Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Гадаадын уран зохиол


Гадаадын уран зохиол 		 Шүлэг: С.Есенин : Үдшийн нам гүмд чи уйлж байсансан
Оруулсан admin on 2014-01-10 11:33:21 (1735 уншсан)

Үдшийн нам гүмд чи уйлж байсансан
Үнэн гашуун нулимс газарт унаж байсансан
Дэндүү их хүнд, тэвчишгүй гунигтай байсансан
Тэгсэн ч чи, бид нэг, нэгнийгээ ойлголгүй үлдсэнсэн

Алс холыг чи минь зорин одсонсон
Алаг зүрхний минь мөрөөдөл хагдран унасансан
Ахиад л би ганцаар үлдсэнсэн
Аятайхан мэнд, энхрийлэл ч үгүй сэтгэлийн зовлонг амссансан

Харуй бүрийн цагаар би дандаа
Хайрын болзоот газраадаа явж очдог
Амьхан мөрөөдөл дотроо энхрий дүрийг чинь харж
Анирхан нам гүм дунд гуниглуун мэгшихийг чинь сонсдог

Орчуулсан: Б.Болдсүх

Ты плакала в вечерней тишине,
И слезы горькие на землю упадали,
И было тяжело и так печально мне,
И все же мы друг друга не поняли.
Умчалась ты в далекие края,
И все мечты увянули без цвета,
И вновь опять один остался я
Страдать душой без ласки и привета.
И часто я вечернею порой
Хожу к местам заветного свиданья,
И вижу я в мечтах мне милый образ твой,
И слышу в тишине тоскливые рыданья.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: А.С.Пушкин : Өвлийн орой
Оруулсан admin on 2014-01-10 11:29:12 (2630 уншсан)

Цасан хуй агаарт эргэлдэн

Тасам харанхуй шуурга нөмрөв

Араатан амьтан ульж байгаа ч шиг

Айлын хүүхэд уйлж байгаа ч шиг

Өгөршсөн муу дээвэр дээгүүр минь

Өвсөн бороо шуугиж байгаа ч шиг

Алс замаас оройтсон аянчин

Ахархан цонхыг минь тогшиж байгаа ч шиг

Хуучин муу овоохой маань

Гуниглуун болоод харанхуй

Санчиг буурал хөгшин эмээ минь та

Цантай цонхон дор дуугүй юунд сууна?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: А.С.Пушкин
Оруулсан admin on 2014-01-03 10:58:27 (2102 уншсан)

Нэвсгэр мананы нэвт дундуур

Нимгэн саран цухуйж ядна

Нэлмэгэр ойн уйт чөлөөгөөр

Нэт гуниглуун гэрлээ асгана

Уйтай гунигтай өвлийн замаар

Гурвалсан морин хурдлан давхина

Дуутай хонх нэгэн хэмнэлээр

Тунч чийртэй хангинан дангинана

Улаач эрийн гүнгэнэх дуун

Улмаа чангарч нэг дуулдаад

Уйтай аясаар бас бас нэг дуугарах нь

Унаган нутгийн минь дуу юу гэлтэй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Дууны үг: Someone Like You – Чам шиг хүн
Оруулсан admin on 2013-07-18 14:23:06 (3073 уншсан)

Хэдэн үг наана нь тоочишгүй болохгүй нь, Маруужингийн Диваажингийн маань зохиолч Хулан а.к.а Энх Ануу маань аяга кофе уух зууртаа л нэгэн найз нарынх нь дунд талархал хүлээгээд байгаа дууны үгийг орчуулж, и дууны үг орчуулах үнэхээрийн дургүй ч гэсэн энэ орчуулгыг хараад энд нийтлэх хэрэгтэй гэж үзсэн болно. Сөү энжоүй!!!

Adele

I heard that you’re settled down
That you found a girl and you’re married now
I heard that your dreams came true
Guess she gave you things I didn’t give to you

Old friend, why are you so shy?
Ain’t like you to hold back or hide from the light

I hate to turn up out of the blue, uninvited
But I couldn’t stay away, I couldn’t fight it
I had hoped you’d see my face and that you’d be reminded
That for me, it isn’t over



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Найраглал: Галидас : Үүлэн Зардас
Оруулсан admin on 2013-07-18 14:02:35 (3617 уншсан)

Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу.
Санскрит хэлээр Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор, бүрэн гүйцэд судлагдаагүй санскрит утга зохиолын дурсгалтай холбоотой зохиол юм.
Зохиолын эх нь анх санскрит хэл дээр бичигдсэн бас зохиолын он цаг одоогоор бүрэн тогтоогдоогүй бөгөөд тэр ч атугай зохиолчийн амьдарч ахуй цаг дээр дэлхийн эрдэмтэд өдгөө хүртэл маргаантай байдаг. Зохиогчийн намтрын тухай бодит баримт байхгүй харин үлгэр домгийн шинжтэй аман яриа уламжлагдан ирсэн байна.
Галидасыг Викрамын хаанчлалын II Гүптийн үед хааны ордонд байсан есөн эрдэнэ хэмээх мэргэдийн нэг гэж дэлхийн эрдэмтдийн ихэнх нь хүлээн зөвшөөрдөг боловч өдгөө хүртэл маргаантай байдаг. Викрамын хаанчлалын үе тогтож МЭ 1000 аад оныг хүртэл төр барьсан хаадаас Викрам нэрт 6 н хаадаас гурав нь МЭ 634 оноос өмнө амьдарч байжээ. Архелогийн олдвор болох нэгэн чулуужсан шавар дотороос олдсон Галидас, Kiratarjuniya- ийн зохиолч Бхарави (Bharavi 5 th century) хоёрын нэр, 630 онд зохиогдсон Баанбхаттын (Banabhatta 590-) Харшчаритра (Harsacarita) хэмээх зохиолд яруу найраг нь магтагдсан зэрэг дээр үндэслэн Калидасыг тухайн цаг үеэс эрх биш өмнө үеийн хүн гэж нотлодог байна.
Яруу найрагч, жүжгийн зохиолч Галидасын 4-н их яруу найраг, 3-н драм нь бидний үед өвлөгдөн үлдсэн байна. Эдгээр бүтээлүүдээс нь энэ хүнийг дэлхийд таниулсан гол зохиол нь "Мегхадүүта, Шакунтала" хоёр билээ. 
Хэдийгээр зохиолуудын он цаг тодорхойгүй ч эрдэмтэд энэ зохиол зохиолчийн ямар үе дээр бүтээгдсэнийг олж тогтоосон юм. Энэтхэгийн эрдэмтэн Девадхар "Калидасын уран бүтээлүүд" (Works of Kalidasa) хэмээх хоёр боть цувралыг 1966, 1984 онуудад хэвлүүлсэн бөгөөд хоёрдугаар дэвтэртээ найраглалын бүтээлийг нь өөрийн үзэмжээр бус хоронологийн арга зарчмаар дэс дарааллуулж эмхэтгэхдээ дэлхийн эрдэмтдийн саналыг дагасан байна. Чингэхдээ тэрээр: "Sringaratilakam ()", "Rtusamharam (Жилийн улирал)" зэрэг зохиолууд нь түүний балчир үеийн, "Meghadutam (Үүлэн зардас)" бол түүний идэр залуугийн бүтээл харин "Kumarasambhavam (Кумарын мэндэлсэн нь)", "Paghuvamsam (Рагхүүгийн угсаа)" нь түүний нас тогтсон үедээ туурвисан бүтээлүүд" байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Өгүүллэг: Даниел Хармсын Соннет
Оруулсан admin on 2010-11-01 22:50:16 (3371 уншсан)

Надад нэг гайхмаар явдал тохиолддог юм байна.Би гэнэтхэн 7,8 хоёрын аль нь өмнө нь ордогийг мартчихав.Хөршүүдтэйгээ уулзаж энэ талаар асуулаа.Намайг гайхшруулсан бас нэг юм нь тэд бас тоолох дарааллаа мартчихсан байв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: В.Шекспир : Сонет
Оруулсан admin on 2010-11-01 22:49:06 (3830 уншсан)

Харжигнан шаагих өтнүүдтэй ханьсахаар
Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах
Хахир бас дүнсгэр хонхны чимээг сонсоод
Хучлагаа нөмөрч буйд хойноос минь бүү гашууд

Мэдээж энэхүү мөрийг уншаад чи агуу хайрыг минь
Молхи үүнийг бичсэн мойног хурууг минь санахч хэрэггүй
Миний тухай бодол чамайг гутаахын учир
Магад амтлаг дурсамжнаас чинь алга болох биздээ

Ээх, энэхүү богинохон ядмагхан шүлгийг унших үед
Энэ биеээ би элс шавартай ижилсүүлчихсэн байна байхдаа
Эгэлхэн даржин нэрийг минь дуурсалгүй
Энхрий хайраа өнгөрөхтэй минь хамт булшлаарай.
Ганихарсан чамайг хашир хорвоо үзээд
Ганц намайг бус,чамайг бас элэглэчих вий дээ.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Буддын гүн ухааны тухай ишлэлүүд
Оруулсан admin on 2010-11-01 22:48:19 (4302 уншсан)

Жову Адиша:



Үндэс нь хор бол салаа мөчир нь ч хор
Үндэс нь эм бол салаа мөчир нь ч эм
Үндэс нь шунал,хүсэл,мунхаглал бол
Үйл юуг ч үйлдсэн нүгэл болно


Цоморлиг сударт:


Үйл бүхнийг сэтгэл зална
Сэтгэл шалмаг бөгөөд ноёлог.
Хэрэв хэрцгий балмад сэтгэлээр
Хэлэх буюу үйлдэх аваас
Хэзээд тэр нь зовлонг дагуулна,


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Сергей Есенин : Сонгомол шүлгүүдээс
Оруулсан admin on 2010-11-01 22:45:59 (5011 уншсан)

Дуучин өвөл гуугална
Дуулган ой хүүглэнэ
Нарсан төгөл шуугина
Бөөн уйтгарт умбана
Бөмбийх үүлс умбарна
Бөртийх алс руу шуударна
Явган шуурга товилзоно
Ямбуу даавуу шиг гүвэлзэнэ
Яасан ч хүйтэн юм бэ дээ
Сөрөвгөр хэдэн бор шувуу
Шоовдор хүүхэд шиг бөөвийлдөн
Цонхны шилэнд бүртэлзэнэ
Бээрсэн хэдэн бялзуухайн
Бор ходоод нь хоосорчээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Өгүүллэг: Охин дүүгийн хайрын захиа
Оруулсан admin on 2009-02-04 20:35:15 (6030 уншсан)

Миний ихрийн өрөөсөн охин дүүг маань Ниша гэдэг. Ниша бид хоёр адилхан хүрэн шаргал бужгар үстэй, инээмсэглэх үед хацар маань хонхойдог, төрхгүй байдлыг илтгэх үл мэдэг шантгар хамартай, тунгалаг хөх нүдтэй гээд яриад байвал дүр төрхийн хувьд усны дусал мэт хэр баргийн хүн андуурам л даа. Аав ээж маань бид хоёрыг дээд тэнгэрийн хайрласан хамгийн эрхэм нандин эрдэнэ хэмээн үзэж олонхи ихэр хүүхэдтэй эцэг эхчүүдийн адил ав адил хувцсаар ижилсүүлэн гоёдог юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 12/3 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Омар Хайяам
Оруулсан admin on 2008-12-06 23:55:11 (3480 уншсан)

Дуулим хорвоод бид богинохон амьдрах тавилантай
Дурлал дарс хоёргүй түүнээ элээвэл нүгэлтэй
Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө бид орхихоос хойш
Мөн биеийн хөгшин, залууг тооцож суугаад яалтай
* *
Ай, нэг ч бай мянга ч бай зовлонд ялгаа алга
Амьд амьтанд долоон гараг өршөөлгүй Амьд амьтанд дөрвөн мөр шүлэг өршөөнгүй Аяга дарснаас өөр тайтгарал ер алга

+ + +

Тоогүй цуурхал дэгдвэл буруу нь чинийх биш Толгой тархи ойчвол буруу нь чинийх биш Ай, нүгэл буян хоёулаа чамд тулгарваас Ахиад энэ үгийг сана, буруу нь чинийх биш.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 13/3 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/
Оруулсан admin on 2008-06-25 03:15:45 (2321 уншсан)


Элс толгод, хэсэгхэн хус модод
Энд намраар хуурай, хавраар бүрхэг
Энд өнгөгүй хуниасаа салхинд илгээгч тэнгис
Хөрш зуслангаас хүүхдүүдийн хашхиралдах
Хийгээд хөөрхий Лемешев дуу алдах нь
Хөх мохоо зүү хурууны өндгөнд дурласан сэлт
Харз мэлтэрч хулс аяандаа өхийгөөд
Гуниглангуй дүрт ганцаар эх хувцсаа тайлахаар
Хөшигний араар очих. Сэлүүрийн хөг хийлийнхээр
Газмад байгалийн дагуул хүү-баргар фин
Гүнээс өгөөш татахаар хөвж
Гээд өгөөш нь хоосон бас эвдэрхий.
Холгүй цахлай доошлох тэрүүхэнд хар галуу жирэлзээд
Хөнгөн цагаанаар бүтсэн нисэх онгоц тэнд
Yүлсийн дунд тохилог нь шувуудынхаас илүү
Хойд зүгийг барих нь дэмий швейд тийшээ
Өнгө саарлыг бүрдүүлэх далайн сархинаг мэт
Хүйлэн цэнгэг агаарт торох нь үгүй л.

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/
Оруулсан admin on 2008-06-25 03:14:39 (2263 уншсан)


Би арай л галзуурчихаагүй ч бүхий л зуны турш
Алжаажээ. Цамцны төлөө ч юм уу авдар саваа ухсаар
Алимад өдрийг алдаж дуусна. Ай хурдхан өвөл
Аймшигт дүлийрэл ирж орон хот, хүмүүсийг
Ургамал ногоо бүгдийг эхлэлийнх тийш залгиасай
Оны сүүлч арай дуусаагүйд хувцсаа тайлчилгүй
Унтаж, дурын дайралдсан номын сөхөгдсөн хуудаснаас
Уншиж, сохроос зугатсан нохой цардмал замаар хөндлөн
Улаан ногоон гэрлийн учрыг олон гарах мэт оны сүүлч
Арай дуусаагүйд. Эрх чөлөө-энэ эзэрхэгчийн нэрийг
Мартсан үед! Араан дахь шүлс Ширазын халваанаас амтат
Аргаль угалзын эвэр мэт тархи чинь эргэж дуусаад
Амин цэнхэр жүмзнээс дусагнах нь юу ч үгүйн тэнд!

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: ОСИП МАНДЕЛЬШТАМ /1891-1938/
Оруулсан admin on 2008-06-25 03:13:44 (2336 уншсан)


Хашаанд шөнө нүүрээ угаахад
Хатуулаг одод агаарт үсчинэ
Оддын гэрэл сүхээр буталсан давс мэт
Ус нь хальсан торхонд хатууран царцана.
Хаалга үүд оньслогдон түгжигдээд
Хорвоо хариг хатуу мөн чанараараа
Хиртээгүй зотон шиг цэвэрхэн үнэнийг
Хаа нэгтээгээс дахиад хайхын хэрэг юу байна.
Торхонд одод давс мэт хайлахад
Тэс хүйтэн ус-үхлээс хар, үхлээс цэвэр
Хагацал зовлогоос гашуун, хорвоо мэт
Хатуудаа шударга, түүнээс илүү аймшигтай

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: АЛЕКСАНДР БЛОК /1880-1921/
Оруулсан admin on 2008-06-25 03:09:22 (2458 уншсан)


Аяа, цагийн торлогоос ангижирч амгаланд одохуй үес
Алдар болоод зэмлэлээс ахуй бие суллагдана
Амьсгалах агаар минь болж, амьдрах урам минь болсон
Амраг энхрийхэн зүүдийг тэр цагт санана уу
Зүс гоо цагаахан хун-Чи минь
Зүрхний угт буудаллахаар ирэхэд
Ямархан хорсол сэтгэл түлж байсныг
Янагийн ариун тэнгэр Чи минь лав санахгүй
Бардамхан зөрүүдхэн чамайгаа буруушааж юунд зэмлэх
Бурангуй сэтгэл гэвч ...элэг буруу хүчинд автжээ
Хүйтэн бороо эгэл өдрүүдийг зутраахад
Хүйтэнд дассан Чиний нүд л тунгалаг гэрэлт байсан
Хойтод одохуй үес хөхөмдөг зураасны цаагуур
Хөрөг дүр минь алдрахуй үес
Хоолой нийлүүлэн дуулсан тэр ганц дуугаа
Хэзээ хойно нь ч аялсаар асан дуугаа санана, Чи.

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: АЛЕКСАНДР БЛОК /1880-1921/
Оруулсан admin on 2008-06-25 03:05:44 (2448 уншсан)


Баяр баясалгүй, царай баргар даяанч
Буйд сүмийн ханан дотор бэдэрнэ
Цонхигор үүрийн эхний туяан дор
Цасан ширхэг гилбэрэхийг ажнам
Өө, умрын энэ дүнсгэр хязгаарт
Yүр бүүдгэр, шөнө урт
Хөшгийг нь буулгасан цонхны дэргэд
Хүнд бодлууд цээж дарна
Цас, цас л гагцхүү үргэлжлэх нь
Цацагт их сэнтий дэх цагаан жанч
Цонхигор дэнлүү, өргөлийн лаа
Цайран бууралтах сүмийн орой
Ханын төрх хүйтэн болоод жигтэй
Хоосон буурай амьдрал ойлгохын аргагүй
Зүүдний олзлол хийгээд
Зэрэгцэн суугаа санваартнуудын
Зэвхий царайнаас айнам
Yүр бүүдэн, шөнө урт
Өглөө, цайны өмнөх мөргөл мэт сунжруу
Өнгө дүр минь цас адил цонхигор
Yргэлжийн чилээт бодолд сэтгэл зүрх ядруу
1902 он
Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: . . . : Үнс намайг үнс
Оруулсан admin on 2005-10-12 14:22:43 (6457 уншсан)

Үнс намайг үнс
Өвдтөл бүр цус гартал үнс
Буцлам халуун зүрхний халгиа
Тэсгим хүйтэн дур хүсэлтэй нийлэхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 72/16 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: . . . : Уусан архины охьд шатаад
Оруулсан admin on 2005-10-12 14:06:17 (4055 уншсан)

Уусан архины охьд шатаад
Унаган нутаг мартагдах шахлаа
Анхны удаа л хайрын дуугаа дуулаад
Анхны удаа л агсан тавихаа болилоо

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Цонхны минь дэргэдээс холдож үз
Оруулсан admin on 2005-10-12 13:48:01 (4166 уншсан)

Цонхны минь дэргэдээс холдож үз
Соргог ногоон зүлгийг битгий гишгэл
Аль хэдийн би чамд хайргүй болсон
Асгартал уйлаад яахав, аядуухан бай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: . . . : Амьдрал энэрэлгүйд би буруутай гэж үү
Оруулсан admin on 2005-10-12 13:38:00 (4687 уншсан)

Амьдрал надад энэрэлгүйд би буруутай гэж үү
Алв алийг нь хайрлавч адилхан бүгдийг нь ад үзнэм
Би өөрийгөө мэднэ, бас юу ч чадахгүйгээ мэднэ
Найргийн тэнгэр надад тийм увьдас заяасангүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Гадаадын уран зохиол )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 182 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хос тогоруу
Хэмжээс: 600x514 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5125

Б. Баяндүүрэн 1958	105х155, эсгий
Хаврын хээн эгшиг
Хэмжээс: 600x386 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2712

Хүрэлтогоот
khureltogoot-27.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2765


Агуулга
Баасан, 2005.09.16
· Гийом Аполлинер: Сарнайн ертөнц
· Жак Превер: Парисын шөнө
· Жерар Де Нервал: Ойд
Пүрэв, 2005.08.18
· Akiya Yutaka (Japan) : Сүүдэр
· Justice S. MOHAN (India) : ЗАЛУУСАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn