Хаа нэгтээ гээсэн турьхан хурууд минь надад итгээрэй Харанхуй өрөөнд чи л гэрэл асаасныг Харж болохоос харж болохгүй хүртэлх бүх зүйлсийн Хаана нь ч юм бэ чи л байсныг Миний хүрч чадаагүй гоод чи хүрч Мэдрэмж сэрлийг атган над дээр ирдгийг чинь Мэдсэн шүү, мэдсэн
Охидынх шиг нарийхан гоо хурууд минь надад итгээрэй Охидын хүзүү, нуруу, бас, нар тэмтэрдгийг чинь Олж болохоос олж болохгүй хүртэлх бүх зүйлсийн Оройд нь чи л байсныг Ойлгосон шүү, ойлгосон
Б.Батзаяагийн ном [шүлгийн түүвэр]
Инээмсэглэлийг чинь энэ хэвээр нь хадгалж Илүү биш, дутуу биш иймээр чинь л чамайг хайрлаад Барьж чадахгүй ч ядаж шүргэхсэн гэх хүслээ авч үлдээд Байхаас чинь байхгүй хүртэлх чамайг дөнгөж таньж мэдрэх Хонгор минь ямар сайхан юм бэ!
Чиний өмнө хүлцэнгүй байж өөрийгөө голох Чиний уруул уруулд минь хүрэхэд уруулаасаа ичих Царайлаг бишийн доторх гоо дүрд ховсдуулаад Цаг хугацаанаас үл хамааран чамд дурласаар л байх Хонгор минь ямар сайхан юм бэ!
Нойтон бүхнийг чинь хатсан өвс мэт шуналтайгаар мэдрэх Нов ногооноор чамайг өөрийгөө шараар төсөөлөх, эвлэрэх Айдас хийгээд цочим мэдээ эцэст нь чимээгүй тайвшрал Амьдрал дунд ямар азаар чамтай учрав аа гэж бодох Ай, ямар сайхан юм бэ!
Энэ бүх сайхныг энэ хэвээр нь үлдээгээд Эрвээхэй шиг нисч үзэх... ингэж чамд ахин дахин дурлах Холын холоос таталцах ямар нэгэн халуун Хонгор минь, хонгор минь энэ чинь ямар сайхан юм бэ!
Сайн аав байх, охинтой болох Сайхан бүсгүй болж хүү төрүүлэх Өвснөөс моддын уй гуниг, тэвчээрийг олж сонсох Өөрөөсөө далавчаа гээсэн шувууны тухай шүлэг унших Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо
Дагжин чичирч байснаа гэнэт халуурах шиг шүлэг бичих Дараа нь гашуун эм уугаад эдгэх шиг эргэн хүн болох Гоо бүсгүй шиг эмзэг нандин бүхнээ ганцхан эрд зориулж Гоонь эрийн шуналаар өөрийгөө амтлан амтлан мэдрэх Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо
Хүүхэд байхдаа сонсоогүй шидэт үлгэрүүдээ аавдаа ярьж өгөх Хүсэл, төсөөллийн ертөнцөд хүү нь гэрэлт цох гэж ээждээ итгүүлэх Найдвар гээч сахиусаа нуруундаа үүрсэн бөгтөр даяанч Намайг өвтгөх хүмүүсийн төлөө дотроосоо шүүрэх нулимс шиг тунгалаг Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо
http://3.bp.blogspot.com/-2gReKlELj6o/Tu7XQeUmF4I/AAAAAAAACEk/yAxe90sPKD0/s400/2011.12.05-252.jpg
images/content/2011_12_05-252.jpg
Хувирч үл өөрчлөгдөх хундага минь шилбэнээс чинь би бариад Хувирч үл өөрчлөгдөх бүхнээ тулган шимээд ганхан сууна Уйтай ийм л тэнгэр, яг ийм л сар, ийм л шөнө Унтаад сэрэхэд алга болчихсон байна гэж бодож ууна
Хаанаас ч юм бүү мэд, магадгүй хэн нэгэн эрд Хаядсан эмэгтэйгээс гээгдэж унаад надад олдсон сэтгэл минь ээ Өвтгөөд байгаа энэ гомдол, энэ ганцаардал, энэ бүхэн Өглөө босоход эдгэчихсэн байна гэж итгээд уу!
Тэвчин хүлээгч хувирч үл өөрчлөгдөх горьдлого минь дээ Тэр энэ атирч хувирах утаа байжээ, замхран арилах зүүд байж Магадгүй энэ шөнө түүнийг анхных шигээр нь ганцхан удаа зүүдлээд Маргаашнаас ахиж бодохгүй юм шүү, мартах юм шүү!
Зүүн далавчин дээрээ чиний хумсны сорвитой ч Зүгээр дээ, би ниссээр л байна Өд нь дэрэн дээр чинь унаж Өвдөлт нь цээж рүү хатгасаар Өөрчлөгдсөн юм алга даа, энэ хавьцаа Өвдсөөр л байна...
Гэнэт хамаг бие хөлөрч гар чинь духанд хүрэхэд Гэртээ сэрсэн мөртөө би хаана ч юм байдаг Эсвэл чичирч даарсаар хүйтэн шилэнд хүрмэгц Энд тэндээсээ хайлаад лаа шиг урсчихдаг Ил харагдахгүй ямар нэг эрчим энэ өрөөнд Эргэсээр л байна...
Хагархай шил тэмтрээд өндгөө исгэх төдийд Хаа сайгүй ув улаан бөмбөлгүүд нисэлдээд л эхэлдэг Зүрх шиг цохилох ийм олон бөмбөлөг дунд хэвтээд Зүрхээ нэг нэгээрээ хэрхэн хагарахыг хараад Хэзээ мөдхөн, ирэх юм шиг санагдах чамайг хүлээн Хэвтсээр л байна Хэвтсээр л байна...
Өргөс шиг хүмүүсийн дунд хөөс мэт амьдрах Өөрөө нулимс болж унаад хага үсрэх Өвдөх ганцаардах... Уртхан амьсгаа авбал хөрчих гээд өвлийн шөнө Уйтгарлах хэн нэгнийг хайх тэнүүчлэх... Ноход гүйж өнгөрөх даарах Нөхдөө үгүйлж өнгөрснийг дурсах гуних Өвлийн тэнгэр чимээ аниргүй дүнсийх "Өнөөдөр ядаж цас орсон бол" гэж бодох... Хөөс мэт нэгэн өргөс шиг хүмүүс дунд Хөнгөн чанараа гээн живэн байна!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor053.jpg Хэмжээс: 600x488 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5366
zam-074.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4001
B3-026.JPG Хэмжээс: 437x600 160k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4827
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: