BIIRBEH.MN by Bataka
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Сургамж


Гадаадын уран зохиол 		 Сургамж: Farewell Letter, by Gabriel Garcia Marquez
Оруулсан admin on 2018-01-27 12:23:54 (279 уншсан)

 

For reasons of health, Gabriel Garcia Marquez, Colombia’s illustrious Nobel Laureate for literature, has declared his retirement from public life. He has terminal cancer and sends this letter of farewell to friends and lovers of literature.

If God, for a second, forgot what I have become and granted me a little bit more of life, I would use it to the best of my ability.

I wouldn’t, possibly, say everything that is in my mind, but I would be more thoughtful l of all I say.

I would give merit to things not for what they are worth, but for what they mean to express.

I would sleep little, I would dream more, because I know that for every minute that we close our eyes, we waste 60 seconds of light.

I would walk while others stop; I would awake while others sleep.

If God would give me a little bit more of life, I would dress in a simple manner, I would place myself in front of the sun, leaving not only my body, but my soul naked at its mercy.

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Сургамж: Маркесийн сүүлчийн захидал
Оруулсан admin on 2018-01-27 12:07:35 (412 уншсан)

 

 
"Зуун жилийн ганцаардал"  зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Тэр дахин хэзээ ч бичиж чадахгүй болсон хэмээн түүний ах хэлсэн юм. 


Орчуулсан Инда 

Farewell Letter, by Gabriel Garcia Marquez 

Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдйн гэдгийг хэдэн хором мартаад надад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бодсон болгоноо ярихгүй байсан байж магадгүй. Гэхдээ юун тухай ярьж буйгаа бодох нь гарцаагүй юм. Би эд зүйлсийг мөнгөөр биш, утга учраар нь үнэлэх байсан. Нүдээ аних хором болгондоо бид цаг хугацаанаас 60 секунд бүрийг алдаж байгааг ойлгон би бага унтаж, маш их мөрөөдөх байсан. Бусдыг зогсож байхад би урагш алхан явах байсан, бусдыг унтахад сэрүүн байх байсан. Бусдыг ярьж байхад би бурам идэж байгаа мэт таашаал аван сонсох байсан. 

Хэрэв бурхан надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвэл би илүү даруу хувцаслаж, наранд биеэ шарж, дулаан илчинд нь сэтгэлээ бүлээцүүлэх байсан. Бурхан минь хэрэв надад зүрх байсан бол би бүх үзэн ядалтаа мөс рүү чихээд нар гартал хүлээх байсан. Би Ван Гогийн мөрөөдлөөр Бенедиттийн найраглалыг одод дээр зурах байсан. Би Серрат аязыг саранд зориулан дуу болгон бэлэглэх байсан. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаан дэлбээний үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсан. 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Равжаа 	Д	 Сургамж: Хураангуй
Оруулсан admin on 2010-03-26 14:43:27 (6814 уншсан)

Муу үйл хямд гэнэ
Чин зориг сайн гэнэ
Хүний номгүй нь муу гэнэ
Энэ нас худал гэнэ
Гурван эрдэнэ үнэн гэнэ
Өөрийн биеийг үл өмөөрөгч цөөн гэнэ
Сэрэмжгүй муу заяатан олон гэнэ
Гаслант муу заяанаас салаад
Гайхамшигт хүний биеийг олчихоод
Өнөө маргаашийн төдий
Хуурмаг сэтгэлтэн хөөрхий гэнэ
Өлсвөл хоол
Даарвал хувцас
Цангавал усын төдий
Авах гээхийн нүд нь тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий гэнэ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 15/3 | Равжаа Д )

Сургамж 		 Сургамж: Амжилт хаана байдаг вэ?
Оруулсан admin on 2009-11-07 00:28:37 (12863 уншсан)


Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 45/9 | Сургамж )

Сургамж 		 Сургамж: Эрдэнийн сан Субашидаас
Оруулсан admin on 2008-12-23 02:35:36 (5309 уншсан)


Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

Олон зүйл эрдэм бүхэнд төгссөн мэргэн
Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүльюү.
Олон муу ухаантан дэмий цуглавч
Од мэт гийгүүлж тун үл чадъюу

Ухаан муутан эе эвдрэн хямарвал
Оюун төгөлдөр хүн аргаар амаржуулъюу
Усан мөрөн булингараар зүдэг болсныг
Усыг тунгаагч чандманиар тунгалаг болгох мэт.

Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдаг занд үл орох.
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил.

( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Сургамж )

Өөрийгөө ялах нь 		 Сургамж: П.Дэлгэржаргал : Хүнд ачаа замхран одоход хамгийн хүнд нь би өөрөө байс
Оруулсан admin on 2008-11-29 05:46:42 (6541 уншсан)


Хүнд ачаа замхран одоход хамгийн хүнд нь би өөрөө байс

Түүнд би хайртай, дэндүү их хайртай. Одоо ч хайртай хэвээрээ байна. Хойшид ч хайрлах л болно.

Тиймээ, би чамд дурласан, бие сэтгэлээ нээн байж, өөрөө өөртэйгөө тэрсэлдэн байж, өөрөө би биш болтлоо чамд дурласан. Сайхан бас муухай байсан.

Амьдрал үнэхээр хатуу юм аа, өнгөлөн тордоод өөд өөд нь өргөөд байя гэхээр өргөн дэлхий даахгүй юм. Өр өвтгөсөн дэндүү гачлантай энэ байдлаа би олон удаа өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэй талаас нь харахыг бодохыг хүссэнсэн. Даанч энэ нь аль хэдий нь замхран одсон хөөсөөр үлгэрийн байшин барихаас ч хэцүү юм байж.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 23/5 | Өөрийгөө ялах нь )

Өөрийгөө ялах нь 		 Сургамж: П.Дэлгэржаргал : Зогс та, байж байгаа тэр л газраа зогс.
Оруулсан admin on 2008-11-29 05:43:40 (6310 уншсан)


Та хаана байна. Яг тэр байгаа газраа л зогс. Чамд болж бүтэж байгаа юм байна уу. Чамд хийж төлөвлөхөөр шийдсэн зүйл байна уу? Эсвэл чи зүгээр л өөрийгөө орхигдсон нэгэн гэж үздэг үү. Үл итгэх харцаар орчлонг чи цоргин харна уу. Зогс та. Яг тэр байгаа газраа л зогс.

Чиний өнгөрсөн амьдрал сайхан зүйлээр дүүрэн байсан. Чиний өнгөрсөн амьдралд сургамжтай, гашуун явдал болсон л байж таарна. Сайн ч байсан муу ч байсан ямар нэгэн мөрөө өр зүрхэнд чинь үлдээсэн л байгаа.

Тийм ээ, та ирээдүйнхээ тухай өөдрөгөөр боддог бол, ирээдүйнхээ талаар зовнин боддог бол. Одоо боллоо. Та зогс. Яг байж байгаа тэр л газраа зогс.

Тэгээд та гадаа гар. Тэнгэр өөд өлийн ширт. Уртаас урт амьсгал авч ухаан бодлоо тэнгэрт илгээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 20/4 | Өөрийгөө ялах нь )

Өөрийгөө ялах нь 		 Сургамж: Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая
Оруулсан admin on 2008-09-02 22:41:58 (6670 уншсан)


Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
/Харанхуйг гэтлэхүй номноос/

Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Чамайг амжилттай байх аваас хуурамч найз нөхөд, үнэнч дайсан гарч ирэх болно.
Гэсэн ч амжилт олсон хэвээр л бай.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 10/2 | Өөрийгөө ялах нь )

Сургамж 		 Сургамж: Нэр хугарснаас яс хугарсан дээр
Оруулсан admin on 2008-08-14 16:29:00 (8166 уншсан)

Нэр хугарснаас яс хугарсан дээр.

Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх билээ.
Сен Семон

Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 10/2 | Сургамж )

Сургамж 		 Сургамж: Алимны мод
Оруулсан admin on 2008-08-14 13:09:00 (8901 уншсан)

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж :

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 25/6 | Сургамж )

Сургамж 		 Сургамж: Б. Бааст : Шаалуу ахын шар суран аргамж
Оруулсан admin on 2008-08-04 22:35:32 (5166 уншсан)


Өвөл болов. Айлууд идшээ төхөөрч эхлэв. Нутгийн минь олны нэг сайхан хүн чанар байж уу! Аль хатуу хөтүү ажлаа хамжиж элбэж бүтээх нь гайхалтай. Яаж, нэгэндээ хэл ул болдог байсныг мэдэхгүй. Арав таван тагт арвайгаа тариалах болно уу, атга чимх өвс тоосоо хамах болно уу эсвэл эсгий ч хийнэ үү, өвөл идшээ ч төхөөрөх болно уу! Нэг харахад rap санаа нийлдэг хүмүүс цуглачихсан, ямар ажил хийх бол түүнийгээ элбэж хамжаад бүтээж байдаг. Манайх идшээ төхөөрөхөд, жилийн жилд ёс шиг ирдэг хүмүүс ирж аавд минь хамжаа дэмжээ болов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Сургамж )

Сургамж 		 Сургамж: Зурмал сарнайн үнэр
Оруулсан admin on 2008-08-04 22:17:50 (5962 уншсан)


Маргааш багш нарын баярын өдөр. Бас Саран багшийнх нь төрсөн өдөр. 5а ангийнхан багшдаа гучин гурван сарнай бэлэглэхээр болжээ. Тэд ангидаа гучин гурвуулаа билээ. Ингээд хичээлийн дараа хүүхдүүд ангийн даргадаа сарнай авах мөнгөө өгцгөөлөө. Гэтэл Алимаагийн мөнгө нь алга. Бүх халаас, дэвтэр номынхоо завсар үзээд ч олсонгүй. Тэр өчигдөр гэртээ харингуутаа л ааваасаа хоёр мянган төгрөг авч цүнхэндээ хийснээ, бас өнөөдөр автобусанд хэн нэг нь цүнх чинь онгойчихсон байна гэж хэлж байсныг тодхон санаж байлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 5/1 | Сургамж )

Сургамж 		 Сургамж: ҮГС
Оруулсан admin on 2008-07-20 01:07:07 (4273 уншсан)


Алга ташуулах гэж бүү улайр гол нь хүлээн зөвшөөрөгдөх. МОНТЕСКИ

Хоолны хамгийн сайн хачир бол өлсөх. СОКРАТ

Залуу хүн мөнгөгүй байна гэдэг гутамшиг биш, харин мэдэхгүй байна гэдэг гутамшиг.

Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ахаа гэж...

( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Сургамж )

Шүлэг 		 Сургамж: Зүрхэнд : Эгэл хүн байх хэцүү
Оруулсан admin on 2008-07-10 22:53:01 (3141 уншсан)


Энэ орчлонд
Эгэл хүн байна гэдэг хамгын хэцүү
Дээр дооргүй сонжин ширтэгч бүсгүйн
Дэнсний таваг шиг шуналын нүхтэй харцанд
Өнгө мөнгө ялгарч өгөхгүй түүнийг зовоон
Өчүүхэн ухаанд нь тээглэж торолгүй шууд л унана
Хавар эртийн бороо шиг хүйтэн хөндий дарга нар
Хавсраг салих шиг үмхий үгээрэй утаж
Хэлсэн хийсэн түмэн зүйлсийг тань эс оошоон
Хээрийн өвс шиг өлмий доороо гишэглэнэ
Энэ орчлонд
Эгэл хүн байна гэдэг хамгын хэцүү
Анд чинь харин бага багаар дөлсхийж
Ар өврөөс чинь сонжиж эхэлнэ
Өөртөө хэрэгтэйг олохгүй бол тэгээд
Өнгөрсөн амьдралынхаа ёроолд нь чамайг булж орхино
Энэ орчлонд
Эгэл хүн байна гэдэг хамгын хэцүү !!!!!!!!!!!



( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Шүлэг )

Болдсайхан 	С	 Сургамж: С.Болдсайхан : Их хот
Оруулсан admin on 2008-04-16 09:46:37 (4636 уншсан)


Энд чи хэн ч биш
Энгийн л нэг хүн. Гэвч
Хүн гэдэг үгний үнэ цэнэ унаж
Хорхой шоргоолж нохойтой дүйцхүйц болсон
Энэ газар чи хэн ч биш

Чи хэн ч биш
Чиний нэрийг хэн гэдэг
Чиний юу хийж бүтээсэн
Чиний юунд дуртай хайртай
Чиний юунд дургүй хайргүй
Чиний үндсэрхэг үзэлтэй эсэх
Энд хэнд ч хамаагүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Болдсайхан С )

Шүлэг 		 Сургамж: Энгүүнээ : Хавар ирэхүйд
Оруулсан admin on 2008-03-25 01:22:41 (2978 уншсан)

Ялдам салхи хацар илбэн
                                      сэтгэл сэрээж
Ялдам охид улам ч үзэсгэлэнтэйгээр мишээцгээн
                                              гэрэл түгээж
Ялдам харцыг тосон авах бусдын сэтгэлд
                                      дулаан оч харваад
Ялдам юм аа хавар ,чи

Яагаад ч юм гэнэт тэнгэр бүрхээд
                                            салхи зогсож
Яагаад ч юм охид харцаа буруулан
                                              одох шиг
Яагаад ч юм нар будангуйрч
                                  тэнгэр уйтгарлаад
Яагаад ч юм хачин юмаа хавар , чи.

Энгүүнээ    sak_2000099@yahoo.com

( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 1/1 | Шүлэг )

Үржинханд 	Э	 Сургамж: Э.Үржинханд : Уучлаарай, надаас хол явна уу
Оруулсан admin on 2008-03-11 23:29:23 (4704 уншсан)

Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож  дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу

 Өөртөө үнэнч үлдэнэ Шүлгийн түүвэр 2008 он

( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 25/6 | Үржинханд Э )

Шүлэг 		 Сургамж: Мөсөн уул
Оруулсан admin on 2008-03-01 22:43:28 (3929 уншсан)

Нарийхан өвс, тэргэл сар, гоо үүл
Нам гүмд гэрэлт хайр, сүүдэр
Мөрний эрэг, уйтгарласан охин, шүлэг
Миний үзэхгүй диваажин, эндхийн там

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 0/0 | Шүлэг )

Сургамж 		 Сургамж: Уучлах гэдэг ямар сайхан гээч...
Оруулсан admin on 2008-01-03 10:23:57 (6805 уншсан)

Амьдралдаа зөвхөн ганцхан удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш.Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.Тар үед одоо нэрийг нь сайн санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа.Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй ойлгуулсан юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 8/2 | Сургамж )

Сургамж 		 Сургамж: Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Оруулсан admin on 2007-11-20 10:30:44 (4767 уншсан)

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүй



( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 15/3 | Сургамж )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 38 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-033.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2692

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-188.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3351

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-095.JPG
Хэмжээс: 600x450 182k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2374


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn