Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Нийтлэл


Бусад 		 Нийтлэл: Ж.Нэргүй : Ногоолин сүм номын өмнөтгөл үг
Оруулсан admin on 2015-10-01 09:48:43 (4653 уншсан)

Ногоолин сүм номын өмнөтгөл үг
ЭНЭ НОМ ОЛОН НАЙРАГЧДЫН ТОЛГОЙ ДЭЭР
ЦАХИУР ХАГАЛНА АА

Уг нь яруу найргийн номыг редакторлох амархан байдагсан даа. Гэтэл энэ ном шал өөр юм аа. Тааруухан номыг редакторлох амархан (Ганц, хоёр хатгуур хийсхийгээд хаячихад хэн ч анзаарахгүй), сайн номыг редакторлоход хэцүү байдагтаа ч гол нь биш. Ердөө л Батцэцэгийн энэ ном Данзангийн Нямсүрэнг    дүрст лагшингаа номын агаарт хураасных нь дараа уянгын шүлгүүдийнх нь жин жин айзмыг бусдаас түрүүн цоо шинээр олж сонсоод хөрөглөн бичсэндээ бардам явдаг, Баатарын Галсансүхийн модернист шүлгүүдийн нарийн ялтсыг задалж чадсандаа онгирч явдаг надад арай л ахдаад байхыг анхлан нээсэн цагаасаа л эхлэн ухаарав. 
Тийм ээ, нуугаад яахав. Орчин үеийн хөгшин, залуу яруу найрагч ах хүү, дүү хүүхнүүдийн шүлгийн номуудыг ойлгож чадаад байдаг гэж өөрийгөө тоодог, чаддагийг маань ч олны салхи шивнэдэг, Сергей Есениний уянгыг мэдрээд монголчилж чадсан надад Батцэцэгийн цаанаа л гайхамшигтай нууцхан үгүүлэмжийн уянга ахдаад байлаа.
Нууц нь юундаа байв аа? Өдгөө Францад суугаа гүн хүндэтгэлт хуурай ах Жагдаг ламын итгэн дурдатгаснаар дүү бүсгүйнх нь энэ номонд олигтойхон шиг өмнөтгөл хийчих юмсан гэж  хичнээн олон хоног дахин, дахин уншлаа, ямар нэгэн үнэлгээ өгчих ухаан хүрсэнгүй. Нэг л сайхан гайхалтай, донж тунсаг ариун хайрын хүүрнэл зүрх рүү шиврээд байх юм. Харин яруу найргийн хувьд чухам ийм юм байна гээд задлаад хэлчих гэхээр чадахгүйг бодоход агуу л юм болж таарах гээд…
“Хувилгаан цагаан гараас нь
Хундагагүй дарс уумаар байна”...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )


Дэлхийн уран зохиол 		 Нийтлэл: Зэнгийн эртний яруу найрагчдын түүхээс :
Оруулсан admin on 2014-07-29 16:23:46 (4407 уншсан)

" Намрын сэвэлзүүр салхин дахь ганц шөнийн хайр

  Мянган цилийн улигт бясалгалаас илүү "  - Иккю Сожүн

 

Зэнгийн түүхэн дэхь   алдартай их багш нарын нэг бол Иккю Сожүн / 1394 - 1481 / юм. Түүний тухайд английн зохиолч , Япон судлаач R.H.Blyth : "... Иккю бол Японы Буддизмын түүхэн дэхь хамгийн   гайхалтай лам байсан төдийгүй Японоос Зэнгийн их багштан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан агуу гэгээнтэн юм. " хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.

Гэхдээ түүний амьдралын зам мөр тийм ч    дардан байсангүй.Японы эзэн хаан Го Камацу-гийн/ 1377-1433 / хүү байсан хэдий ч тухайн үеийн ордны ихэс дээдсийн хуйвалдааны уршгаар түүнийг хааны бутач хүүхэд хэмээн нэриййдэж  улмаар амь насанд нь аюул хөнөөл их байсны учир  настайд нь Зэнгийн сүмд лам болгохоор өгсөн байдаг. Дайн дажин , үймээн самуун, өлсгөлөн, зовлон бэрхшээл бүхэн нь Иккюг сөхрүүлж чадаагүй бөгөөд тэрээр Япон үндэстний уламжлалт өв соёлд үнэтэй хувь нэмэр оруулж чаджээ. / Зэнгийн цэцэрлэг , цайны ёслол , уран бичлэг , үндэсний театрийн урлаг гэх мэт / 

Иккю Сожүн Японы утга зохиолд Зэнгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлст өндөр хувь нэмэр оруулжээ. Тэрээр бага наснаасаа хятад ханз болон уран бичлэгт суралцаж , шүлгүүдээ ихэвчлэн хятад хэл дээр туурвидаг байжээ. 1000 гаруй шүлгийг хятад хэл дээр бичсэн ажээ.

.......................................................................

Олон жим уулын бэлд  хүргэдэг ч

Оргилд нь бид зөвхөн гэрэлт сарыг л олж хардаг 

......................................................................

Заримдаа би гүн харанхуй, хоосонд автана

тэр үед би өөрийгөө ч ханцуйндаа үл нууж чадна

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Надад яагаад ч юм, "Сайн хүн" болох гэж хичээх тусам

"буруу" мэт санагдах юм

....................................................................

Лам нар энэ өдрүүдэд

хатуу чанга журамд 

шамдан суралцнам.

Уран гоё хэллэг , алдар суу бол

авъаслаг найрагчийнх...

Овоохойд амьдрах " Галзуу үүл"-д 

тийм авъяас үгүй,

Харин тэр дайвалзах хуучин тогоондоо 

будаа чанаж, зөв амтыг гаргах гэж хичээж суудаг

.....................................................................

Өвөл, наранд гялалзах хар хэрээнээс өөр юу ч алга !

....................................................................



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : ХУУРАМЧ / эргэцүүлэл/
Оруулсан admin on 2013-07-07 20:34:27 (5248 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням : ХУУРАМЧ / эргэцүүлэл/

 “Хайр аа, би чамайг санаж үхэх нь ээ. Ядаж байхад яасан ч их түгжээтэй юм. Автобусанд бараг цаг бөглөрч байна. Чи минь юу хийж байна. Хайр нь одоохон очлоо. Үнсье, хайртай шүү. Bye.”

Дөнгөж сая ингэж ярьж байсан охиноос нүдэнд дулаахан өвөө суудал тавихыг хүсэв. Охин босох нь бослоо. Өвгөн “Баярлалаа хүүхээ” гээд суудалд сууж амжаагүй байхад харин миний чихийг “Зайлциймаа. Хөгширснөө юундаа гайхуулдийн...” гэж амандаа үглэх охины үг дэлсэв. Хөх хүрээ татсан нүд нь олзуурхан баярлаж суудал руу дөхсөнийг харсан хүний хувьд тэр өвөөг би ямар их өрөвдөв өө.

... Хайран чиг “хайр аа” гэдэг үг... Тийм эрхэм үг ингэж чиг үнэгүйдэх гэж дээ.

Уншигч тантай энэ удаа хэн хүний амнаас элбэг сонстох болсон энэ нандин үгийн жинхэнэ утгыг хайсан санаашралаараа дахин нэг уулзая.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : Үүлэн цэнхэр мэдээ /Шог найруулал /
Оруулсан admin on 2013-07-07 20:32:32 (4669 уншсан)

Бахархмаар ч юм шиг. Тэнгэрийн зурагтаар миний тухай гарч байна. Гяндангийн хаалга хахиран нээгдэх үед “ Одоо л намайг дуудах нь.” хэмээн зүрх рүү ёгхийн хатгадаг цаазын ялтны тухай шүү. Очиж очиж үхлийн ялтай над шиг амьтны тухай тэнгэрийн зурагтаар гараад байхдаа ч яахав дээ.

Зурагтаар гарах гэснээс нээрээ би гэдэг адгийн амьтан ухаан санаа нь дандаа хожуу шүү. Үгүй ядаж товч мовчхон олж залгиад бөөлжөөд нэг үздэг байж. Од болох ч нээрээ өрөвдмөөр амархан цаг болж дээ. Хувилгаанаар огиж, нүх сүв болгоноос нь эгээтэй л эрдэнийн чулуу гарсан гээгүй байгаа даа.  Нэг иймэрхүү кока кола шиг дэврүү мэдээ цацаад сууж байдаг газрын зурагтаар ч гараагүй байхад тэнгэрийн зурагтаар гарчихлаа гэж...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч.Өлзийням: “Бүтэн заяа”
Оруулсан admin on 2013-07-07 20:30:59 (4714 уншсан)

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Туулын бургасанд ээждээ хаягдсан тавхан хоногтой нярай хүүгийн бие ямар ч согоггүй эрүүл хүүхэд болох нь тогтоогджээ.” “Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд төрүүлсэн хүүхдээ хаяж зугтсан ээж баривчлагджээ.” “Усан сангийн гудамжинд цоо эрүүл нярай хүүхдээ гялгар уутанд амьдаар нь хийгээд амыг нь скочидсон байжээ.”  “Хүүхдээ 00-д хаясан эх олдсон байна.” “ Хүү нь наадмаар аавыгаа хөнөөжээ.” “ Ихэр хүүхдүүдээ нохойн хоол болгожээ.”

Энэ бидний хаанаас ч элбэг олоод уншчих бараан мэдээний нэгээхэн хэсэг.  Төрүүлсэн үрээ шавьжнаас дор үзэх жигшүүрт ээжүүд, төрсөн эцэг эхтээ араатнаас дор хандах үр хүүхэд...  Хүний дотор хэн байгааг мэдэхэд таашгүй ийм харгис ертөнцийн нэгээхэн өнцөгт дөрвөн мөчгүй төрсөн ч сэтгэл гэгч эрхтэнийхээ бүтэн заяагаар дундуур бүхнээ дүүргэж,  2012 оны 12 сарын 12 нд  хуримаа хийж, 2013 оны 2 сарын 13-нд хүүтэй болж бусдаас дутахгүй сайхан амьдарч яваа залуугийн амьдралаас уншигч танаа хуваалцъя.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : Солгой гарын зураг
Оруулсан admin on 2013-07-07 20:29:47 (5404 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням

Сониныхоо энэ булангаар уншигч таныг нэр, ажлаа нууцалсан ч сэтгэлээ огт нуугаагүй нэгэн залуутай уулзуулж байна.

Солгой гарын зураг

Эрүүл мэндийн төвийн үүдээр холхих олон хүмүүсээс нэгэн өндөр залуу нүдэнд тусав. Машинаасаа буулгүй би тэр залуугийн үйлдэл бүхнийг нь удаан харлаа. Ар араасаа тамхи татан хэнийг ч үл ажран гагцхүү сэтгэлийн гүнтэйгээ ярилцаж байна уу гэлтэй. Харцандаа нуусан гунигаа надаас нууж үл чадав. Тэрээр эмнэлгийн хаалгаар ороод тун удалгүй эргэж гарч ирээд машиндаа суув. Явах нь уу гэтэл явсангүй. Аз болоход түүний машин миний машины өөдөөс харсан байв. Хөдлөх нь үү гэтэл тэгсэнгүй суудлаа арагш болгоод хэвтээд өгөв. Тэгснээ удалгүй өндийж ярвайна. Дахиад л тамхи. Тамхиа татах зуур нь бараг миний хэзээ ч харж  байгаагүйгээр, тийм өр өвдөм дүр зургийг харах нь тэр. Өндөр хянга хамрынх нь хажуугаар чимээгүй урсах нулимс... үгээр хэлэхийн аргагүй бодлогширсон харц, нулимсаа эгшээх гэсэн юм шиг тамхиа шуналтай сорсон ч хамрыг нь даган урсах дусал татарсангүй. Тамхиа татаж дуусах үед нь цэвэрхэн горзгор бүсгүй түүнийг чиглэн очоод “ Ирээгүй байна аа” гэх нь надад сонстов. Тэр нулимсаа арчиж амжсан байна. Муухан инээгээд: “ Хүлээж л байхаас” гэв. Одоо харин надад бүсгүй сонин байлаа. Залууг бодвол нэлээн дүүмэд тэр бүсгүй бас л суудлаа хойшлуулаад хэвтээд өгөв. Тэд ямар нэг зүйлийг удаан хүлээсэн нь илт байв. Миний таамагласан зөв бол тэд эхнэр нөхөр биш дэг ээ. Залуу дахиад л тамхи асаав харин тэргэндээ татахыг хүсээгүй бололтой буув.  Эмнэлгийн хайсан дээр цааш харан суугаа түүнээс би харцаа салгасангүй. Одоо түүний нүүр биш шанаа хамар нь л хажуунаас нь харагдаж байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : “Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа...”
Оруулсан admin on 2013-07-07 20:25:07 (4666 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням :  “Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа. . . ”

Уулын цас шиг ариухан, талын цэцэгс шиг хээнцэр гэгээхэн нас руугаа эргээд нэг очоодхооч, хүмүүс минь. Зөөлөн бороонд хамтдаа алхаж, гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурж, асаж агсаж явсан хорин хэдхэн нас. . . Анхны цас шиг  цав цагаан хүсэлдээ нисч явсан үе. . . Уншигч таны дотор одоо ямархан симфони эгшиглэж, ямархан романс хөвөрч байгааг таашгүй нь. . . Харин. . .

Монгол цус судсанд нь буцалж, Монголоо гэсэн ээнэгшил сэтгэлийг нь эзэмдэн таны, бас миний хүүтэй адил хэнд ч буруугүй нэгэн залуу нуурандаа хүрэлгүй жигүүрээ буудуулсан ангир мэт хүний нутагт ганганан байна.   Гэхдээ бидний Монголын зөв бодол, зөв сэтгэлээр дутаж байна. . .



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Архи, Тамхи 2т хэлэх хэдэн үг байна.
Оруулсан admin on 2013-01-17 19:53:43 (7809 уншсан)

Архи чи муу хол очиж үх. 
Чамайг ямар тэнэг нь сэтгэчихэв. Тэрэнтэйгээ хол яв. 
Чамайг уусан хүнийг хараад чи хэр их баярладаг бол? Ганц дийлддэггүй шилийг өргөөд өгөхөөр чи хүнд баярладаг байх. Харин чи буцаад хүнийг баярлуул л даа? 
Баярлуулдагаа..? 
Аманд нь цутгуулан ороод арслан барс шиг зоригтой хүчтэй болгодог гэх гээд байна уу? эсвэл оюун санааны хямралаас нь гаргаж дүүлэн жингүүдэх жигүүртэй болгодог гэх гээд байна уу? Эсвэл зүйрлэшгүй тансаг амттай, тэгээд олон хүн уудаг гэж өөрийгөө дөвийлгөх гээд байна уу? 
Аль алинийх нь хор хөнөөлийг би чамд хэлье новш минь!!! 
Чамайг уухаар зоригждоггүй юм. Ухаанаа алддаг юм. Агсам согтуу тавин биеэ хэдэн хэсэг болгон тараадаг юм чамайг уусан хүмүүс. Гэр бүлээсээ хагацаж, өнчирсөн хүүхдүүдэд доголон нулимс үлдээдэг юм. Хэчнээн олон гэр бүл салж өнчирөл хагацлын нулимс далай шиг болсон байна чамаас болж. 
Жигүүртэй болдоггүй юм. Харин хөл нь чөдөрлөгдөж гар нь гавлагддаг юм чамайг уусан хүмүүс. Оюун санаа нь этиллийн спирттэй чинь хамт угаагдаж аль нэг сүвээр нь гараад явчихдаг юм. Хичнээн олон суутнуудыг чи хөнөөв дөө. Одоо бид тэднээр дутаж байна. Ухаантай үгс нь ээдэрч хэнд ч сонсогдолгүй агаарт замхран байна чамаас болж. 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Нийтлэл: Хайку шүлгийн тухай
Оруулсан admin on 2012-10-25 23:55:48 (33849 уншсан)

Хайку шүлэг нь Японоос эхтэй бөгөөд 16-р зууны үеэс хөгжиж ирсэн, 3 мөртэй, 17 үетэй шүлэг юм. Японы төдийгүй дорно дахины яруу найргийн охь шим болсон  шүлгийн энэхүү сонгодог хэлбэр Башёгийн үед төгөлдөр утгаа олсон бол эдүгээ дэлхийн улс орнуудад тухайн улс үндэстний өөр өөрийн өвөрмөц онцлогийг шингээж, олон өнгө аястайгаар хөгжиж байна. Хайкуны уламжлалд япон хэлний дүрс үсгийн онцлогоос шалтгаалан 3 мөр 17 үет (5,7,5) шүлэг байх тогтсон зарчимтай бөгөөд хайкуг зөвхөн япон хэлээр л бичих боломжтой гэсэн үзэл санаа ч байдаг. Тэгвэл өнөө үед дэлхий нийтэд хайкуны уламжлалт хэлбэр бус, утга санаа, түүний гүн ухаанлаг чанарыг нь чухалчлан үзэх хандлага давамгайлж байна. Япон хэлний  онцлогт тохирсон хайку шүлгийн хэлбэрийг бусад өөр хэлэнд яв цав буулгах боломж угаас үгүй юм. Хайкун энэ уламжлалт хэлбэрийг дэлхий нийтэд тухайн хэлний онцлогт тохируулан нутагшуулах оролдлогуудыг хийж, энэ нь тогтсон зарчим болтлоо төлөвшсөн байна.

Хайкун хамгийн эхний дүрэм бол японоор киго буюу байгаль улирлыг илэрхийлсэн үгтэй байх. Киго бол хайкуны хамгийн чухал амин сүнс бөгөөд кигогүйгээр хайку оршин тогтнох боломжгүй юм. Хайку дэлхий нийтэд хөгжихдөө хайку бол байгалийн тухай бүтээлч зураглал юм гэсэн энэ дэгийг ягштал баримталж байна. Байгалийн үзэгдэл, улирлын өнгө аяс хүний дотоод мэдрэмжийг сэрээж, агшин зуурын гэгээрэлд хөтөлдөг. Үүнийг сатори гэж нэрлэдэг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Дэлхийн уран зохиол 		 Нийтлэл: Зэн буддизм ба яруу найраг
Оруулсан admin on 2012-06-07 17:28:12 (7439 уншсан)

 Зэн буддизм  ба яруу найраг

   Буддизмын  нэгэн  оргил болох Зэн Буддизм нь 2500 гаруй жилийн өнө удаан түүхэндээ олон шалгуурыг даван 21-р  зууны энэ цаг үетэй золгожээ.

   Өнөөдөр дэлхийн 67 гаруй улс оронд Зэнгийн төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь орчин үетэйгээ зохицсон нээлттэй,өргөн цар хүрээтэй аж .

    Монголчууд бидний хувьд ч гэсэн өөрийн уламжлат буддын шашныг шинэ шатанд хөгжүүлэх төдийгүй бусад Буддын шашны урсгал чиглэлийг судлах,суралцах,мэдлэг оюунаа арвитган тэлэх зайлшгүй шаардлагатай  билээ.

 ... Зэн буддизмийн салшгүй нэг хэсэг бол  түүний соёл юм. Маш олон хэлбэрээр өргөжин хөгжсөн байдаг.Тэдгээрийн нэг бол Зэнгийн яруу найраг юм.Зэнгийн яруу найраг бол их онцгой өвөрмөц арга барилтай.Тодорхой нэг сэдвийн дор толгой сүүл холболт,айзам,хэмнэл зэрэг энгийн шүлэг яруу найрагт байдаг шиг  хэрэглэгдхүүнийг чухалчилдаггүй.Гоё чамин үг хэллэг болон онцгой содон үгэн дүрслэл бүхий хэв маягт баригддаггүй ажээ.Энэ нь Зэнгийн өөрийнх онцлог зарчимтай холбоотой юм.“ Үг  болон хэл яриа хэт туйлшран автваас хүн өөрийн мөн чанар хийгээд орчлон ертөнцийн туйлын мөн чанарыг танин мэдэх  боломжгүй болдог” хэмээн тайлбарладаг бөгөөд  үзэл санаа ч Зэнгийн яруу найрагт нэвт шингэсэн байдаг.Зэнгийн яруу найраг ямар  нэгэн хязгаарлагдмал үзэл санаанд хашигдахаас илүүтэйгээр агшин зуурт мэдрэгдэх “ цэвэр оюун санааны” мэдрэмжээр бүтээгддэг ажээ. Гэхдээ энэ“цэвэр оюун санааны мэдрэмж“–ийг аливаа ном зохиолоос эсвэл  боловсролын түвшингээ дээшлүүлэх замаар  танин  бололцоогүй  хэмээн Зэнд үздэг.Зэнд : аливаа хүн өөрийн  сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг буюу “Би“ -гийн мөн чанарыг танин мэдэж чадваас хүний “хүлэгдмэл оюун санаа” тэлэгдэж билэг ухааны чанадад хүрнэ хэмээн тайлбарладаг. Зэнгийн их  найрагч Башё нэгэнтээ :

“ Хэрэв нарсны тухай  мэдэхийг  хүсвэл нарсан ой руу оч, хэрэв хулсны тухай мэдэхийг  хүсвэл хулсан төгөл рүү оч.Гэхдээ үүнийг хийхийн тулд өөрийн бодлоос ангижирч, орчинтойгоо нэгдэж нэгэн цул  болж чадваас яруу найраг өөрөө л  аяндаа төрнө.” хэмээн өгүүлсэн байдаг

     Ер нь Зэнгийн алдартай их багш нар олон жилийн хатуужилт бясалгал хийгээд амьдралаас урган гарсан бодот туршлагын үр дүнд  “гэгээрэлд“ хүрсэн байдаг. Тийм ч учраас тэдний туурвисан яруу найраг өнөөг хүртэл үнэ цэнэтэйгээр оршсоор байгаа ажээ.Зэнгийн түүхэнд: Хан Шань,Догэн, Башё,Иккю,Ёкан,Бусон,Ван Вэй,Юань Мэй, Ду Фу, Исса зэрэг Зэнгийн маш олон алдартай их багш нар болон яруу найрагчид байжээ.Тэд байгаль ертөнц ,үхэл амьдрал,зовлон жаргал,баяр гунигийн тухайд эгэл жирийн  агаад яруу төгс өгүүлдэг.

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )

Цэцэнбилэг 	Д	 Нийтлэл: Д.Цэцэнбилэг : Зогсолт...
Оруулсан admin on 2011-01-07 05:12:44 (6381 уншсан)

Чамд гомдох уу? Чамайг төрүүлсэн ээж, аавд уу? Тэднийг учруулсан тавиланд уу?
Өнчин бодол өдөржин толгой дэлсэж хариулт авахыг хүснэ. Өөрийн эрхгүй гүн эргэлзээнд хөвсөөр гадагш гарлаа. Тэнгэрт бүртийх үүлгүй, агаарт нэвчих чийггүй сайхан байна. Гэвч хариуг нь олоогүй бодлогын боол нь болж толгой гудайлгав. Цээж давчдаад сэтгэл нэг л хоосон. Амьдрал гэдэг өөрөө агуу юмаа. Ёроолгүй мэлтийх далайн дунд хүн төрөлхтнийг засаршгүй алдаанд унагачихаад, тэр чигээрээ живэх эсвэл хүч сорин сэлж аврагдах эсэхийг хэн нэгэн хоржоонтой нь аргагүй хараад байгаа ч юм шиг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Дэлхийн уран зохиол 		 Нийтлэл: Ираны яруу найрагч “их” Омар Хайям
Оруулсан admin on 2011-01-06 20:37:42 (10795 уншсан)

Дуулим энэ орчлонд хүн болж төрснөөс хойш

Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй...

Энэ үгийг мянган жилийн тэртээд хэлсэн билээ.

Ертөнц гэдэг сонин юм. Зуу байтугай арван жилийн өмнө өөд болсон сая сая хүнийг хорвоо ертөнц мартаж орхисон байхад мянган жилийн өмнө бүтээн туурвиж байсан Ираны яруу найрагч “их” Омар Хайямыг хүн төрөлхтөн бахдан дуулсаар л…

Газар дэлхий сөнөнө гэж байхгүй бүү гунихар

 Гараг одод бөхнө гэж үгүй бүү гунихар

 Чандраар чинь хийсэн тоосго бүхэн

 Чам шиг хүмүүст сууц болно бүү гунихар



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 5/1 | Дэлхийн уран зохиол )

Өөрийгөө ялах нь 		 Нийтлэл: Хүчирхэг амьдралын хэв маяг
Оруулсан admin on 2010-08-16 14:26:11 (9468 уншсан)

Хүчирхэг амьдралын хэв маяг
Хүн нэг өдрийн амьдралын зөв хэмнэлийг бий болгож чадвал, бүх талаараа төгсрүү дөхөж, их хэргийг бүтээж чадна. Өөрийгөө олон талаас нь нээж хөгжүүлж, ухаан саруул, бие эрүүл, сэтгэл өөдрөг ажиллаж амьдарч, хүн төрөлхтөнд их зүйлийг хийж бүтээж үлдээсэн хүмүүсийг судалхад ихэнхи нь Нэг өдрийн бүтээмжээр дүүрэн хэмнэлийг бий болгож, түүнийгээ ягштал мөрдөхийг эрхэмлэдэг ажээ. Бидэн шиг нэг ухаан орохоороо өдөх шөнөгүй морь мал шиг зүтгээд, тэгээд сар өдрөөр унтаж, цэнгэх биш, алгуур аажим ч болтугай жигд хэмнэлээр ажиллаж, амьдарвал маш ихийг бүтээж чадах ажээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 10/2 | Өөрийгөө ялах нь )

Мөнхсайхан 	Н	 Нийтлэл: Н.Мөнхсайхан: Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн
Оруулсан admin on 2010-05-26 01:11:56 (6006 уншсан)

Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн

......Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхаан.....
Галт тэрэгний цахилан ирэх дуун, төмөр замын дэр модод сэтгэлд дэндүү дотнохон санагдана. Түүн лугаа адил аугаа их Нямсүрэнгийн эгэлхэн үгсээр бүтсэн тансагхан мөртүүд Эрээнцавын хөх өвснөөс үнэртэх бөлгөө. Эрээнцавыг Нямсүрэнгүйгээр, Нямсүрэнг Эрээнцавгүйгээр салгаж ойлгохын учир үгүй буй. Дарьгангын цэнхэр хязгаараас энэ нутагт ирж, эгэл олон түмнийх нь хайр хүндлэлийг хүлээн “бурханчлагдан шүтэгдсэн” их найрагчаараа эндхийн зон олон их багаггүй бахархах юм билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )


Өгүүллэг 		 Нийтлэл: С.Б.Бат-Эрдэнэ :Төрийн төлөө оготоно боож үхэх цагаар
Оруулсан admin on 2008-07-15 01:12:08 (6114 уншсан)

“Төрийн төлөө оготоно боож үхнэ” ...Энэ юу гэсэн үг вэ? Зүйр цэцэн үг үү? Мэргэн сургаал уу? Аль эсвэл үе, үеийн ихэс дээдэс хэмээгдэгч ноёд, төр баригч авилгалчидын (Авилгалч л гэхээр одоо энэ цаг үеийн төрийн түшээд өөрийн эрхгүй нүдэнд тань харагдаад эхлэхвий дээ, үгүй шүү. Аль эрт дээр үеэс л “Ноён урваач, нохой шарваач” гэгдэн урвагч ноёд өөр хоорондоо тохиролцон хахууль зөрүүлэлцэж сэм хуйвалдан, нам зохицон энгийн ядуу ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж ирсэн нь маргахын аргагүй үнэн бөгөөд, үе үеийн ихэс дээдэс гэгдэгчдийн үнэн дүр төрх бүлгээ) энгийн ардуудаа, ард түмнээ хоньчлон номхон хүлцэнгүй байлгах гэж зохиосон орчин үеийн хэллэгээр бол тархийг нь угаах хэлц үг үү?

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Алтангадас 		 Нийтлэл: Хулгай хийж хөгжих нууц
Оруулсан admin on 2006-12-27 22:54:14 (7709 уншсан)

Төрөлх Монголынхоо хөгжил, амжиргааны түвшинг хэдхэн жилийн дотор Япон, Швейцарь, Израйл шиг болгох бүрэн бололцоо бий гэдэгт та итгэх үү? Хэрэв үгүй бол шатаар дээш алхам алхмаар өгсөж буй мэт түргэн хөгжлийн нууцыг танд баримттайгаар дэлгэе. Энэ бол нийтийн сургууль курсээр заадаг маркетинг, менежментийн улиг болсон хичээл биш хэдий ч таны сонирхлыг татах, биелүүлэх боломжтой шинэ санаа юм Өөрсдөө шинийг санаачлах бус бусдын технологийн нууцыг мэдэж, нэвтэрч, орчин нөхцөлдөө тохируулан хэрэгжүүлж чадсанаар арлын Япон эдүгээ өндөр хөгжилд хүрснийг та бид мэдэх билээ. Тэгвэл миний хэлэх гээд байгаа хөгжлийн гарц бол “хулгай” юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 9/2 | Алтангадас )

Алтангадас 		 Нийтлэл: ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ФИНЛЯНДЫН БОЛОВСРОЛЫН НУУЦААС
Оруулсан admin on 2006-12-27 22:16:12 (8612 уншсан)

“Олон улсын сурлагын төвшин тогтоох шалгалт” (PISA)-ыг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ээс 2000 оноос эхлэн гишүүн орон бүс нутгийн хэмжээнд өсвөр 15 настнуудын дунд 1/математик хэрэглээний чадвар, 2/шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний чадвар, 3/асуудал шийдвэрлэх чадвар, 4/уншиж ойлгох чадвар гэсэн 4 үзүүлэлтээр сурч мэдсэнээ өдөр тутмын амьдралд хэрхэн оновчтой ашиглаж байгаагаар нь шалгадаг бөгөөд 2006 онд ээлжит шалгалт нь тохиож байна.          OECD-ээс 2000, 2003 онд зохион байгуулсан уг шалгалтад Финлянд улсын 15 настнууд дэлхийд топ гэдгээ харуулж араас нь Хонконг, БНСУ, Япон улсын сурагчид сурлагын амжилтаараа жагсчээ. Нийт 41 орны бүх 15 настнууд болох 3 сая шахам хүүхдийг хамарсан уг шалгалт зөвхөн сурагчдын сурлагын чанар чансааг сориод зогсохгүй улс орных нь боловсролын хөгжлийн одоо, ирээдүйг илтгэн харуулдаг ажээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 8/2 | Алтангадас )

Алтангадас 		 Нийтлэл: ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД БОЛОН ХАВТГАЙ ДЭЛХИЙ
Оруулсан admin on 2006-12-27 21:48:13 (8154 уншсан)

Бид өмнөх дугаараас эхлэн “Дэлхий бол хавтгай” (World is Flat by Thomas Friedman) номноос хураангуйлан орчуулж хүргэж эхэлсэн билээ. Техникийн дэвшил, даяаршлын ачаар бүх мэдээлэл нэгэн зэрэг олон хүнд, хямд өртгөөр хүрэх боломжтой болж, энэ хэрээр дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөний тэмцэл ширүүсэн, ядуу буурай орнууд ч үндэстэн дамнасан корпорациудын зүрхэнд шар ус хуруулах болсон талаар энэхүү ном өгүүлнэ. Энэ удаад “Хөгжиж буй орнууд болон хавтгай дэлхий” бүлгээс хүргэхээр бэлтгэлээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 5/2 | Алтангадас )

Өгүүллэг 		 Нийтлэл: Зэв Сүбээдэй нарын гайхамшигт аян дайн
Оруулсан admin on 2006-04-03 13:23:49 (7321 уншсан)

Энэ бол одоо болтол бүх л үеийн цэрэг дайны түүхэнд гарч байгаагүй асар том бєгєєд итгэхийн аргагүй аян байсан гэж цэргийн түүхчид санал нэгдэн дуу алддаг ажээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өөрийгөө ялах нь 		 Нийтлэл: Номтой ажиллах арга зүйд суралцах
Оруулсан admin on 2005-06-18 11:09:40 (7707 уншсан)

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш юм.
Цэцэн мэргэн үг сургаалиас
Хүүхэд бүр янз бүрийн ном уншдаг боловч утгыг нь бүрэн төгс ухаж ойлгож чаддаггүй. Цээжлэх боломжгүй. Тиймээс гарын авлага зөвлөмжүүдийг шууд хуудбарлах аргаар бус, аль тохирох хувилбарыг сонгож, өөрсдийнхөө ажилд хэрэглэж сурах нь чухал шүү дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 10/2 | Өөрийгөө ялах нь )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 115 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Батболд Зотон, тос 80x100
Хар морьтон
Хэмжээс: 482x600 210k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5554


art_13.jpg
Хэмжээс: 600x799 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4528

Ёл хад
YolHad_17.JPG
Хэмжээс: 700x525 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3829


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn