Follow us on Twitter
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
-т биднийг дагаарай
RSS2 Feed

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  A.Амарсайхан  
  C.Буянцогт  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  А.Алтанхундага  
  А.Байгалмаа  
  А.Мөнхчимэг  
  Алтангадас  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Афоризм  
  Б.Амарсанаа  
  Б.Батзаяа  
  Б.Болормаа  
  Б.Галсансүх  
  Б.Ганзориг  
  Б.Дорж  
  Б.Ичинхорлоо  
  Б.Лхагвасүрэн  
  Б.Ринчен  
  Б.Уугансүх  
  Б.Чулуунцэцэг  
  Б.Шүүдэрцэцэг  
  Б.Энхтуяа  
  Б.Эрдэнэсолонго  
  Б.Явуухулан  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Бусад  
  Г. Аюурзана  
  Г.Мөнхцэцэг  
  Г.Номин  
  Г.Сүхзориг  
  Гадаадын уран зохиол  
  Гэсэр  
  Д.Болдхуяг  
  Д.Намдаг  
  Д.Намсрай  
  Д.Нацагдорж  
  Д.Нямсүрэн  
  Д.Оюундэлгэр  
  Д.Пүрэвдорж  
  Д.Равжаа  
  Д.Төрбат  
  Д.Цэцэнбилэг  
  Д.Энхболдбаатар  
  Далай ламын айлдвар  
  Дениска Михайлов  
  Дууны үг  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Ж.Лхагва  
  Ж.Мөнхбат  
  Ж.Эрхэмцэцэг  
  Жигжидийн Бямбаа  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Л.Хасар  
  Л.Өлзийтөгс  
  Лу.Батнасан  
  М.Амарбаяр  
  М.Хүрэлсүх  
  Монгол Улсаа хөгжүүль  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Н.Багабанди  
  Н.Базардэрэг  
  Н.Мөнхсайхан  
  Н.Оюун-Эрдэнэ  
  Н.Тайванжаргал  
  Нямхүүгийн НАРАНГЭРЭЛ  
  О.Дашбалбар  
  П.Бадарч  
  П.Батнайрамдал  
  Р.Чойном  
  Р.Энхтуяа /Эмүжин/  
  Раднаадоржийн Улам-Оргих  
  С.Болдсайхан  
  С.Эрдэнэ  
  Сономын Лочин  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Т.Бум-Эрдэнэ  
  У.Номинчимэг  
  Х.Болор-эрдэнэ  
  Х.Болормаа  
  Х.Сүглэгмаа  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хүүхдийн дуу  
  Ц.Бавуудорж  
  Ц.Баттуяа  
  Ц.Буянзаяа  
  Ц.Бямбажаргал  
  Ц.Доржсэмбэ  
  Ц.Дэлгэрмаа  
  Ц.Жамбалгарав  
  Ц.Хулан  
  Цахарын С.Буянцогт  
  Цэндийн Дамдинсүрэн  
  Ч. Лодойдамба  
  Ч.Дагмидмаа  
  Чоно  
  Ш.Гүрбазар  
  Ш.Лхамноржмаа  
  Шаравын Сүрэнжав  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Э.Бум-Эрдэнэ  
  Э.Үржинханд  
  Энхбаатарын Энхболд  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
  Ярилцлага  
  Ү.Хүрэлбаатар  
  Үлгэр  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



Нэмэлт мэдээлэл
Та манай сайтыг дэмждэг бол энэ холбоос дээр дарна уу .


 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.
Ачааллаж байна ...

Н.Базардэрэг 		 Шүлэг: Н.Базардэрэг : Хайку
Оруулсан admin on 2012-02-06 13:42:54 (52 уншсан)

Хүүгээ санасан эхийн
Хүсэл, хясал тэнцэнэ
Хайр буруугүй орчлон

Гал хайртай бүсгүй
Гомдохдоо нулимас унагана
Зүрх минь норно

Халуун янаг хонгор
Хардахдаа сэтгэлээ умартана
Хайрын утас тасарна

Хамт байх учиг
Холын од руу харвана
Хонины ээлжтэй амьдрал

Хонгор хайртай энхрий
Харамлахдаа өөрийгөө мартана
Хос наран мандана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Н.Базардэрэг )

Бусад 		 Шүлэг: Э.Агиймаа : Чимээгүйхэн
Оруулсан admin on 2012-02-06 13:08:45 (33 уншсан)

Нэг.
Шаргал навчис хийсэн чимээгүйхэн мод уйлах
Шаналлаар дүүрэх бодлууд салхинд хийсэн арилах
Шинэ хуучин хосолсон шигшмэл сонгодог ертөнцөд
Ший жүжгийн гол дүрүүд чимээгүйхэн хувиралдах
Хоёр.
Анхны цас ороход чимээгүйхэн газар уйлах
Аясын хөнгөн санаанууд аажуу тайван хөврөх
Аз азгүйдэл ээлжилсэн хачин жигтэй хорвоог
Аядуу зөөлөн болгох гэж чимээгүйхэн урагшлах
Гурав.
Голын ус урсаж чимээгүйхэн чулуу уйлах
Голт зүрх өөрийн эрхгүй алгуурхан уурсах
Гомдол баясал хоёрын зааг нь үгүй амьдарлын
Гольдрол замыг нь хайн байж чимээгүйхэн алхлах

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Агиймаа : Үнэний эрэлд
Оруулсан admin on 2012-02-06 13:07:42 (34 уншсан)

Гоо үзэмж голтой үнэнийг эрэх тусам цөөрөөд
Гэрэлтэй өдрөөр ч түнэр харанхуй мэт төөрнөм
Хүний орчлонгоос тэс өөр үнэн шударгын ертөнц
Худал үггүй ариухан орон зай миний тархинд суунаглан байнам

Гуниглая гэлээ ч гомдол минь дотогшоо чиглэн хязгааргүйн гүнд шигдэх мэт
Гудамжинд гарч үнэн чамайг хайх нь ёроолгүй далайд шумбах мэт
Баярлая гэлээ ч  баясал минь гадагш нэвтрэхгүй араншин мэт
Байшин дотор өглөгч занг хайх нь зэлүүд хээр талд буудаллах мэт

Марзаганах хэдэн үгс бүхий ядмагхан шүлгийг минь уншихдаа
Магадгүй худал байна гэж элс шороотой ижилсүүлэн ч болох юм
Миний бодлыг тольдон, өт хорхойтой зүйрлэсэн ч болох юм
Миний амьдарлыг төсөөлөн, төөрсөн унагатай адилтган

Тохуурхан бодсон ч болох юм
Гагцхүү ганц үнэн миний бодолд соёолон байна
Газар дээр биш миний мөрөөдлийн ертөнцөд
Гарт минь бүлээцэгдэн, тархинд минь хадгалагдах
Гараг ертөнцийн үнэн гээчийг ганцаараа бус олуулаа мэдрэхсээн.

2011.02.03



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Агиймаа : Бурханы үг
Оруулсан admin on 2012-02-06 13:06:17 (25 уншсан)

Бурханы цус судсаар минь гүйхэд шүлгээ би бичдэг
Будант орчлонгийн нугачааг дэвтрийн цааснаа буулгадаг
Буруудаж зөвддөг орчлонгийн алтан учгийг ухаарах гэж
Буман бээрийн алсаас бурханд үгээр хүүрнэдэг

Тэнгэрийн дор газар оршиход үүлс хураа буулгадаг шиг
Тэнэгийн дор ухаантан оршиход сэтгэл нулимсаа хайрладаг
Тэргэл саран гэрлээ гийгүүлэхэд одод онцлон анивчдаг шиг
Тэртээ зэрэглээ шиг амьдарлаа би шүлгээрээ хэмжиж алхдаг 

Цэцгийн үр хөрсөндөө соёолох мэт шүлгээ би уншдаг
Цэлмэг тэнгэрт шонхор дүүлэх мэт онгодоо бас хөглөдөг
Цээжин доторхи хоёрхон шүлгээрээ бүхий л ертөнцийг төсөөлчихөөд

Цэрвэх завгүй халуухан аашаараа шүлгээ би гоёдог
Бурханы дүр нүдэнд минь үзэгдэхэд шүлгээ би уншдаг
Буруу ч бай зөв ч бай дөрөвхөн мөртөө туурвидаг
Буцах тавилангүй орчлонгийн жамыг сөрж чадахгүй ч
Бусармаг бүгдийг илчилж шүлгээ би уншдаг

Зуурдын жаргал бүхнийг үүрдийнх болгон холбож
Зулзган модны навч шиг ухаанаа дэлгэрүүлж амьдардаг
Зурвасхан харваад өнгөрөх залуу насаараа чимсээр
Зургаахан мөртэй шүлгээрээ гунигаа аргадан тайтгардаг

Бурханы үг чихэнд минь сонсогдоход шүлгээрээ би бахархдаг
Бурхан шүлэгчийн агуу хишгээс өчүүхэн ч болов хүртчихээд
Буруудаж зөвддөг амьдралын алтан учгийг ухаарах гэж
Бурхдын шүлгийг би буурал хорвоод түгээхийн талаа амьдарнам

 

            2009.12.13



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Зохиолчдын намтар 		 Намтар: Нарантуяагийн Базардэрэг
Оруулсан admin on 2012-02-06 12:43:42 (43 уншсан)

Эрхэс овогт Нарантуяагийн Базардэрэг

1986 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Үхэр жилтэй. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн.

1.Бүтээл:

Ø  2004 онд “Чанадын сэтгэл” яруу найргийн түүвэр
Ø  2005 онд “Гэгээн зүг”  яруу найргийн ном
Ø  2006 онд “Гүн огторгуй” яруу найргийн номоо хэвлүүлсэн

2.Амжилт

Ø  “Болор Цом-2004” наадмын шагналт
Ø  Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг-Сэтгэлийн жигүүр” наадмын 2004 оны авяаслаг яруу найрагч Мөнгөн медаль, 2005 оны шилдэг яруу найрагч Алтан медаль, 2006 оны шилдэг яруу найрагч Алтан медаль
Ø  Архангай аймгийн хүүхдийн “Хүрэл тулга” наадмын 2001, 2003 оны тусгай байрын шагналтай
Ø  “Авилгагүй төр-Хөгжлийн түлхүүр” улсын уралдааны шүлгийн төрөлд тэргүүн байр
Ø  “Хангайн Цом” “Гал Онгод” наадамуудад амжилттай оролцож байсан
Ø  Их Засаг их сургуулийн Алдарын од, Их засаг алт, 10 жилийн ойн болон тэргүүний оюутан алтан медальтай
Ø  Архангай аймгийн 2006 оны шилдэг оюутан

3.Ажилласан байдал

Ø  2007-2009 онд Их засаг их сургуульд багш
Ø  2010 оноос одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна. 

Харилцах утас: 88002776



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Зохиогч : Зохиолчдын намтар )

Далай ламын айлдвар 		 Article1: Ээж
Оруулсан admin on 2012-02-06 12:42:46 (24 уншсан)

Эжии гэх ариун алдартай хүмүүн бүхнийг
Энэ орчлонгийн хүн бүхний
Сэтгэл зүрх дотроо нандигнан
Сайхнаас сайхан дурсамж болгоны илэрхийлэл болж байдаг

Төрсөн эжийгээсээ өөр үнэт эрдэнэ
Төрсөн цагаасаа хойш би үзсэнгүй
Том оо эр болчихоод ганцхан эжии таньдаа
Томоогүй бяцхан жаал мөнхөд байна



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Зохиогч : Далай ламын айлдвар )

Цэндийн Дамдинсүрэн 		 Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : Хоёр цагаан юм
Оруулсан admin on 2012-02-05 15:21:19 (48 уншсан)

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.
Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүүдэг байна. Уулыг хөндлөн давахад бас гайгүй, харин уулын энгэрээр нь олон сархиаг хижиж явахад тун нэцүү байдаг. Тэр жил би Говь-Алтайн өврөөр олон сархиаг хижиж, өртөө улаа хэрэглэж, албан хэргээг нэг увж билээ. Цавчим хяр, гүн жалга ээлжилж гарын хуруу шиг буюу дээлийн хуниас шиг байх юм. Нэг хянгыг мацаж авирч арай гэж давахад цаана нь гүн хавцал харагдах юм. Нарийн харгуйгаар хадан дундуур ингэж өгсөх уруудах гэдэг мөн ч хэцүү байлаа.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Цэндийн Дамдинсүрэн )

Ц.Баттуяа 		 Шүлэг: Ц.Баттуяа : АМЬДРАЛД ИЙМ ИХ ХАЙРТАЙ БОЛЧИХ ГЭЖ?!!!
Оруулсан Баттуяа on 2012-02-05 00:31:27 (24 уншсан)

Нэрээрээ гарчиглаж бичсэн

Найраглалыг минь ухаантнууд

Хэтэрхий богинохон юм хэмээн шүүмжилцгээнэ

Цээж дүүрэн ус цэлэлзэвч

Ам хатаж, хоолой аргана

Уруулыг минь чийглэх

Ус олдохгүй тарчилгахад

Цэг тавиад хурдхан босох гэтэл

Цаас, үзэг хоёр янаглалдан тэврэлдээд

Хагацаж өгдөггүй

Цэг, тэгээд таслал тавина гэнэ

Амьдралд ийм их хайртай болчих гэж?!!!

Ц.Баттуяа 2012-01-12



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Ц.Баттуяа )

Ц.Баттуяа 		 Шүлэг: Ц.Баттуяа : БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ НЬ
Оруулсан Баттуяа on 2012-02-05 00:26:44 (33 уншсан)

Хоёр жил уулзаагүй чамтайгаа бодлоороо үргэлж хамт байсан юмсан

Холдож одсноос хойш чи минь надаас бишүүрхэж амжжээ

Уруулын чинь бал яг хуучнаараа

Үнсэх чинь хүртэл дотнохон атлаа

Үг бүр чинь мөс шиг хүйтэн байна

Минутын өмнө хэлсэн “мартаагүй” гэсэн үгнээсээ

Маргаж буцаад сэтгэл чинь тэвдүү байна

“Санасан шүү” гэсэн үг бүрийнхээ араас

Санаа алдаад чи минь гунигтай байна

“Бүгдийг цэглэе” гэж ганцхан удаа ам алдсан ч

“Бүрмөсөн биш ээ” гэсэн шиг нүд чинь гэмшингүй байна

“Мартаарай” гэж зориглон дуугарахдаа ч

“Магадгүй битгий” гэсэн шиг харц чинь аргадангуй байна

“Сүүлчийн удаа” гээд тэврэхэд минь

Над руу тэмүүлэх гараа хүчлэн бариад

Бодол чинь хэтэрхий давчуу байна

“Яв даа” гэсэн үг хоолой дээр тээглэчихээд гарч өгөхгүй

Би чинь ч бас уймраа байна

“Баяртай” гэж чамдаа хэзээ ч хэлж чадахгүйгээ мэдрэх тусмаа

Сэтгэл минь хэтэрхий давчдаад байна

2011-07-22



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Ц.Баттуяа )

Бусад 		 Шүлэг: М.Цэемаа : Нэргүй шүлэг
Оруулсан admin on 2012-02-04 23:39:42 (21 уншсан)

Дуунд халсан сөнчийн  дугараа эрэмбээ мартахад
Дарсанд шандаагүй хундаганы тасралтгүй дуу  шаргина
Дахин дахин жингэнэх шилний дуу шаргиж
Давтагдана үгүй боломжийг алдана үгүй шимтэнэ

Уруул хүрэх төдийд чимхээд авдаг дарс нь
Хуруу хүргэх төдийд хиртээд өнгөрдөг заяа юу
Уугаад өнгөрсөн хойно түлхээд хаядаг дарс
Хуурамч энэхэн орчлонгийн нүгэлт нүдний нулимс ч юм уу
                                                                      М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

 
Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 86 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх

Хайлт


Зургийн цомог

зотон тос 61х72 см
Босго
Хэмжээс: 514x600 92k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 1710

зотон тос 80х100 см
Зун
Хэмжээс: 600x474 55k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 1662


B3-032.JPG
Хэмжээс: 600x600 103k
Сэтгэгдэл: 4
Үзсэн: 2199


Агуулга
Бямба, 2012.02.04
· М.Цэемаа : Гуниглан
· У.Мөнхбаатар : Энэ охид
Пүрэв, 2012.02.02
· Н.Базардэрэг : Чанадын сэтгэл
· Н.Базардэрэг : Чанадын сэтгэл
· Н.Базардэрэг : Арван зургаан нас минь
· Н.Базардэрэг : Зөвхөн ээждээ
· Н.Базардэрэг : Аавдаа
· Н.Базардэрэг : Эмээ минь
· Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
· Ц.Баттуяа : ТЭР ЗАЛУУГ САРНААС ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ ХЭЗЭЭ ИРЖ АРГАДАХЫГ МЭДЭХГҮЙ Ч...
· Ц.Баттуяа : ГАНЦХАН ЧИНИЙ ӨЛМИЙД Л СӨГДӨЖ УРГАСАН...
Лхагва, 2012.02.01
· ЭХ АМЬТАН
· Н.Базардэрэг : Төрсөн нутаг
Даваа, 2012.01.30
· Т.Бум-Эрдэнэ : Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг)
· Ц.Баттуяа : БОЛЖМОРЫН НУЛИМСАНД ОРЧЛОН ЖИВЧИХ ГЭЭД БАЙХАД...
· У.Мөнхбаатар : Надаас чи
Ням, 2012.01.29
· У.Мөнхбаатар : Намайг хайрла
Бямба, 2012.01.28
· М.Цэемаа : Уралдаанч
Баасан, 2012.01.27
· До.Болдхуяг :  ТЭНЭГ
· ЭРЧҮҮЛЭЭ ХАЙРЛАЯ АА
Пүрэв, 2012.01.26
· Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
· Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
· М.Цэемаа : ШООВДОР
Лхагва, 2012.01.25
· Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг)
· М.Цэемаа : Учрал
· М.Цэемаа : Намар
· Р. Чойном : ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
· Ц.Баттуяа : Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг...
· Ц.Баттуяа : БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
· Р.Гэгээ : Эцсийн удаа
Мягмар, 2012.01.24
· Б.Сүхбаатар : Хүн бидэн хоёр
Даваа, 2012.01.23
· Б.Наранбаатар : Сарны доорх учрал
· Б.Наранбаатар : Амьдрал
· Б.Наранбаатар : Шат
· Б.Наранбаатар : Бид аялагчид
· Б.Наранбаатар : Ай Монгол минь
Баасан, 2012.01.20
· Алсаас.......
Пүрэв, 2012.01.19
· У.Пүрэвсүрэн : Эх орныхоо төлөө цохилъё
Лхагва, 2012.01.18
· Ч.Дагмаидмаа : Нар сүүдрээ мартаад

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2011 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn