Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цоодол Хулан


Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Аавдаа
Оруулсан admin on 2025-11-27 11:49:23 (50841 уншсан)

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа

Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

( Дэлгэрэнгүй... | 41 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Эрх чөлөө
Оруулсан admin on 2025-10-16 17:21:52 (46328 уншсан)



Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

( Дэлгэрэнгүй... | 13 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Хаврын дуу
Оруулсан admin on 2025-09-10 17:46:20 (13924 уншсан)


Идэрхэн танхилхан нас мин надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийх шиг үлээхгүй

Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хар үсны минь долгионд хөл алдаж
Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж
Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогсоо

Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би, бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг

Хаврын өдөр богинхон цэцгээ дэлгэж одно
Хайрлах юм бол намайг намар нь ч бас хайрлаарай
Намайг инээж явахад дурлах хүн олон
Нулимстай суухад минь ялгаагүй хайрлаарай

Би яг л тэр намар шиг, намрын гундсан цэцэг шиг
Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрний урсгал шиг
Би чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг
( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан. Эх орон танаа
Оруулсан admin on 2011-12-31 09:51:17 (12581 уншсан)

Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй 
Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй 
Сайхан эх орон танаа хатуу үг хэлье 

Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм 
Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ 
Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар, 
Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон... 
Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс 
Ямар ялгаатай байдаг юм 
Ясны нимгэн, цусны өнгөөр 
Монголоо хэд хуваах гэсэн юм 
Яагаад миний сэтгэлд харин 
Бүтнээрээ байдаг юм, эх орон... 
Алтайг давж, Өлгийг орхисон хасгууд чинь 
Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо 
Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү 
( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Би -Цагаан Дарь Эх
Оруулсан admin on 2010-12-16 11:07:00 (16528 уншсан)

"Болор цом 28" наадмын ТЭРГҮҮН байрт шалгарсан шүлэг

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо
( Дэлгэрэнгүй... | 11 | Шүлэг | Хулан Цоодол | )


Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Улиралын амраг
Оруулсан admin on 2010-08-18 04:00:00 (10998 уншсан)


            Салъя гэж салаагүй байлгүй тэр минь...
            Сахилгагүй цагаан бороо юу гээд чиг шивнэсэн юм
            Сарны дор ондоо гоё хүүхэн байдаг
            Сааталгүй очооч гээд байхаар нь намайгаа голсон байлгүй.

            Холдъё гэж холдоогүй байлгүй тэр минь...
            Хонгорхон салхи нь хөлд нь ороолдоод
            Хорвоод өөр гоё хүүхэн байдаг гэж
            Ховын үг зөөгөөд байхаар нь намайгаа голсон байлгүй

            Цаашилъя гэж цаашлаагүй байлгүй тэр минь...
            Цасны гэнэн будраа юу гээд чиг гэрэлтсэн юм
            Царайлаг ондоо хүүхэн байдаг
            Цаг алдалгүй очооч гээд байхаар намайгаа голсон байлгүй

            Салъя гэж салаагүй байлгүй тэр минь
            Салхи, бороо, цасны чөлөөнд гээгдээд үлдсэн тэр минь.

           

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Би дургүй
Оруулсан admin on 2010-08-18 03:59:00 (26992 уншсан)


Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй

Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ

Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ

Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
( Дэлгэрэнгүй... | 36 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Намрын шөнө
Оруулсан admin on 2009-01-22 21:52:38 (9640 уншсан)


Бүрэнхий шөнөөр шаналан байж сэрлээ
Бүдэг бадаг зүүднээ хэн намайг дуудав аа?
Бүүр жаахан хүүхэд шиг эхэр татан уйлах юм
Бүүвэйлээд ч нэмэргүй, дахин дахин мэгших юм
Хэн юм бэ чи хэлээд өгөөч,
Хэрэг болгож намайг юунд сэрээснээ яриач
Хардагсан бол нулимсыг чинь арчия,
Мэддэгсэн бол зовлонгий чинь хуваалцая
Харанхуйгаас өөр юу ч алга, хэн ч алга
Харин өглөө босоод харахад
Модны навчис уначихаж . . . ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Анд найз нартаа
Оруулсан admin on 2008-12-06 06:21:00 (28309 уншсан)


Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц. Хулан : Би ч бас ийм л явсан
Оруулсан admin on 2008-10-23 03:25:12 (14180 уншсан)


Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт

Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан

Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан
( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан: Чи л битгий
Оруулсан admin on 2008-10-23 01:11:00 (17433 уншсан)

Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо ( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Хань минь
Оруулсан admin on 2008-08-29 05:51:10 (9546 уншсан)


Хань минь
Хамаагүй нисээд цуцсан шувуу минь
Хаа эртийн үлгэр мэт
Халуун бага насандаа
Жаргая л гэж чамайг дагасан
Жаахан охин явахдаа
Харанхуйн цаана гэрэлтэх
Бурхдын оронд
Яаж хүрнэ дээ чи минь гэж
Хаа холын гунигт өдөр
Харуусан бодохын чинээ саналгүй
Инээлдэн уулзаж дээ хоёулаа…
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Би ч бас ийм л явсан
Оруулсан admin on 2008-06-27 08:44:31 (9018 уншсан)


Залуу хос хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдийн мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт
нэгэн цагт би ч ийм л явсиймаа
нэрэлхэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа
Итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй яваад л байх юм шиг
Андуурсаан
Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээд гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нудрагаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсан
Тэр бүхнээс одоо юу үлдэв
тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад залуу хос өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй,би ч бас ийм л явсиймаа

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Яв даа яв
Оруулсан admin on 2008-06-01 09:11:28 (9422 уншсан)


Яв даа яв
Ялимгүй гуниг баахан бардам зангаар үдье
Үүдэн дээрээ гаргаж өгье
Үнсүүлээд хэзээ ирэхийг чинь асууя
Яв даа яв
Удвал, нүдийг чинь нүд минь олж хараад
Уруулийг чинь уруул минь тэмтрэхийг хүртлэх
Цаг хугацаа бол хайр дурлалын хугацаа юм
Цааш нь худал болно,одоо салъя амраг минь
Яв даа яв
Сайхнаар тэгж хайрласан шигээ
Сайхан гэгч нь хагацаж чадъя
Салахын өмнө урьдынх шигээ үнсээрэй
Сайхан гэгч нь үнсүүлээд үлдье
Яв даа яв
Амраг минь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Зүгээр л нэг амьдрах юмсан
Оруулсан admin on 2007-03-27 16:47:00 (33962 уншсан)

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .
( Дэлгэрэнгүй... | 16 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Уруул хайр хоёр хамт байдаг
Оруулсан admin on 2007-03-27 03:57:40 (16526 уншсан)

                Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
                Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн,
                Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр
                Гудайж оддын дор, өвс ногоон дээр...
                Хоёулханаа орон дотроо...
                Хотол үймсэн Европын гудамжнаа... ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Хотын реквием
Оруулсан admin on 2007-03-27 03:56:03 (9441 уншсан)

Хот минь
Хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь
Дээгүүр нь шувуу нисээд бардаггүй
Дэлхийг бүрхсэн цардмал нутаг минь...
Ганц ч хаврыг үзээгүй цэцгийн минь тухай
Газарт наалдсан мэт намхан моддын чинь тухай
Нарийхан гудамж, гэрэлтэй үлддэг цонх...
Намайг өсгөсөн хотын тухай дуулъя!
Мандсан соёл иргэншил нь чи биш
Магадгүй харин дэлхийн гуравдугаар дайн!
Амьдарч үзээгүй өвс ногооны ширхэг бүр
Аймшигт энэ дайнд үрэгдсэн цэргүүд...
Дайрагдаж, зам дээр үхсэн шувуу болгон
Далавч нь сэвтсэн Пикассогийн тагтаа...
Өндөрсөн тэлэх дэлхийн хот болгон
Өөрсдийг минь булшлах оршуулгын газар!
Хот минь, хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь!...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Хүүгээ Гандангийн дэнж уруу хөтлөхүй
Оруулсан admin on 2007-03-27 03:53:32 (10583 уншсан)


                Гурван нас ч хүрээгүй нялх амьтан чамайгаа
                Гулдарч чирсээр Гандангийн дэнж рүү өгслөө
                Бурханы зүгээд л хүн өөрөө явж очдог шүү, үр минь
                Бусад замынх нь чулууг ээж нь насан туршдаа түүнээ...

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Содон
Оруулсан admin on 2007-03-27 03:50:15 (9747 уншсан)

                Хамгийн содон чулуудаар тоглодог байсан
                Хамгийн содон туузаар гэзгээ гоёдог байсан
                Хамгийн содон үлгэрийг яриулдаг байсан
                Хамгаас содон амьдрана!  гэж өөртөө андгайлдаг байсан
                Гэнэн нас минь хөөрхий...
                Агтны морь шиг он жилүүд хурдалж
                Амьдрал харин намайг тоосных нь өнгөөр будчихжээ
                Хамгийн содон чулууд минь бэлээ дагаад үлдэв
                Хамгийн содон тууз минь сэмрээд, сэмрээд дуусав
                Хамгаас содон амьдрана гэдэгт өөрөө ч итгэхээ болив
                Хамгийн содон үлгэрийг хүүдээ ярих минь л үлдлээ

                                                                                               1991.06.18 ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хулан Цоодол | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Эх орон танаа
Оруулсан admin on 2007-03-27 03:47:56 (17080 уншсан)

            Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
            Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
            Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
            Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
            Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
            Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
            Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар, ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хулан Цоодол | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 289 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-08.jpg
600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5636

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-248.JPG
600x450 46k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4474

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-117.JPG
600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4237


Агуулга
Thursday, 2006.11.16
· Ц.Хулан : Ганцхан таныг би хүлээнэ
Wednesday, 2006.08.09
· Агар
Thursday, 2008.10.23
· Ц.Хулан: Чи л битгий
Tuesday, 2007.03.27
· Ц.Хулан : Зүгээр л нэг амьдрах юмсан
Friday, 2005.07.29
· Ц.Хулан : Намрын дунд сарын арван долоон
· Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Monday, 2005.06.13
· Ц.Хуланг : Миний дурлал
Friday, 2005.05.27
· Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр ...
Thursday, 2005.05.12
· Ц.Хулан: ЭХ ОРОН
· Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ
Wednesday, 2005.04.27
· Ц.Хулан : Ганцхан ээждээ унших
· Ц.Хулан : Хайртай хүний дүр эсгэн
Wednesday, 2025.09.10
· Ц.Хулан : Хаврын дуу

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn