Энэхүү номоо бичих явцдаа би маш олон компанийн удирдлагуудтай уулзаж, хавтгай дэлхий дээр хэрхэн өрсөлдөж, хөгжиж байгаа тухай асууж ярилцдаг байлаа. Тэд бүгд хэлэлцэж тохирсон юм шиг “Сүүлийн хэдхэн жилийн дотор ...” гэж ирээд л эхэлнэ. Үнэхээр, сүүлийн хэдхэн жилийн дотор тэд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй, хийх боломжгүй гэж боддог байсан зүйлсээ хийх боломж бүрдсэн аж. Том ч бай, жижиг ч бай, энэхүү хавтгайран буй дэлхий ертөнцөд хөгжиж, дэвшихийг хүсч байгаа бол нэгэн зүйлийг ойлгох хэрэгтэй болж. Энэ бол “Хийж болохгүй зүйл гэж үгүй болсон. Хийж болох юу л байна, түүнийг хийж болно- гэхдээ таны төсөөлж байгаагаас ч богино хугацаанд. Тэгэхээр асуудал бол “Үүнийг Та хийх үү, эсвэл хэн нэгэн хийгээд танд худалдах уу?”, “Та шинэчлэлт өөрчлөлтийг нэвтрүүлэх үү, эсвэл түүний араас гүйцэх гэж гүрийх үү?” гэж.
Эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалтын Библийг нээсэн гэгдэх Бенжамин Грахамын тухай, түүний ололт амжилтын талаарх мэдээллийг хүргэе.
Б. Грахам нь 1894 онд Лондон хотноо Германы цагаач Еврей гэр бүлд төржээ. Түүнийг балчир ахуйд гэрийнхэн нь АНУ-д шилжин суурьшсан байна. Тун удалгүй эцэг нь нас барж, Бенжамин хүүд хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх хүнд үүрэг ногджээ. Амьдрал нь хүнд байсан ч мэдлэг, боловсролыг чухалд тооцон сургуульд явж, шамдан суралцаж байв. Хожим хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө хураасаар дээд боловсрол эзэмших санхүүгийн нөөцтэй болж авсан байна.
“Олон улсын сурлагын төвшин тогтоох шалгалт” (PISA)-ыг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ээс 2000 оноос эхлэн гишүүн орон бүс нутгийн хэмжээнд өсвөр 15 настнуудын дунд 1/математик хэрэглээний чадвар, 2/шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний чадвар, 3/асуудал шийдвэрлэх чадвар, 4/уншиж ойлгох чадвар гэсэн 4 үзүүлэлтээр сурч мэдсэнээ өдөр тутмын амьдралд хэрхэн оновчтой ашиглаж байгаагаар нь шалгадаг бөгөөд 2006 онд ээлжит шалгалт нь тохиож байна. OECD-ээс 2000, 2003 онд зохион байгуулсан уг шалгалтад Финлянд улсын 15 настнууд дэлхийд топ гэдгээ харуулж араас нь Хонконг, БНСУ, Япон улсын сурагчид сурлагын амжилтаараа жагсчээ. Нийт 41 орны бүх 15 настнууд болох 3 сая шахам хүүхдийг хамарсан уг шалгалт зөвхөн сурагчдын сурлагын чанар чансааг сориод зогсохгүй улс орных нь боловсролын хөгжлийн одоо, ирээдүйг илтгэн харуулдаг ажээ.
Бид өмнөх дугаараас эхлэн “Дэлхий бол хавтгай” (World is Flat by Thomas Friedman) номноос хураангуйлан орчуулж хүргэж эхэлсэн билээ. Техникийн дэвшил, даяаршлын ачаар бүх мэдээлэл нэгэн зэрэг олон хүнд, хямд өртгөөр хүрэх боломжтой болж, энэ хэрээр дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөний тэмцэл ширүүсэн, ядуу буурай орнууд ч үндэстэн дамнасан корпорациудын зүрхэнд шар ус хуруулах болсон талаар энэхүү ном өгүүлнэ. Энэ удаад “Хөгжиж буй орнууд болон хавтгай дэлхий” бүлгээс хүргэхээр бэлтгэлээ.
Алтангадас сэтгүүл “Глобал Удирдагч Сан”-тай хамтран гадаадад хэрхэн суралцах, ямар материал бүрдүүлэх, сургуулиа хэрхэн сонгох вэ гэх мэт олон сонирхолтой материал цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаад, анх удаа, хэрхэн ээж, ааваасаа мөнгө авахгүйгээр 2-р курсээсээ эхлэн биеээ дааж амьдрах, сурах талаар зөвөлгөө бэлтгэлээ. Энэ бол Глобал Удирдагч Сангийн тэргүүн Б.Отгонбатын Америкт, Dickinson State University-д суралцдаг байх үеийн хувийн туршлага, түүх юм.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-036.JPG Хэмжээс: 600x450 164k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5545
mongolia2007year-007.JPG Хэмжээс: 600x450 141k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4756
khureltogoot-26.jpg Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4306
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: