Үзэгдэж харагдахгүй хэдэн ч жил болсон юм, усанд хаясан чулуу болоод түрүүчийн хүн мартаж орхисон байтал “Янжив ирж гэнэ” гэсэн яриа Харганатын хөндийгөөр нэг хуурай өвсөнд ассан гал шиг тархжээ. Хаа байсан Зүйлийн голын эхэнд зусаж байсан Готовын чихэнд энэ үг өдөртөө л нисч хүрэв. Янжив ирчихсэн энд тэнд айл айлаар буугаад явна гэх сураг ойр ойрхон гарахад Готов, манайд ч гарцаагүй ороод ирнэ дээ. Унаган багын хоёр гэж биднийг энэ нутаг усныхан хэлнэ. Уулзалгүй мөн ч олон жилийг ардаа эвхсэн байна шүү. Өтлөө болов уу, хот газар насаа элээж яваа мундаг инженер тэгж амархан над шиг нүүр нь харлан үрчийж, зовхи нь унжиж, шүд нь унаж, хөл нь майжийхгүй байх. Бүр багын л сэргэлэн туучий явсан юм, гадаадад дээд сургууль төгслөө л гэсэн, яаманд ажиллаж байна л гэсэн сураг сонсож байлаа. Олон жилийн дараа одоо л гэгээн дүрийг нь харах нь байна. Ингээд хүрээд ирдэг нь овоо доо. Нас ахиад ирэхээр нутаг усаа гэсэн ухаан байлгүй дээ хэмээн бодсон Готов, ангийнхаа хүүхдийг ороод ирэхэд хоосон суухгүй шүү хө! гээд хэрэг болгон чихэр боов авч, шөлний хонь зүслэж хүлээв.
Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн ачаа унжуулж зүтгэсэн би түлхүүлж, нудруулж, шахуулсаар хашаанас арай гэж гараад зам руу эргэтэл гэнэт ханцуйнаас угзарч: -Та үүнийг авчих, хямдхан өгнө шүү! гээд намхан залуу өмнүүр хөндөлсөөд намайг зогсоочихлоо. Урд өмнө олны дунд хэн нэгэнд ингэтлээ ээрэгдэж үзээгүй тул бушуухан л унаа олохын түүс болсон би хэрхэндээ тэвдэж: -Ах нь яарч явна гээд эргэсэн юм. Ямархуу төрхийн залуу чухам юу зарах гэж байсныг үнэндээ анзаарсангүй. Буудал хүрээд барьснаа газар тавьж, түр амсхийгээд ойрхон унаа харагдахгүй байх чинь, тамхи асаадаг юм билүү гэж зогстол гэнэт тохойноос зөөлөн нударлаа. Эргэн харвал өнөө залуу нилээд царайчлангуйгээр: ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )
Урт улаан хэлээ зангиа шиг унжуулан шүлсээ савируулж, аахилж уухилан бөөгнөрөх зайгуул ноход сүргээрээ тэнүүчилнэ. Орчлонд заяасан эр хүйстэн гэдгээ орооныхоо үед гүнзгий мэдэрсэн ноход сэрвээнийхээ үсийг босгон архирч, ярдаглан сүр хүчийг үзүүлнэ. Тэд хаа нэгтээ үзэгдэх ганц жингэр рүү уралдан, чавхны чулуу шиг харваж хэн өрсөж очсон нь сүүлийг нь хоншоороороо сөхөж үнэрлэн долоож амтална. Сүрэг нохдын дотор зантгар хүзүүтэй, банхайсан азарган нохой архирч араа шүдээ хавиран, ойртож ирсэнийгээ хазахаар довтолж, дөрвөн мөчөөрөө газар самардан, паргиа хоолойгоороо хуцна. Чөргөр туранхай ноход түүнээс бэргэж, сүр бараанд нь дарагдах авч нохой л юм хойно харсан бхүнийгээ хэгз татахаар мөн л араа шүдээ хавиран архан талд нь шогшино. Нохой бүрийн туйлын хүслэн нь зөвхөн л гичий мордох агаад олон өрсөлдөгчийн дундаас ялж, гичий эзэмдэх гэдэг бусад нохдын улангасан дайрах, араа шүдэнд шархдах хатуу тэмцлийн шалгуур бөгөөд шархаа даалгүй нүд аних нь ч бий. Зориг тэвчээр, цус асгаруулсан тэмцлийг туулан хүсэл тачаалаа хангах нь нохдын амьдралын бахархалт нэгэн агшин бөлгөө. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )
Үүр хаяарч, хорвоогийн хар цагаан ялгарч эхэллээ. Шөнөжингөө шогшсон азарган чоно Бууртын хөндийг нэгжсээр нүгэлт хорвоогийн нэгэн өглөөг угтав. Ертөнц ганцхан түүнээс бүхнийг хараласан юм шиг хүү татчих амьтай голтой энэ шөнө нэгээхэн ч таараагүйд араа шүдээ хавиран оч шиг хоёр нүдээ гялалзуулан байж зүүн хойшоо харан оцойж суугаад енгэнүүлэн улив. Азарган чонын аниргүйг цочоосон энэхүү улилтаар хангай хээрийн амьд амьтан бүхэн дагжин чичирч, харин хурдан тэрэг, буу агссан хоёр хөлтөн явж гэмээ нь эрлээ үргэлжлүүлнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )
Намайг гэрт нь ороход хөрөө, сүх, алх, хадаас хөглөрүүлчихсэн Норов том өрөөнийхөө год мужаан хийх аятай тонголзож суулаа. Ингэж ч суух эр биш юмсан. Би түүнийг харангуутаа өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр өрөвдөн харамсаж золтой нулимс унагачихсангүй. Миний өчнөөн танилуудаас ялгарам ухаалаг, сэргэлэн, нөхөрсөг нь Норов л байсан юм. Аль цагийн дунд сургуульд байхаасаа номноос салдаггүй, сонсож дуулаагүй зүйлгүй, тэгээд ч тэр чанараараа дээд сургуулиа улаан дипломтой төгсөж, хүрээлэнд цөөхөн жил ажиллаад л эрдмийн зэрэг хамгаалсан юм даг. Амандаа жижиг хадаас зуучихсан, сөхөрч суугаад мод хэмжиж тонгойсон Норов намайг нэг сүрхий тогтож харснаа аман дахь хадаасаа баруун гараараа чимхэн авч: -Хүүе, Батаа ороод ирлээ. Чамайг ингээд ороод ирнэ гэж итгэж байсан юм гээд босч зүүн гартаа барьсан гурвалжин шугамаа шалан дээр падхийтэл шидчихээд надтай гар барин инээмсэглэв. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )
Үүр хаяарч байхад Нийслэлээс гарсан суудлын тэрэг бага үдийн хэрд Бороогийн голын хөндийд орж ирлээ. Саравчтай саарал малгай духдуулсан ширвээ сахалтай тавь эргэм насны жолооч замын эхнэл донхолоор залуураа хоёр тийш нь сурмаг гэгч нь мушгих аж. Иш нь голоороо хөндийтэй хар морьт хэмээх тамхийг солгой гарынхаа гурван хуруугаар цэмцгэр чимхэж, түүнээсээ хааяа нэг таашаалтай нь аргагүй амтлан сорж, чимээгүй бодлогошрон нилээд урт замыг туулсан Бүх цэргийн жанжин цээжээ ялимгүй эргүүлэн өрөөлдөсхийн харж, арын суудалд суугаад явдалдаа ядарсан уу, аль эсвэл мөн гүн бодолд автсан уу, ямартай ч зүүрмэглэж нозоороогүй ч таг дуугүй цонхоор ширтэх их бууны даргад хандан: -Дээгүүр нь бид хэдийн давхиж яваа энэ газрын дор мөн ч их баялаг бий дээ, чи мэдэх байлгүй. Бүр манжийн үеэс энд гурван гүрний уурхай гэж байлаа. Хэдэн талаас нь хэдэн арван жилээр ухаад зөөгөөд байхад ундраад л байдаг мөн ч арвин эрдэнэ бидний хөлийн дор байна санж. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )
"Агаар тэнгэртээ дэнлүү Арвантавны сарыг…" Атлантын далайн мандалд Аргамжих гэж зүдлээ "Аав л ижийдээ дэнлүү Арвантавтай алдрайг…" Африкийн халуун зүүдэнд Аргадаж торгоож ядлаа 2010
Алтрах нар талд нь гэрэлтдэг Атлантын далайн эрэгт зогсном Амьсгал давчидсан халууныг Шорвог их ус сэрүүцүүлж үл чадна Ажиглагч сар талд нь тусдаг Атлантын далайн эрэгт зогсном Амьсгалахад тээртэй бүгчимийг Шөнийн сэрүүн намдааж үл чадна 2010
Далайн эргийн жим Дэлхий захлан одно Түүгээр явсан хүмүүс Тэнгэрийн хаяа руу орно Далай болоод тэнгэр Дэлхийг дундаа хашина Далайн эргийн жим Дэлхий захлан одно 2010
Шилбүүр унасан насанд минь Хожмын өдөр, намайг Шүлэг бичиж явах юм гэж Хэн мэдлээ, дээ Дээлээ хүүчсэн насанд минь Хожмын үрсэд, намайг Дуу зохиож үлдээх юм гэж Хэн саналаа , дээ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-020.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4547
YolHad_27.JPG Хэмжээс: 700x525 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4328
YolHad_31.JPG Хэмжээс: 700x525 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 9524
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: