Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Явуухулан


Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Оруулсан admin on 2024-03-04 14:30:40 (722 уншсан)

Үнэндээ сурвалжлагч ажилчин хоёр дотно байдаг нь
Үзтэл тодорхой байхыг хэн эс андах вэ?
Социалист уралдааны явцад шинээр юу гарав гээд л
Сонин сурвалжлагч үйлдвэр рүү хүрээд ирлээ
Орох зөвшөөрөл авч мэнд мэдчихээд сурвалжлагч
-Оройлж ямар ажилчин уралдаанд шалгарч байгааг
Онцолж юун дээр шинэ санаачлага гарч байгааг
Орхилгүй ярина уу?гэж үйлдвэрийн даргаас хүслээ
Олон ажилчдаа арван хуруу шигээ сайн мэддэг
Оргилоод гарсан шинэ санаачлагыг дэмжиж байдаг
Олон ч жил үйлдвэрийг удирдсан хижээл хар хүн
Улирал сарынхаа дүнг дэлгээд ингэж хариуллаа
-Өнгөрсөн сард үйлдвэрийн төлөвлөгөө 200% биелсэн
Өрнөж гарсан шинэ санаачлага маань нийтэд дэлгэрсэн
Уралдааныхаа тугийг хэнд ч бид алдахгүй гэлээ
Уралдаж одоо стахановч туршлагааар ажиллаж байна гэлээ
Уудам сайхан монгол орны минь хязгаар бүрд
Улсын аж ахуй уурхай үйлдвэрүүд байгуулагдаж
байна.
Улиг болсон ажлын хуучин нормыг шинэ хүмүүс эвдэж
Улс орныхоо төлөө хүчээ нэгтгэн хөдөлмөрлөж байна
Сурвалжлагч хүний ажил явах бичих л болсон хойно
Сурвалжлагч маань Чоногол Бүрэнцогт руу очлоо
Уурхайчдын өрөм газрын гүнд зэрэг уралдаж
Өнгөт металл хар алтыг вагаон вагоноор гарагж байна
-Уурхайд ороход биднийг уурхайчны дэн минь
гийгүүлдэг юм
Уралдаж ажиллахад биднийг намын уриа зоригжуулдаг
юм гэж
Эвлэлийн бригадын дарга залуухан эр бахдан ярилаа
Эндээс яваад сурвалжлагч улсын аж ахуй руу очлоо
Уудам саруул талд өнгөрсөн жил байгуулсан
Улсын аж ахуйн дараг түүнийг хүлээж аваад
-За Сурвалжлагч чухам ямар ажилтай танилцах вэ?
Залуучуудын бригад уу?бүх аж ахуйгаар нь уу?
Аж ахуй маань ч өдрөөс өдөрт л өргөжиж байна
Ардын засагч хайр ивээлээ харамгүй өгч байна
Мал өсгөх ажилдаа бид Зөвлөлтийн туршлагыг хэрэглэсэн
Манай аж ахуй шинэ үүлдэрийн малтай болно
Тэгэхээр та бас л үүгээр зочилж ирээрэй гэж
Талын монгол хүний зочломтгой зангаар үдлээ
Буцах замдаа сурвалжлагч ардын нэгдлээр орлоо
Буурал өвгөн нэгдэлийн дараг ингэж хэллээ
-Өнгөрсөн үеийн зовлонд үс минь буурал суусан ч
Өнөөгийн засгийн халамжинд амьдрал маань залуужиж байна
Өвгөдийн үеэс нутагшсан бидний эх оронд
Өнөр сайхан социализмын нарлаг үүр цайж байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:51:27 (1561 уншсан)

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?
Оруулсан admin on 2015-08-25 02:15:06 (102898 уншсан)

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би,
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд
Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 296/64 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Туулын шугуй
Оруулсан admin on 2012-06-28 00:41:45 (19704 уншсан)

Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юмсан
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Дурлалын вальс
Оруулсан admin on 2012-03-30 15:31:30 (5058 уншсан)

Булбарай цагаан гарын чинь атгаж

Борхон хөөрхөн царайг чинь ширтэж

Усгал хоёр нүдний чинь ирмэлт

Усан тэлмэн жороо үзэгдэнэ.

Гал шиа дүрэлзсэн дулалаас би

Ганцаараа эзэмших хүсэл буцална.

Өөр хүнд амтыг нь өгчих юм шиг

Уруулыг чинь илэх салхинд атаархана.

Сормослог нүдэнд чинь мөнх олзлогдож

Согоо биеийн чинь өмнө сөхөрнө.

Бахдаж баршгүй ноолиа чамайг

Байгаль-эх заяасанд биширнэ.

Хээрийн салхи шиг эмнэг биеэ

Өөрийн минь өвөрт өгвөл баярлана.

Сарны доорх уудам хорвоод

Саатан амьдрах хүсэл дүрэлзэнэ.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Мөнгөн хазаарын чимээ
Оруулсан admin on 2009-02-03 08:48:50 (27241 уншсан)


Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 29/6 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Хүсэл
Оруулсан admin on 2008-04-30 02:37:38 (7221 уншсан)


Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Олдошгүй сайхан амрагаан мөнгөн хун болгоод
Оюу цэнхэр мандалдаа умбуулж шумбуулж хөвүүлэхсэн
Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Чин сэтгэлийн амрагаа би тэргэл саран болгоод
Цэнхэр номин уудамдаа цэнгүүлж жаргуулж баярлуулахсан
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа
Онгон зүрхний амрагаа би ган тулга болгоод
Оломгүй дурлалын гал ноцоож дөлөнд нь дулаацахсан
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Дууль: Б.Явуухулан : Тэхийн зогсоол
Оруулсан admin on 2008-03-21 00:43:18 (51744 уншсан)

(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууль | Оноо: 95/22 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Чиний дурлал
Оруулсан admin on 2007-04-10 03:35:24 (8653 уншсан)

Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.

Сарны гэрэлд лянхуа навчсаа хумьдаг шиг
Сайхан чиний хайрын илч чинь буураад байх юм.

Өвсөнд буусан үүрийн шүүдэр хийсдэг шиг
Арилах болов уу,

Усанд унасан борооны дусал хатдаггүй шиг
Амьдрах болов уу?

Чиний дурлал.

1958 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан :Туулын урсгал шөнөдөө сайхан
Оруулсан admin on 2006-04-24 15:50:31 (13442 уншсан)

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 35/7 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан :Тал нутгийн эзэн бүсгүй
Оруулсан admin on 2006-04-24 15:49:06 (10584 уншсан)

Гурваар дарсан хархан гэзгээ
Газар шүргэм арагш нь хаяад
Алгаар эргэлдсэн хөөрхөн нүдээ
Хацар цоргим нааш нь ширтээд

Танаар бадарсан цагаахан шүдээ
Бахдал төртөл яралзуулан инээж
Галаар төөнөсөн халуухан гараа
Баясал сэргэтэл харамгүй атгуулж

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Бадамлянхуан цэцэг
Оруулсан admin on 2006-04-24 15:18:41 (6572 уншсан)

Бадамлянхуа гоолиг цэцэг
Бахдам сайхан ургадаг гэнэм
Аглаг хээр нутагт минь ургадаггүй ч
Ардын дуунд магтан дуулнам

Амрагийг хайрлах хайрын сэтгэл
Аяндаа тэгж сэтгэлд үүснэ.
Халуун янагт дурлаагүй ч гэсэн
Залуу хүний сэтгэл гэгэлзэнэ.
1957 он


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Анивчин гялалзах одод
Оруулсан admin on 2006-04-24 15:14:17 (8749 уншсан)

Мэлтэс мэлтэс гэрэлтээд
Саран гарах сайхан
Мэлмэс мэлмэс туяараад
Чиний минь ирэх дулаахан

Жирс жирс гялалзан
Оддын анивчих сонихон
Жирвэс жирвэс шидлэн
Сормосны чинь хөдлөх гоёхон

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь ...
Оруулсан admin on 2005-08-25 18:48:11 (45301 уншсан)

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 161/34 | Явуухулан Б )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан : Алаг дэлхийд төрсөн...
Оруулсан admin on 2005-04-09 19:19:19 (10220 уншсан)

Алаг дэлхийд төрсөн минь учиртай:
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 25/5 | Явуухулан Б )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 169 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-226.JPG
Хэмжээс: 600x800 182k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4969

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-182.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3903

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-269.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4036


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn