Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Эрдэнэбаатар Бүжинлхам


Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Өгүүллэг: Э.Бүжинлхам : Эмэгтэй хүн /элийрэл эсвэл сэхээрэл/
Оруулсан admin on 2013-02-02 00:33:11 (3061 уншсан)

Харин одоо би зүгээр л бодож байна. Үнэндээ бол энэ танд огтхон ч хамаагүй. Угтаа бол. Гэвч яах вэ? одоо бол би өөрөө өөртэйгөө л хамт бодож байна. Болж л байна. Болохгүй ч юу байхав. Ядаж энд би хүссэнээрээ хашгирч, галзуурч, солиорсон ч болно! Мэдээж одоо огт өөр зүйл бичнэ.

Эмэгтэй хүн гэж хачин аймшигтай үйлийн үртэй улс юм. Гэсэн бодол дандаа л оюун санааг минь зүсэх болов эсхүл зүсдэг болов. Бид чинь, би чинь хэн билээ? дээ. Эр хүнээс ялгаатай нь, эмэгтэй хүнд ариун “сав” гэж зүйл бий. Хамгийн нандин байх ёстой, учир нь энд “маргааш” бүрэлддэг тул эмэгтэй хүн л ариун байх ёстой. Гэж би бат итгэсэн хүн. Угаас итгэсээр ч байх болно. Эмэгтэй хүн. /Энэ бяцхан охидыг хараал идээсэй. Мэс хүргээд л үрээ алчих юм аа!/



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Эмэгтэй хүн-2
Оруулсан admin on 2013-02-02 00:30:17 (1802 уншсан)

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн салхинд, бороонд, цасанд гомдож баярлаж чаддаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн шаналахаараа үсээ үзэн яддаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн бороонд норж байхдаа ч шүхрэн дороо хүслээ нууж явдаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн толинд өөрийгөө харж байх даа хорвоо ертөнцийг дурлуулмаар сайхан гэдгээ өөрөө мэддэггүй” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн өөрт нь бүх нууцаа дэлгэсэн мэт харагдаж байгаа боловч цаана нь үснийх нь ширхэг шиг олон нууц үлддэг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн нэг л дурлавал, бүхнийг хаяж, амьдралаа ч дуусгаж чадахаар их зоригтой болдог” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн энгийн нэг хөзрийн мэргэнд хүртэл бат итгэж, түүнийгээ үнэн гэж бодоод, худал байхад нь үхмээр санагддаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хэн нэгнийг хайрлахаараа “туйл”- руу ойртотлоо өөрчлөгдөж чаддаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн яагаад өөрт нь хайртай хэрнээ бардам зан гаргадаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ өглөөний нартай, амьсгалж буй агаартайгаа, алхаж буй замтайгаа, бууж буй шаттайгаа, харж буй тэнгэртэйгээ, автобусны зогсоол дээрх хүмүүстэй, идэж буй өдрийн цайтайгаа, оройн хоолтойгоо, бичиж буй үзэгтэйгээ, зурж буй зурагтайгаа, жаргаж буй нартай, уйтгартай сар тэгээд бороотой, цагаан цастай, дэлхий ертөнцтэй хамтад нь санаад л, бодоод л байдаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч, яагаад “Эмэгтэй хүн хайртай хүнээ өөртэйгөө хамт үүрд гавлачихаад, хэдэн жилээр ч хамаагүй хүлээж чаддаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ өгсөн гялгар цаастай чихрийг хүртэл “хорвоогийн амт” гэж нэрлэдэг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ согттолоо уучихаад ирэхэд нь эрх чөлөөтэй байсных нь төлөө уучилж чаддаг хачин хүмүүс” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг өөрт нь туйлын үнэнч байх ёстой гэж боддог шигээ өөрсдөө хэзээ ч туйлын үнэнч байх” талаар бодож, үүнийг мэдэрч ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ дурласан эмэгтэйг хүртэл хайрлаж чадах тэнэг хүмүүс” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийгээ өөр хүнтэй хамт байхыг нь харчихсан хэрнээ, хайртай хүнээ буруутгах биш, өөрийгөө буруутган, дахин бүхнийг шинээр эхлэх гэж оролддог” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүн нь өөр хэн нэгнийх бол, ядахдаа хүүхдийг нь төрүүлэхийг хүсдэг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хүүхдээ хайртай хүнтэйгээ л ижилхэн царайтай байгаасай гэж хүсдэг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ аавтайгаа л адилтган боддог” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүнийг салхинаас чанга алгадаж орхичихоод, дараа нь тэдэнд уучлаарай гэхэд л буцаад, эргээд ирдэг, өчүүхэн амьтад” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний өдөржин бэлдсэн хоолоо дахин, дахин халаагаад нөхрөө орой ирэхэд нь инээмсэглэн угтах шаналант догдлолыг” ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний гомдол үргэлжид ердөө л нэг баглаа цэцгээс ч өчүүхэн үнэгүй” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн таньчихлаа гээд л харахад инээмсэглэл нь хүртэл төгс хууралт байдаг” гэдгийг ойлгохгүй...

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн мэдэрдэггүй” гэдгээ ойлгохгүй.

*** Some text missing..., 

2012 оны 4 дүгээр сар 23

Э.Бүжинлхам

Эх сурвалж- http://septemberflower.blog.gogo.mn/index.html

 /Намрыг мартагсад номоос 2012 он/

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Одоо би...
Оруулсан admin on 2013-02-02 00:28:55 (1463 уншсан)

Одоо би...

Шөнө бүхэн шархадсан далавчтай

Шаналант зүрх сэтгэл минь

Нөмөрсөн гэзэгтэй минь хамт асгарахад

Түүнийг сүлжиж чадахаар хүчтэй болсон...

 

 

Одоо би...

Чиний нүд рүү цэхлэж хараад

Чамд уй гунигт живж буйгаа

Хэлж чадахаар тийм их тэнхэлтэй болсон...

 

 

Одоо би...

Нүдээ зангидаж

Нулимсаа залгиж сурсаан

Хайрт минь!

 

2012 оны 5 дугаар сар 14

Э.Бүжинлхам

Намрыг мартагсад яруу найргийн түүврээс /2012 он/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Үс минь нам унтчихсан хойгуур
Оруулсан admin on 2013-02-02 00:27:21 (1459 уншсан)

Үс минь нам унтчихсан хойгуур

Үнэрийг минь үнсэх гэж зүүд чинь ирэв

Тэнгэр лүү гараа сунган залбирав би

Тэр надад чамайг гуниглаж буйг хэлэв

Тэссэнгүй ээ, тэгээд л би..

Нулимсаа тайрчихлаа...

 

Гэнэт ирээд араас минь тэвэрдэг

Гэрэл тээгч ганцаардлаа тайлж тавив

Өмсгөл минь хүртэл гунигт дуу аялахад

Өө, бас л чадсангүй ээ, би...

Сэтгэлээ ч гэсэн тайрчихлаа...

 

Чичирсэн хөшиг минь надаас далдчин

Чиний тухай бодлууд цонхоор үсрээд л...

Ийм хачин шөнүүдийг би хэчнээн удаа үдэв ээ?

Ингэж бодмогц л, үс минь цурхирав....

Тэвчишгүй нь ээ, тэгээд л би

Зүрхээ ч бас тайрчихлаа.... 

2012 оны 5 дугаар сар 4

Э.Бүжинлхам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Үнэнг минь илчилж өөрийн минь нууцыг тайлах
Оруулсан admin on 2013-02-02 00:26:21 (1364 уншсан)

Үнэнг минь илчилж өөрийн минь нууцыг тайлах
Үг гэж итгэсэн-үнэн минь... үнэн хорогдох шүлгүүд минь
Ганцхан минийх гэж хэлж чадах-ганцхан минь
Гарыг минь далавч болгон хувиргах тэнгэр минь
Өргөстэй шүлгийг минь цэцэг гэж хардаг зүрхэнд
Үзэгдэж болохгүй шүү! өөртөө ороод нуугдчихаарай
Гэрээслэлийг минь-хайрын захидал шиг мэдрэгчдэд
Гэрэлээ түгээв ээ! зугтаачихаарай... шүлэг минь
Амьдрах хүсэл туйлдаа хүртэл үл төрөх солиотой эзэндээ л харин
Амьдрах итгэл судас руу нь тарьж орхиорой, шүлэг минь чи...


2012.07.25

Э.Бүжинлхам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Чамтай хамт тэр өдөр удаан алхсан, намар байсан
Оруулсан admin on 2013-02-02 00:25:19 (1408 уншсан)

Чамтай хамт тэр өдөр удаан алхсан, намар байсан 
Задгай үсээр минь салхи тоглоод л байсан
Харамласандаа чи харандаагаа надад өгсөн
Үсээ шуухыг чинь харах дуртай гэж худал хэлэхэд чинь
Инээдээ барих гэж ямар их хичээсэн гэх вэ? 
Чамтай хамт ертөнцийн төгсгөл рүү явахад ч бэлэн байсан
Нүцгэн шилбийг минь өвс ороон, цэцэгс зүүгдээд салахгүй байсан
Нүдийг минь хариулан байж намайг дагуулаад чи цардмал замаар
Нүүрэндээ тийм хайрлам, гэрэлт төрх тодруулан явж байсан 
Инээдээ барих гэж би ямар их хичээсэн гэх вэ? 
Чамтай хамт л бол хаана ч гэсэн амьдарч чадах зоригтой байсан
Сүүлчийн бороо хацар норгоод л, уруул шүргэн байсан
Хүйтэнд даарчихвал өвдөнө шүү гэж намайг хуураад 
Хүрмээ нөмрүүлэн, борооноос нуух чинь л дулаахан байсан
Инээдээ барих гэж ямар их хичээсэн гэх вэ? 

2012 оны 9 дүгээр сар 29

Э.Бүжинлхам 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Чамайг санана...
Оруулсан admin on 2013-02-02 00:24:33 (1536 уншсан)

Чамайг санана...
Санахаараа цонхоор ширтэнэ
Кофе ууна
Тэгээд ном уншина
Эсвэл унтах гэж оролдоно
Үсээ нөмрөөд хөдлөлгүй сууна
Ширхэг бүрийнх нь шарх мэдрэгдэнэ
Тэгээд өвдөлтийг нь намдаах гэж сүлжээд нойрсоно
Эсвэл асгасан чигтээ шөнөжин сэрүүн хононо...

Чамайг санана
Санахаараа шүлэг бичнэ
Үзгээ тас хазна
Эсвэл гудмаар алхана
Тэгээд тэнгэр лүү харна
Нүдээ аниад залбирна
Хуучны дуу аялана
Нүргээнт хөгжимөө чангална
Тэсэлгүй санаа алдана...

Чамайг санана
Санахаараа тагтан дээрээ зогсоно
Чичирсэн өөрийгөө тас тэврэнэ
Тэгээд онгоц хийсгэж тоглоно
Нисгэсэн онгоцоо жигүүртэн гэж нэрлэнэ

Чамайг санана
Санахаараа гүнжийн нулимст үлгэр ярьж өгнө
Түүнийг саранд хүртэл ургаарай гэж хэлнэ
Бороо л битгий ороосой гэж бодно
Тэгээд харанхуйгаас ч гүн харанхуй болно
Гунигаас ч шаналант гуниг болно
Нулимснаас ч гашуун нулимс болно
Нулимсаа балгаж орхивол зүрх хорсоно...

2012 оны 5 дугаар сар 22-26

Э.Бүжинлхам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Мэдрэмжүүд минь л намайг бүтээн босгож, нураан сүйрүүлдэг
Оруулсан admin on 2013-02-02 00:24:08 (1329 уншсан)

Мэдрэмжүүд минь л намайг бүтээн босгож, нураан сүйрүүлдэг
Миний гэрлийг түгээгч, харанхуйг цацраагч халдашгүй гүн зангирлууд минь 
Гарт минь хүрээч! Нигүүлсэл минь, нэргэгч тэнгэр минь
Гадаах ертөнц надад хачин санагдахаа хэдийнээ больжээ! 
Тэнгэрийн гунигт нүд, газар ширтсэн уйтгарт харцыг 
Тэнгэрийн цоорхой үүлсээс асгарч буй борооны үгийг 
Тэнгэрийн дээр гараа алдлан хашгирч буй улаан нарыг 
Тийм ээ! Тэдний л тухай бичиж, өөр дээрээ эрээчин сараачмаар! 

Цаг хугацааны өөртөө нэхсэн дүүжлүүрийн олсноос 
Цагаан даашинзтай савлан тоглох дурсамжууд шиг минь 
Хов хоосон хэрнээ биеийг минь дүүргэх тунгалаг тэнгэрийн
Холын холоос ширтэн буй тэр харцыг... цэв цэнхэр нүдийг 

Ээ, анзаарахгүй байж, харахгүй өнгөрч боломгүй нууцат минь
Эндээс хурдлан очих галт тэрэгний сүүлчийн зогсоол минь
Салхинд савчих гэрэлтүүлэг мэт бүдэгхэн сарны 
Санаа алдахад нь савссан уур мэт үүлс минь ээ, үзэгч минь ээ! 

Гарт минь хүрээч, хуруунд минь гэрлээ нэмээч
Ганцаардлыг чинь илчлэх зоригыг өгөөч! Тэнгэр минь... 

2013.1.10

Э.Бүжинлхам  



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Өгүүллэг: Э.Бүжинлхам : Навч өгүүллэг
Оруулсан admin on 2013-02-02 00:20:15 (2368 уншсан)

Намар. Өөдгүй бороо. Ёстой л нэг асгарч байна даа. Би чамд хайртай. Эрүү нь чичрээд л, гар нь салганана. Шар аяга. Дотроо кофетой. Чамайг би удаан хүлээсэн. Дугтуйгүй захидал.

Дотор нь ганцхан ширхэг өнчин навч. Хатчихсан. Үгүй ээ, хатаачихсан. Урт шаргал долгионтой үс. Зүүн талдаа цэцэг хатгачихсан охин. Эсвэл бүсгүй. Юу юугүй уйлах гээд байгаа нүд. Уйлчих гээд.

Тэр үед намар байсан. Бяцхан суурин. Арван хэдтэй жаал хүү. Дугуйтай хүү. Өдөржин цэцэрлэгт “нисээд л” байдаг хүү. Түүнтэй хамт өдөржин дүүлдэг охин. Хонгор шаргал үстэй охин. Гэзгэн дээр нь цэцэг ургадаг охин. Гутлаа тайлчихдаг хүүхдүүд. Хөл нүцгэн хүүхдүүд. Навчис үйрүүлж тоглодог дуучин зүрхтэй хүүхдүүд.

Тэр үед дахиад л намар байсан. Бяцхан суурин. Сургуулийн төмөр хашаа. Модод чимээгүй чагнана. Хонгор шаргал үс. Салхинаас харамлам. Үсийг нь илбээд. Удаан суугаад л баймаар. Шөнө байсан. Энхрийлэм. Энхрийлэл. Би чамд хайртай гэж хүү хэлнэ.Үүлс тэднийг ичээгээд л. Навчит бөгж. Навчаар хийсэн бөгж. Ингээд л гэрлэчихсэн. Гээд итгэчихсэн охин.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Өгүүллэг: Э.Бүжинлхам : Габрель ба түүний кофе уусан үдэш /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-02-02 00:19:20 (1965 уншсан)

1

Түүний амьдардаг газрыг дүрсэлбэл, гэрэлтэй гэхдээ харанхуй. Яг “маргааш” гэдэг үгээр орлуулж болохуйц нүдний боолттой тэрбээр, зөвхөн өнөөдрийг л харж чаддаг юм байна. Ямар ч байсан тэр далавчгүйгээс гадна, гаднах хэлбэр хийцийг нь харваас бурханы “ариун” мутраар бүтээгдсэн нь илт гэмээр хүн дүрстэй ажээ. Харин цээжийг нь нэвтлэн харахад улаан зүрхтэй мэт боловч тэндээс хөв хөх амьсгал ханзлан өндийхөд судас минь тасрах шиг л болов. Габрелийн түүний талаарх тэмдэглэл.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Өгүүллэг: Э.Бүжинлхам : Анхны тэр хүн /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-02-02 00:18:12 (2544 уншсан)

Сэржээ. Тэр гэнэт л огт будаг хүргэж үзээгүй байсан хүрэн нүдээ тас хараар буддаг болсон юм. Түүнээс хойш тэр өглөө болохоор л нүдэн дээрээ харанхуйг зурах болов. Хэн ч түүний нартай харцыг дахин олж үзсэнгүй.

Сэржээ. Урьд нь хөндлөн зураас ч тэгшхэн зурж байсанаа санахгүй байв. Гэнэт л тэр бүсгүй цав цагаан цаасан дээр зураг зурахаар шийдсэн юм. Гол нь тэр цаас цав цагаан байсанд охины уур ихэд хүрч гэнэ. Тэр толины өмнө нүцгэн биеэ удаан харлаа. Тэгээд хөх чемоданаас хамгийн сайхан даашинзаа гаргаж өмсөв. Үсээ сул задгай тавьжээ.

Гэнэт нэг бяцхан шувуу цонхоор өрөөнд орж ирэв. Өөрөөс нь өөр амьд амьтан энд амьсгалж буйд тэр ихэд талархаж гэнэ. Тэгээд зургаа зурж эхлэх гэтэл түүнд ганцхан хар өнгийн харандаа байсан нь тоогүй хэрэг. Тэгээгүйсэн бол хөгийн шар нарыг яг өнгөөр нь зурах бодол түүнд их байсныг бурхан л гадарлах байх.

Эхлээд бүсгүй цаасны яг голд нэг бяцхан өрөө зурахыг шувуу харав. Тэгээд энд хэн байгааг асуулаа. Яг л хуучны танил шиг ээ ярилцах тэднийг хэн нэгэн харсан сан бол... Гэтэл бүсгүй биш, охин түүнд энд дуулаад л байдаг нэг зүрх, уйлаад л байдаг бас нэг зүрх амьдардаг юм аа гэж хариулав...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Агаарт хүртэл хэн нэгний ертөнц хөглөрөх
Оруулсан admin on 2011-12-17 12:47:18 (1664 уншсан)

Агаарт хүртэл хэн нэгний ертөнц хөглөрөх

Амьдрагсдын дунд амьдрагч байх хэцүү юм!

Ганцаардлаас зугтах гэж, гутал ч үгүй зүрхээ чирээд

Гадагш гүйн гарлаа ч, ганцаархнаа л байх оромж хайв...

Есөн давхарын эзэнгүй шат, хүйтэн шат

Ердөө л энд би чимээгүйтээ ширтэлцэн суугаад

Яг бусад шиг, тув тунгалаг инээмсэглээд...амьсгалмаар авч

Яагаад ч ганцаардлаа өнчрүүлж чадахгүйгээ мэдрэв...

Хаяж явсандаа гэмшин, эргээд түүнрүү очюу гэтэл

Хажууд минь зогсож сүүдэрт минь гавлагдсан ганцаардал

Гараас минь атгаад, нулимсыг минь арчин аргадаад

Ганцхан түүнийг иртэл хамт байхыг зөвшөөрөөч гэв...

 

2011 оны 8 дугаар сар 21

Эрдэнбаатар Бүжинлхам 

Эх сурвалж : http://septemberflower.blog.gogo.mn/index.html



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Үснийхээ ширхэгтэй хамт гуниг сүлжээд
Оруулсан admin on 2011-12-17 12:45:11 (1738 уншсан)

Үснийхээ ширхэгтэй хамт гуниг сүлжээд

Өглөө бүр өрөөнөөсөө инээмсэглэн гарнам

Хамгийн сүүлчийн зогсоол хаана болохыг мэдэх ч

Хамаг хурдаараа тэр л зүг тэмүүлэн яарнам...

 

Цуурчихсан зүрхнийхээ хэлтэрхий бүрийг гээлгүй

Эвлүүлж аваад торонд хорьчихсон би

Цуурай мэт хоосон амьд явахын чимээн дунд

Энгэртээ дүүрэн итгэлтэй чихээ бөглөн алхнам...

 

Үдэш бүр, амьдрах ийм эгшиглэнт-эмгэнэл гэж

Өдрийн тэмдэглэл дээрээ тодоос тод биччихээд

Өрөөстэй номын завсраас балга ус гуйх ганцаардалтайгаа

Өчигдрөөс халаасалсан багахан эрх чөлөөгөө хуваалцнам...

 

Одод тэнгэрээс бутран, үсийг минь задгайлсаар

Одоо л эндээс далавчаа дэвсээр уйтгар нисэн одно

Өчигдөр шөнөжин таазан дээр хадсан харцнаас минь зугтах

Өрөөгөөр минь дүүрэн..................өлгөөстэй энэ их гунигыг ээ ээ... 

 

Эх сурвалж : http://septemberflower.blog.gogo.mn/index.html



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Би чамайг яг
Оруулсан admin on 2011-06-07 09:14:13 (2167 уншсан)

Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин...
Би чамайг яг
Анхны цас орж, аяархан будрахуйд л
Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг
Тэгээд тэвэр дүүрэн цас
Тэнгэрээс үйрэн бутармагц л харин...
Би чамайг яг
Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л
Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг
Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин...
Би чамайг яг
Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд
Зулзаган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг
Харин модод гантиган туяа цацруулан үзэгдэхүйд
Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй...
Тэгээд
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог...
4.17

Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Миний ертөнц 2
Оруулсан admin on 2011-06-07 09:13:26 (2785 уншсан)

Нарыг дөрвөлжин болгож зураад,
ногооноор буддаг
Намрыг цэцэгстэй дүрслээд
цэнхэрээр амьлуулдаг
Яв ягаан борооны дараа тэнгэрт нь
Хар солонго татдаг, миний доош харсан оромж
миний доош харсан оромж...

Энд тэнгисийн ус нь үнэндээ сүнсэн бэх
Элсний ширхэг бүр нь миний зүрхний эд эс
Цас цас, тэмдэглэлийн дэвтэрний хуудас
Цахилгаант аадар, аадар...эзэрхийлэл, энхрийлэл ХОЁР

Тавцан дээрхи номууд минь бүгдээрээ далавчтай
Тасралтгүй өрөөгөөр нисэхдээ тэд хэзээ ч ядардаггүй
Тамхиа баагуулж, үзэг минь шөнөжин бодолхийлдэг
Тасарсан утааг нь нөмрөөд би өдөржин нойрсдог

Уйлахдаа энд би цэцэгсийг услан, тэд дуулалдан ургадаг
Уйтгарлахад минь, шүлэгс авснаасаа өндийн амь ордог
Сүүдэр, сүүдэрс, сүүдэрнүүд минь гараас хөтлөөд
Сүүмгэр, сүүмгэрхэн гудмаар надтай дурлалцан алхалдаг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Өгүүллэг: Э.Бүжинлхам : Бүжиглэх үү
Оруулсан admin on 2011-06-07 09:12:08 (2761 уншсан)

Бүжгийн дугуй талбай.Болор бүрхүүл. Бүүдгэр гэрэлтэй танхим.Үдэшлэг. Зөөлөн аялгуу.

Шатаар буух хөлийн чимээ. Хөнгөн алхаа. Гялгар хар гутал. Идэрхэн харцны тусгал...

Буржгар үст. Урт хар даашинз. Оньсого шиг нүд. Галзууруулам улаан уруул.Ягаахан хацарт.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Тэр нууцлаг харцыг ээ...
Оруулсан admin on 2011-06-07 09:10:14 (1947 уншсан)

Тэр нууцлаг харцыг ээ...
Тэгээд намайг нэвт ширтэхийг яана...
Чиний нүдрүү харахаар
Яагаад юу ч дуугардаггүйгээ
Чимээгүй,гүн харцнаас чинь
Юунд далдчин зугтдагаа...
Би мэдэхгүй ээ, бас мэдэрдэггүй...

Яагаад нүднээс чинь сонгодог хөгжим эгшиглэдэг хэрнээ
Ямар ч үед бараан манан халхлаад нэг л жихүүн байдгийг
Үргэлж өөрөөрөө биш хүнийх шиг харцаар сонждогийг чинь
Үгүй ээ, энэ бүгд худлаа...чамайг би олж харахгүй байна...

Гэрэл зурган дээрхи төрх үнэндээ жинхэнэ биш байдаг шиг
Гэгээ багтаж ядсан сэтгэлээ чи харцаараа сүүдэрлэдэг юм уу
Нүдээ аньдаа, энэ худал орон зайг зогсоо, би чамайг олъё
Нүүрлүү чинь би удаан гэгч ширтмээр байна...
НҮДЭЭ бүү нээ

2010 оны 9 дүгээр сар 12

Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Ухаангүй их ядарлаа би
Оруулсан admin on 2011-06-07 09:09:08 (1904 уншсан)

Ухаангүй их ядарлаа би
Ухаанаа барж ядарлаа
Хаана ч сонсдох хачин их чимээнээс дайжин
Харанхуй буланд суугаад түрхэн би амсхийж байна

Цонхоо хаагаад уйт хар хөшгөө татав би
Цоохор тэнгэрийн гүнээс авиа ч үл гарнам
Зургийн жаазанд хүлэгдсэн нүцгэн бүсгүйн
Зүрх урсгасан талимаа ч чимээ үгүй болов

Тэглээ ч
Сонорт тодрох чимээ дуугаа үл аядаж
Солиором чангаар харанхуй гэрэлттэл хашхирав
Суллаач дуугаа аяд! хорвоо гэж бачуурахуйд
Сонс доо, зүрх чинь л асгарч байна гэж ертөнц надаар тохуурхав...

2011 оны 4 дүгээр сар 16
Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Миний ертөнц
Оруулсан admin on 2011-06-07 09:08:48 (2581 уншсан)

Миний ертөнц
Хэнд ч хамаарахгүй миний ертөнц
Хэнээр ч биш зөвхөн надаар бүтэх миний хот
Өөртэйгөө хоёулхнаа амьдардаг миний байшин
Өрөөлийг оруулахыг хүсдэггүй миний өмчирхөг үзэл

Энд цонхоор бороо зөөлөн шиврэхээс биш
Цахилгаан цахиж тэнгэр дуугардаггүй
Энд цас аяархан хаялдгаас бус
Цасаар шуурч сэтгэл сэвтээдэггүй

Энд модод дэлбээлэн нахиалдаг болохоос
Навчис хагдарч зүрх зүсдэггүй
Энд ухаан бодол ноёрхдогоос биш
Уур хилэн нөмөрч толгойг минь зовоодоггүй

Гэхдээ надаас холын хол тэр хүмүүс
Гэр лүү минь дайрч ертөнц рүү минь өнгийгөөд
Хүсээгүй зүйлийг минь хийлгэх гэж зүтгээд
Хөөрхий сэтгэлийг минь хилэгнүүлж орхидог

Энэ л үед цонхоор салхи исгэрч аадар цутгана
Эгэл ертөнцөд минь цас шуурч сэтгэл гэгэлзүүлнэ
Аянга цахилгаан сүрийг үзүүлэн бардамнаж
Аяа бодол санаа минь уур хилэнгээр дүүрдэг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Цагаан хараас өөр ямар ч будаггүй
Оруулсан admin on 2011-06-07 09:08:01 (1810 уншсан)

Цагаан хараас өөр ямар ч будаггүй
Цаст ойн ёроолгүй гүн худаг шиг
Сарны туяа толион дээр нь гийсэн
Сааралтаж тунгалагших түүний нүдийг ээ?

Тэнгисийн усанд живж буй хүрэн модон завь шиг
Тэр хацраа эсгэн хүйтэн нулимс унагадаг
Харсан хүний бодол нүдэнд нь живчихмээр гүн учир
Хар шил зүүгээд, нүдээ нуун алхалдаг...

Өвлийн шөнө гудмаар ганцаар жиндэн алхана
Өөрөөсөө тэр тайвшралыг амталж чимээгүй хөвнө
Гуниг нуугдсан харцаа хүнээс далдлан халааслаад
Гундуу салхитай хөтлөлцөн цаг хугацаанд бүдгэрэнэ
Харцнаас нь харамсал шүүрнэ
Хар шилээр харанхуйг далдлана
Тэгээд аниргүйхэн хашгирна
Тэр харцны гүнд би дотогш живнэ...

2011 оны 2 дугаар сар 10

Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 209 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor054.jpg
Хэмжээс: 600x534 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2947


B3-034.JPG
Хэмжээс: 600x346 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3828

Зураач : Б.Хонгорзул
khongor065.jpg
Хэмжээс: 600x229 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3173


Агуулга
Мягмар, 2011.06.07
· Э.Бүжинлхам : Би чамайг яг...
Бямба, 2011.06.04
· Э.Бүжинлхам : Урьд шөнийн зүүдэн дунд чинь...
· Э.Бүжинлхам : Өөртөө чи намайг
· Э.Бүжинлхам : Чамайг анх харсан намрын шаргал гудамжинд
· Э.Бүжинлхам : Чиний
· Э.Бүжинлхам : Хоосон цаасан дээр
· Э.Бүжинлхам : Зовхио доош буулгахуйд
· Э.Бүжинлхам : Би үзэсгэлэнтэй биш...!
· Э.Бүжинлхам : Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай
Баасан, 2011.06.03
· Э.Бүжинлхам : Чамд л харуулах гээд
Пүрэв, 2011.06.02
· Э.Бүжинлхам : Уучлаарай хайр минь,
Мягмар, 2010.09.14
· Э.Бүжинлхам : Сүүн цагаахан шөнө билээ...
Баасан, 2006.02.24
· М.Бүжинлхам : Мөнхийн хайр

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn