/Өгүүллэг/ Улиасны унгирал хөвсөн зургадугаар сарын арван тавдаар "хар" Балдан гуайг эмнэлэгээс гаргав. Угтаа эмчилгээ хийгээд нэмэргүй гэж үзээд, хүү охинтой нь зөвлөн ярилцаж, ийнхүү эмнэлгээс үдэж буйгаагаа нуумагласан эмч хархүү эелдэгхэн инээмсэглэж, -Балдан гуай наадам дөхчихлөө. Гэртээ хариад хэд хоног амарч байгаад ир дээ. Намрын сэрүүн орохоор буцаж ирээд хэд хоног эмчлүүлээрэй гэж хэлээд, аавынхаа гутлыг өмсүүлж суугаа бага охиных нь зүг учиртайхан харц хаяад гарч одов. Охиныхоо чимээгүйхэн шуухитнахыг зовуурьтайхан харж, юу юугүй мэлтэгнэн алдах нулимстай нүдийг нь сэмхэн ажиглаад өөрийнхөө хойдын тавиланг бат нот ойлгосон өвгөн -Үгүй ээ мөн сайн эмч шүү. Хэд хоног сайхан эмчлүүллээ. Намар ижийг нь авчраад энэ хүүгээр үзүүлдэг хэрэг ээ. Би ч бүр сэвэлзчихлээ. Наадмаар бух Дорж, Рагчаа заан тэргүүтэй өвгөчүүлийн барилдаан болно гэх чив. Хэд хоног эмчлүүлсний хэрэг юу билээ. Аав нь наадамд гарна аа. Чоно өтлөвч хургандаа зөв. Цорж өтлөвч балиндаа зөв гэж хуучны үгтэй юм. Ноолж үнгэсээр гарт орчихсон үеийнхээ хэдийг дөнгөлгүй яахав гэж хэлэхдээ дууных нь өнгө ялимгүй сааралтах шиг болов.
Үзчихээд өгье гэсэн ч үл олдох хувь заяа Чандага хэмээх хар модны ур шиг магшгар бор өвгөнд оногдсон ажгуу. Чандага Чандага л гэцгээгээд байсан чинь чүлдийсэн хар залуу л байсан даг гэж үеийнхээ охидтой аальгүйтэж байсан Дэлгэрмаа охиныг нэг л өглөө хөтөлж аваачин гэргий заяанд аргамжсан Чандага энэ жил тавин таван насныхаа бусгаа булгиатай он жилүүдийг ардаа орхисон билээ. Царам хангайн даваа нь цалин мөнгөн дуулгатай Царайлаг төрсөн Бурам нь харчуулын сэтгэлд уяатай Булган хангайн даваа нь будан манан хөшигтэй Бурханы дүртэй Бурам нь Бусдын сэтгэлд уяатай гэж залуу зандан насандаа дуулагдаж явсан Бурмаа эмгэн болоод түүний ганц хүү Чандага хоёрын туулсан амьдрал эгэл нэгнээс тэс ондоо билээ.
-Цаана чинь баян Бархас цахилгаанд цохиулчихсан гэнэ. Гурав наяд авахуулчихсан юм байхаа. Ухаангүй байна гэнэ. -Паа баларч дээ. Яаж яваад цохиулчихав. Тэсэх нь үү. -Муу байна гэнэ. Харин ч хярвас болчихоогүй нь их юм. -Ороолон нэгээр дутаж дээ. Олон хүнийг дээрэлхсэн ланчиг ихтэй тийрэн байгаа юм. -Яахнав. Өчигдөрхөн өмнө нь гөлчигнөж байгаагүй юм шиг. -Дайраад гаръя даа. Давилуун зантай дээрэмчин ч гэлээ, морьтон удмын Монгол цус буй биеэр нь эргэцэж байгааг нь бодоод ороод гаръя. -Тэгье дээ.
Би хавар байсан бол...
Нулимсаа бөмбөрүүлэн мэлмэрсэн ингэн тэмээний буйлаанд Нутгаа тэмцэн гүйсэн унаган хүлгийн шогшоонд Нууцхан хайрын болзоонд ичингүйрч догдолсон бүсгүйд Нуруу ачаатай нүүдлийн аяншиж цангасан настанд энэрхүйн өглөг өргөж, Анхны бороогоо дээжлэнэ ээ.
Бэлтрэгээ орхиж зүрхлээгүй өлөгчин чонын гаслаанд Бидэрээ гээтэл цалгисан Биндэръяа хөх нууранд Цөнгөө түрэн мяралзсан тунгалаг Байдрагийн долгионд Хүүгээ санасан ижийн сүүгээ өргөсөн залбиралд зөөлөн түрлэг нэмж, шувуудын ганганааг дэглэнэ ээ.
Төрсөн нутгийнхаа уулсыг салхиар аргадан саймширч Түмэн жаргал мянган учралыг ивээгээд Уртын сайхан дуунд хуурын түрлэг нэмчихмээр Уяхан замбуу тивийн наранг өдөржин шөнөжин аргамжина аа Хэрвээ би хавар байсан бол...
Шинийн нэгний өглөө хавар ирдэг....
Хөлчүү намрын агсамнал, хөнөгтэй айрганд далбилзаж Хөх дуртадмал салхи сэвэлзэсхийн үлээхэд Хавар ирчихсэн байдаг. Шижир нарны цацраг зэрэглээ гижигдэн сэрээх Шинийн нэгний өглөө Хавар ирчихсэн байдаг Нандин бэлэг өвөртлөж, золгуут хийх айлчин Намба төгөлдөр өвгөддөө хацар дэвсэн үнсүүлэхэд Хавар ирчихсэн байдаг Наадам зүүдэлсэн морьд уяан дээр үүрсэлдэж Нас буян хуршмал ерөөлийн хадаг дэлгэхэд
Уулын оройд будан сууж, цасан хялмаа хаялсан намрын мөнгөн өглөө нар хүртэл жижигхэн болчихсон мэт цаанаа л нэг уйтай.
Өвсний сөл тасарч, гандаж цайсан уулын хэцийн намхан цохионы нөмөрт өвгөн маарамба Санж, зээ хүүгээ салхинаас хаацайлан суугаад бохиндоо тагжирсан, муу мод толгойгоо сэтгүүрдэн ухаж, гутлынхаа ээтэн хоншоорт пүд пүд хийтэл цохиж, күд күдхийлгэн үлээх зуур -Хялмаа ихэдвэл зуд Хялар ихэдвэл сохор гэгчээр энэ тэнгэрийн царайг хараад байгаарай. Мичин жилийн зуд миний чинийгүй цөлмөх нь дээ гэж уцаарлан хуйцаганаж, ганцаар үглэнэ.
Харин газар дээрх галын ганц зээ хүү нь сайртаж холцруутсан тайранхай шантгар хамраа гарынхаа араар үрчин, гомдол, тунирхал дүүрэн хорголон хар нүдээр халцарч цайсан гутлынхаа хоншоорыг ширтэн сууна.
Өвгөн өнөөдөр ааш муутай байгаа бөгөөд бойтогны хонх шиг шулганасан, божин бор хүүтэйгээ түнжин хагарч, загнаж уйлуулсандаа зүрх нь хөндүүрлэвч, өрөвдсөн харцаа аньсагандаа нууж, ууртай царайгаар уруулаа чимэн тамшаалах бөлгөө.
Нүдний хараа гүйцэмгүй алсран цэлийх, тэнгэр газрын хаяа нийлсэн уулзвар, нарны буурал тоосонд халиуран сүүмийнэ. Хэлбэр хийцгүй нөмгөн зэрэглээ өөд уруугүй сайварлах вандан шаргал талыг хөндлөн зурж дурайсан иржгэр дэржгэр ховилтой хуучин замаар тоосон хөшиг татан хурдлах хэдэн залуусын унасан унаа огло огло харайн, тэр тоолон чих дөжрөм дуу газар тэнгэрийг нижигнүүлэн бүрээдэж, тал нутгийн хотгор гүдгэрт өчүүхэн сааталгүй нисч буун, нисч буун давхилдана. Эдгээр мотоциклчдийн тэргүүнд тод шаргал өмд цамцтай өндөр гуалаг залуу ардаа яваа бусдыгаа эргэн харах мөчид огцом эргэлттэй ховилтой зам дээр нисээд явчихлаа.
Гэтэл яг ард нь явсан мотоцикль түрүүчийн залуугийн тоосонд нь орж, юу болсноо ч мэдэх сөхөөгүй мөн л араас нь үсэрчихэв. Ийнхүү огцом эргэлттэй, өндөр жалганд эхний хоёр нөхөр дээр дээрээсээ нисч, ар араасаа унахыг нь ард нь явсан бусад залуус хараад, өөрийн мэдэлгүй зүрх алдан, хурд хасч, бие биенээ хүлээн зогсов. -Цаад хоёр чинь юу болчихов оо. Амьд уу гэж хашгиралдсаар бусад нь ч цуглав.
Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй.
Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой.
-Миний муу түнтгэр хүү яваад нэлээд хэд хоночихлоо. Унаа мал нь зүгээр л байдаг байгаа даа. Таньж, мэдэхгүй айлд хүн, хүний аргыг олох гээд бөндөгнөж яваа шүү байхдаа. Тэнгэрийн тамгатай, зайран багш минь ганц хүүгээрээ толгойгоо түшүүлэх ерөөлтэй л юм байлгүй. Хэдэн охид нь хялалзаж цэхэлзээд дургүйг нь хүргэчихвий. Гайгүй сайн захисан юмсан. Хаячихаад давхиад ирж чадах л хүн шүү... Харин тэр том охин нь сүрхий ухаалаг бүсгүй харагдсан. Хүүг минь өөрсдөө дуудчихаад гайгүй шүү байгаа даа гэж үймэрч самгардсан бодолдоо ээрэгдэн, хөрзөнгийн галд бөөр нь улайссан зуухан дээр ээзгий ширгээн суугаа самганыг Балгиа удган гэнэ. ...Урсан одох цаг хугацаа хүмүүн биеийг минь гамгүй элээж, гоо үзэсгэлэн хийгээд залуу нас, омголон зан хийгээд ухаарлын уянга бодлын чанадад уусан шингэж, дотоод сэтгэлд ярган, дотроосоо гэгээ татуулах бүсгүй намба надад суугаа юу гэмээр. Энэ л богинохон зайнд яасан ихийг амжуулаа вэ. Тиймээ. Хорвоод бүтээсэн үйлс бүхэн минь мөнх тэнгэрийн таалал буй хэмээн бишрэн залбирах Балгиа удган залуу нас, гэгээн хайраа дурсан нулимс унаган суугаа нь энэ билээ. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )
Аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ шөнө дуудлага тасарсангүй. Эмчийн албанд тангараг өргөсөнөөс хойш цахилж одсон хорин жилийн хугацаанд ийм шөнө олон л байсан санагдавч өнөөдрийнх шиг аяга кофе уух завгүй баруун зүүн жигүүрлүү гүйсээр хоносон шөнө таараагүй мэт. Нуруу чилж, хоёр хөл эзэнгүй мэт салхийн бохироход ойрхон санагдана. Аль эсвэл цаг хугацааны хуулиар урсан одох мөч бүрд зүүгдэж одоод мартагдсан байхыг үгүйсгэхгүй. Хүнд өвчтөнг алдчихгүйн тулд хөлс дуслуулан зүтгэсээр арайхийн торгоож хэсэгхэн амрах зуур энэ л хуучин цонхоор харж зогсох дуртайсан. Эмнэлэгийн баруун талын шинэхэн байранд айлууд нүүн орсоор л байна даа. Сайхан юм даа. Хүмүүсийн амьдрал хангалуун л байна. Ийм нэг байранд ороод муу хөгшинөө баярлуулахсан. Даанч тийм боломж надад заяасангүй дээ. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-014.JPG Хэмжээс: 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4199
mongolia2007year-142.JPG Хэмжээс: 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4001
b-007.jpg Хэмжээс: 300x398 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6144
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: