Саарал чонын гүймэгхэн харцанд
Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг
Сэтгэл итгэл хоёр алдархаар
Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг
Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул
Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй
Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул
Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй
Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ
Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй
Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор
Амссан идээгээ зугаа болгож
Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы
Араа шүд нь анзаарч үзвэл
Агсам эрийн алхаа шиг
Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул
Тэгээд зогсохгүй бас энэ басганыг
Цочимог нарны туяа
Цог золбоог нь бөхөөж
Цовоо сэргэлэн зангыг нь
Цулбуурдан байж авчихаад
Хар тогоондоо хүртэл
Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм
Араг савараа чирсэн
Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмгэнийг
Хөх аргалын жимээр хүчээ тарамдуулж сажилхыг нь хараад
Хүн л юм бол та нар
Хүндлэн нэг бодлогшилдоо өнжүүлээч
Хөхөөн дуу цуурайтхыг ч
Анзаарах ч чадалгүй болчихсон чагванцын
Хүсэл сэтгэл хоёр нь
Хүний эрхэнд ороод
Хүч зүтгэл хоёр нь ч бас
Нутгийн эрхэнд орчихсон юм
Найрын ширээг хойморлож
Нартад энэ эмгэн жаргахаас илүү
Намрын өдрүүдийг биеэдээ шингээж
Намблагхаан зулын бадмаанд
Зуур зуур цайгаа оочиж
Зүг ширтэн суухыг илүүд үзсэн юм
Ингэж суухдаа энэ эмгэн
Энэлэх сэтгэлдээ юу эсийг тунгааж суухав
Элбэрэл хайраа үрсдээ зориулах илүү их насыг
Ивээлт нарны туяанаас
Эгнэгт сүслэх шүтээнээсээ л гуйж суугай байлгүй ...
Ийм л эхээс бид төрдөг юм
Ийм л эмгэний үр ач болдог юм
Үгүйлэх юмгүй мэт санагдаж болох ч
Үгүйсгэж бас хэнч үнэнийг хэрж чаддаггүй
Угтаа бас мартаж болох үнэн болохоор
Өршөөлт энэ эмгэний үрс гэдгээ мартдаггүй юм
Тиймээ бид тэнгэр газрын савслагт
Тэнхээ мэдэн төрүүлсэн
Тэрлэг нимгэн ч сэтгэл дүүрэн эхийнхээ
Түмэнд тольдогдох ачит сэтгэлийнх нь
Төгөлдөр сайхан ярууд нь уярч уясаж торнидог юм.
Цацар оройн дээвэр Гималайдаа Цаст алтайн цагаан барс шиг Цадиг түүхт их далбаагаа мандуулсандаа
Хөхөмдөг униарын огторгуй өөд Хөөрөн нисэх хүчит шонхор шиг Хүлгийн жолоогоо сансарт залсандаа
ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ
Галт цахиурын монгол олимпд ялж Газрын ногоон дэвжээндээ хөөрөн Гартаа алтан медаль атгасандаа
Тугийн хиурандаа цагаан сортой Тагийн оройдоо алтан соёмботой Тусгаар улс тогтносныгоо зарласандаа
ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Харцын хүү чин хүслийн манлайд Халуун амь бүлээн цусаа урсган Хатан зориг босоо нөгчсөнд нь огшихдоо
Хамгийг зовоохоор ирсэн дайсанд Халуун илдний үзүүр долоолгох шиг Халхын голоос үүрд үлдэн хөөсөндөө
Мөнхөд гэрэлтэх хайрын ууландаа Мөхөшгүйн сэтгэлээ тангараглан Мохошгүй итгэлээ бүсгүйд бэлэглэсэндээ
Долоон бурханы талим шиг ганцхан Дорнодын өргөн талаа бахдан харж Домгийн наран газраас мандан хөөрөхөд нь
ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Хөх чонын дуутай сав нутагт Хүчтэй зэвсэгээр эрдэж давхихдаа Хөгөлгөр хангайн үзэсгэлэнт бугыг хороогоогүй дээ
Урт хугацааны цэргийн албаа дуусган Уургийн цайтай ижийтэйгээ уулзаж Учран золгохуйдаа үнсүүлэх хацраа өгөхдөө
Хангал залуу насны ааг омгоо дарж Ханилгаа үерхэлдээ үнэнч андуудтай Хээрийн цагаан наргианд цайгаа оочлон суухдаа
Зүс өөр ч зүрх ижил аавын хөвүүдтэй Зүсэм талхаа хувааж идэн нөхөрлөж Зүйрлэшгүй орныхоо торгон хил манан зогсохдоо
Бөхөг түргэний голоос ундуй сундуй яаран Бүхэл орчлонд намайг л ааваа гэж дуудах Бүлтэн үрээ мэндэлсэнд нулимс унаган баярлахдаа
Халтар хүүхдүүдийн өнчирсөн харц Хайр энэрэлгүй үхэлтэй халуун цэгээс Халуун амь бүтэн ирж нутагтаа хөлөө тавихдаа
Энд тэндгүй үймүүлж шуугиулан Эр сурны чангыг хонгоороо амссны дараа Эцэгтээ үнсүүлж дотор цэлмэсэн өдрөө
Цаглашгүй хөгжмөөрөө уяруулаад Цэнгэлийн таашаалыг эдлүүлсэн Цагаан суваргын гайхамшигт аялгууг сонсохдоо л
Балбар Энхбат 2015.10.12
Ядуу Дорж нэртэй
Ядруухан нэгэн эр байжээ
Янжин гэдэг эхнэртэйгээ
Яйран болсон гэртээ
Хэдэн хүүхдийнхээ хамтаар
Халуун ам бүлээрээ амьдардаг байв
Хамгийн том охин Гэрэл нь
Хот газар бараадаж
Сургууль соёлд шамдахаар болжээ
Их дээд сургуульд суралцаж
Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхээр болжээ
Дорж охиноо аваад
Догь байрын хувцсаа өмсөөд
Доголон ганц мориныхоо мөнгөөр
Дорно зүгийг зорин явлаа
Улаанбаатарын их чимээнд
Унтах нойрноосоо тэд сэрлээ
“Маргааш өглөө хоёулаа
Мэргэжил юугаа сонгоё
Магадтай миний охин
Магнайгаа тэнийтэл баярлах биз” гэж
Дорж охиндоо хэлээд
Дүүгийндээ ирж амарч авлаа
Их сургууль авахын төлөөх тэмцэл
Энд тэндгүй өрнөөстэй
Хорвоогийн хүчирхэг амьтан хүн Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд Байгалийг ялав гэж тунхагласан Оддын хүрээлэн орчлон ертөнцийг Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа Оюун төгс дээд төрөлт хүн тантай Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон Гэхдээ би үзэл бодол эрдмийн тухай яриагүй ээ Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн Хүн гэдэг чинь юу юм бэ? Хаана байнаа? Хүүхний гоо сайханд уу? Эрчүүдийн бяр тэнхээнд үү? Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу? Шинэ загвараар хувцасласан биенд нь үү? Үгүй ээ, үгүй дээ Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам
Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу. Санскрит хэлээр Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор, бүрэн гүйцэд судлагдаагүй санскрит утга зохиолын дурсгалтай холбоотой зохиол юм. Зохиолын эх нь анх санскрит хэл дээр бичигдсэн бас зохиолын он цаг одоогоор бүрэн тогтоогдоогүй бөгөөд тэр ч атугай зохиолчийн амьдарч ахуй цаг дээр дэлхийн эрдэмтэд өдгөө хүртэл маргаантай байдаг. Зохиогчийн намтрын тухай бодит баримт байхгүй харин үлгэр домгийн шинжтэй аман яриа уламжлагдан ирсэн байна. Галидасыг Викрамын хаанчлалын II Гүптийн үед хааны ордонд байсан есөн эрдэнэ хэмээх мэргэдийн нэг гэж дэлхийн эрдэмтдийн ихэнх нь хүлээн зөвшөөрдөг боловч өдгөө хүртэл маргаантай байдаг. Викрамын хаанчлалын үе тогтож МЭ 1000 аад оныг хүртэл төр барьсан хаадаас Викрам нэрт 6 н хаадаас гурав нь МЭ 634 оноос өмнө амьдарч байжээ. Архелогийн олдвор болох нэгэн чулуужсан шавар дотороос олдсон Галидас, Kiratarjuniya- ийн зохиолч Бхарави (Bharavi 5 th century) хоёрын нэр, 630 онд зохиогдсон Баанбхаттын (Banabhatta 590-) Харшчаритра (Harsacarita) хэмээх зохиолд яруу найраг нь магтагдсан зэрэг дээр үндэслэн Калидасыг тухайн цаг үеэс эрх биш өмнө үеийн хүн гэж нотлодог байна. Яруу найрагч, жүжгийн зохиолч Галидасын 4-н их яруу найраг, 3-н драм нь бидний үед өвлөгдөн үлдсэн байна. Эдгээр бүтээлүүдээс нь энэ хүнийг дэлхийд таниулсан гол зохиол нь "Мегхадүүта, Шакунтала" хоёр билээ. Хэдийгээр зохиолуудын он цаг тодорхойгүй ч эрдэмтэд энэ зохиол зохиолчийн ямар үе дээр бүтээгдсэнийг олж тогтоосон юм. Энэтхэгийн эрдэмтэн Девадхар "Калидасын уран бүтээлүүд" (Works of Kalidasa) хэмээх хоёр боть цувралыг 1966, 1984 онуудад хэвлүүлсэн бөгөөд хоёрдугаар дэвтэртээ найраглалын бүтээлийг нь өөрийн үзэмжээр бус хоронологийн арга зарчмаар дэс дарааллуулж эмхэтгэхдээ дэлхийн эрдэмтдийн саналыг дагасан байна. Чингэхдээ тэрээр: "Sringaratilakam ()", "Rtusamharam (Жилийн улирал)" зэрэг зохиолууд нь түүний балчир үеийн, "Meghadutam (Үүлэн зардас)" бол түүний идэр залуугийн бүтээл харин "Kumarasambhavam (Кумарын мэндэлсэн нь)", "Paghuvamsam (Рагхүүгийн угсаа)" нь түүний нас тогтсон үедээ туурвисан бүтээлүүд" байна.
Найраглал Хөх толгодын саравчны дэргэдэх Хөөрхөн бор гэрийг Хүн бүхэн мэднэ Эмээл уулынхан тэр аяараа Эцэг гэж хүндэлдэг Эдлүүрчин Аюуш гуайнх Холоос харахад Хонь хотлоотой юм шиг Хашаа нь цайрч харагдана дөхөөд очиход дөч тавиар гандсан нэхий дэлгээд тавьчихсан байна Хаалгыг татахад Хавтгай цагаан нэхий хөглөрч Хар модон торхнуудаас ган сэнхийнэ Өдөр шөнөгүй Өвөл зунгүй Үргэлж ийм байдаг айл Мөнгөн товчтой Мөр ханзархай ямбуу цамцтай өвгөн Модон орныхоо хөндийгөөс нэхий гаргана Эдлүүрчин Аюуш гуайг харахад Эр хонины нэхийг Ээ дээ сунгаж дөнгөх болов уу Гэмээр Суугаад босоход өвдгөөр нь Суун тусгал хатгаж дуу алдуулна Шууных нь арьс сул унжиж Судас бүхэн нь ил харагдана Шувуун цээжний хэнхдэг хүрэнтэж Нүдний шилнийхээ дээгүүр харсхийн Нүцгэн хөлөөрөө год хийж Нэхийгээ өрөөлдөн хэд хэд татлаа ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Бусад )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-183.JPG Хэмжээс: 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3962
mongolia2007year-222.JPG Хэмжээс: 600x450 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4082
mongolia2007year-044.JPG Хэмжээс: 600x450 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3968
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: