Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ренчин Чойном


Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Жагсаал
Оруулсан Bataka on 2026-03-18 17:21:02 (3224 уншсан)

Цэргийг яах гэж жагсаадаг юм бэ? гэж
Багадаа би гайхдаг байлаа.
Цэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэж
Баруун гэрийн өвөө хэлж өгч билээ.

Өнөөдөр би, Дорнод хил дээр 
Өрөөстэй сум шиг цэргийн булш үзлээ.
Яг л дуулаад жагсаж яваа юм шиг 
Ярайсан булшнууд дээр цэцэг ногоо ургажээ.

Хээр талын онгон агаад бяцхан цэцгүүд
Хэд ургаж хэд унасныг бүү мэд!
Харин энэ цэргүүд, нэгэн удаа жагсаж очоод
Хамтдаа, нэгэн удаа унасан байна.

Бууны дайзанд жигдэлсэн сум шиг 
Булт олны төлөө энэ цэргүүд, сум болон жагсжээ.
Буудчихсан хонгионууд биш, энэ дор
Буудуулсан цэрэг эрс хэвтэж байна.

Түүхэнд тэд үхээгүй, хэзээ ч үхэхгүй
Түргэний бүрээ чагнаад жагсаатайгаа байж байна!
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Аав
Оруулсан Bataka on 2025-12-02 21:41:25 (4855 уншсан)


Нэрийг минь хайрласан хүн аав
Нэгэн биеийг минь заяасан хүн аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн миний аав
Цанид номын таринын үсгээр
Цаст Гимилайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, «Чойном» гэж.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : ААВДАА
Оруулсан Bataka on 2025-12-02 21:33:21 (4388 уншсан)

Аяа эрин цаг улиран улирсаар
Аав хүү хоёр холдон холдсоор
Аймшгийг нь мэдээгүй тэр өдрөөс хойш
Арав биш хорин жил өнгөрчээ

Эцэг минь та одоо намайг хараасай!
Элчилгүй хорвоогийн хатуухан хөрсөн дээр 
Энэрэлгүй орхисон өнчин үр чинь
Эрийн цээнд хүрээд өдий зэрэг боллоо

Намайг төрүүлсэн хонгор хайрт аав минь ээ!
Насан туршдаа тандаа би уучлал гуйсангүй
Нартад хүү чинь ийм юм бүтээсэн гэж
Насан туршаа үзүүлж би бас чадсангүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Сүүлчийн шүлэг
Оруулсан Bataka on 2025-11-25 13:21:49 (4707 уншсан)


Ахар богино насалсан их яруу найрагчийн 
Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо би. 
Аль ч газрын урчуулын бүтээгээ нь үгүй хөшөөг
Ард түмний зүрхэн–тольтноо цогцлууллаа.

Хүний ертөнцөөс, хүн нэг дутаж, 
Хүндэтгэлийн өргөөнд хөшөө нэг нэмж, 
Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн 
Ринчиний Чойномын цусгүй дайн ийнхүү дууслаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р. Чойном : Танай Монгол жижигхэн үү?
Оруулсан Bataka on 2025-11-21 13:25:00 (10298 уншсан)



Р. Чойном
Таван тивийн хаана ч нь очсон
Танай Монгол жижигхэн үү? гэж
Тавьтваргүй нэг нь асуувал
Та ингэж хариулаарай.
...
Жижигхээн миний эх орон жижигхэн
Жил сарын улирал 4 өртөөлдөг жижигхэн
Жалгын жаахан горхи нь далайд цутгадаг жижигхэн
Жаахан шаавай охидоос нь Мандухай төрдөг жижигхэн
Жангар гэсэр хөвгүүдээс нь Чингис тодордог жижигхэн
Дэлтэй жаалхан морьд нь дэлхийг тойрдог жижигхэн
Дээлтэй намхан өвгөд нь цээжний номтой жижигхэн
Дэвтэрлэж бичсэн судар нь тэмээнд ачихаар жижигхэн
Дээдэлж татдаг хуур нь дэлхийг уяраасан жижигхээн.
Жижиг гээд жийх юм бол
Томорч мэдэхээр жижигхэн
Жинтэй томоос ч хулчийхгүй
Толгойн мэдэлтэй жижигхэн
Живүүлж далайд хаясан ч
Монголоороо сэлүүрдэх жижигхэн
Жигүүр ургаад хөөрвөл
Морьтойгоо нисэхээр жижигхэн
Жижигхэндээ миний эх орон жижигхэн.
Цэнхэр тэнгэрээ дээдэлдэг
Цэцэн билэг нь хэвээрээ
Чингис богдоос өвлөсөн цээжний омог нь янзаараа
Жижиг жижиг гэж орчлонг нэгээр үзэвч
Чингист чичирч сөгдсөн
Орчлон өөрөө жижигхээн.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Ази тивд би төрсөн
Оруулсан Bataka on 2025-11-20 20:33:58 (4621 уншсан)




Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа сонихон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талыхаа тухай
Дуут өндөр сарьдагынхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна

Гүн зузаан хөвчийхөө тухай
Гүйдэлгүй жороо мөрөн голынхоо тухай
Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай
Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
Уурласан ч зэвсгээ үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай
Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдтэнүүдийнхээ тухай
Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай
Хүслийн дээж шингэсэн найргаараа би дуулнам
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Би эхнэр авахгүй
Оруулсан Bataka on 2025-11-20 20:22:35 (4764 уншсан)


Би эхнэр авахгүй шүү авахгүй
Битгий намайг ятгаарай ээжий минь, нөхөд минь, охид минь
Би эхнэр авахгүй
Биеэ хайрлаж амиа бодсондоо биш
Ичсэндээ би ингэж тунхаглаж байна.

Эмэгтэй хүнд дургүйдээ биш дуртайдаа
Энхрий тэдэнд хайргүйдээ биш хайртайдаа
Энэ дэлхий дээр хөхнийхөө сүүгээр тэжээсэн ачтаныг
Эрх чөлөөтэй хүн шиг явагдаа гэсэндээ

Эхнэр авахгүй гэж 
Энэ ширээн дээрээ
Эх нутаг дээрээ 
Энгүй их дэлхий ертөнц даяар би андгайлж байна.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Эхнэр
Оруулсан admin on 2025-11-20 20:16:30 (14432 уншсан)



Сар шинийн өглөө айлын бүсгүй
Шар дурдан бүсээ алдалж байгаад ороов
Шанх тавьсан үсээ илбэж байгаад тольдов
Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв

Дөрвөн босоо нугалаастай хүрэн торгон дээлийн
Дөлөлзөхөөр нь үзэгдэх аржгар хурган дотор
Хажуу талдаа товчтой шөвгөрдүүхэн хром
Хазгайдуухан тавьсан хар минжин малгай


( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Намтар
Оруулсан Bataka on 2025-11-20 20:13:15 (4789 уншсан)



Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бүхэнтэй
Аймшиггүй тулалдаж ирсэн 
Ард Чойномын түүх юм.

Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж төрүүлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчнээ үзэлцсэн
Ринчиний Чойномын түүх юм.

Хонгор багын диваажинд
Хотлын хүүхэд шиг байснаа
Хорвоогийн <<үнэн>> хэмээх
Хориотой модны жимсийг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Хүн
Оруулсан Bataka on 2025-11-20 20:08:06 (5657 уншсан)

Гуравдугаар бүлэг

Эртнээс  миний хүслийг татдаг
Эх нутгийн минь өвлийн сар!
Эрүүл биеэр халууцан тоглож
Эгшиг дуугаа дуулдаг цаг минь!
Нойтон юм шиг мөсний мандлаар
Норвег тэшүүр хурдлах цагт
Чих шуугьж, нүүр улайж,
Чилээ гарч, сэтгэл хөөрдөг сөн...
Хөх тэнгэр, цагаан тал,
Хөндий жалга, уул толгод 
Тураг шувууны чимээгүй нисэлт
Туул голын хөдөлгөөнгүй мөс,
Өтгөн мананг нэвтэлж ядах,
Өглөө эртийн улаан наран,
Хөмсөг, санчиг нь цантан алхах
Хөгжилт залуусын цовоо нүүрийг,
Ганган ихэмсэг нийслэл хотын
Гадаад үзэмж, дотоод жавхааг
Зураглан бичих хүслэн төрж
Зориглон суусан хоногууд олон сон...
Аль олон тэртээ хоногуудад
Алт шиг цагаа үрээгүй сэн бол
Амьдын жаргалыг ч эдлэх байлаа
Алдрын титмийг ч өмсөх байлаа...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Миний майгахан Думаа
Оруулсан Bataka on 2025-11-20 15:16:59 (4716 уншсан)



Хүний жаалхан үр 
Миний майгахан Думаа
Цастай талын савслаганд 
Цангинаж үлдсэн инээд минь

Хөвгүүн бага л насны 
Хөнгөн баяр гуниг минь
Хөдөөгийн хөх салхинд 
Хөдсөнд боолттой өссөн

Дугарын охин Думаа минь
Дурлал гэдэг үгийг 
Дуулсан, дуулгасан хоёр
Дун цагаан сэтгэл минь

Энэ л насны минь хавраар ургасан 
Эх л нутгийн яргуйхан минь
Амраг хайрыг минь шагнасан 
Амьд одон минь

Монгол гэрт заяасан 
Цэгцгүй шүлэг минь
Морин дэл дээр асаасан 
Цөгцгүй зул минь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Гунигийн дуу
Оруулсан Bataka on 2025-11-19 22:13:22 (4869 уншсан)


Цэцэнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад 
Тэрүүнээс илүү зовлон алга даа
Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд
Яарахаа мэдсийм бол
Яах гэж би эрт төрөө вэ?

Ундааны дээж архий нь болвол хө
Ууна гэж юунд нь амсав даа хө
Учир ерөөлгүй чамдаа болвол хө
Сууна гэж юунд нь амлав даа хө

Нуур болгон үлдээхгүйгээс хойш
Нулимсаа юунд нь гаргав даа хө
Нуруу биеэр чинь тэвэрэхгүйгээс хойш
Нууцхан чиг юунд нь дасав даа хө
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Ээждээ бичсэн захидал
Оруулсан Bataka on 2025-11-19 22:07:49 (7332 уншсан)

Алд биений минь тал нь болсон
Амьд насны минь гал нь болсон
Азай буурал ижий тандаа
Амар мэндийн захидал барья...

Уужим холын морины дөрөөг
Уургийн цагаан сүүгээрээ мялааж
Уртын замын өлзий хутаг ерөөж
Уйланхан үддэг ээжий минь сайн уу?...

Харийн замын минь тоосыг
Халуун нулимсаараа угаан байж
Хар нялхын минь үнэрийг үнэрлэн байж
Хайрланхан угтдаг ээжий минь сайн уу?...

Учрах хагацах алив явдалд минь
Урам зориг... найдвар минь болсон
Учирт битүү... саад тотгорт минь
Урд хойноос минь түшдэг болсон...
Уяхан замбуу тивд
Уйлах дуу... дуулах хоолой
Уушигны минь гурван судас
Ухааны минь таван түлхүүр...
Унд хоолны минь... ааг нь болсон
Унах сэхэхийн минь... зааг нь
Нэрлэх нэрийн минь... сүр нь
Гэрлэх гэрийн минь... сүлд нь
Ялах дийлэхийн минь... тэнгэр
Ядрах цагийн минь... тэнхэрэл
Орчлонд ганцхан олдох
Онгон буурал ээжий минь...
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Гучин наймтай аав
Оруулсан Bataka on 2025-11-19 21:05:52 (4452 уншсан)


Гучин наймтай аавын минь
Амьд сэрүүн зүрх шиг 
Гуниг баяраа дэргэд нь 
Амсаж өссөн голомт минь

Тунарч хөхрөх утааны
Үнэр нь нэг л өөр
Тулган доогуур шилээсэн
Үнс нь хүртэл ондоо

Ам бүлдээ хомсхон
Хоол нь нэг л амттайхан
Ахдаа шоглуулж уйлсан
Нулимс хүртэл аятайхан

Бурхан бага насны минь
Буурал ганцхан диваажин 
Буургар талын дундах
Бууц минь тэр байна

Жаахан тэр бууцан дээр 
Жаргалаа орхиж, зовлонгоо үүрээд
Илчилгүй холын замд би
Эр бие ганцаар гарч билээ...

Яруу найрагч Р.Чойном  
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Цэрмаа
Оруулсан Bataka on 2025-11-19 20:52:23 (4331 уншсан)

Хөөрхий дөө, миний Цэрмаа
Хөхрөөд байгаа их хотын
Альхан байшингийн, ямархан өрөөнд
Амьдран суугаа бол доо, миний Цэрмаа

Торонд орсон шувуухай шиг 
Шоронд орсон найзынхаа тухай 
Дуулаа болов уу, миний Цэрмаа
Дуулаад уйлаа ч болов уу даа, миний Цэрмаа

Амьдралын даваа өндөр юм даа, Цэрмаа минь
Арван түмэн нугачаатай юм даа, Цэрмаа минь
Адал их хорвоогийн хүсэл хяслын талбарт
Арай ч эрт уулзаж дээ, чи бидэн хоёр...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Тал нутгийн зүүд
Оруулсан Bataka on 2025-11-17 12:00:38 (4602 уншсан)


Таван ханатын дотор 
Таг чимээгүй нойрсовч
Ташаалдаж нөмөрсөн дээлэн дор
Бяцхан зүрх догдолно.

Балга хүрэхгүй тос нь 
Барагдахгүй яасан зул вэ?
Бадамлаж байгаа голондоо 
Дарагдах нь яасан зул вэ?

Дэрвэгэр хоёр далавчаараа 
Дэвчихгүй яасан эрвээхэй вэ?
Дэмий давхихын оронд 
Шатчихгүй яасан эрвээхэй вэ? ... гэж 

Хоёр өөр гудсан дээр 
Хоёр сэтгэл дэрвэлзээд 
Зулын гэрэл хурц ч юм шиг...
Зуны шөнө урт ч юм шиг...

Нугас, загас шиг насанд минь 
Ижилдэж явсан зүүд
Нууц холын жаргалыг 
Амлаж хайрласан зүүд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ 1
Оруулсан admin on 2025-11-17 11:43:46 (19397 уншсан)


Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн
Туйлын д ү гнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сүүлд нь дуугар.

Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий.
Хүй е ртөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!

Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ 3
Оруулсан admin on 2025-11-17 11:34:36 (15106 уншсан)


Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгүй.
Бузрын нүх уруу өөрийгөө өөрөө түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй!

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Найраглал: Р.Чойном - Миний Монгол (Найраглал)
Оруулсан Bataka on 2025-11-15 13:06:51 (6365 уншсан)




Олон өнгийн ялгаатай
Олон хилийн залгаатай
Орчин үеийн бөмбөрцөгийн
Улс төрийн зураг дээрх
Овор даруухан зүстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дүрийг
Газарзүйн багш нар
Модон саваагаар тойруулан зааж
“ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг.
Австралид ч гэсэн, Америкт ч гэсэн
Африкт ч гэсэн, Европт гэсэн
Азийн Монголтой ингэж танилцдаг.
Харин :

Дулмигхан тэр үгийг нь сонссон төдийгөөр
Дунд сургуулийн хүүхэд ч ханаа гэж үү.
“ Тивүүдийн газарзүйн сурах “ – д бичсэн өгүүлбэрээр
Тэр багш нар нь ч хангагдаа гэж үү.

Морин туурайгаар эх түүхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж өгье.
Уужим энэ орны үүдийг нээж
Унаган шүлэгчийн нь хувиар хууч хөөрье !


( Дэлгэрэнгүй... | 1 | Найраглал | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Миний шүтээн
Оруулсан admin on 2025-11-15 11:08:25 (65681 уншсан)


Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг

( Дэлгэрэнгүй... | 63 | Шүлэг | Чойном Ренчин | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 189 зочин, 1 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-27.jpg
600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5237

Хүрэлтогоот
khureltogoot-33.jpg
600x450 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4469

зотон тос 61х72 см
Урана
600x509 50k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5150


Агуулга
Friday, 2025.11.07
· Р.Чойном : МОНГОЛ БYСГYЙ
· Р.Чойном : Үгүй
· Р.Чойном : Маргааш
· Р.Чойном : Амрагтаа бичих захидал
Tuesday, 2025.11.04
· Р.Чойном : Амьдрал
Wednesday, 2025.10.01
· Р.Чойном: Салхинд шивнэсэн үгс
· Р.Чойном : МИНИЙ НЭР
Friday, 2025.11.21
· Р. Чойном : Танай Монгол жижигхэн үү?
Wednesday, 2025.09.17
· Р.Чойном : Зарим заримдагуудад зориулсан шүлэг
Thursday, 2025.09.18
· Р.Чойном : Охиндоо бичсэн захидал
Wednesday, 2025.09.17
· Р.Чойном : Охиндоо илгээх захидал
· Р.Чойном : Диваажин
Tuesday, 2025.11.11
· Р.Чойном : Хүн /найраглал/
Wednesday, 2012.01.25
· Р. Чойном : ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Friday, 2010.10.08
· Р.Чойном : Монгол
Tuesday, 2025.11.04
· Р.Чойном: Эрх чөлөө
Tuesday, 2010.05.11
· Чойном: Миний шүтээн
Wednesday, 2025.09.17
· Р.Чойном : Жаргал зовлон
Friday, 2008.12.19
· Р.Чойном
Friday, 2025.11.07
· Р.Чойном : Найз нартаа бичсэн захидал
Thursday, 2008.10.23
· Р. Чойном : Чи явчлаа
Sunday, 2008.09.14
· Р.Чойном : Өвгөн боллоо би
· Р.Чойном : Өвгөн хүний үг
· Р.Чойном : Өнгөрсөн шөнө зүүдэнд юу ороо вэ?
· Р.Чойном : Өвлийн хувцас
· Р.Чойном : Өөртөө дутууг өрөөлөөс би гуйнам
· Р.Чойном : Үг
· Р.Чойном : Үүрээр бичсэн шүлэг
· Р.Чойном : Yсээ хяргуулахад бодсон шүлэг
· Р.Чойном : Яруу найрагчийн зүрх
· Р.Чойном : Яруу найраг
· Р.Чойном : Ээждээ айлгаж хэлсэн үгс
Thursday, 2025.11.20
· Р.Чойном : Эхнэр
Sunday, 2008.09.14
· Р.Чойном : Эвлэрэл
· Р.Чойном : Шөнийн салхи
· Р.Чойном : Шүлгийн тухай шүлэг
· Р.Чойном : Шүлэгч танаа
· Р.Чойном : Эрдэнэчимгээд зориулна
· Р.Чойном : Эпилог
· Р.Чойном : Шувтарсан цагаан бумба

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn