Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Кана


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Зээрийн янзага шиг хөөрхөн нүдээ эргэлдүүлээд
Оруулсан admin on 2025-10-14 20:40:58 (10721 уншсан)

Зээрийн янзага шиг хөөрхөн нүдээ эргэлдүүлээд
Зэрвэс зэрвэс чамайг хараад сэтгэл уужирна
Цэн цэнгийн уран үгс зүрх гижигдээд ирэхийн цагт
Цэлэлзтэл халгих сэтгэлийн хэмнэл алдуурах сайхан...

Хаяа хаяахан үгэндээ дурлалаа дайж ичингүйрээд
Харах мэлмийд торсон тоорын ягаан цэцэгхэн би
Хурмастын хүү тэсгэл алдан намайг хүлээж суугаа
Хун хунгийн дэвэлтээр тэнгэрийн зүгт дүүлмээр байна...

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Хүнийх !
Оруулсан admin on 2025-10-14 10:33:33 (8424 уншсан)

Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?
Талимаарч харах нүдэнд чинь тэр бүтнээрээ чинийх 
Түрийвчиндээ гэвч гэргийнхээ зургаар гоёсон байгаа
Тэврээд авмаар сэтгэлийн чинь гүнд тосоод угтах хүү нь байгаа...

Хайрлаад алдсан олон харчуулаас илүүтэй
Хүний хүнд дасал болох чинь юуных вэ
Хөрөнгө мөнгө нь чамд таалагдаа юу
Хүүгээ тэврэн суух бүсгүйд атаархаа юу...

Босгосон амьдралын үнэ цэнийн ард
Бүсгүй хүний ухаан нуугдсан байдаг юм
Бэр болсон өдөр хоногоос нь эхэлж
Бүсээ чангалах хүч суусан байдаг юм...

Халаас хоосон хоёр хүний зүрх
Харах цэг нь нэг болохоор амьдрал үүсгэсэн
Хүсээд байдаг байр, машинтай болох гэж
Хоол нойроо хугаслаж хамтдаа ажилсан юм...

Бусдын бүтээсэн зүйл дээр зайдалж суусан өдрөөс
Бээлий шиг солигдох өдрийн чинь эхлэл нь тэр юм
Хугацаатай хадгаламжинд найдсан сэтгэл чинь
Хувцасаа аваад явах өдрийг чинь угтдаг юм...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Ээжээ...
Оруулсан admin on 2025-10-14 10:27:17 (9077 уншсан)

Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би...

Уучлал ухаарлын сувдан чулуу нүдэнд бөмбөрөвч
Урдаас минь хараад түүж суух тэр л гар таных
Уурлаж хад чулуу шиг үгэн хана босгосон ч
Уучлаад инээх тэр л сэтгэл таных ээжээ...

Өөрийгөө тордон толины өмнө эргэлдэхдээ
Өр зөөлөн таныгаа мөр бүтэнг анзаарлуу
Хувцас бүтэн ч зүрхэндээ тал таныхаа
Хувирашгүй сэтгэлд тань талархсан билүү охин чинь...

Биеэ хувааж бидний төлөө зүтгэхдээ
Би ядарч байна! гэж хэлж үзээгүй та минь
Таваг аягахан угааж, тоос арчисныхаа төлөө
Татвар аятай мөнгө нэхэх тэнэгхэн охин явжээ би...

Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн таны минь үг
Хал үзэж хашир суусан эх хүний л ухаан
Бодолдоо дарагдан шанхны үсээ илбэхдээ
Буруу харж нулимсаа нуусныг тань анзаараагүй явж охин чинь...

Сэтгэл шигээ цагаахан таны минь нөмрөг болсон халаад
Сэрэмгүй зүүдний минь сэвлэг үнэрлэх цагаан дарь эх
Төрж үхэх амьдралын зааганд тамаас харамлах
Түмний төлөө амьдрал хайрласан эмч хүний үргэлжлэл би...
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Кана Б | )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Нэг л өглөө
Оруулсан admin on 2025-10-14 10:23:09 (9318 уншсан)

Гитараа үүрээд гэрээсээ гарсан
Нэг уужим амьсгалж тэнгэр ширтчихээд л алхаж эхэлсэн...
Аз жаргалын эрэл, аян замд ганцаараа гарсан...
Ахин эргэж харахгүй чигээрээ явсан...

Нэг л өдөр
Ганцаараа гарсан би найзтай болсон
Гараас хөтлөх тэр зүйл ном байсан
Олон биш тэр цөөн хуудсанд, гав гэнж шиг салахаа болисон...
Онгойлгож харахад тэнд найраглал байсан...

Нэг л орой
Үзэг цаас хоёр аван санааширсан
Үгэнд дурлавч сэтгэл нэг л сонин болсон
Балга дарсанд зоригоо чангалалтай биш...
Бадаг онгод оруулах гэж гитараа барин дуулан суусан...

Нэг л шөнө
Бичсэн би хэдэн мөрт үгэн хэлхээ
Биелээгүй дурлалын хэдэн шаналал тэрлэсэн
Тэр нь нүдэнд аялгуу болсон, нулимс нь харин дуу болсон...
Тэгээд дахиал гитараа барин уйлж эхэлсэн ганцаараа... Кана.Б

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
Оруулсан admin on 2025-10-14 10:06:45 (8368 уншсан)

Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
Хорьж болохгүй нулимсаа алгуурхан арчина
Хөнжилдөө ганцаар дурлалаас болж уйлаагүй
Хүүхэд байхаасаа тэр ганцхан зүйлд гашууддаг...

Айлын хүүхдүүд ээжтэйгээ өсөх нь атаархмаар
Алдрайхан бүсгүй бөртийтөл үлдсэн ганцаараа
Амьдралыг харааж хичнээн ихээр үзэн ядавч
Ахадсан зовлонг аргадаж тэр томоожсон...

Тээр жилийн уран зохиолын хичээл дээр
Тийм гэхийн аргагүй жижигхээн зүрх шаналсан
Ээж гэдэг нэртэй зохион бичлэг багш өгсөн
Энэ үгийн хэлж үзээгүй тэр нууцхан уйлсан...

Юу бичихээ мэдэхгүй нүүр нь улалзаад эвгүй
Юу юугүй ангиас гараад асгартал уйлмаар
Эргэн тойрноо хартал инээж мишээсэн хүүхдүүд
Энэ бүхэнд тэр амьдаараа тамлагдаж байгаа гэлтэй...

Хэнийг харааж зүхэхээ тэр мэдэхгүй ганцаардана
Хүн болгон түүнийг ойлгойхгүй заримдаа шоолно
Ээжгүй хүүхэд гэж хэлэгдэхдээ үхмээр санагдавч
Эмээ өвөөгөө амьдаар нь тарчлааж үл дийлнэ...

Сэтгэлийн агуу тэнхээгээр тэр өсөж өндийсөн
Санаашралд дарагдавч зүрхээ даран чангална
Сэхээтэн болох гэж хичээлдээ шамдах болсон
Санасандаа хүрсэн тэр мундаг бахархам бүсгүй...

Ээжтэй хүүхдүүдийн хайрлах сэтгэл ямар байдаг бол
Энэ л том асуултын хариуг олж үл дийлнэ тэр
Ээждээ уурлан хаалгаа саван гарахдаа тэд
Ээжгүй хүний зовлонг багахаан ч ойлгодог болов уу...

Үрээ голох эх хүн хаа сайгүй болчихсон хорвоод
Үлдэж хичнээн хүүхэд гансардаг бол сэтгэлдээ
Үхэх аюулыг тойрохгүй дайраад гарах тавиланд
Үрдээ хорогдон алсад одсон хичнээн ээж байгаа бол...

Идэх хоол, өмсөх хувцасыг ээжээр орлуулж үл дийлнэ
Их мөнгө, эрх мэдлийг ээжээр орлуулж үл дийлнэ
Хайр, хорсол хоёрыг ч ээжээр орлуулж үл дийлнэ
Хүний энэхэн хорвоог ээжгүйгээр орлуулж үл дийлнэ...
***
Бие биенээ хайрла хүмүүс минь... 
Бусдын зовлонгоор жаргал битгий хий...
Зуурдын зовлон хорвоод дэндүү олон...
Зүгээр л бие биенээ хайрла...Хүмүүс минь...
.......................... .......................... ............Кана.Б

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Тэргэл сарны бүүдгэр туяанд
Оруулсан admin on 2025-10-14 10:06:21 (7918 уншсан)

Тэргэл сарны бүүдгэр туяанд
Хасын даль тодорч харагдаад
Сувдан даруулга анир үргээж
Энгэрийн товч гар дээр бүжнэ...

Халхавчинд салхи сиймхийлэн
Ааль аргамжин намба алдуулан
Жолоо алдуурч бүс тайлагдахад
Далайн түрлэг хүч нэмэн түрнэ...

Тэргүүнээ мэхийн ичингүйрэн
Бүсэлхий юуг нь илбэн доошилж
Уянгалаг ятгын хөнгөн аялгуунд
Хэмнэл алдуулах нь соронзон...

Даруухан төрхөндөө уусган шингээж
Хатан заяагаа хамт холбосон багана
Чихнийхээ араар үсээ илбэнхэн суух
Балын амтат нялхарсан амрагхан...

Бодлыг тань эзэмдэх эгшиг авиа
Үүрийн гэгээнд шүүдэр буулгаж
Хяруу унан гэгээ татуулан цэлмэх нь
Гэргийн царайнд өнгө нэмэх ялгуун...

Алтан гадас наранд хучуулан замхарч
Саалын сүү самрах чимээ сэржим өргөж
Тулганд галаа бадраах айл хотол
Нартад тэнгэр багандан өдөр зүслэх сайхан...
.......................... ........................Ка на.Б ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Оруулсан admin on 2025-10-14 10:04:37 (10318 уншсан)

Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Нэрээ хэлэн гараа сунган ичингүйрэх юмсан
Хөтлөлцөн хотын гудмаар алхах юмсан
Хацар дээрээ зөөлөн үнсүүлэх юмсан ...

Чамайг санаад унтаж чадахаа байсан
Чиний зүг зүрх хүчтэй цохилох болсон
Чимээ чагнан утсаа харан харуулдаж
Чимэг гоёлгүй шүлэг бичин хүлээдэг болсон...

Хийсвэрлэн төсөөлж бодолдоо хүлэгдэн
Хайрын түүх чамтай бичилцмээр байна
Хараад л баймаар тэр дулаахан төрхийг
Хүсээд байна чамаар чанга тэврүүлэхийг...

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
Оруулсан admin on 2025-10-14 09:55:10 (8082 уншсан)


Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
Мартаж үл чадах хорслын ая цээж уран зурах
Мишээж байгаа царайндаа атаархлаа авсалсан
Миний эрээн дотортой хүн дүрстэй эмэгтэй найз...

Жишимгүй бас нүд завчилгүй худлаа хэлэн бөхөлзөн
Жилээс бүдгэрэх найзыг минь муулан надаас урвасан
Нүглээ нуун нэг насыг элээхдээ учруулахгүй гэж
Нэрийг минь тэр бас худалдсан журмын нөхөр минь...

Биеэ атийлган эвхэрэх чи гудас болон хэвтэхдээ
Биеийг минь эзэмдэхийг завдсан гэж худал шивнэсэн
Сэтгэлдээ би цус асгаруулж уйлсан андынхаа өмнөөс
Сэрэмгүй зүүдэн дунд тэр үнэнээ хэлэн учирласан...

Хорвоод тохиох ховорхон нөхөрлөлийн үнэ цэнэ
Холоо одсон найман хаврыг ардаа үдсэн нь үнэн
Хүнийрхэж бодож яваагүйдээ одоо би омогшиж
Хир халдаалгүй хамгаалсанаа найраг болгон сууна...

Харах нүдэнд чинь би хар толбон бүлээн амьсгал
Хэлэх үгэнд чинь би хүйтэн инээдээ нуух нулимс
Дааж чадаагүй нөхөрлөлдөө одоо чи биеэ ороон
Даруухан царайлж учирлах эрээн дотортой хүн могой...

Атиралдан эвхрэх чамд жаргал хүсээд холдоё
Амьдралаасаа чамайг арчин тангараг таслая
Хүний арьс нөмөрсөн эрээн дотортой эмэгтэй найздаа
Хүсэл бүхэн тань биелэг хэмээн ерөөж цэг тавъя....
.......................... .......................... .........................Кана.Б

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Оруулсан admin on 2025-10-14 09:54:07 (8823 уншсан)

Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Таслуулж хэрчүүлж байгаа хүмүүс аврал эрэн гуйна
Тэнд чи хүйтэн халуун арван зургаан тамаар дамжиж
Тэндээс гарвал төрлийг олж зуурдын амьдралд түр очино...

Хөлдөж үхсэн хүний сүнс халуун тамруу холоос гүйдэг
Халуун хайлмагт хувцасаа тайлан яаран шумбадаг
Хатгуур жадаар загас болгон чамайг агнана эрлэг
Хамгийн түрүүнд асуух асуулт нь чиний нүглийн хэмжээ...

Нүглээ нуун худлаа хэлвээс шийтгүүлж хувилж төрх тамд унана
Нэг насны нүглээс холхон байсан бол хэвлийгээс төрх төрөл олно
Үнэн худлын дундуур туучин явбаас чийгнээс төрх төрлийг өгнө
Үнэхээр хийсэн зүйлгүй үхсэн аваас өндөгнөөс төрх төрөл хүртээнэ...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Эр хүн та уйлах эрхтэй
Оруулсан admin on 2025-10-14 09:52:04 (10269 уншсан)

Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод
Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй
Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө
Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй...

Хатуу амьдралын даваанд бүдчих аавын хүү
Хорвоод үрээ харж амьлаагүй эр хүн та уйлах эрхтэй
Хан хорвоод бүүвэй аялах дутуу заяагаа зүхэж
Хориод яахавдээ сэтгэлээ онгойлго эр хүн та уйлах эрхтэй...

Тэмтчээд явах зүрхтэй л юм чинь өөрийгөө өрөвдөж
Тэрүүхэндээ шүд зуун яс заагаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Тэнэтэр тунтар гээд бүдэг бадаг алхах үрээ харан догдолж
Тэнгэрлэг хувь тавиландаа талархан эр хүн та уйлах эрхтэй...

Андаа өмөөрч нүглийн өмнүүр аавын хаалга татахдаа
Анисгандаа ээжийгээ өрөвдаж эр хүн та уйлах эрхтэй
Аргадаж барамгүй хүний хорвоо хатуурхан аавыг тань авсан ч
Аархал дунд сэтгэлээ бариад яахав эр хүн та уйлах эрхтэй...

Хорвоо таны өмнө сөхөрч бөхөлзөхөд баярлаж
Хундага сөгнөн зогсох эр хүн та уйлах эрхтэй
Хувирашгүй гэж бодон итгэсэн амраг нүүр бууруулахад
Хоосон лонхоор сэтгэлээ дүүргэлгүй эр хүн та уйлах эрхтэй...

Ядмаг заяанд төрсөн тавиланд хатуурхаж гомдовч
Ядарсан ч би эр хүн гэж тэсээд яахав эр хүн та уйлах эрхтэй
Ядам хурууны бэлзгээр гангарсан ижилээ харан гонсойхдоо
Яг иймийг зүүнэ гэж амлалтандаа өргөл болгож эр хүн та уйлах эрхтэй...

Уураг сүү хөхөж өссөн монгол эр хүн юм чинь гэж тэвчээр заагаад яахав
Унаж босохдоо өвдсөн өөрийгөө аргадаж эр хүн та уйлах эрхтэй
Уурга барин адуу зүслэн явах заяандаа омогшсон босоо хийморь
Уналтаасаа ололтыг өвөртөлж сэтгэлээ дүүргэн эр хүн та уйлах эрхтэй...

Хөөрөг зөрүүлэн мэндлэх хүнтэй нударга зөрүүлэх үе бий энэ амьдралд
Хүний хүү эцгээрээ өмөөрүүлж илүүрхээ л биз уйл эр хүн та уйлах эрхтэй
Харахын заяа байхаас хазах хувь дутсан үйл болгонд толгой гудайхдаа
Хувь дутсан эр хүн гэж өөрийгөө буруутгахаад яахав эр хүн та уйлах эрхтэй

Ажил амьдрал бүтэлгүйтэх үед биеэ хураан сэтгэлээ булшлалгүй
Амьдралыг аргадаж асгартал уйл эр хүн та уйлах эрхтэй
Андаа гээд итгэж явах хүн амрагийг тань өвөртөө суйлавч
Алдлаа даа гэж сэтгэлээ сэмлэн суух эр хүн та уйлах эрхтэй...

Зөв хийсэн бүхэн чинь зоосны нүхээр арилжаалагдаж
Зөрлөг замд гээгдсэн хүн мэт ганцаардахдаа эр хүн та уйлах эрхтэй
Нар дагасан хоймортоо ханхайн суух дээлэндээ өлгийдүүлсэн бүстэй хүн
Нүгэлтэй хорвоод нулимсаа нуун ханцуйлаад яахав эр хүн та уйлах эрхтэй

Тэнгэр заяатай таны өмнө мэхийж хүндлэл үзүүлж омогшихдоо уйлая
Тэвчээр хатуужлаар хүн болж хээрээр гэр хийх таниар бахдаж уйлая
Цайгаа дээжлүүлэх хувьтай гэрийн хоймор таныг аргадаж уйлая
Цайлган сэтгэлтэй гүндүүгүй монгол эр хүн таныг хайрлаж уйлая... Харамлаж уйлая... .....Кана.Б

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж
Оруулсан admin on 2025-10-14 09:49:54 (9103 уншсан)


Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж
Дурсамжаар дүүргэх хэдэн мөр хэлхэн байхдаа догдолж
Даруухан царайнд минь мишээл тодруулсан эгэл эр хүний
Дуугаа хураан чимээгүй мөрөөдөлд автах шүлэг болохсон...

Цагаан зээр шиг амьдралдаа цэг тавьсан бүсгүй хүний
Царайны өнгөнд гэгээ нэмсэн чимээгүй харуулдах тэр нэгэн
Цулбуураа атгуулсан хөтөлгөө моринд алхаа ижилсүүлсэн ч
Цангааг тань тайлах шүлгээс өөр өгөх зүйлгүй би нууцхан...

Хайрлахгүй байхын аргагүй эр хүнийг харахад мэлмий баясаж
Хайранд дулаацах өдөр хоногууд тоотой ч гэсэн зүрхэндээ мөнхөлж
Хэмжээтэй учирлын болзоонд шиврэх бороогоор найраг нэмэн
Хэлхэж холбосон цэцгэн шүлгээ тандаа барьж инээж үдье...

Буруугаар ойлгож дурлалын сумыг минь хугалаагүй найргийн тэнгэр
Буцааж болохгүй үгийг минь хүлээн авсан таашаалын бодит дүр
Битгий яваач гэж шивнэх сэтгэлд мөнхрөх зүрхний түгжээг мултлагч
Бийрээр урлаж надад бэлгэнд ирсэн бурханы ариун төрх тэр нэгэн...
......................................................Кана.Б

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад
Оруулсан admin on 2013-10-21 10:40:57 (8906 уншсан)

Photo: Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад  Тэмүүлэх сэтгэлдээ түүнийг дүрсэлж болзоонд явахсан  Тэврэлт гэдгийг мартсан хүүхэн хонгор биеэ эрхлүүлж  Тийм гэхийн аргагүй хайраар өлгийдөж зүүдэнд умбахсан...    Хайр бүрийн амтаас амталж үзээд нэгийг нь сонгохсон  Хачин жигтэй учралтай нүүр тулан ичингүйрч зогсохсон  Хачир нэмэн дурлалаа шөнийн болзоогоор амьлуулахсан  Харанхуйгаас айн гараас чинь хөтлөн чангахан атгахсан...    Бие биедээ уусан өглөөг угтан эр хүний энгэрт сэрэхсэн  Биеэ суллан сэтгэлээ чөлөөлж хайрын тухай шүлэглэхсэн  Битгий яваач гэж дуудахыг чинь хүлээн удаанаар алхахсан  Бүлээхэн зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрч инээмсэглэхсэн...    Намайг орхисон зүрх бүрийнхээ төлөө сайн сайхныг хүсэн  Нэг насны хайраа хөтлөн бардамхан урдуур нь зөрөхсөн  Нуугдаж унагасан нулимс бүрийнхээ төлөөсөнд өргөл болгож  Намайг гэх түүнтэй насан өтөл болтлоо амьдарч харуулахсан...  ......................................................................Кана.Б
Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад
Тэмүүлэх сэтгэлдээ түүнийг дүрсэлж болзоонд явахсан
Тэврэлт гэдгийг мартсан хүүхэн хонгор биеэ эрхлүүлж
Тийм гэхийн аргагүй хайраар өлгийдөж зүүдэнд умбахсан...

Хайр бүрийн амтаас амталж үзээд нэгийг нь сонгохсон
Хачин жигтэй учралтай нүүр тулан ичингүйрч зогсохсон
Хачир нэмэн дурлалаа шөнийн болзоогоор амьлуулахсан
Харанхуйгаас айн гараас чинь хөтлөн чангахан атгахсан...

Бие биедээ уусан өглөөг угтан эр хүний энгэрт сэрэхсэн
Биеэ суллан сэтгэлээ чөлөөлж хайрын тухай шүлэглэхсэн
Битгий яваач гэж дуудахыг чинь хүлээн удаанаар алхахсан
Бүлээхэн зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрч инээмсэглэхсэн...

Намайг орхисон зүрх бүрийнхээ төлөө сайн сайхныг хүсэн
Нэг насны хайраа хөтлөн бардамхан урдуур нь зөрөхсөн
Нуугдаж унагасан нулимс бүрийнхээ төлөөсөнд өргөл болгож
Намайг гэх түүнтэй насан өтөл болтлоо амьдарч харуулахсан...
......................................................................Кана.Б

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Зулзаган жаахан мөчир байхаасаа л амьдралын шуурганд өртөж
Оруулсан admin on 2013-10-21 10:36:56 (10156 уншсан)

Зулзаган жаахан мөчир байхаасаа л амьдралын шуурганд өртөж
Зөрөх гэж сөрж алхахдаа бүдрээд унасан чулуу том байсансан
Зуун зуун намрын навчис шиг сэтгэл үймрээд үйрэн унах үест
Зовлонтой нүүр тулаад уйлж суусан өдөр саяхан даа саяхан...

Амьдралыг үзэн ядавч сүрэнд нь бүдгэрсэн үе олон тохиосон ч
Аргадаад уучлаад явсан зүрх чамаараа бахархасан шигээ сууна
Аврал эрээд ч үл сонсох нүгэл буян хорших хорвоогийн жамтай
Амь тэмцэн зүтгэн байгаа бие сэтгэлдээ талархаад барамгүй... ( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Кана Б | )


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Гундуухан намрыг гунигтайгаа үдэж хуруун дахь сүйн бөгжөө харахдаа
Оруулсан admin on 2013-10-21 10:33:30 (9367 уншсан)

Photo: Гундуухан намрыг гунигтайгаа үдэж хуруун дахь сүйн бөгжөө харахдаа
Гил хархан гэзэгнээс чинь үнэртэх тэр л үнэрийг сэтгэлдээ мэдрэн сууна
Гэм хийгээгүй чинийхээ хайранд баллуурдаж болохгүй хир үлдээсэн ч
Гараа дэлгэн хүлээн авсан сайхан сэтгэлийн чинь өмнө би сөхөрч байна
Ашиглах сэтгэлээр хуурамч хайрласан сэтгэлийг минь чи хараагүй
Амин хувиа хичээсэн намайг харин ойлгосон тэвчээрийн хатан минь
Аашилж чамдаа муухай зан гаргасан өдрүүдээсээ уучлалт гуйж мэхийе
Араас минь тэврээд тавиагүй чинийхээ сэтгэлийг одоо л ойлгож байна
Хайрлаж байсан сэтгэлд чинь хар толбо үлдээсэн арчаагүй залуу би
Харамсаж халаглаад сэтгэлдээ харуусаж байгаад итгээрэй амраг минь
Халамж хайрандаа өлгийдөн уучилсан чамаараа бахархаад барахгүй нь
Харин чамайгаа гомдоосон миний уучлалыг хүлээж авсанд баярлалаа
Амраглал хэдий амттай ч ихэдвэл амьдрал болохгүйг би ойлгосоон
Аальгүйтэх хүүхнүүд хөөрхөн ч хань болохгүй гэдгийг ухаарсаан
Аргадаж уучлах чиний минь сэтгэл ээжийнхтэй минь ижил гэдгийг
Алаг зүрхний угаасаа мэдэрсэн ахиж наддаа ирсэн хайрын эзэн минь
Шөнөөр үлдээж уйлуулсан өдөр хоног бүрээсээ уучлалт гуйж байна
Ширүүн хандаж харилцуураа тасалсан өдрөөсөө уучлалт гуйж байна
Шимийн архи хүртэж мартах гэж зовсон сэтгэлээс тань уучлалт гуйя
Шархалсан зүрхэнд үлдээсэн дурсамж бүрээсээ уучлалт гуйж байна
.............................................................................Кана.Б

Гундуухан намрыг гунигтайгаа үдэж хуруун дахь сүйн бөгжөө харахдаа
Гил хархан гэзэгнээс чинь үнэртэх тэр л үнэрийг сэтгэлдээ мэдрэн сууна
Гэм хийгээгүй чинийхээ хайранд баллуурдаж болохгүй хир үлдээсэн ч
Гараа дэлгэн хүлээн авсан сайхан сэтгэлийн чинь өмнө би сөхөрч байна

Ашиглах сэтгэлээр хуурамч хайрласан сэтгэлийг минь чи хараагүй 
Амин хувиа хичээсэн намайг харин ойлгосон тэвчээрийн хатан минь
Аашилж чамдаа муухай зан гаргасан өдрүүдээсээ уучлалт гуйж мэхийе
Араас минь тэврээд тавиагүй чинийхээ сэтгэлийг одоо л ойлгож байна

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Амьдралаа гэж... Эрээн бараан нь сүлэлдэн холилдон байх юм
Оруулсан admin on 2013-10-21 10:26:24 (8442 уншсан)

Photo: Амьдралаа гэж... Эрээн бараан нь сүлэлдэн холилдон байх юм
Ай энэ хорвоогийн хүмүүс эрээн мяраанаар сүлжиндэн байх юм
Амьсгаа авах тоолноор хүний санаанд уначих гээд хэцүүхэн байх юм
Амьдын чөлөө ямар урт биш дээ аашилж алсаас битгий дайраач...
Довтлох цэг хүрэх оргил чинь би бишээ эрхэмсэг үл таних минь
Довоо борлуулж довжоогоо шарлуулж байгаа эгэл нэгэн ээж байнадаг
Далдуур юунд дуугаа өндөрсгөж дандаа надруу сумаа онилно вэ
Даль жигүүргүй ч хүн жигүүртэн болохоор дүүлээд би холдоод нисчихнэ
Удахгүй алсад явна харваад унтрах од шиг сарниад л би өнгөрнө
Учирлаж ойлгуулж үгээ үлдээж үнс болон агаарт хийсгэгдэнэ
Унагах нулимс минь хөрсөнд шингэн газрын хэвлий дагаж урсаад л
Уужуу сэтгэлээ одоо харамлавч харамсах үед тань энд эзгүй байна...
Зүү орох зайгүй байж чадвал эр эм хүмүүн арга билэг шиг мөнхөрнө
Зай завсар оруулаад ирвэл шаглаж оёсон дээлийн энгэр ханзарна
Завсарын өнгөөр сэтгэлээ будавч амьдралд нар цор ганцхан
Зуурдын жаргалаар үүрдийн зовлонг худалдаж авах даанч амархан...
Алаг хорвоо хар цагаан хоёрхон өнгөн дээр тогтдог байсан бол
Алдаагаа олж ухаарах хүмүүсийн тавилан зүгээ олж хүрд эргэнэ
Аргадаад ч нэмэргүй хүний харалган сэтгэлийн түгжээг мулт татахсан
Амьдрал дунд мөр мөрөө хөөх хүмүүний сэтгэл бүхэн гэгээрээсэй...
................................................................................К.Б
Амьдралаа гэж... Эрээн бараан нь сүлэлдэн холилдон байх юм
Ай энэ хорвоогийн хүмүүс эрээн мяраанаар сүлжиндэн байх юм
Амьсгаа авах тоолноор хүний санаанд уначих гээд хэцүүхэн байх юм
Амьдын чөлөө ямар урт биш дээ аашилж алсаас битгий дайраач...

Довтлох цэг хүрэх оргил чинь би бишээ эрхэмсэг үл таних минь
Довоо борлуулж довжоогоо шарлуулж байгаа эгэл нэгэн ээж байнадаг
Далдуур юунд дуугаа өндөрсгөж дандаа надруу сумаа онилно вэ
Даль жигүүргүй ч хүн жигүүртэн болохоор дүүлээд би холдоод нисчихнэ

Удахгүй алсад явна харваад унтрах од шиг сарниад л би өнгөрнө
Учирлаж ойлгуулж үгээ үлдээж үнс болон агаарт хийсгэгдэнэ
Унагах нулимс минь хөрсөнд шингэн газрын хэвлий дагаж урсаад л
Уужуу сэтгэлээ одоо харамлавч харамсах үед тань энд эзгүй байна...

Зүү орох зайгүй байж чадвал эр эм хүмүүн арга билэг шиг мөнхөрнө
Зай завсар оруулаад ирвэл шаглаж оёсон дээлийн энгэр ханзарна
Завсарын өнгөөр сэтгэлээ будавч амьдралд нар цор ганцхан
Зуурдын жаргалаар үүрдийн зовлонг худалдаж авах даанч амархан...

Алаг хорвоо хар цагаан хоёрхон өнгөн дээр тогтдог байсан бол
Алдаагаа олж ухаарах хүмүүсийн тавилан зүгээ олж хүрд эргэнэ
Аргадаад ч нэмэргүй хүний харалган сэтгэлийн түгжээг мулт татахсан
Амьдрал дунд мөр мөрөө хөөх хүмүүний сэтгэл бүхэн гэгээрээсэй...
................................................................................К.Б

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Нулимс чихэр шиг амтагддаг бол сайхан байхсан ...
Оруулсан admin on 2013-10-11 10:17:37 (8255 уншсан)

Нулимс чихэр шиг амтагддаг бол сайхан байхсан
Нүгэлтэй хорвоогийн амт нь зөөлөн байхгүй юу
Нуугдаж унагах чамайгаа өрөвдөж уйлан байна
Нэг л өдөр нулимсаа хөтлөөд алсад би замхарнаа...

Хайрлах халуун сэтгэлд нь хүйт орохыг мэдрэхэд
Харуусал нөмөрч гуниг дунд санаа алдан сууна
Харамлаж байсан тэр л сэтгэл хүлээсээ тайлан
Харвах од шиг үзэгдээд өнгөрөхөд зуурдыг би хүснэ...

Ганцаардал дунд өөрийгөө аваачин хэсэг бодлоо
Гаргаж үл дийлэх цаашаа залгигдах хэдэн үгс
Гомдол нь даахын аргагүй хүнд болсон итгэл
Гэмгүй нүдэнд хурсан цөхөрлийн нулимс тэнд байлаа...

Амьдрал чи миний зовлонд цадах болоогүй юмуу
Амар тайван орших газарлуу хурдан илгээж хайрлаач
Арай дэндүү олон шаналалынхаа шалтгаанаас салж
Аргадаад ч ирэхгүйгээр эргэж харалгүй би явмаар байна...

Дурсах зүйлээ үлдээсэн болохоор харамсахгүй ээ би
Дурлаж хайрлаж үзсэн болохоор хэнд ч хорогдохгүй
Дундуураа дүүргэх гэж үргэлжлэл үлдээсэн болохоор
Дуугаа хураан чимээгүй бүдгэрсээр харагдахгүйгээр би явнаа...

Эргэж хэзээ ч ирэхгүй..........................................К.Б

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Үргэлжлэлтэй элийрэл...
Оруулсан admin on 2013-10-11 10:02:25 (9130 уншсан)

Араас хүн дагаад ээжээ хүү нь айгаад байна намайг тэврээч
Бие минь дагжин чичирч айдас бүрхээд харанхуй ирлээ
Намайг авч явах гээд нэг л хүйтэн хашгираан орилох чимээ
Цоо ширтэх тэр нүднээс айдас минь салахгүй би айж байна...
...
Үхэл ойртоод ирэхэд амьдралын мөн чанарыг ухаарч байх шиг
Үнэнтэй нуур тулахад анд нөхрийн чанарыг таньж авсаан би
Мөнх биш амьдралд мөнгө ноёрхож хүн нүүрээ бууруулах үед
Мөрөөдөл байгаад ч хүрэх оргил хөл тээглэн унагадаг зам зуур...

Би чинь эрийн хугархай шүү дээ
Шүдээ зуугаад хөл дээрээ босноо
Биеэ үнэлж эр янхан л болохгүй
Шунал өвөрлөсөн түүнээс холдож
Бузарлагдсан сэтгэлээс зүрхээ сугалж
Шүлэнгэтсэн харцаас дальдчихсан... ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Кана Б | )


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Эргэж харахгүй явж чадах эр хүний шийдвэр хатуу шүү...
Оруулсан admin on 2013-10-11 09:43:58 (10127 уншсан)

Уйлаад суух эр хүний нулимс зүрх даган урсах нь хоолой зангируулна
Учирлаад хэлэх үгээ гомдолтойгоо залгин байгаа түүний харц гунигтай
Уул шиг нөмөртэй эр хүний нулимс сэтгэл сэмлэхэд санаашрал нөмөрлөө
Уртаар санаа алдан мэгшин байгааг нь харах тоолонд уйтгарт автлаа...

Амьдралыг тэр үзэн ядаагүй гомдсон зүрхний хязгаар нь хил давсных
Авааль гэргийгээ тэвчихээ байж цээжээ даран мэгших нь тэр байлаа
Аргагүй гомдсон түүний нулимс ямар их харуусал дагуулан урсаа бол
Аашиндаа баригдсан эхнэрүүд эрээ цээртэй баймаарсан даа...

Үүлний сиймхийгээр тусах нарны туяа шиг итгэл зуурдынх хүмүүс минь
Үрдээ хорогдох эр хүний сэтгэл хадаг шиг сэмрээд ирэхэд хэцүү шүү
Үгүйсгэж болохгүй үнэнтэй нүүр тулаад ирэхийн цагт ойлговч оройтно
Үүргэвчиндээ хувцасаа хийгээд эргэж харалгүй явдаг эр хүн хатуу шүү...

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Эмээ минь
Оруулсан admin on 2013-10-11 09:39:47 (9979 уншсан)

Энэрлийн дээд нинжин сэтгэлдээ сүү үнэртүүлэх буурал эмээ
Эрхээ барин маань унших бурханы нэгэн буурал дүр та минь
Эвийлж бөөцийлөн алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн эмээдээ
Эрхэлж тунин зүүгдэж явсан таныхаа дулаахан энгэрээс охин чинь...

Ачийн ачийг хүн болгох гэж зүтгэн нойр юугаа хугаслан байж
Амьдрал хэмээх дайнд ялж ирсэн шулуун ургасан Яргай мод
Ачааг тань нимгэлэх биш зузаатгаж байгаа үр ач биднийхээ төлөө
Аврал эрэн нарандаа цацал өргөх буян чуулсан бурханы дүр та минь...

Буурал ээж таныхаа ачийг мартахгүй үргэлжлүүлэх гэж бүл нэмнэ
Будан суусан гэрийг тань гэрэлтүүлэх гэж гэгээ нэмсээн эмээ минь
Буруудаж явсан ч замыг минь засаж өгөх таныхаа хатан ухааныг
Балчир охин нь сэтгэлдээ санаж явнаа хайр дагуулсан бурханы гэгээн дүр та минь...

..........................................................................Кана.Б

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Кана Б | )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : БАЯРТАЙ, Би гэргий болсон хүн
Оруулсан admin on 2013-10-11 09:34:37 (8371 уншсан)

Сайхны өмнө буруутгаж болохгүй олон харцнаас ангижрах юмсан
Сэтгэлээ илчлэх өнгө өнгийн зүрхнээс зугатааж үзлээ, зүсэж үзлээ
Санаа алдтал аашлах дүрс дүрсийн олон дурлалын суманд өртөөд
Сэтгэлээ дэвтээж явсан миний буруу, надад дурласан бусдын ч буруу...

Гэм хийсэн юм шиг би ер нь зугатаах хэн бэ өөртөө уур хүрэх чинь
Гэргийгээ нуун худлаа хэлэх залуучууд минь надаас холхон байж хайрла
Гэрлэсэн хүн гэдгээ хэлээд байхад зууралдаж зунгааралдаад хэцүү юмаа
Гоё ганган үгээ гардуулсны дараах ялаа надад битгий үүрүүлээч гуйя...

Шүлгэнд минь дурласнаа надад дурласан гэж андуурах харчуулд хэлье
Шүлс юугаа үсчүүлэн байж ойртоод ирэх хүмүүст анхааруулж хэлье
Шулуухан бас ний нуугүй үнэнээ хэлмээр байна та бүхэн уншиж хайрла
Шударга хэлэхэд би нөхөртэй хүн санаагаа эртхэн татаж авна уу...

Хөөрцөн гэж хэлэх хүмүүс байвал хамаагүй ээ хэл хэл би ойлгоно
Хүний хүнрүү нүдээ бэлчээсэн удаагүй болохоор харин та ойлгоорой
Хөөрхөн сайхан гэдэг үг бүрт чинь баярладаг шүү бүстэй хүмүүс минь
Хүний хүн бол хүнийх л шүү хүнийх та минь харин хүнээ зөв онилоорой..

Эр битгий хэл хажууд нь эрлэг ч тогтохгүй аашлах зарим хүүхнүүд минь
Эрээ цээртэй байж эр хүнийг хайрлаж илүү харах зай битгий гаргаарай
Энэ хорвоог аргадаж зөөллөх гэж ирсэн бүсгүй хүмүүс шүү дээ бид чинь
Эр хүний занг эм хүн гаргадгүй юм зөөлөн байхыг хичээнгүйлэн гуйя...

Дурласан залуу болгондоо баярлалаа гэж хэлмээр байна хүлээн авна уу
Дундуур сэтгэлээр орхисон бол уучлахыг хүсье биеэ хуваалтай биш дээ
Дурсамж болгож шүлэг бичээд өнгө өнгийн дурлалын эзэддээ илгээе
Дурлал болохгүй амьдралын эзэд минь БАЯРТАЙ би гэргий болсон хүн...
....................................................................................К.Б

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Кана Б | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 165 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

зотон тос 80х100 см
Шаргал өдөр
600x479 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 451334


art_04.jpg
600x915 226k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5920

Ёл хад
YolHad_37.JPG
700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4567


Агуулга
Tuesday, 2013.09.03
· Б.Kана : Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Tuesday, 2025.10.14
· Б.Кана : Нэг л өглөө
Wednesday, 2013.08.28
· Б.Кана : Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
· Б.Кана : Салхитай өдрийн сархад шиг согтоом нэг үг найраг эхлүүлж
· Б.Кана : Хэзээ ч билээ харц тугарсан нэг л танил царай...тэр нүд
· Б.Кана : Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
· Б.Кана : Шүүдэрхэн
Tuesday, 2025.10.14
· Б.Кана : Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
Wednesday, 2013.08.28
· Б.Кана : Нисэж яваад унах мэдрэмж яг ямар байдаг бол
· Б.Кана : Адуу холоос янзгааж дөрөөн чимээ айлд ойртох учрал
· Б.Кана : Үхэгсэддээ атаархах цаг ирнэ...
· Б.Кана : Хөгшин, нөхөргүй, хумсаа нуусан муур шиг хүүхнүүд
· Б.Кана : Нэг мэдэхэд л чи минь бодолд автан гуниглаад л сууж байгаа
· Б.Кана : Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
· Б.Кана : ЗАЛУУ НАС МИНЬ
· Б.Кана : Надад битгий дурла залуу минь...
· Б.Кана : Хүний сайхан охин авч суучаад ...
· Б.Кана : Тэр захиа болгон шүлэг тэрлэн сууна надад зориулж ...
· Б.Кана : Өөрийгөө амьдаар нь булшилсан хэдэн хүн ноход ...
· Б.Кана : Уйтгар гунигаар сэтгэлээ дүүргэх тэднийг өрөвдөж...
· Б.Кана : Тэртээд хоногших гурван жил алсад бүдгэрээд ...
· Б.Кана : Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа ...
Tuesday, 2025.10.14
· Б.Кана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
· Б.Кана : Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
Wednesday, 2013.08.28
· Б.Кана : Эрх чөлөөг ханатлаа мэдрэх чимээгүй орчиндоо очин
· Б.Кана : Гуниглах дуртай өөрийгөө том шагнамаар ч юм шиг
· Б.Кана : Сэтгэл сэмлээд гарах чинь юуных вэ залуу хархүү
Tuesday, 2025.10.14
· Б.Кана : Тэргэл сарны бүүдгэр туяанд
· Б.Кана : Хүнийх !
· Б.Кана : Ээжээ...
Wednesday, 2013.08.28
· Б.Кана : Найзаа!
Tuesday, 2025.10.14
· Б.Кана : Эр хүн та уйлах эрхтэй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn