Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ногоороход морь мал ханагар Холхи нар ойртож хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
..... дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана. ( Дэлгэрэнгүй... | 32 | Өгүүллэг | Нацагдорж Д | )
Цэнхэрлэн харагданаа хө хө Цэцэг навчтай уул байнаа хө хө Чин зоригийг баривал хө хө Цэнгэж болмоор уул байна хө хө
Алаглагхан харагдана хө хө Алим жимстэй уул байнаа хө хө Амраг хоёр үртэйгээ хө хө Амьдарч болмоор уул байнаа хө хө
Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн,Онон,Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл,Увс,Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
Орхон,Сэлэнгэ,Хөхийн онц сайн голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал,хот балгадын сууринууд
Хол газраа одсон харгуй дардан замууд
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-004.JPG 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5643
Шинэ ургацын амталгаа 600x800 241k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5942
mongolia2007year-077.JPG 600x450 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4116
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: