Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

М Батнайдвар


Батнайдвар  	М	 Шүлэг: М.Батнайдвар : Хуримандаа намайг уриарай ...
Оруулсан admin on 2015-03-01 13:10:08 (1244 уншсан)

Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Ялдам цагаан гаранд чинь эрдэнийн шигтгээ амилахыг
Янаг улаан уруулд чинь баярын мишээл тодрохыг
Баярлуулж үзээгүй хайртынхаа жаргалд умбан цэнгэхийг
Баясгаж чадаагүй сэтгэлийг чинь догдлон догдлон дэрвэхийг
Би зүгээр л харахыг хүснэм ээ
Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Уулзах тавилан ноогдсон ч учрах нь үгүй төөрөгтөйгөө
Ухаан болоод зүрх сэтгэлээ эвлүүлэн би тайвширсан болохоор
Миний хүрч чадаагүй чамайг хэн нэгэнд уусахыг харах гэсэн юм
Мэлмийнээс чинь баярын нулимс унахыг үзэх гэсэн юм
Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Цасан цагаан даашинз чамд минь ямар сайхан зохихыг
Захирч чаддаггүй зүүдэндээ олон шөнө харсан ч
Заяасан ханийг чинь харин өөрөөрөө л төсөөлж асан болохоор
Зангирсан бодлуудаа хөвөхийг л хүснэм ээ би

Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм

Амьнаас минь үнэтэй чамдаа аз жаргал хүсэх л гэж
Амьдралын чинь хуудас шинээр эхлэхэд хайр ерөөх л гэж......

М.Б https://www.facebook.com/M.Batnaidүar



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: Aнхны шөнө аниргүй намуухан шөнө
Оруулсан admin on 2014-08-03 15:35:02 (1478 уншсан)

 

Aнхны шөнө аниргүй намуухан шөнө
Aхиж ирэхгүй охин насаа үдэх баясалт бас харуусалт шөнө
Aз жаргалын нулимс хацарт шингэн замхарах гэгээхэн хором
Aйдасын гашуун дусалууд аманд шорвогтох бүүдгэрхэн мөч.....

Саран авхай үдшийн намуун симфони... эгшиглүүлж тунгалаг хайрын романд хөг нэмэн чимэглэмой. Далдхан сэтгэлийн ариун хүсэл цээж зуран дээш доош сэлгүүцэн хайр уу, дурлал уу, эсвэл зугаа цэнгэлүү алин болохыг үл мэдэн тэчяадах бүсгүйн бодолд өдний үзүүрээр өвч цээжийг гижигдэх шиг тарвалзан эргэцүүлүүлнэ. Час улаан уруулаас цан хүүрэг татах ч шиг, тас хар гэзэгнд талын хяруу буусан ч шиг, бурхан чөтгөр хоёр цэц булаалдан маргах адил будагаар чимээгүй охиний булбарай бие чичрэх ч шиг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М.Батнайдвар : Бодол урсав цаасан дээр минь
Оруулсан admin on 2014-08-03 15:33:00 (1431 уншсан)

Бодол урсав цаасан дээр минь
Бөн бөн хийх нулимстай минь хамт
Бороо ширүүсэх мэт аадар мэт цутгав
Бөөн хар үүлсийг дагуулан дагуулсаар...
Тэд урсав
Төө үл хүрэх зайнд
Түмэн бээрийн алсыг
Түг хором ч гээлгүй....
Мянган бодол нэг үг болж урсав
Мянган дурсамж нэг дусал болж бөнжигнөв ...
Хаш цагаан цаасыг хар эрээн болтол үг эгнэхэд
Харанхуй нөмөрсөн сэтгэл цагаан болж гэрэлтлээ

М.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М.Батнайдвар : Биеээр бус бодлоор ганцаардав ...
Оруулсан admin on 2014-08-03 15:31:41 (1253 уншсан)

Биеээр бус бодлоор ганцаардав
Бэлгээр бус сэтгэлээр хоосров
Алдраар бус ухамсараар гачигдав
Алтаар бус хайраар дутагдав

Цаас минь бэх хайж гуниглав
Цаг минь мэдрэмж эрж гутрав
Өрц минь догдлол нэхэн гуйранчлав
Өнөөдөр би өөрөө өөртөө гутав.
...
Гутаж суухдаа олныг би бодов

Ургах бодол минь итгэлээр цангаж
Улаан уруул минь үнсэлтээр ханаж
Гадаад ертөнцдөө гайхамшигтайгаар мандаж
Гагцхүү дотоодын дотоодоо гамшигтайгаар сөнөж

М.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М.Батнайдвар : Уйлахад нулимс хайран ...
Оруулсан admin on 2014-08-03 15:23:27 (1342 уншсан)

Уйлахад нулимс хайран
Уурлахад чи хайран
Унтахад цаг хайран
Уйтгарлахад нас хайран

Өнгөрсөнд хорогдож одоод үл ханагсад
Өнчинөө мартаж бусдаас дулаан хүсэгсэд

Өөрийн чинь төлөө юу ч хийгээгүй хэмээн
Өрөөл бусдад өс бүү сана
Өргөн уудам хорвоо ч гэлээ
Өнчин ганцаар явж төгсөх чинь үнэн тул
Өрөө чи өөрийнхөө төлөө амьдрах учиртай
Өрөөл бусад чиний төлөө амьдрах учиргүй ээ

М.Б

Нэгэн хэлээр хэлэлцэвч үл ойлголцох хэсэг байхад
Нэг ч үг ярилцалгүйгээр зүрхээрээ мэдэрцгээгсэд бас байх юм.
Нижгээд олон жил ханилавч ариун хайрыг мэдрээгүй бусаг байхад
Нэгэн мөчийн төдийд хайрын оргилд хүрэгсэд бас байх юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М.Батнайдвар : 4 мөрт
Оруулсан admin on 2014-08-03 15:21:27 (1223 уншсан)

Зүсийг чинь шувт
Зүрхийг чинь нэвт
Бодийг чинь шиншилж
Бодлыг чинь уншина.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: Зуурдхан хорвоод зураг л үлдэнэ ...
Оруулсан admin on 2014-08-03 15:12:12 (1237 уншсан)

Зуурдхан хорвоод зураг л үлдэнэ
Зурвасхан амьдралыг үгс л гэрчлэнэ
Зугтах жаргалыг өөрөө л уургална
Зууралдах эмгэгийг тавилан л шийднэ

Хэмжигдэхгүй хугацааг шийдвэр л илчилнэ...
Хэмнэл аязыг сэтгэл л эмхлэнэ!!!!!!

Мөлхөж байсан ч бусдад нисэх мэт харагд
Мөхөж байлаа ч бусдад сэргэх мэт үзэгд
Мөчидхөн зуурсан ч давсан мэт сэтгэ
Мөсөн дунд оршивч гал мэт дүрэлз!!!!!!

М.Батнайдвар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Article1: Б.Эрдэнэцогт : Хүүдээ
Оруулсан admin on 2013-07-23 11:34:56 (2076 уншсан)

Хайрт хүү Э.Сүлддээ зориулав 
 
Ганганах дуунаар чинь хавар болж
Газар дэлхий хөлийн чинь уланд дулаацана
Инээдэнд чинь шувуу үүрээн засаж
Энх амгалан оршихуй, энэ биеэр чинь нүүдэллэнэ
 
Хайр чиний хамгийн эхэнд хэлэх үг
Харцнаас чинь аав нь хорвоогын үргэлжлэлийг олдог
“Аз жаргал” чамд, хамгийн гоё зохих тавилан
Алдрайхан үр минь, аавдаан үнсүүл
 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Бурхан
Оруулсан admin on 2013-05-07 18:06:42 (1718 уншсан)

Бурхан гэж хүн бүр гараа хавсран тэнгэр өөд ширтэх юм
Будаг нь ханхалсан шинэ барималын өлмийд сөгдөцгөөх юм
Буртаг бузар гэсэн ээ эргэж хараад үйлдэх атлаа
Буян үйлдэж байна гэж олсон хэдээ түүнд өргөцгөөх юм
Жинхэнэ бурхан чинь чи өөрөө атал
Жирийн дарханы бүтээлд мөргөх юм
Үнэн гэгээн дүр сэтгэлд чинь орших атал
Үзэг цаас барьсан найрагчийн үлгэрт үнэмших юм
Санаа чинь сайн явбал чи жаргалыг мэдэрнэ
Тэр чинь Диваажин
Саар мууг сэтгэж явбал бусдын ад болно
Тэр чинь Там
Гэрэлт нарыг харах заяа өгсөн ижий, аав чинь бурхан болохоос
Гэдэсээ илж ном хурах лам бурхан биш ээ
Амаа ангалзуулан уйлахад аргадаж өсгөсөн ах, эгч чинь бурхан болохоос
Алив байдаг аа өргөлд өг гэж сургах этгээд бурхан биш ээ
Бурханыг би хүмүүн төрлөхтөнөөр төсөөлдөг болохоор
Бузар санааг би тамаар мэдэрдэг болохоор
Буян тусыг би диваажинаар хардаг болохоор
Бие сэтгэл минь өөрөө бурхан
Бичсэнийг минь уншиж байгаа та ч бас бурхан

М. Батнайдвар 2011.11.02 10:40



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Бүсгүй
Оруулсан admin on 2013-05-07 17:11:35 (1718 уншсан)

Бүсгүй хүн гэдэг чинь
Бүтэн сар шиг нүдэндээ
Бүхий л орчлонг багтаадаг юм
Зөөлөн бүүвэйн уянгаараа
Замба тивийг уяраадаг юм
Орчлон дэлхийд эмэгтэй хүн үгүй бол
Од мичидгүй огторгуй лугаа адил
Хорвоо ертөнцөд бүсгүй хүн үгүй бол
Хагдарч гандсан хээр тал мэт
Хар цагаан хорвоод өнгө нь тэд болдог
Хахир хүйтэн шуурганд нөмөр нь болдог юм
Харахад турихан сэтгэл нь эмзэгхэн ч
Халширашгүй зоригтой тэвчээрийн туйл юм
Урлан сууж зүү сүвлэдэг шиг ээ
Ухаанаа урдаа тавьж бүхнийг цэгнэдэг юм
Уяхан гараараа цай сүлдэг шиг ээ
Уужимхан сэтгэл бодлоороо жолооддог юм
Хатуу ширүүн цагт нь
Хуягласан баатар мэт байдаг юм
Ханилаад суухын тавиланд
Хайрын булаг мэт байдаг юм

М. Батнайдвар 2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Явна аа, явна шүү дээ
Оруулсан admin on 2013-05-07 17:10:13 (1630 уншсан)

Гэрэл цацрах хаалга тэнд байхад
Гиюүрч би энд яах гэж суунам
Гэрлийн хурдаар өнгөрөх амьдралыг ширтэж
Гунигт юунд автнам бэ
Одоо болсон хангалттай гээд
Орноос өндийж хөшигөө нээлээ
Хүлцэл өчөөд нэгэнт оройтсон ч
Хүслийн зүг рүүгээ би тэмүүллээ
Бөгчим халуунд олон жил хэвтлээ
Бүгэж нуугдан хэн нэгнээс эмээсэн
Даль жигүүр минь цуцчихсан байна
Давчуу зайд шахдалцсаар байгаад
Ургах нарны зүг хүчээ нэмэн хурдалая
Урдах ирээдүйдээ зорин тэмүүлэе
Урсах олны шуугианд орон
Уйтгар гунигаасаа бүрэн хагацая
Одоо зүрх минь чи эрх чөлөөтэй
Одоо сэтгэл чиний хүлээс тасарсан
Оргил өөдөө мацах итгэл чинь сэргэсэн
Орхигдсон бүхнийг мартаж алсын зүгт тэмүүлэе...
Одоо зүрх минь чөлөөтэй болохоор
Ондоо хэнд ч хамаагүй дурлана
Олон хүнтэй хайрын үг зөрүүлж
Онгодгүй найраг шигээ шалиглан амьдарна

М. Батнайдвар 2011.10.27 04:22



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Мэдэхгүй л байя
Оруулсан admin on 2013-05-07 17:09:11 (1543 уншсан)

Мэдээж би чамайг танихгүй
Мэдэхгүй байж уруулын амтыг чинь төсөөлөхгүй
Мэдэхгүй нэгэнд дурласан гэж хэлэх ч
Мэдэн будилж заримдаа хайргүй ч гэнэ
Танихгүй учир чамайг би санахгүй
Тал засаж замд чинь бөгтнөхгүй
Тааж мэддэг мэргэч би биш болохоор
Таны тухай бусдаас би асууна
Ойртоогүй болохоор үнэрийг чинь би мэдэхгүй
Онгон бие, омголон занг чинь бүүрч мэдэхгүй
Олноос илүү чамд дуралсанаа ойлгохгүй
Орчлонд чамаас бусдыг нь би харахгүй
Тэвэрч үзээгүй юм чинь би яаж мэдэх вэ
Тэнгэр шиг өндөр ч юм уу ямаа шиг намхан юм уу
Тааль бэлхүүс чинь энхрий ч юм уу байхгүй ч юм уу
Танил минь болж дэргэд минь үлдээч үү... үгүй ч үү... мэдэхгүй
Мэдэхгүй, танихгүй, ойлгохгүй, мэдрээгүй ч
Минийх юм шиг бусдаас чамайг харамладаг
Магад чамтай хамт байж болох байсан ч
Мэдэхгүй байхдаа л чи надад сайхан

М. Батнайдвар 2011.10.18 08:32



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М.Батнайдвар : Дурлал
Оруулсан admin on 2013-05-07 17:07:42 (2135 уншсан)

Дурлал гэдэг тэр зүйлээс чинь

Дуслын төдийд амсахад

Дуулим хорвоо бүхлээрэй эргэж

Дуутай залуу нас үелэгддэг юм билээ

Амсхад амт нь зөөлөрч

Архи шиг бас гашуун юм билээ

Ахиад цааш нь балгачихаар 

Алаг зүрх нь хайраар дүүрдэг юм билээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М.Батнайдвар : Надад хэлээч
Оруулсан admin on 2013-05-07 17:03:40 (1680 уншсан)

Гашуудлын өтгөн мананд бүхнийг умартан

Гуниж суухад дэргэд минь ирсэн шувуухайг би үргээчихжээ

Гашуун боловч үнэн үгээр түүнийг би үдчихсэн 

Гал шиг дүрэлзэх сэтгэлийг унтраачихсан 

Одоо би шөнөөр уйлан сууж

Орь ганцаар үлдсэндээ шаналан хэвтэнэ

Одод хүртэл гунигыг минь таах шиг 

Ойр ойрхон нэг нэгээрээ нулимс шиг харвана

Учир болоод шалтгааныг мэдэх болохоор 

Уйлахаас өөр юу хийж чадах билээ

Амиа егүүтгэн хорвоогоос халия гэвч

Аймхай зүрх минь тас харанхуйгаас чичрэх юм

Өвдөгөө тэврэн дэмий л чиний дүрийг бодолдоо бясалгах юм даа

Өнө мөнхийн гэж үгүй орчлонд

Өөрөөс чинь өөр хэнийг ч би хайрлахын билээ

Өнчин нулимсаа хэний энгэрт хатаах юм бэ.

М. Батнайдвар 2011.10.24 01:10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : ??????? найраглал
Оруулсан admin on 2013-05-03 15:51:56 (2182 уншсан)

Камертоны Болд хамтлагаасаа гарч 

Карманы хулгайч нар Хонг- Конгоос ирж

Карате, жудо ид монголд дэлгэрч 

Карт зурж мөнгө авдаг болсон цаг болж байхад 

Би дөнгөж арван найм хүрч байсан 

Битүүхэндээ том болсон гэж санадаг байсан

Хар Хамер жийп Монголд элбэгшиж

Хар захын барааг хүмүүс авахаа больж

Харь оронд одогсод онгоцоор нэг дүүрч

Хааяахан жагсаал талбайд өрнөдөг байхад 

Би арай гэж насанд хүрч

Билэг оюунаа хөгжсөн гэж итгэж байсаан 

Хип хоп урсгал уналтанд орж

Хэдэн цаас аминаас үнэд гарч 

Тимон, Далай хайр дуулж 

Татарын Си- Ди гадаадад зарагдаж байхад 

Би арван жилээ төгсч

Бизнесмен болно гэж мөрөөддөг байсан 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Article1: М. Батнайдвар : Нууц амрагтаа бичсэн нь
Оруулсан admin on 2013-05-03 15:37:01 (2135 уншсан)

Нууц амрагтаа бичсэн нь 

Гил хар гэзгээ шилсээр чи минь наддаа ирдэгсэн 

Гэрийн чинээ хайраараа өлгийдөн бүүвэйлдэгсэн 

Гэрэвших сэтгэлийн нандин утсыг цочоон байж 

Гэнэтхэн ирж сэмхэн үүрээр буцдагсан 

Хоёргүй сэтгэл минь ганцхан чамдаа гэчихээд 

Хайрын мананд төөрүүлчихээд ханьдаа чи яардагсан 

Халуу бутарсан хацараа цээжинд минь наачихаад 

Хариу бүрийн үдшээр үрдээ чи буцдагсан 

Алиман сартай үдшээр амрагын жаргалд мансуурахдаа 

Аль хэдийн минийх байсан юм шиг хувцасаа чи тайчдаг 

Ард чинь амьдрал буйг умартан би хайрлахад 

Амсаад шаналах зөөлөн гуниг бодлоос минь дэрхийдэгсэн 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Нойтон зүүд найраглал
Оруулсан admin on 2013-05-03 15:33:26 (2124 уншсан)

Алтан нар баясалтайгаар жаргаж 

Алиман сартай үдэш ирлээ

Амтат зүүдэндээ умбан шингэж 

Алжаалт биеэ амирлуулан амраалаа

Марал зүүдэн дунд үзэсгэлэн гоо бүсгүй ирж

Мартахын аргагүй зөөлөн үнслээ

Халуу шатам булбарай бие нь төөнөж 

Хамаг дур хүслийг минь бадраалаа

Анхилам үнэр хамрыг минь цоргиж

Аяархан би дуу алдлаа

Зөөлөн уруул алгуураар доошилж

Зүрхэн тушаа чимхэн үнсэнэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Од харвах тоолонд хүсэлээ шивнэдэг шиг ...
Оруулсан admin on 2013-05-03 15:31:43 (2045 уншсан)

Од харвах тоолонд хүсэлээ шивнэдэг шиг 

Огторгуй уудам харцанд чинь мөрөөдлөөрөө би уусдаг юм 

Онгон зүрхний гүнд солир унах шиг ирэхэд чинь

Орчлон ертөнцөд би чамд дурласнаа мэдэрсэн 

М. Батнайдвар 2011.08.31 15:42

 

Битгий гунигла бүсгүй минь 

Би дэргэд чинь байна 

Уйлах үед чинь гунигыг чинь үргээж 

Унах үед чинь багана чинь болж

Инээх үед чинь даган цэнгэж

Баяр баясал уйтгар гунигыг чинь хамтдаа хуваалцаж

Баянхангай шиг залуу би дэргэд чинь үргэлж хамт байна аа

М. Батнайдвар 2011.09.01 22:47



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Хайраас олсон шарх хэзээч эдгэхгүй ч
Оруулсан admin on 2013-05-03 15:30:34 (1973 уншсан)

Хайраас олсон шарх хэзээч эдгэхгүй ч

Хамгийн сайхан дурсамжыг хадгалж тэр оршдог

Хар дарсан зүүд шиг зүрх минь өвдөж шаналсан ч

Хайрын гайхамшигийг мэдэрсэндээ үргэлж би баясдаг

М. Батнайдвар 2011.09.04 14:02

 

Цаг нь ирж нүүр тулсан ч тэр 

Цаад хүнээ шархлуулж амьдын тамд унагаснаас 

Цас шиг цагаан сэтгэлдээ гунигын толбо суулгаж

Цаашдын бүх амьдралдаа сэтгэлдээ шархтай байсан дээр 

М. Батнайдвар 2011.09.04 14:05



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Article1: М. Батнайдвар : Уйтгар гунигын далайд живж явахдаа ...
Оруулсан admin on 2013-05-03 15:27:20 (2143 уншсан)

Уйтгар гунигын далайд живж явахдаа

Ухаангүй дурласан чамайгаа л би бодсон 

Уйлаад уйлаад ирэхгүй ч гэсэн 

Урсах нулимсаа би хайрлаагүй ээ

Нулимс минь урсан ам руу минь цутгахад 

Нууц бишээ тэр далайн уснаас ч шорвог байсан 

Хэзээ ч юм тэр хайранд мансуурч явахад

Хэн ч мэдээгүй тэр нулимсыг шорвог гэдгийг 

М. Батнайдвар 2011.09.06 00:09 

 

Урд нь би намрын улиралд дуртай байж билээ

Уйтгар гуниг, дурлал хайрыг мэдэхгүй болоод ч тэрүү 

Унах навчис хүйтэн бороог хүсч

Уйлахын оронд улам аз жаргалтай байж билээ

Одоо харин би намарт дургүй ээ

Огтоос дургүй бүр үзэн яддаг 

Яадгын ингэлээ гээд бурхан намайг гисгээг 

Янаг хайрыг минь гандаасан шигээ намайг тарчлааг 

Шөнө бүр хүйтэн бороо орох шиг би уйлдаг

Шүлэг бүр тэр нүцгэн мод шиг хоосон байдаг 

Шшшшшшшш... над шиг эр ер нь харсан уу.....

М. Батнайдвар 2011.09.06 00:34 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Батнайдвар М )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 201 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-14.jpg
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3221


Монгол
Хэмжээс: 600x800 124k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5750

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-212.JPG
Хэмжээс: 600x450 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6365


Агуулга
Баасан, 2013.05.03
· М. Батнайдвар : Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь ...
Баасан, 2013.04.05
· М. Батнайдвар : Төгс гоо үзэсгэлэнгийн билэгдэл ...
· М. Батнайдвар : Хавар
· М. Батнайдвар : Хацарт үлдсэн уруулын хээ чинь арилаагуй ...
· М. Батнайдвар : Худал
· М. Батнайдвар : Үхэл
· М. Батнайдвар :Хос улиасны дууль
· М. Батнайдвар : Би- гээ хайсан би
· М. Батнайдвар : Чамайгаа би хайна
· М. Батнайдвар : Өчигдөр
· М. Батнайдвар : Түмэн өнгийн бодолууд ...
· М. Батнайдвар : Хэрвээ чи надад дасаж дурласан бол ...
· М. Батнайдвар : Орь ганцаар
· М. Батнайдвар : Согтуу найрагч би
· М. Батнайдвар : Дурлах юмсан
· М. Батнайдвар : Алуурчин
· М. Батнайдвар : Үхэж буй танихгүй бүсгүй танаа
· М. Батнайдвар : Ханьдаа
· М. Батнайдвар : Зөвхөн чамд
· М. Батнайдвар : Хайрын өнгө аяс ...
· М. Батнайдвар : Нар өтөлж намрын сэрүүн ирэхэд ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn