Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

М Цэемаа


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЦЭНГҮҮН
Оруулсан admin on 2013-10-29 16:26:11 (3052 уншсан)

 Өвөр энгэрийнх нь цас тарлантсан Аргалын уулын  бараа үдшийн бүрий дундуур өндөлзөж бөмбөлзөж айсуй.

Аргалын утаа үнэртэхэд агсагдаж ядарсан Цэнгүүний буларсан биеийнх нь цангаа тайлагдах шиг.Сэнгэнэсэн цэнгэг агаар жавар бусгаан үнэртэхүй аргалын утаан хөгшиг сэмбийлцэн Алаг хайрханы зүүн сугаас нохойн дуу чимээлж Цэнгүүний зорьсон айл ойрхон буйг илтгэнэ.Цэнгүүний авга ах Дөш  эхээс унахын л энэ хөндлөн хар уулынхаа энэтээх сугаас ер холдсон нь үгүй.Тавиад оны дундуур цэргийн албыг говьд хааснаас өөрөөр  уулаасаа Дөш холдоогүй.Уул ч цагийн мөнх мөнхийн харуулдаа ертөнцийн энэ л нам гүмхэн хязгаартаа хэв хэвээрээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хүсэл
Оруулсан admin on 2013-10-22 13:45:29 (2696 уншсан)

Энхэрхэн дэлбээг тань таллан хааж

Эхийн хайраар чамайг ургуулсан юм... намбалаг агаад уяруу хоолой радиогоор эгшиглэж...сайхан дуулдаг хүн шүү хэмээмүй.Зурагтаар гараасай лавтай “хөөрхөн эгч” байгаадаа хэмээх саваагүй нэгэн бодол цээжинд төрнө.Дарханы ойн баярын концерт телевизээр гарах зарыг “Үнэн” сонин дээрээс харснаас хойш,сэтгэлд хоногштол дуулдаг “түүнийг” цэнхэр дэлгэцээр ч болов харах нь гэхээс цагийн товыг хүлээн байж ядах. Зузаан шилэн нүүртэй хагас дугуй цаг руу байн байн хялалзах...Цагийн зүү гацсан юм шиг удаан аажуухан нэг хоёроор хүндээр амьсгалан зугуухан...нэг л газраа хөдөлж ядаад л...Тув тунгалаг цэлмэг сайхан орой суурины гудамжаар хүүхдүүд тоос манарган черта,дээс,бөмбөг тоглож,настайчууд хашааны гадна энэ тэрхнийг хүүрнэлдэн хоёр гурваараа жижиг бидон барин сууцгааж,гудамжны зүүн төгсгөл дээр байх цагаан идээний мухлагийн худалдагч Цэрмааг харуулдацгаана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Дуучин
Оруулсан admin on 2013-10-08 10:22:10 (3244 уншсан)

Гэгэлзэж гиншигнээд байвал жаргал үздэггүй гэдэг гээд Ожгоо муухай харав.

Нансалын хоолой дээр ямар нэгэн тээглээд уйлмаар болно.Хоёр салаа гэзгийг нь чанга сүлжснээс болж нүд нь жартайсан Цэцэг гайхаж хөшсөн мэт зогсоно.Цэцэг Дадийн том охины гэртээ орхиж гарсан тэднийхний “гал дээрх гал зээ” амин сүнс нь болсон охин. Алаг хайрханы өврийн хөндлөн хөх жалганд  хүний мөрөөсөл болсон гурван бүсгүй хүн хатуу  өвлийг давж,хахир хавартай золгоод байгаа нь энэ.Гэр малын ажилдаа дарагдаад бие биетэйгээ дуугарах ч сөхөөгүй шахам өнжих тэдэнд дуу аялах нь гэрэл зэргээр болмоор санагдахчихуй хэрхэн нүгэлтэй болохыг Цэцэг багахан биеийн ухаанаар бодоод олохгүй хэн.Дээр нь Ожгоо үргэлж “бүсгүй хүн бүтээд үхчихгүй л бол дуугүй нь дээр,эр хүн галзуурчихгүй л бол дуутай шуутай нь дээр “гэх.Нэг бодохноо зөв ч шиг нөгөө бодохноо “шал тэрсүүд” шиг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Цасан цомог
Оруулсан admin on 2013-10-08 10:18:36 (2685 уншсан)

Цасан шамрага үе үе харанхуйлахад гудамжны үзүүрийн мод нь энд тэндээсээ алга болж, яйжийж бараг нурахаа шахсан эзэнгүй хашааны гадна энгэрээ хумин барьж даарсан шинжтэй дагжин зогсох дөч дөхүү насны ядранги шарангуй царайтай халамцуу байрын хар хүн ул нь ханзарсан гутлынхаа хоншоорыг гунигтай ширтэн зогсоно.

Өвлийн оройн намуухны дунд хааяа,хаа нэгтээ нохой хуцахаас өөр чимээ ч үгүй

Сарны бүүдгэр гэгээ цасны цагаахан илтсүүдэд уусан бүрхэг өдрөөс ч цайруу.Цас чихруулан нааш цааш холхих Галхүү хаашаа явах,хэнийх рүү очихсон.Аймгийн төвийн цөөн  хэдэн хүмүүс бүгд л түүнээс нүүр буруулна.Үнэндээ ч тэр тэднийг хашраахын дээдээр хашраасан даа....Бүүр түүрхэн будантуулан санагалзах...

Өнгөрч одсон он жилүүдийг санах гээд оролдоод ,оролдоод ядна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Шүлэг
Оруулсан admin on 2013-03-04 22:49:03 (1391 уншсан)

Зовж гунисан сэтгэлийг минь хэн аргадах юм бэ дээ
Зоргоороо эрхлэх салхи минь ээ чи хэлээч
Зөнгөөрөө учирсан сэтгэл минь дээ чи уйлаач
Зөвхөн  өөрийгөө өрөвдсөөр энэ хүрсэн үү
Залуу сайхан явлаа гээд энэ бие минь жаргасан уу
Замаараа  алхаад л байхад хүрч болдоггүй аз жаргал минь ээ
Заяа төөрөг минь чи хаана байна даа
Замдаа хол яагаад төөрч одсон юм бэ дээ чи минь ээ
Холхи оддын гэгээ яасан гэрэлтэй байна вэ
Хорьдын цагаан саран дүүрэн гунигтай  харагданаа
Холын гэгээн  сайхны  тухай цөхөртлөө би бодсон
Хорвоогийн алаг  нугачаанд төөрсөөр л  явтал
                                                                         энэ нас минь хүрэхгүй нь ээ
           ххх                                            ххх                              ххх

Гуниглан мэлмэрэх  саран  өрөвдөөд уйлмаар уйтай
Гутамшигт хорвоогийн түмэн явдал дэндүү хуурмаг уйтай
Гурван гурвын ерэн есөн шинж нь бүрдсэн там диваажны алиныг үл ялгана уйтай
Гучин гуравтай харчууд зүсээ хувиргаж хорвоог хуурахыг санаархана...аяа түмэн уйтан...   

2013 он М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Алаг нүдэн бөмбүүлэй
Оруулсан admin on 2013-03-04 22:47:12 (1305 уншсан)

  
 АЛАГ НҮДЭН БӨМБҮҮЛЭЙ
Алаг нүдний нулимсаа арчаад арчаад ч болохгүй нь ээ
Авралын тэнгэр ижийгээ дуудаад дуудаад ч ирэхгүй нь ээ
Аргадан нийгүүлсэх сэтгэлтэнээр энэ хорвоо дутжээ
Амьдралын асгат энгэрт бүдэрч бүүр унаж явнаа ...аяа...алдрай хан минь ээ
Аньсага чийгтэн нулимс ивлэнэмээ адайр тавилангийн гэсгээл нь ээ
Аргадан аргадан мэлмэрэх бүлээн бүлээхэн нулимс энгэр цээжинд эгшинээ
Алаг нүдэн бөмбүүлэй хүний алдрай жаахан үр минь ээ
Арын халх нутагтаа дуулан жиргэж явсан юм аа ай хөөрхий алдрайхан минь ээ
Аяар аяархан мэлмэрэх мөнгөн хөнгөн нулимс нь ээ
Авир аашны муугаас ч болоо юм уу аяа
 Аялам сайхан дууны нугалаа бүртээ бүдэрч ээ
Аюулхай цээжний энэтээ ян янхийн өвдөх нь ээ
 Аргаар аргаар эсхэн амьдралыг сөрж  туулсаар барна даа  
                   Хүний жаахан үр минь дээ
                   Эгэмнээс татаж эрийн цээнд
                   Хүзүүнээс нь татаж хүний дайд
                   Хүргэсэн дүүдээ  

   М.Цэемаа          



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Ижий таньдаа
Оруулсан admin on 2013-03-04 22:35:49 (2423 уншсан)

           Ижий минь тандаа

Тэртээ дээр нирваан дүртэй залрах арван тавны төгрөг тэргэлхэн саран минь ээ.Намар оройн жихүүн хар хөх тэнгэртээ жиндсэн шиг цонхигортон харагдах чинь.

Олон жилийн сэтгэлийн ганцаардал  намайг бүчин авахад  цонхны шилэн дээр тусах сарны гэрэл ичилгүй хүйтэн.  Сэтгэл доторхи ганцаардлын хашгираан бүхэл биеэр лугшим.

Энгийн юм бүхэн энгийнээрээ хичнээн сайхан гэлээ ч ижий минь таньдаа би өр зүрхнийхээ энгүүн захидлыг сэтгэлийнхээ  торгон утсаар шаглан бичиж хүргүүлэх  гэсэн буй заа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ...ЦЭНХЭР ДУРДАМ АЛЧУУР...
Оруулсан admin on 2013-02-24 20:26:28 (3008 уншсан)

Гантай зуны ган тайлагдаж хэд хоногоор зүсрэн орсон бороо холдож,оройн нарны туяа үүлсийн завсраар шагаймагтаад амьсгал нэгнээ зөөлөрч Тойрмын голоор нэг аяс намуун.Төхөмийн дэрсэнд ганц нэгээрээ цөмцөгнөн алхлах хар зогдорт хөх тогоруухайд нарийн шилбэт хөлөө сэм сэм өргөнхөн нааш цааш,хойш урагшаа алхална.

Аяс намууханы дундуур...энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс ч илүү сайхан болох дог оо...Ожгоо амныхаа билэгдлээр барааныг таягдан хаяж маргаашийн сайхны тухай цээж дүүрэн хүүрнэнгээ том төмөр хайрцагтай улаан тамхиа  орон дороосоо татан гаргаж ирээд холын эрэлд яваа хүн зам зуурын сураг тавих лугаа ...Сандагжавынхан энэ жил хаагуур нутаглаж байгаа бол гэж хэнээс ч юм асуухад Цэнгэл тоомжиргүйхэн ойрд “адууныхан” энүүгээр үзэгдэхгүй байхыг бодоход лав ойргүй шүү.Аягүйдвэл Зэгстийн дээд эхээд буугаа биз хэмээн ихээ том хүн шиг хэвлүүхэн сууна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ҮҮР
Оруулсан admin on 2013-02-23 21:35:58 (1228 уншсан)

Бүдэг гэгээ тасалданги унах үүрийн үнэгэн харанхуй дундуур алхалахуй

Бүртийхүй бутсын орой дахь үүрэглээ шувуухайд нойроо хүлхэн нам гүмийн тайван

Бүгээн зурвасхан гэгээ сормууснаа наалдан хацар дээгүүр өнхөрөхөд...амьсгалаа чагнамаархан

Сарны улаан буурал хөх ягаан туяаг сүлжиж энгэртээ торгоод

Салхины зөөлөн бүүвэйлэг аязаар лимбэдэхийн  ялдамд аальгүйхэн шид сэргэнэм ээ...

Садансангуйрч цагаан хяруу бөмбөртөл унагалахад ...нүдэнд гуниг ханарнам уу                                                

                                   2013 оны хаврын тэргүүн сарын шинэд

                                                                     М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : СОНЕТ...
Оруулсан admin on 2013-02-23 21:35:10 (1349 уншсан)

                

  ҮДЭШ

Зуны намхан тэнгэрийн хаяа гэгээрээд...

                                                                    бүртийлцэм сүүдэр үргэм

Зул шиг сүүмийлцэнгүй одод өнгөлөгөө...

                             хөнгөнхөн мөнгөнхөн жингэнэлдэхийн... сэмээрхэн

Зургаан сарын саран тэргэлхэн зугаат үдшээр өвсний шүүдэр цавцайн цайгаад зөөлхөн бүүвэйлэгхэн аяз хүлхэм

Салхины яруусал алсаас усны үнэр тээн ирж... анхилах нь ээ

Салаа салаа замын голд зогсоод... энгэр цээжийг дэлдэн алсаад одуулах ину

Саруулхан үдшийн цадиг бүгээн гэгээн тийш алчуураар даллах мэт ээ...

Уянгалаг аяз зүрхнээс нисэн эгээрхүйн дор...

Талын агьт борог салхин хацарт бөмбөрнө.

                        



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Цасны шивнээ
Оруулсан admin on 2013-02-23 21:33:01 (1396 уншсан)

Нам гүмийн орчил сэлүүхэн...сэм доргихын зууртаа

Цас чимээгүй лавсан орох нь

Нартын бүүвэйлэг алтан агшин...бодол нярайлахын зуураа

 

Гэгээн цагаан гэрлийн бүдэг жимээр бодлоо ...тийн ялахын төд

Одохуй... чинагшил доргимуй

Гэрэл янагших ертөнцийн хээлнээ

Уярангуйх саран тэргэлтсхийгээд,

Түмэн амгалангийн бодь зэрэг оршин буй...

Энхэрлэг илтэс нисэлдэн эргэлдэхийн дор...сүүдэр сүлэгдэн цайрангуйсаад...

Бүртийх гэрлийн чинагшхи долгис зүрхний алтан аргамжийг доргиом

Идэрмэгхэн аалинд ээнэгшин буунгитах илбийн илтсүүд нисэн дуулалдах нь

Ичилгүй жаврын торгон үзүүрийг уяраан цагийн цагаан манан...дундуурлан...

             ОРЧЛОНГООР УРСАНАМ УУ

                      АЙ ЗАМЛИН ХОРВООН ДУУ  БУЮУ...УУ... 

                                                                   2006 он      М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : БОРООТОЙ ОРОЙН СОНЕТ
Оруулсан admin on 2013-02-23 21:29:12 (1288 уншсан)

Удаан шиврэх борооны дуслууд уйтгар товшин дээвэрт унахад

Борог үдшийн зүүдэн дундуур нам гүмийн дуу сэмхэн гулсана

Бодлын хүй таслан чимээгүйгээс сэтгэлийн манан  замхарахуй

Удахын бүдэг харгуйгаар усархаг оройн дууль чимээгүй лугшина

Чийг туулам зуны оройн нойтон бор хөрсөн дээгүүрхэн ээ

Чиг зүгийг алслалгүйхэн алхалахад

Цээж цэлмээх зөөлөн эерүү амьсгалдаа  дулаацаж

Чиний тухай бүдэгхэн  дурсамж зүрхэнд сэмээ  амилана

Саран тэргэлхэн зуны оройн аяс намуухан...

Саарч торомгүй сэтгэлийн түмэн амирлал оршим оо...

                                                      2000 он       М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ӨВДӨХҮЙ
Оруулсан admin on 2013-02-23 21:24:46 (1434 уншсан)

Нарнаа тэргэлтэх тэнгэрийн дорно хаяа ширтэнхэн зогсохуй яа

 Сэтгэлийн чинагшхи цэнгэлтэй еэ амирланам аа

Насны холоод явахын харгуй бүдгэрч бараантахуй

Сэрлийн мянган бидэрлэл горхины зовлонт урсгал юугаа тэмтэрнэм ээ

Яснаас янгинах шүдний зовиурлалтай он жилүүдийн мөрийг үзэж

Ялдамханаа инээмсэрэн өнгөрөх залуу насны шиднээ нэг хууртам

Чинагшхи цагийн аалинаа аль хэдийн цагаан азрганаа дөрөө жийж

Цагийн цагаан манан. дундуур  төөрч будилсаар одох ч шиг ээ...

                                                                 2004 он

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : САЛХИЛАХ НЬ
Оруулсан admin on 2012-11-12 19:50:43 (3214 уншсан)

Сумын төв ороод буцаж явсан Ганаа замдаа айл хэсмээр санагдаад Ар хонхрын урд дээр ирэнгүүтээ морио чүү...үү хэмээн давирахад  салхинд др...дрхийх гөлөмний чимээнд үргэн  хэд хэд пад падхийн урамгүйхэн хүнд хөлөө чирэн дэгэнцэн шогшмоор  болох  хонгор морио бөхийж байгаад л бахтай нь аргагүй давирч,ташуурдаж хойш урагшаа тонголзож гэдэлзэн өөрөө өмнөөс нь давхих нь уу гэлтэй эмээл дээрээ тонгочив.

Иш..ш энэ бид хоёрын байж байгааг дээ.Урагшаа гишгэхгүй унхиагүй хог...хэмээн сүр үзүүлэн цулбууртай гараа дээш  өргөн хариугүй савах нь уу гэмээр болж ирснээ ийш тийшээ харж...ува алтаар урс ...хашин Ганаа галзуурчихаж мориныхоо толгой руу буруу зөвгүй саваад л улаан тоос амьтан явна гэж Тойрмын голоор нэг ярих вий дээ хэмээн нэг муу юм нэрэлхэхчээ болов.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Одон
Оруулсан admin on 2012-11-09 19:24:21 (2776 уншсан)

Харуйгүй харуй бүрий  болж их хотын дээгүүр үүлэн хэвнэг нөмрөөстэйхөн.

Гудамжнуудын гэрэл сүүмийлцээд,  олон давхар гоёмсог харшийн  цэлгэр цонхоор хотын гудамжны   улаан цагаан,бас цэнхэр гэрлүүдийг ажихуй, хэнд ч үл анзаарагдах  сиймхий торгон гуниг  Одноогийн уушиг цээжийг нь аажуу аажуухан бүчиж бүгчимдүүлж ,бачимдуулж зовооно.Мөрөн дээрээс нь  гулсах  нимгэн гоёсог алчуураа сэмхэн гулган буухыг ч анзааралгүй өглөөхөн засуулсан хөөрхөн хөмсгөө солбиулан хөдөлгөж, хамрын  үзүүр хацрыг тэр аяар нь бүрхэн буух өтгөн сормуусныхаа сүүдрийг гуниг  шилгээх алаг нүднийхээ үзүүрээр ширвэн ширвээтэнгүй хараад толгойгоо үл ялиг гилжийлгэн  чимээ анирлана.Шатны хонгилд хэн нэгний цовоолог дуу хадаж,тор торхийн алхлах хөнгөн хөлийн чимээ холдлоо.Цахилгаан шатны бүгтхэн  чимээ түсхийхүй,жигдхэн хүнд хүнд хөлийн чимээ гарч төд удалгүй нам гүмийн айдас нөмөрнө.

     Эрдэнэ тэр хоёр өнөөдөр л уулзах ёстой...өнөөдөр л эс бол хэзээ ч уулзахгүй юм шиг санагдсаар байсныг Одноо тэвчин сууж үл ядав.Өглөөнөөс хойш  Эрдэнийн утас руу хэд хэд залгасан ч  тасалдсан өнгөөр дийд дийд гэх авиа гараад тасарч орхино.Арга барагдаад Эрдэнийн утсанд  тунималдуу  гомдлын цөөвтөр үгтэй захидал хоёрын зэргийг шидээд амжлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Шар Дэрсний хонгор намар
Оруулсан admin on 2012-10-24 11:32:54 (1910 уншсан)

         ШАР ДЭРСНИЙ ХОНГОР НАМАР

Шар Дэрсний хонгор намар

                                                      тоодгор дээлтэй

                                                      годгор гэзэгтэй

                                                                  эрххэн охин 16 нас хүрлээ

Шар шар гэхэд дэндүү шаргал дэрсэн толгой сэгсэлзэн

                                                    наран доогуур хонгор даахь нь халиурна

Саахалтаас саахалтад намрын найр хавтгайрч

                                                    “адуучин”-гууд айлслаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Тогоруу буцна
Оруулсан admin on 2012-10-24 11:25:06 (2674 уншсан)

                         ТОГОРУУ БУЦНА...

Намрын уйлганасан сэрүүн бороо хоёр хоног орж хөдөөнийхөн түлш алдаж аргал нойтондоод , оготор шар нараа үгүйлэн зутруудуу.Хэдэн  жил “...ирээчээ...” хэмээн арайтай л шувуугаар хэл дайлгүй ирсэн очсон уулзсан учирсан хүн хараар төдийгүй байсхийгээд л утсанд нь огт танихгүй дугаараас залгаж олон жилийн өмнө өөд болсон Ожгоо шиг нь дуугарах түүнийгээ Одгэрэл хэдэнтээ “өөртөө” ад үзсэсхийн?...яасан сайхан завтай улс вэ...хэмээн түвшээн “илүү үзсэн” сэн дээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: У.Мөнгөнхүү : Хатсан навч
Оруулсан admin on 2012-10-23 14:25:50 (1613 уншсан)

Намрын сэрүүн үдэш гадаа суун

Нас ахиж буйгаа бодохуй дор

Хавар цагийн нахиа болж сэтгэл сэргээсэн

Харин одоо өнгө алдаж хатсан навчис

Хүйтэн салхинд шаржигнан унаж

Хүй орчлонгийн жамыг дагаж

Хот тохижуулахын шүүрэнд

Хог хэмээгдэн ад үзэгднэм

Яг л энэ мөчид хаанаас ч юм

Яарч ирж нэгэн охин

Шарлаж гандсан навчнаас

Шалавхан нэгийг авлаа

                Өнцөг нь хугарчих вий гэж

                Өндөг адил бөөцийлөн

                Өврийн дэвтрийн хуудсанд

                Өрөвдсөн харцтай хавчууллаа

Амьдрал хэмээх их модноос

Ах нь бас шарлаж унана

Охин дүү минь харин чи

Он цагийг үргэлжлүүлнэ

                Тэр их том модны

                Тэжээл болж өөрийгөө золиослох

                Тэнхээтэй бай хэмээн бид хоёрт

                Тэрхүү шүүр шивнэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : 4-мөртүүд
Оруулсан admin on 2012-10-22 20:22:03 (1506 уншсан)

 Сайхан нэртэй муухай хүүхний тухай дурсана уу

Сайхан байсан нь эрчүүдийн л хэрэг биз

                                                      Надад юуны хамаа вэ

Сайхан нэртэй муухайчуудын тухай бодсноос

Муухай нэртэй сайханы тухай дуулах минь дээ               ай амрагхан минь

 Ххх                                    ххх                            ххх

Хөл хөлийн гишгэлт ондоо

Хөг хөгийн ая дан бүр ч ондоо

Хөгшин хийгээд хөгшдийн тухай бүр ч ондоо

Хөөргөн хөөргөн бодолд минь өнөөгийн  дүрүүд бүр ондоо...харамсмаараа...

Ххх                                                   ххх                            ххх

Шуугилдан бужигнах навчсын дуун гуниг хэлхэн зүрхэнд шүлгийн шад урина.

Шулганалдан босон суун жиргэх болжмор шувууд бор борхон заяагаа хүлхэн уярал төрүүлнэ.

Шунахай хорвоогийн бүгээн тавилан туучин явахуй түмэнтээ сөхрөвч,мөрлөн өндийнэ

Шуурган улаан гал шиг тавилангаа зөрж бус сөрж өнгөрнөө

Ххх                                  ххх                               ххх

Уйлан ганцаардсан шөнө зүрхэнд зуун жилийн гуниг унагав

Уймран шуугилдах навчсын дуун зөн түрэн зүрх халигиав

Уйтан сар өрхний завсраар харамсан дуулж өнгөрөв

Ув улаан гунигийн дуун час улаан болж цуурайтав

Ххх                             ххх                                   ххх

Зүйдэл үгүй тэнгэрт буцах шувуудын ганганаа зүйр,бүр үг шиг ханарна

Зүр гурын дуун эгшиг номин хөвчдөө биесээ хайн зуларна

Зүг чиггүйхэн зүрх гомдлын симфони эгшиглүүлэн цомнол бүжиж нойргүйхэн

Зүүдэн дунд амьдрал хэмээх бадаггүй дуу хүвэрнэ.

Ххх                         хххх                        ххх

Аргалын утаа саахалтын газраас үнэртэж

Агсагадаж ядарсан бие минь цангаа тайлах шиг болов

Арал өндөр амьдралд нуруу намдаад болохгүй нь

Аяа... бор зүрхний амьдрал... бор борхон минь дээ

Ххх                    ххх                       ххх

Цэнхэр талын салхин таанын толгой сэрмээд

Цэцэн цэлмэг оюуны охь манлай цуцам

Цэвэр цагаан сэтгэлийг ямх хараар будахад л

Цэнгийн дайтай амьдрал хумхийн тоос боллоо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ
Оруулсан admin on 2012-10-22 20:19:46 (1510 уншсан)

Бүлтийсэн болорхон дусал үүрийг санан цэнхэр

Борхон толгодын хаяа залган гүрвэлзэх зэрэглээ яргуй дуурайн цэнхэр

Ботгон цагаан тэшээт агийн үнэрт талын салхин энхэр болоод цэнхэр

Бор борхон хоног хоногийн хангир янгир алхаа зүүдэн үүдэн цэнхэр

 

Наргиантай дүрсгүйхэн уулын горхины харгиатан урсах урсгал гялгар цэнхэр

Нарийнхан хөмсгөн шинэдийн саран уран гоёор сэмээрхэн цэнхэр

Навчислах моддын нялххан нахиа зөөлөн бүүвэйлэг цэнхэр

Найрсан уясах хаврын урин баясгалантай яа цэнхэр

Үүрийг үргээн жиргэх бяцхан шувуухайд дуулалданхан уянгын цэнхэр

Үйрмэгхэн тэргүүнээ өргөх бутсын нахиа салхинд хийсмэглэнхэн цэнхэр

Үндэс түрэн хавраар гоёх амьд байгалийн түмэн аялгуу өнгө өнгөөрхөн үү цэнхэр

ҮҮл болоод одоор гоёх дээрхийн ноён цэнхэр огторгуй эрхэмсэгхэн цэнхэр

Цэнхэр цэнхэр бодгалиуд

Цэнхэр цэнхэр бодлоос нисэн эгээрэх цэнхэр бодол

Цэнхэр цэнхэр орчлонгоор цэнхэр цэнхэр аялгуу ниснэ

Цэв цэнхэр сэтгэлээр уянгыг би тэрлэмүй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 137 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Батболд Зотон, тос 80x100
Хатад
Хэмжээс: 475x600 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3506


flo-014.JPG
Хэмжээс: 600x450 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2221

Ж. Ганхүү 1958	40х30, зотон тос
Бор хавцлын өвөл
Хэмжээс: 600x441 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2430


Агуулга
Даваа, 2012.10.22
· М.Цэемаа : ЯГААН БОДОЛ
· М.Цэемаа : Шүлэг ...
· М.Цэемаа : Уйлган шарын домог
· М.Цэемаа : Тогоруу буцна
Бямба, 2012.10.20
· М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй
· М.Цэемаа : Дорнын цагаан шөнө
· М.Цэемаа : Бүрхэг өдөр
· М.Цэемаа : Манжуурын толгод
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа :  АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Баасан, 2012.08.24
· М.Цэемаа :   АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа :  ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Даваа, 2012.08.13
· М.Цэемаа : Наадмаар морь манахад
Бямба, 2012.08.04
· М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
· М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй
· М.Цэемаа : Эрэл
Пүрэв, 2012.07.26
· М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс
Пүрэв, 2012.09.06
· М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ...
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА...
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ЭРЭМГИЙ
· М.Цэемаа: Эрэл
Ням, 2012.06.03
· М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
· М.Цэемаа : Гомдоогүй ээ
Лхагва, 2012.05.23
· М.Цэемаа : ЦАСХАН
Даваа, 2012.05.21
· М.Цэемаа : Дуу
Даваа, 2012.04.23
· М.Цэемаа : Шагай
Бямба, 2012.04.21
· М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Бямба, 2012.04.07
· М.Цэемаа : Үдэш
Пүрэв, 2012.03.15
· М.Цэемаа : Хонины ээлж
Пүрэв, 2012.03.01
· М.Цэемаа : Илүүдэл хүн
· М.Цэемаа : Эгч
Даваа, 2012.02.06
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
Бямба, 2012.02.04
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Гуниглан
Бямба, 2012.01.28
· М.Цэемаа : Уралдаанч
Пүрэв, 2012.01.26
· М.Цэемаа : ШООВДОР

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn