Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Л Өлзийтөгс


Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ...
Оруулсан admin on 2025-12-03 09:53:07 (23601 уншсан)


Хав харанхуйн дунд нисэж яваа гал уу даа?

Хаа хүрэх нь вэ та нар? намайг аваад яваач 

Хамгийн өндөр уулан дээр одоо л яг гарахсан 

Халуу шатсан гараараа шөнийн чулуунд хүрэхсэн

Салхинд задарсан үсээ тоолон

Санаа алдан нүдээ аньж

Чимээгүйн гүнд зүүдлэх цэцэгсийн 

Чичигнэсэн амьсгааг хөлөөрөө мэдрэхсэн

Тэгээд жаахан өндийгөөд 

Жаахаан өндийгөөд 

Тэмдэг төдий

Тэр одонд би хүрэхсэн 

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Залуу нас
Оруулсан admin on 2025-11-07 21:50:34 (13351 уншсан)

 

Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан

Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдопүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан

Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан

Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Оруулсан admin on 2025-11-07 21:22:59 (15420 уншсан)


Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон


Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан


Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

  1998.9.21

( Дэлгэрэнгүй... | 13 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л. Өлзийтөгс : Аквариум
Оруулсан admin on 2025-09-25 19:34:08 (40593 уншсан)


Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш... Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.

( Дэлгэрэнгүй... | 35 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Амьдралд би итгэдэг
Оруулсан admin on 2012-07-02 22:17:07 (11151 уншсан)

Амьдралд би итгэдэг

Альхан нэгтээ намайг хүлээж буй

Алтан загас, гурван хүсэл

Мөрөөдөлд би итгэдэг.

Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч

Нүдгүй биегүй харанхуйд ч

Үүрийн зүүд, айдас, совинд

Үнэн, ялалт, ид хав...

Ялалтанд би бүүр итгэдэг

Салхинд, бороонд, тэнгэрт итгэдэг

Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг

Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийн

Инээмсэлэл, хайр сэтгэлд, нулмисанд итгэдэг

Худал үгэнд ч би итгэдэг

Худлаа юм шиг үе үе санагддаг ч

Хувьхан энэ амьдралд ...

Л.Өлзийтөгс

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Дурсамж: Л.Өлзийтөгс : Үзэхийн хязгаар
Оруулсан admin on 2012-06-03 21:33:35 (46118 уншсан)

Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа? Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь... Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз?

Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа. “Аавыгаа хармаар байна” гэж гуйсанд ээж минь намайг өргөсхийв. Би хар зөнгөөрөө бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь! Үгүй дээ, бурхан минь! Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний зүрхний цочроог, хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс тонгойн...

Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр өдөр л би насанд хүрч, бодлогоширсон, гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг, гүнзгий нэгэн болж хувирсан...

( Дэлгэрэнгүй... | 41 | Дурсамж | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Чамайг зүгээр л харахыг хүсдэг
Оруулсан admin on 2011-12-13 15:35:19 (13204 уншсан)

Чамайг зүгээр л харахыг хүсдэг 

Хармагцаа 

Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг

Хүргэмэгцээ

Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог

Тэвэрмэгцээ

Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 

Амсмагцаа 

Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд

Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 

Бодмогцоо

Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг

Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг

2008,10,13 Л.Өлзийтөгс.

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Чиний гар дээр би...
Оруулсан admin on 2011-12-12 21:25:43 (15564 уншсан)

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>

1999 он

Яруу найрагч Л.ӨЛЗИЙТӨГС
“Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүвэр /УБ. 2000/ 
81-р талд буй.

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Чи бол миний зовлон
Оруулсан admin on 2011-12-12 21:25:00 (12576 уншсан)

Чи бол миний зовлон

Зовлондоо би яасан их хайртай юм.

Чи бол миний зогсоол

Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм.

Чи бол миний төөрөгдөл

Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм.

Чи бол миний сүйрэл

Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм?

Чи бол миний нүцгэрэл

Нүцгэрэл минь чи миний төгсгөл

Чи бол миний ялалт

Ялсны дараах их хоосрол.

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Оруулсан admin on 2011-12-12 21:24:00 (13209 уншсан)

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг

хэтэрхий гунигтай

Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг

түгшүүртэй,

нэг л түгшүүртэй

Хайр гэдэг бол жаргалтай айдас юм

хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм

Тэгээд тэмтчин тэмтчих атлаа

Зүүдээ өөрөө зохион байж үзээд

түүндээ үхтлээ итгэхийн нэр юм

Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л

цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

 

Хэн нэгнийг хайрлана гэдэг

хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм

Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч

хэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм

Энэ бол

дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа

амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм

Энэ бол

нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй

асар харанхуй гүн хонгил доторх,

хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах

аяар аяархан зовлонт инээд юм.

2008.11.19

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хайр гэж ингэхэд юу юм бэ?
Оруулсан admin on 2011-12-12 21:22:40 (11211 уншсан)

Хайр гэж ингэхэд юу юм бол?

Шанаагаа тулаад би өдөржин бодлоо

Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв

Энэ юм болов уу?

Хоёул нэгэн үндэснээс ургасан модны

нэг нь цэл залуу ч нөгөө нь бүүр хатчихаж

Энэ юм болов уу?

Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав

Энэ юм болов уу?

“Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв

Энэ юм болов уу?

 

Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа

нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан

Энэ юм болов уу?

Чацарганы бутан дотор зөгийн бүл гэрээ засчээ

аварга энэ айлын эр бүхэн

аяа, ганц хатан зөгийг л мөрөөднө

Энэ юм болов уу?

Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй,

           хүв хүйтэн царайлна вэ?

Эсвэл энэ юм болов уу?

Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ,

                     Тэгсэн атал бүгд айдастай

Энэ юм болов уу?

Шанаагаа тулаад би өдөржин бодлоо

Шарх шиг зовиуртай юм

                     хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ

Энэ юм болов уу?

2007.10.25

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Ялалт
Оруулсан admin on 2011-11-30 16:19:26 (9494 уншсан)

Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би
Бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа

Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа.

Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч
харамлахгүй ээ би
Хайраар минь тоглосон
хүнээс ч...

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Тэнгэрт ургадаг модод
Оруулсан admin on 2011-01-12 12:17:00 (18792 уншсан)


Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг

Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг ( Дэлгэрэнгүй... | 20 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс :Би цэв цэнхэр атлаа
Оруулсан admin on 2010-01-13 20:19:43 (10991 уншсан)

Би цэв цэнхэр атлаа
БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснасс ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ
( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Л.Өлзийтөгс
Оруулсан admin on 2010-01-13 20:19:19 (9692 уншсан)

Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой
Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай
Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай
Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Бүр нэг сэтгэлээр уначихаад
Оруулсан admin on 2008-12-15 06:01:29 (9590 уншсан)


Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Òийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл ( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт
Оруулсан admin on 2008-12-15 06:00:43 (11498 уншсан)


Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар ( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Өгүүллэг: Л. Өлзийтөгс: Хүүхэлдэйн үс
Оруулсан admin on 2008-12-12 05:27:46 (14681 уншсан)


Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?
( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : ...Миний тасдсан, миний мартсан
Оруулсан admin on 2008-10-22 10:05:30 (9543 уншсан)


...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья
Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт
Оруулсан admin on 2008-10-22 10:04:39 (11852 уншсан)


Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар ( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Өлзийтөгс Л | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 165 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Тэрэлж
trlj-009.JPG
600x450 143k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4455

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-242.JPG
600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4147

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-164.JPG
600x450 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4801


Агуулга
Wednesday, 2008.06.04
· Л.Өлзийтөгс : Хуримын маргааш
Wednesday, 2007.10.17
· Л.Өлзийтөгс : Шүлэг
Friday, 2007.08.24
· Л.Өлзийтөгс : Гэм
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг
· Л.Өлзийтөгс : Би чөлөөлөгдөхийг хүсч байна
· Л.Өлзийтөгс : Алга ташилтын дор
Friday, 2025.11.07
· Л.Өлзийтөгс : Залуу нас
Friday, 2007.08.24
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Нууц
Thursday, 2007.08.23
· Л.Өлзийтөгс : Одоо ганцхан
· Бэлэг
Wednesday, 2007.05.30
· Шүлэг
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Би худалч
Sunday, 2007.05.27
· Л.Өлзийтөгс : Харанхуйн бороо
Wednesday, 2025.12.03
· Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ...
Tuesday, 2007.02.27
· Л.Өлзийтөгс : Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу...
· Л.Өлзийтөгс : Шөнө дунд цас орж байна
· Л.Өлзийтөгс : Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг ...
Thursday, 2025.09.25
· Л. Өлзийтөгс : Аквариум
Tuesday, 2005.09.06
· Л.Өлзийтөгс: Тэр цэцэг үхчихлээ
Thursday, 2005.08.11
· Л.Өлзийтөгс: Рауль, Рауль хоёр
Saturday, 2005.07.30
· Л.Өлзийтөгс: Тунирхал
· Л.Өлзийтөгс: Цаг хугацаанаас....
· Л.Өлзийтөгс: Би яагаад...?
Wednesday, 2005.07.27
· Л.Өлзийтөгс: Шүлэг 1
· Л.Өлзийтөгс: Шүлэг
· Л.Өлзийтөгс: Бурханд шивнэсэн нууц
· Л.Өлзийтөгс: Чиний эзгүйд
· Л.Өлзийтөгс: Саранд хүрдэг шат
· Л.Өлзийтөгс: Би бусдаас өөр
· Л.Өлзийтөгс: Моддын дээр цас орно
· Л.Өлзийтөгс: Би чөлөөлөгдөхийг хүсч байна
· Л.Өлзийтөгс: Шүлэг 2
· Л.Өлзийтөгс: Усан дээр бичсэн үсэг
· Л.Өлзийтөгс: Халуун өдрийн шүлэг
· Л.Өлзийтөгс: Ганцаардлын дасгал номноос 1
· Л.Өлзийтөгс: Ганцаардлын дасгал номноос

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn