уртын урт намрыг ажралгүй
Уйдахын завгүй охин тоглоно
Улаан навч имрэн намайг суухад
Унах навчны зайгаар охин өснө

Ирэх одохыг эрэгцүүлж суухад
Эргэх дээсний тоогоор охин өснө
Эрвээхэй алчуураа засаад босоход
Ихийг шүүсэн бодол минь өтөлнө.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Сумъяа Доржпалам )

 
Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 52 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх

Хайлт


Зургийн цомог


B3-014.JPG
Хэмжээс: 600x382 68k
Сэтгэгдэл: 7
Үзсэн: 2758

М. Болд 1966	80х65, зотон тос
Жамуха
Хэмжээс: 600x733 213k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 1603

Тэрэлж
trlj-014.JPG
Хэмжээс: 600x450 135k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 1038


Агуулга
Лхагва, 2012.01.25
· БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
· Р.Гэгээ : Эцсийн удаа
Мягмар, 2012.01.24
· Хүн бидэн хоёр
Даваа, 2012.01.23
· Ñàðíû äîîðõ ó÷ðàë Á.Íàðàíáààòàð
· Àìüäðàë Á.Íàðàíáààòàð
· Øàò Á.Íàðàíáààòàð
· Áèä àÿëàã÷èä Á.Íàðàíáààòàð
· Àé Ìîíãîë ìèíü Á.Íàðàíáààòàð
Бямба, 2012.01.21
· er hun
· мод
Баасан, 2012.01.20
· Алсаас.......
Пүрэв, 2012.01.19
· У.Пүрэвсүрэн : Эх орныхоо төлөө цохилъё
Лхагва, 2012.01.18
· CH.Dagmidmaa.Poem
· CH.Dagmidmaa.Poem
· CH.Dagmidmaa.Poem
· CH.Dagmidmaa.Poem
· CH.Dagmidmaa.Poem
Мягмар, 2012.01.17
· Б.Сүхбаатар
Ням, 2012.01.22
· М.Цэемаа : Цагаан Азарга
Даваа, 2012.01.16
· А.Мөнхбат: Шинэ нутаг
· ergelzee
Бямба, 2012.01.14
· Мэлхий гүнж
Баасан, 2012.01.13
· 0
· 0
· 0
· 0
· 0
· Д.Сумъяа : МОГОЙН ЧУУЛГАН
· Д.Сумъяа : ТОЛГОЙГҮЙЧҮҮДИЙН ХӨНДИЙ
Лхагва, 2012.01.25
· Д.Сумъяа : ЦЭЛМҮҮН
Баасан, 2012.01.13
· Д.Сумъяа : ХАДАМ ЭЭЖ
· Д.Сумъяа : ТЭРТЭЭ ХОЛЫН БҮГТХЭН ОД
· Д.Сумъяа : МОНГОЛ ХИЙМОРЬ
Лхагва, 2012.01.25
· Д.Сумъяа : ОХИН НАМАР БИД ГУРАВ
· Д.Сумъяа : БУЛГИЙН УСНАА МЭЛТРЭХ САРАН
· Д.Сумъяа : АМЬ
Баасан, 2012.01.13
· Д.Сумъяа : ҮЛГЭР ЗОХИОХ ДУРТАЙ БИ
· Д.Сумъяа : ШҮЛЭГ ШИГ БҮСГҮЙТЭЙ ТАНИЛЦЛАА ГЭЖ
· Д.Сумъяа : АЗ ЖАРГАЛЫН АЛТАН ТАМГА
· Д.Сумъяа : МОНГОЛ ГЭДГЭЭ БҮҮ МАРТ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2011 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn