|
|
Мэдээ: Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ
Оруулсан admin on 2023-03-17 04:30:15 (9802 уншсан)
Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг
Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн
Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 5/1 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Оруулсан admin on 2019-03-12 09:06:12 (5158 уншсан)
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд аман хүзүүдсэн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидлыг хүргэж байна.
Сайн байна уу?
Манай гэрийн хойморт, бурхны дэргэд над руу хараад инээмсэглэн байдаг зурагны эзэн, аавын ээж, миний эмээ таньдаа захидал бичиж сууна. Аав ажилдаа явсан. Харин ээж хоёр дүүг аваад хотын утаанаас холдоно гээд хөдөө явчихсаан. Дүү цэцэрлэгт, ах хичээлдээ, харин би ханиад хүрээд эмчийн магадалгаатай гэртээ өнжиж байна.
Та намайг тэнгэрээс харж байна уу? Харагдахгүй ч байж магадгүй. Хотын дээгүүр битүү утаатай болохоор тэнгэр надад харагдахгүй байна. Утаа арилгах гэж байсан мөнгийг Их хурлын дарга, сайдууд хуваагаад идчихсэн гэсэн. Зурагтаар тэгж ярьсан. За тэр ч яахав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Дотоод ертөнцийн урсгал
Оруулсан admin on 2019-03-04 15:56:53 (4821 уншсан)
Яруу найрагч Ванхүүгийн Батбаяр агсаны "Дотоод ертөнцийн урсгал" өгүүллэг, шүлгийн ном шинээр мэндэлжээ. Энэхүү шилмэл уран бүтээлийн түүвэрт багтсан өгүүллэгийн талаарх нийтлэлч Б.Номинчимэдийн шинэхэн бичвэрийг хүргэж байна.
Анзаарах аваас амьдралын агшин бүр яруу сайхан, хошин, басчхүү бясалгагч араншинтай. Тэгээд тэр анзаарга бүхнээ чухам үгийн шидийг эзэмшиж чадсан хүн л тод урлах билээ.
“Мотоцикльтой хүний араар бол харин пагвайтал буучихна.” Уулын жаахан зөрүүд зантай хөдөөх цөлх өвгөн өтлөөд морь унаж чадахыг байж. Харин мотоцильтой хүний араар бол сундалдаад яваад байж чадна. Түүнийг “пагвайтал буучихна” гэхээр бүр нэг нүдэнд харагдаад, өнөөх өвгөний дүр төрх, дотоод ертөнц нь хүртэл амилаад ирж байгаа юм.
Дорнын талын их Данзангийн Нямсүрэн найрагч лугаа адил Ванхүүгийн Батбаяр хэмээх нэгэн найрагч нэгэн цагт баруун Алтайн өвөр говьдоо “Гэсэр сүмэн уул дотноор завилан, Гэрлийн давалгааг алган дээр өгөх” Их Богд уулаа түшин, “Хээр их талынхаа анир гүм дунд, Зуур нэгэн дураар...” тухлаад,
“Гүвээн дундах шанданд намрын бороо жирвэлзээд
Гөрөөс түүнийг шимэнгээ уран биеэ үзэхүй” мөн адил гайхан харж,
“Хэнзэлсэн гоньд шиг хөлөө товшин сэрвэлзэж
Хэрмэл борлог үүлний нүүдэл дунд ...” дэгдэн одохуй араас нь аньсага чийгтүүлсэн шиг ажин түжин сууж билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Бусад: Huree.MN: Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу?
Оруулсан admin on 2018-07-27 15:07:05 (4042 уншсан)
Өдрийн мэнд, Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу?
Huree.mn -д Улаанбаатар хот болон орон нутгийн бүх амралт, сувилалын газруудын мэдээлэл үнэгүй байршиж байдаг тул Та өөрийн сэтгэлд нийцсэн амралтын газраа хамгийн хурдан олох болно.
Huree.mn| Амралт сувилалын газрууд
Улаанбаатар хотод байрлах бүх ресторануудын хүлээн авалтын үнэ, зураг, байршил гээд танд хэрэгтэй бүх мэдээллүүдийг Huree.mn-ээс харах боломжтой.
Huree.mn| Ресторан үйлчилгээний газрууд
Авто машины бүх төрлийн үйлчилгээний газруудын мэдээлэл нэг дор
www.araa.mn
(
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Оруулсан admin on 2016-03-29 16:23:42 (6322 уншсан)
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв баавайд маань уншигч түмний маань тус дэм одоо л хэрэгтэй байна. Нүүрномын ертөнцөд цонхоо нээгээд өдөр бүр залуус бидэндээ ухаан, урынхаа шаглааг өглөөний нартай уралдан хүргэдэг түүнтэй нүүрномын найз больё гэвэл Пүрэв Санж нэрээр хүсэлт илгээгээрэй. Манай цахим залуус хүчтэй шүү дээ. Дунд маань ухаанаа уудлан суугаа утга зохиолын нэгэн суутнаа өргөөд л босгоно доо. Та нар минь ядаж л зурган дээр байгаа утсаар холбогдоод саяхан хэвлэлтээс гарсан шинэ номнуудыг нь худалдан аваарай.
Дансны дугаар:
ХААН банкны данс 503 4402 911. Санжийн ПҮРЭВ.
ТӨРИЙН БАНК 103 200 150 992 Санжийн ПҮРЭВ
Хэрвээ СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС киноны гол дүрийн жүжигчин Батцэцэг эгчид тусламж хэрэгтэй байсан бол ард түмэн хуйгаараа босно доо. Гэтэл энд зохиолч нь даруухаан шинэ өглөөний сайхныг тэмдэглэж суух хэрнээ цаана нь үхэлтэй нүүр тулж сууна. Туслаарай монголчууд аа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Бусад: Д.Сосор : Миний муу эжий
Оруулсан admin on 2016-03-20 17:20:54 (7013 уншсан)
Миний дөчөөд жилийн хөдөлмөр. Олон жил хэвлүүлэх гэж зүтгэсэн. Энэхүү номоо уншигч таны гар дээр тавьж байгаадаа урамтай байна. Энэ номд “Итгэл”, “Давхар хаалга”, “Миний муу эжий”, Чийжаа” зэрэг туужууд, социализмын үед бичиж байсан өгүүллэгүүд бас шог хошин зохиолууд орсон байгаа. Социализмын үед бичиж байсан зохиолууд маань огт шинээрээ байгаа нь энэ ном цагийн аясыг даах нээ. Уран зохиолыг уншигч та, цаг хугацаа хоёр шүүдэг болохоос улс төр, Төр засаг, зохиолчдын хороо, алдар цол шүүхгүй. Александр Дюма, Лев Толстой, Жек Лондон нар ардын уран зохиолч, гавьяат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар байгаагүй гэдгийг санатугай.
Миний муу эжий
(номноос)
...........Эцэгтэй минь нийлээд овоо хэдэн жилийг элээсэн юм билээ. Үр хүүхэд тогтодгүй хэцүүхэн айл аа. Есөн хүү төрүүлснээс гурав нь амьд сэрүүн, бусад нь өсөх насандаа л ээжийн минь голыг харлуулсан байдаг юм. Үр хүүхэд тогтохгүй болохоор “Юм мэддэг” хүнд үзүүлэхэд, гурван чулуу тарнидаж өгөөд:
-Одоо гарах хүүхдээ айлд өргүүлчих. Энэ гурван чулууг хадгалж яв! Хаяж, үрэгдүүлж болохгүй гэжээ. Гэдсэнд байсан хүүхэд нь нөгөөх баян айлд эргүүлээд өргүүлсэн миний дээд ах. Үрээ харамлах сэтгэл нь хэчнээн чанааж байсан ч юм мэддэг хүний үгийг яахан зөрчих билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Бусад: Д.Сосор : Бүргэд хаалга
Оруулсан admin on 2016-03-20 17:16:15 (6085 уншсан)
Авлигал, хээл хахуул, хүний наймаа, гадаадын хөрөнгө оруулалтын тухай роман. Дунд гарын авлигачид жирийн бидний амьдралд яаж нөлөөлдөг, авлига авах арга барилууд, энэ үзэгдлээс болж Хятадад худалдагдсан нэгэн ядарсан Монгол бүсгүй, хөдөөгийн малчин залуу хоёрын тухай гарна. Тэдний амьдрал, хувь заяагаар авлигачид яаж тоглосныг уншиж үзээрэй.
Бүргэд хаалга
(Романаас)
............ Тэр залуу хоёр зуун ширхэг хаалга оруулж иржээ. Нэгд нэггүй тоолоод үзэхэд яг л хоёр зуу. Гаалийн мэдүүлэгтээ мөн л хоёр зуу. Өө эрээд олохгүй энэ барааг Жаргалаас өөр хүн бол шууд л оруулчихна. Тэр их гярхай хүн болохоор хайрцгийг нь бага зэрэг зузаан байхыг анзаарч:
- Энэ хайрцгийг задал даа гэхэд залуу сандарч, тэвдэлгүй шууд л нэг талынх нь булаг хутгаар хайр найргүй яран үзүүлэв. Нэг хаалга болох нь харваас илт.
- Бүр цааш нь. Дуустал! гэж Жаргалыг хэлэхэд залуу хурдан хөдөлгөөнөөр доод талыг нь гүйцээн задлав.
Үнэхээр нэг хаалга. Гэвч Жаргал юмыг дуустал үзэж байн санаа нь амардаг хүн болохоор дээд талыг нь задлуулж үзвэл мөн л нэг хаалга. Түүний санаа амралгүй:
- Наад хаалгаа харцаганаас нь бүр гарга гэлээ.
Үүн дээр л залуугийн царай хувьс хийж:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Бусад |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: “СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Оруулсан admin on 2012-09-07 16:20:59 (4316 уншсан)
Нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер, уран бүтээлч, удирдах ажилтнуудын анхааралд
“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ-ын дахь Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 5 дах жилдээ зарлаж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилго:
- Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих
Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг:
- Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно.
Хөтөлбөрийн үр дүн:
- Хөтөлбөрийн хугацаанд манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн хэрэгжүүлэлт зэрэг 10 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн багш нарын сургалтанд хамрагдах
- Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах
- Өөрийн шинэлэг санаачлага бүхий төслийг хэрэгжүүлэх зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг авах
- МУЗ-өөс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд уригдан оролцох
- Соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах, танилцах зэрэг боломжийг эдлэх болно.
Үндсэн шаардлага:
Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 25-35 насны залуу менежер, удирдах ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой.
Сонгон шалгаруулах шалгуур:
- Салбартаа мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан туршлага
- Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар
- Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх
- Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар
- Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл
- Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина.
Өргөдлийн маягт болон хугацаа
- Өргөдлийн маягтыг энд дарж татаж авна уу. [DOC]
- Өргөдлийг холбогдох материалын хамт 2012 оны 9-р сарын 12-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.
- Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.
Хаяг: МонголынУрлагийнЗөвлөл
ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот
/Уртцагаанызүүнурдталд/
Жуулчныгудамж, Чингэлтэйдүүрэг
Утас: 319017
Факс: 319015
И-мэйл:culture@artscouncil.mn
Вэб хуудас:www.artscouncil.mn
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: “Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг
Оруулсан admin on 2011-08-10 01:18:00 (4622 уншсан)
“Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг
Зохион байгуулагч: “МҮОНТ” телевиз, “Шинэ үнэр” ТББ, “Болор луу” продакшн
Зорилго: 90-ээд оныхноос хойш хүч түрэн гарч ирж буй сэтгэлгээний шинэ үе буюу “шинэ мянганыхан”-ны уран бүтээлийг шинэлэг, сонирхолтой уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгох, олонд таниулахаас гадна уран зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх. Мөн нэг үеийн залуу шүлэгчдийн хооронд уран бүтээлийн санал бодлоо солилцох харилцааг бий болгох, харилцан бие биенээсээ суралцах, хэлэлцэх, мэтгэлцэх зэрэг уран зохиолын хөгжилд тустай төлөвшлийг бий болгоход уралдаант нэвтрүүлгийн зорилго чиглэнэ.
Уралдааны журам: Сэтгэлгээ, бичлэг, уншлага гэсэн үзүүлэлтээр дүгнэнэ.
Шагналын сан: Нийт шагналын сан 2 сая төгрөг.
Нэгдүгээр байр: 500 хувь ном хэвлүүлэх эрх
Хоёрдугаар байр: 300 хувь ном хэвлүүлэх эрх
Гуравдугаар байр: 300 хувь ном хэвлүүлэх эрх
Бүртгэл: 15-30 насны залуу яруу найрагчдыг 8-р сарын 1-15 хүртэл.
Холбогдох утас: 88817013, 91112920, ulzii_ulemj@yahoo.com
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Эрхий мэргэн харваач хүүг Дэлхийн аваргад өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлцгээе!
Оруулсан admin on 2011-08-05 23:31:53 (5687 уншсан)
Монгол улсад байт харвааны спорт үүсч хөгжөөд 50 гаруй жил болж байгаа бөгөөд байт харвааны спорт нь түүх, соёл, уламжлалын хувьд ч, оюун санаа, удамшлын хувьд ч манай оронд хөгжүүлбэл зохих, монгол хүний бие махбодь хийгээд сэтгэл зүйд тохирсон спорт хэмээн эрдэмтэн судлаачид, спорт сонирхогчид дүгнэдэг бөгөөд манай үе үеийн шилдэг тамирчдын ололт амжилт үүнийг бэлхнээ харуулж байгаа билээ.
Энэ удаа 8 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Польшийн Легника хотод болох Өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 2 насны ангиллаар оролцох гэж байна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: - Тархи цэнэглэгч буюу оюуны талх - хэмээх байнга хэрэглэх шинэ ном гарлаа
Оруулсан admin on 2011-04-29 19:27:00 (8400 уншсан)
"Тархи цэнэглэгч буюу оюуны талх" хэмээх байнга хэрэглэх шинэ ном гарлаа.
Афоризмууд- хэзээ ч хуучирдаггүй юм.
Хонхны баяраар багш нартаа
Төрсөн өдрөөр нь анд найздаа бэлэглэцгээе!
Бүх номын дэлгүүрт
Үнэ : 25 000 төг Захиалж авбал 20 000 төг
Утас : 99177623, 91995870
Номын хэсгээс ...
Гайхамшигт сургаал үгс нь агуу их хүч, цэцэн мэргэн ухаан байдаг учраас зуунаас зуунд, үеэс үед дуурсагдан, хэзээ ч үл мартагдана.
Зангидсан уяа амархан тайлагддаггүйтэй адил зарим онч мэргэн санаа хэзээ ч бөхөхгүй гэрэлтэж байдаг юм.
Онч сургаал үгс нь гүн ухааны сэтгэлгээг цэгцлэн найруулсан хамгийн сайн хэлбэр.
Сургамжийг урт илтгэл, номлол шиг биш товч тодорхой өгүүлэх тусам оновчтой болдог.
Мэргэн үгс - цэцэн ухааныг хураангуилан цэгцэлсэн хэлбэр, хүний сэтгэл мэдрэмжийн охь шим.
Амьдрал хэмээх модны үр жимс нь цэцэн мэргэн үгс болой.
Зүйр цэцэн үг гэдэг нь цөөн үгээр илэрсэн том агуулга юм.
Хэд хэдэн оновчтой санаанаас шалгарч үлдсэн нь жинхэнэ мэргэн сургаал болдог юм.
Бид хүмүүсийн зөвхөн гавьяат үйлсийг дурсахаас гадна тэдний хэлсэн онч үг, мэргэн санаа, товч сургамжийн сан хөмрөгийг өвлөж үлдэх хэрэгтэй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Үзэсгэлэнт сайхан бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Мартын 8-ны баярын мэнд хүргэе!
Оруулсан admin on 2011-03-07 14:27:59 (42831 уншсан)
Өргөн монголын хатан ГОО
Өнөр бүлийн эзэн ГОО
Бүүвэй аялах уян ГОО
Бүхнийг шаглах уран ГОО
Эрийг чимэх саран ГОО
Энхрий аальтай бүсгүй ГОО
Эрхэмсэг тансаг хатан ГОО
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
* * *
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Хайранд нь дэлхий сөгдөж байдаг
Харцанд нь хорвоо уярч байдаг
Дууны сайхан нь бүүвэй байдаг
Дундрашгүй сэтгэлийн хайлан байдаг
Энгэрээс нь ундрах хайранд нь
Энэ ертөнц өлгийдүүлж байдаг
Эгэлгүй үзэсгэлэнт танд
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.......
* * *
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 22/5 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Хамтран ажиллахыг урьж байна
Оруулсан admin on 2011-02-28 23:00:00 (4737 уншсан)
Олон түмэнд зохиол болон шүлэг яруу найрагаа хүргэх зорилготой , өөрсдийн уран бүтээлээр CD гаргах хүсэлтэй уран бүтээлчидтэй удахгүй цуврал болон гарах өгүүллэг, яруу найрагийн CD дээр хамтарч ажиллахыг урьж байна.
Холбоо барих утас: 95980907, 354328
Имэйл: otgoo_e23@yahoo.com
PIClines production ХХК. Гүйцэтгэх захирал: А,Отгонбаатар.
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ
Оруулсан admin on 2010-11-26 13:06:00 (6474 уншсан)
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглаж бичнэ би
Тив дэлхийг сүрээрээ дарсан ...
Тэнхээт монголын үр сад танаа
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
Хөх тэнгэрийн оронд
Нартайгаа мандсан сүртэй
Туурга нэвт гэрэлтэх өглөө эртийн нарнаар
Тусгаар улс минь тогтнож дэлхийд зарлаж мандсан түүхтэй
Харгуй зам дээр хүмүүс санаандгүй нэгнээ шүргэхэд
Хайрт эх орон минь адилхан тух алддаг
Тулгандаа галаа бадраасан..
Туурга тусгаар орны ард түмэндээ.
Улс тунхагласны баярын мэндийг хүргэе!
УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ. САЙХАН БАЯРЛАЛААРАЙ.
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Дорнод аймгийн төв номын санд 11сарын 13нд Бийрбэх.мн сайтыг сурталчлах өдөрлөг болно
Оруулсан admin on 2010-11-12 16:45:00 (4795 уншсан)
Дорнод аймгийн төв номын санд 11 сарын 13-нд Дорнодын яруу найрагч Хөх Цэрэндоржийн ЖАМБАЛГАРАВ-ын "СҮҮДРИЙН ОД" яруу найргийн түүвэр номын нээлт болно.
Дорнодын яруу найрагчиддаа хөнгөн бийр тань хөшилгүй байж уран бүтээл тань улам арвижих болтугай гэж ерөөе!
Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан аймгийн дарга нарын 1946 оны 2 –р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- гаад номтой нэг ажилтантай байгуулагдсан.
Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор ардын уран зохиолч, акедемич Ц. Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон.
Одоогоор 18 ажиллагсадтай нэг ээлжинд 140 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уншлагын 4 танхим, явуулын үйлчилгээний фурган машинтай.Номын сангийн үйл ажиллагааны автомажуулалтын “LIB4U NET VERSION” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дотоод сүлжээнд холбож номыг оруулж, танхимуудын үйлчилгээнд ашиглаж эхэлсэн.
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Кино зохиолын уралдаан
Оруулсан admin on 2010-11-08 11:46:55 (5129 уншсан)
Кино зохиолчдын анхааралд
Монгол улс ӨМӨЗО-ны кино сонирхогчдын клубээс хоёр сая төргөгний шагналын сантай кино зохиолын уралдааныг зарлаж байна.
Заавар:
Зохиолыг орчин үеийн сэдэвтэй, ямарч төрөл жанраар бичиж болно. Зохиолын
мөр хоорондын зай 1.5,
үсгийн фонтын хэмжээ 12
фонт – mon courier new cyr байна.
Бүртгэлийг 2010 оны 12-р сарын 1-ний 16 цаг хүртэл хүлээн авна. Зохиолыг өөрийн биеэр болон доорх хаягаар ирүүлж болно.
e-mail: onenationmgl@yahoo.com
Харилцах утас: 88709087, 88087737
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Шүлэг: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ
Оруулсан admin on 2010-05-03 09:48:50 (4637 уншсан)
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ
Монголын киноны уран бүтээлчдийн анхааралд
Киноны нийт уран бүтээлчдийн нэгдсэн каталоги ''Film Catalogy" Монгол-Англи хэлээр хэвлэгдэн гарах тул уран бүтээлчид та бүхэн өөрсдийнхөө анкет, уран бүтээлийн жагсаалтыг 5-р сарын 3-ны дотор МҮКУА-д ирүүлэх эсвэл www.mnafa.org вэбсайтад байрших маягтыг бөглөнө үү.
Утас:96061118, 98022227 E-mail: htopcon@yahoo.com enkhjin2007@yahoo.com enkhjin@mnafa.org
Хаяг: Улаанбаатар, БЗД, Сансар хороолол, XII хороо, 125В байр, 303тоот
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Эрчүүддээ зэвсэгт хүчний 89 жилийн ойн мэнд хүргэе
Оруулсан admin on 2010-03-18 23:45:38 (4895 уншсан)
Нар сарны хорвоо дээр эх оронтой билээ л
Наадан эрхлэн учирсан амрагтай билээ л
Надаас алс бүхэн надруу тэмүүлсэн итгэлтэй билээ л
Намрын шувуудын гунигийг хуваалцах сэтгэлтэй билээ л
Энэ Монголынхоо төлөө амиа өгсөн өвгөдийн
Энхрий хайрынх нь хариу харийн дарангуйлал юм уу
Бүлээн цусаа царцтал нутгаа хамгаалсан тэдний
Бүрэн эрх нь харин халтар зоос болов уу
Урин хонгор салхи эх орноо эргэсэн
Улаан ягаан цэцэгс эх орондоо тэмүүлж ургасан
Эх орноо гэсээр элгэн хад эмтэрсэн
Энэ цагийн Монгол
Эр цэрэгтэй Монгол оо
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: “Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншлага
Оруулсан admin on 2010-03-15 02:38:13 (4250 уншсан)
Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Соёл Яруу Найргийн Академиас 3-р сарын 18-нд “Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулна. Уншлага “Ирж буй цаг” яруу найраг-уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдсэн Улаан Гэр арт галерейд болно. Яруу найргийг тайзнаас биш, дэргэдээс нь анирлахыг хүссэн хэн бүхэнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Улаан Гэр арт галерей 15 цаг 30 минут
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 81 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|