Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Б Мөнх-Өлзий


Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Үнэ цэнэ
Оруулсан admin on 2014-03-10 14:37:34 (2157 уншсан)

Нэг хором нүдээ ань, нүдээ нээ
Аньсан тэр хором ахиж чамд ирэхгүй
Амьсгалсан тэр агаар дахиж давтагдахгүй
Урсгал усанд хоёр удаа орохгүй
Унасан навчис дахин мөчрөөс зүүгдэхгүй
Нар цацрагаа эвхэхгүй
Нас буцаад залуужихгүй
Нэг хором нүдээ ань, нүдээ нээ
Орсон хур одот тэнгэртээ золгохгүй
Одсон хүн одоо дахиад мэндлэхгүй
Алхсан мөр арилахгүй
Алдсан цаг хугацаа ирэхгүй
Нэг хором нүдээ ань, нүдээ нээ
Цаг хугацаа...

2011.01.14



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Цорын ганц дайсандаа
Оруулсан admin on 2014-03-10 14:36:41 (2068 уншсан)

Үзэн ядаж үхэж барагддаггүй зэтгэр минь
Үндэс нь үл мэдэгдэх сэтгэлийн зовлон минь
Үнс мэт хийсэн үл одох сүүдэр минь
Үргэлжид хойш нь чангаагч цаг хугацааны гацаа минь
Нарны илчийг хаагч хар үүл минь
Насны хоногийг дуусгагч үхлийн хор минь
Нулимсанд нуугдах гунигийн учиг минь
Нүдийг хорсгох цорын ганц дайсан минь
Чамайг би хар шороонд булж чадахгүй болохоороо
Халуун амиараа бүлж болохгүй болохоороо
Үндэс ёзоорыг чинь угтай нь сугалахын тулд
Үнэнч сэтгэлээсээ ор мөргүй арчин хаяя.
Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь.
Сэтгэлдээ уртын урт хана хэрэм бариад гаталж үл чадна чамаас болж
Ирээдүйдээ  итгэх итгэл тасран холдоно чамаас болж
Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь

2011.01.29



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Сүүлчийн навч
Оруулсан admin on 2014-03-10 14:35:44 (2115 уншсан)

Намрын сүүлчийн навч
Нүцгэрсэн модны мөчрөөс зүүгдэн чичгэнэсэн сүүлчийн навч
Нүүлгэн одох салхи нь хорсон үлээх тэр л навч
Ижийн гараас атгаж, энгэрээс нь тавилгүй зүүгдэх шиг
Эвлэн тойрон сэвэлзэх хөгшин модны ганц навч
Газар тэнгэрийн заагт салхиар наадан тоглож
Ганганах шувуудын хамт өдөржин тоглон бүжсэн
Шөнөжин орсон бороог нүдээ чилтэл харж
Шүүдрийн усыг цуглуулж сэтгэлийн зугаа гаргасан тэр л зун...
Харуй бүрийн ододтой нарыг сэм шивнэлдэж
Хар сүүдэр ч хань болдоггүй юм аа гэж илэглэн тохуурхан наадсан
Одод тантай адил олуулаа юм шүү гэж
Огторгуйн тэнгэрт зарлан сайрхаж байсан тэр навч
Наран буцахыг мартан удтал чичилсэн
Налгар дулаан өдрүүд хаа нэгтээ одсон
Сүүдэрт дааран ганцаар хоцорсон тэр
Сүүлчийн удаа нар луу харж хүслээ шивнэлээ.



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Сэтгэлийн тайвшрал чамдаа
Оруулсан admin on 2014-03-10 14:27:07 (2488 уншсан)

Гутлынхаа өсгийг элэгдтэл
Гудамжаар хөтлөлцөөд нэг алхаж үзэхсэн
Хөл минь өвдсөн ч чамдаа би хэлэхгүй ээ
Хүлээсэн мөч минь дахиж надад олдохгүй ээ...

Цэвэр сайхан агаарыг цээж дүүрэн амьсгалах мэт
Чинийхээ дэргэд суухад л сэтгэл минь тэнүүн болох юм
Бүрхэг тэнгэр цэлийж, наран угтаж мишээх мэт
Бодлын саарал үүлийг минь чи л үлээж сэрээдэг шүү



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Миний шүлэг, миний ертөнц
Оруулсан admin on 2014-03-10 14:26:08 (2548 уншсан)

Шүлгэн дотроо би
Талын хөх салхинд үсээ хийсгэн
Тааваараа гүйж байгаагаар төсөөлдөг
Эрх чөлөөг мэдэрдэг

Шүлгэн дотроо би
Хадан хясаа өөд мацан оргилд нь гарч
Хашгирч байгаагаар төсөөлдөг
Сэтгэл минь уужирдаг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Би, элсэн ширхэгт дургүй
Оруулсан admin on 2014-03-10 14:24:57 (2204 уншсан)

Би нүүдлийн шувуунд дургүй
Тэд нэг газартаа байдаггүй
Аль сайхан, дулаахан газар руу урваад явчихдаг

Би элсэн ширхэгт дургүй
Тэнгэрийн муухай, газрын салхины зугаа
Тэнэж явдаг

Би цасан ширхэгт дургүй
Тэрүүхэн нарыг тэвчиж чадахгүй
Хайлж орхидог



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Сарны дурлал
Оруулсан admin on 2014-03-10 14:23:18 (2248 уншсан)

Сар надад дурлаад
Саранд би тунирхаад
Хаа хол дагаж гүйгээд
Харин би зугтаж гүйгээд

Сар надад дурлаад
Сарыг би царай муутай гэж голоод
Наранд харин би дурлаад
Нар намайг голоод



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Тэр гэж байхгүй
Оруулсан admin on 2014-03-10 14:22:42 (2103 уншсан)

Бороо дээшээ орж байна
Буцаад тэнгэртээ, газар чийгтээгүй
Нулимс дээшээ урсаж байна
Буцаад аягандаа, хацар нороогүй
Нарны цацраг дэлхий дээр тусаагүй
Надад чи минь огтхон ч харагдаагүй
Тэр өдөр байхгүй
Тэр гэж ч байхгүй
Сархад амнаас минь шилтэйгээ гарч
Санаа бодол тархинаас минь арчигдана
Урагш алхсан мөр минь байгаагүй
Урдаас чи минь тосон хүлээгээгүй
Би уугаагүй
Би уйлаагүй  *MZ*  /2013.12.24/



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Харанхуй
Оруулсан admin on 2014-03-10 14:20:51 (2214 уншсан)

Саргүй тэнгэр
Наргүй дэлхий
Модод навчгүй
Өвс өнгөгүй
Орчлон хав харанхуй...

Нүд нь хар нүх мэт үл ханах шунал тачаалаар сохорч
Сэтгэл нь ёроолгүй сав мэт эдийн хүсэлд автагдаж
Хуй салхи мэт үндсээр нь ховх сорох хүсэл нь
Хорвоо ертөнцийн гэрлийг түнэр харанхуйгаар солино...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Шударга хүний хориотой газар
Оруулсан admin on 2014-03-10 14:20:13 (1952 уншсан)

Хөлний мөр чинь замбараагүй, төвөгтэй, ойлгоход бэрх
Хөлсний үнэр чинь нэг л сонин үнэртэй
Ариухан ч юм шиг худлаа ярих амны чинь үнэр өмхий
Алтан наран чам дээр ав адилхан тусдаггүй

Чиний явах газар хориотой...

Чихний сульда, хэлний ядаргаа
Чиний үг чинь хээрт очвол үнэний ортой
Морин дэл дээр сууж, монголоороо гэж хашгирах чиний омогшил
Монгол төрийн довжоон дээр хүчгүйдэн сөхрөх чиний нулимс

Чиний хэлэх үг чинь хориотой ...

Хэтэрхий үнэн, хэдэн үгс чинь
Хэн нэгний зүрхэнд очих хутга
Хэтрүүлбэл чамайг алах мэс
Үнэн үйл чинь жихүүдэс төрмөөр
Үнэхээр хараал идсэн хүн өт.... чи бол ....

Чиний амьд явах хориотой ...  *MZ*  /2013.12.16/



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Article1: Б.Мөнх-Өлзий : Ямар амттай
Оруулсан admin on 2014-03-10 14:19:31 (2133 уншсан)

Санаа алдахад тамхины хор ямар амттай
Салангид өнчин  явахад архины хань ямар амттай
Сэтгэл дурлахад уруулын амт ямар амттай
Сэргэлэн болжмор шиг дүүлж явахад өвлийн шуурга ч ямар амттай
Гунигтай зууралдаж дараа нь баяр ирэхэд нулимс ямар амттай
Гундуухан явахад түшсэн найзын минь сэтгэл ямар амттай
Гурван удаа мөргөв ч биелэгдээгүй хүсэл минь ямар амттай
Гурвантай гүйвч царай өгөөгүй хайр минь ямар амттай
Даарч явахад лааны дөл ямар амттай
Давс нь ихэдсэн хоол өлссөн үед ямар амттай
Давраад явахад ижийн минь занчил ямар амттай
Даруухан хэлсэн аавын минь зэмлэл ямар амттай



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Шүлэг: Б.Мөнх-Өлзий : Хайрт минь, хамт бүжиглье
Оруулсан admin on 2014-03-10 14:18:29 (2050 уншсан)

Хайрт минь өнөө шөнө хамт хоно
Хамтдаа тэнэглье
Харж сууя
Уруул уруулаа тэмтэрч
Нүд нүдээ хүсэх
Биес аяандаа найгах
Бэлхүүсний бүжиг хамтдаа хийе....
Хайрт минь өнөө шөнө хамт хоно
Үсний засалтны утга алдагдаж
Өнөөдрийн даашинзны замбараа алдагдаж
Хацрын ингэсэг арилтал минь
Хамт бай хонгор минь....
Тэндхийн дайн бидэнд хамаагүй
Тэр өдрийн саран ч хамаагүй
Толгой мансуурч, аянга цахих мэт
Товшоо бүжиг хамтдаа хийе
Хайрт минь өнөө шөнө хамт хоно
Нүд бүрэлзэж, сэтгэл сэрхийх
Нүгэл мартагдаж, амьдрал амтагдах
Газар дээр зөвхөн чи бид хоёр юм шиг
Галтай шөнийг хамт өнгөрөөе

Хайрт минь хамт бүжиглье ... *MZ*  /2013.12.19/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Шүлэг: Б.Мөнх-Өлзий : Өндөр Оргил мэт
Оруулсан admin on 2014-03-10 14:17:34 (2177 уншсан)

Өнгө шиг сайхан бүсгүй
Өмнө нь нүцгэлэн зогссон ч
Өврөө нээхгүй харамлах
Үнэнч залууд би дурладаг
Өвлийн жихүүн жаврыг
Хаврын урь мэт уяраах
Өдрийн гэгээ мэт инээмсэглэх
Өөдрөг залууд би дурладаг
Сархад хүртэл ичиж уйлан гологдож хундагаа үл орхих
Салхины аясаар хийсч үл явах саруул ухаантай залууд би дурладаг
Сартай шөнийн цэлмэг тэнгэрт одод бүжиглэн баясах мэт
Сайхан дулаахан харцанд нь шунаж би дурладаг аа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Шүлэг: Б.Мөнх-Өлзий : Жижигхэндээ би, жижигхэн
Оруулсан admin on 2014-03-10 14:16:22 (2082 уншсан)

Та бол уул билээ
Таны дэргэд би элсэн ширхэг ээ...

Хормойноос чинь дээш гарч чадахгүй бядуу элс
Хоёрхон дусалд нороод урсчихдаг чадалгүй элс
Нүдэнд чинь үл анзаарагдам жижигхэн элс
Нүүж чадалгүй чулуунд чинь бүдэрдэг тэнхээгүй элс ээ...
Элс элсдээ, мэндлэхдээ мэнд усны зөрөө өгөмгүй жижигхэн
Хүндлэхдээ хүндлэл, магтаалыг минь сонсмооргүй жижигхэн
Зайнд чинь багтаж чадахаар жижигхэн ч гэлээ
Завсар өгөх шаардлагагүй, харах албагүй дэндүү жижигхэээн...
Жижигхэндээ би дэндүү жижигхэн..
Нарны туяанд сүүдэр минь харагдахгүй жижигхэн
Намрын бороо оровч дуслаас нь хэтрэхгүй жижигхэн
Жижигхэн жижигхэн гэлээ ч би
Тэнгэрт гарах тэнүүн бодолтой жижигхэн
Тэр мөрөөдлөөрөө тэнхээгээрээ үсэрдэг жижигхээн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )

Мөнх-Өлзий 	Б	 Шүлэг: Б.Мөнх-Өлзий : *Нэргүй шүлэг*
Оруулсан admin on 2014-03-10 14:13:47 (2328 уншсан)

Арван хэдтэй байхаасаа үрийн зулай үнэрлэсэн гэж
Алдрайхан залуу насны
Алдаа оноог нь шүүмжлэхдээ
Доодохоороо эрт тоглосон дорд муу эм гэж
Долоовор хуруугаараа чичилсэн тэнгэр заяат хүмүүн ...
Хийсэн хүн нь хэргээ мэдэхгүй
Хэлсэн үг нь чихнээ наалдахгүй
Түмний хараал, ховны бай болсон ч
Төрүүлсэн үрээ мэсээр алаагүй
Ганц бие эх хүний ард
Гарцаагүй гэмтэн хүн бас нэг бий...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнх-Өлзий Б )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 76 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-262.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2197

Хүрэлтогоот
khureltogoot-20.jpg
Хэмжээс: 600x450 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2844

Зураач : Б.Хонгорзул
khongor037.jpg
Хэмжээс: 600x813 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3486


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn