Шүлэг : ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Оруулсан admin on 2022-11-23 19:58:31 (7579 уншсан)
Чингис хаан Хэрлэн мөрөнд нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун:
Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв:
Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй гэв
Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв:
Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү
Олигт муу унд дарсыг тэвчвэл
Үг минь бэх бие минь сайн буй за гэв.
Цогт төрсөн богдод гоо Мухулай хэлбэл, зөрчдийн Чуу мэргэн угтаж аваад хэлэв:
Санасан үгийг минь илрүүлдэг бишүү
Сайн муу хоёрыг минь мэдүүлдэг бишүү
Доторх үгсийг минь гаргадаг бишүү
Доор дээр хоёрыг минь ялгадаг бишүү
Эртнээс нааш рашаан бишүү
Энэ ертөнцөд жаргал бишүү
Үүнээс хойш дуртгал бишүү
Эдүгээ үүнийг тэвчвэл
Энэ хурим цулгуй бишүү зөв буюу гэв.
Ачит төрсөн эзнээ Чуу мэргэн айлдвал, арлудын хөлөг Боорч угтаж аваад хэлэв:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Шүлэг : Цэрэг эрс
Оруулсан admin on 2022-03-18 10:52:54 (7332 уншсан)
Өргөн уудам Монгол орныхоо
Өнцөг бүхэнд алдраа түгээсэн
Өнөр олон ард түмнийхээ
Өнө мөнхийн сэтгэлийг бадраасан
Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай
Саруул сайхан эх орныхоо
Сааршгүй амьдралын ундраа болсон
Санаа сайт ард түмнийхээ
Сайн үйлсийн тэнгэр болсон
Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай
Уудам саруул эх орныхоо
Угтах ирээдүйн баясал болсон
Уужуу сэтгэлт ард олныхоо
Урмын дээд хайрыг булаасан
Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай
"Энхийн үйлсд 181 хоног" номноос авав.
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Өгүүллэг : Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
Оруулсан admin on 2019-03-28 16:22:23 (7631 уншсан)
Бүсгүй халаасан дахь 3000 төгрөгөө чанга атгаж гудамж уруудан шар айрагны мухлагийн хаяг харан алхсаар байлаа. Тэгснээ өөрийнх нь хэрийн мөнгөтэй хүн ороод ганц аяга шар айраг хөнтөрчих боломжийн газар болох нь нар, салхинд элэгдэж хуучирсан хаягнаас илт мэдэгдэх мухлагийн үүдийг татав. Бүсгүй мухлагт оронгуутаа л ширээний улаан бүтээлэг, хүрэн буйдан, гүн ягаан хана, ганц цонхыг халхлах гэрэл үл нэвтрэх бор хамбан хөшгийг нүд гүйлгэн хараад дотор нь зарсхийж, эвгүйрхэхэд өөрийн мэдэлгүй хий огив. Ходоодны мухраас цээж өгсөн гашуун зүйл амтагдаж хариугүй бөөлжихийн даваан дээр тэрээр гарынхаа алгаар амаа даран хоолойг нь хорсгох, бөөгнөрсөн нясуун шингэнийг нүдээ аньж байгаад гүрдхийтэл залгиж орхилоо. Дотор нь бага ч атугай онгойсон ч цус санагдуулам ер бусын хүнд өнгө зүрх давчдуулж, өрөөнд нэвт шингэсэн архи, шар айрагны хамар сэтлэх нь холгүй ханхлах эхүүн үнэрт толгой тархи манаравч бүсгүй тэр мухлагт суухаар шийджээ. Уг мухлаг ганц том өрөөнд хэдэн ширээ, сандал чихсэн, зай муутай ядруухан газар аж. Өрөөний хойд хэсэг болох будаг нь энд тэндээ цайран халцарч, зарим газраа шохой нь ховхорсон ягаан хананы наана улаан бүтээлэгтэй ширээ тавьж, хоёр талд нь өөд өөдөөс нь харуулан ширэн гадартай нарийхан буйдан байрлуулжээ. Тэр ширээний ард махлаг дөрвөн залуу чихэлдэн бөгтийж, мурийж, эв хавгүй сандайлан, багтаж ядахдаа хоёр нь хөндөлсөж хананаас нэлээд зайтай байх буйдангийн араар гараа унжуулжээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Өгүүллэг : Болжмор : Төөрөг тавилан (4)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:23 (6370 уншсан)
****
Гадаа ямарч салхигүй бөгчим байгаа нь хүн бүхнийг нозооруулах шиг. Нэгэн байрны хажуугийн тоглоомын талбай дээр хүүхдүүдээ тоглуулж буй ээжүүд голдуу хүмүүс нэгэнтэйгээ хүүрнэлдэн сууцгаана. Тэрэн дунд нэгэн бүсгүй содон харагдахад түүнийг гадаалж буй бусад эмэгтэйчүүд сонирхон ширтэцгээх нь харагдана. Савлуур дээр бодолд дарагдан уйтгарлан суугаа бүсгүйг ингэж харцгаах нь арга ч үгүй биз. Чанцал бодолдоо хөтлөгдөн хаяа хөмсөг зангидан хаяа инээмсэглэн суугаа харагдана. Өнгөрсөн бүхнээ нэхэн санахад Чанцалд тэр бүхэн нь зүүд ч юм шиг санагдах аж.
Тэр нэг өдөр Чанцал тэр дөрөвийг ээлжлэн харж байсанаа амаа ангайн инээмсэглээд
- Надад туслах гэж ирсэн та хоёрт баярлалаа. Тэгэхдээ энэ хоёр маань одоо ойлгож эхэлсэн бололтой
- Юу яриад байгаа юм бэ чи. Хаа холоос ажил болгож ирж байхад хэмээн Саран унтууцхад Бадрал ч мөн
- Чанцал минь эд өнөөдөр ингэж байгаа удалгүй нөгөө л хуучин хэвэндээ орно. Чамайг дахиад зовж байна хэмээн уйлахыг чинь харахыг хүсэхгүй байна
- Тийм л дээ би ойлгож байна. Тэгэхдээ би энд ирэхдээ багагүй өр тавьчихсан тэгээд ч эд намайг өрөө төлөхгүй бол ... хэмээтэл Бадрал юу ч хэлэлгүй цүнх савыг нь үүрээд Чанцалын гараас хөтлөн гэрээс гарав. Хадам ээж, нөхөр хоёр нь энэ бүхнийг хараад Сарангийн өөдөөс асууруун
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Өгүүллэг : Болжмор : Төөрөг тавилан (3)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:22 (5782 уншсан)
Ингэнэ чинээ санаагүй байсан Чанцал яахаа мэдэхгүй байсан газраа хөшин зогстол нөхөр нь босч ирэн шүүгээгээ онгойлгон өмднөөсөө тэлээгээ аван өөдөөс нь ирсэнээ түүнийг хайр найргүй занчиж эхлэв. Чанцал өвдсөндөө байдгаараа орилон дуу нь ч сүүлдээ гарахаа байн эвхрэн унан байсан ч хадам ээж нь энэ удаа түүнийг хамгаалсангүй. Нөхөр нь түүнийг хамаг уураа барагдтал ороолгож байгаад бүсээ ууртай гэгч нь шидсэнээ орондоо орлоо. Чанцал мөлхөн өрөөндөө арайхийж орон хаалгаа налан суугаад уйлахаас өөрийг хийж чадсангүй. Арайхийж мөлхөн орон дээрээ гараад яраглан байсанаа унтчихсан байв. Энэ өглөө түүнийг гайт сэрүүлэг сэрээсэнгүй. Унтаж байтал исгэрэх дуун түүнийг сэрээв. Тэрээр Бадрал исгэрч буйг мэдэж байсан ч орноосоо өндийж ч чадсангүй. Хий л сонсон хэвтэнэ. Гэтэл ч удаж удаж хадам ээж нь түүнд хоол оруулж өмнө нь тавиад гарчихав. Чанцал өлсөж байсан тул хүч орохын тулд хоолыг бүгдийг нь амтархан идлээ.
Яалаа гэж энэ вэ? Гайтай юм хэрэггүй наашаа ирдэг байж. Яагаад ийм юм болчихов оо. Яах гэж наашаа ирэх гэж тэгж их хүсэж тэмүүлээ вэ. Бурхан минь та байдаг юм бол намайг өрөвдөөч дээ. Би таниас мөргөн гуйж байна. Үнэхээр их зовж байна. Би яах ёстой юм бэ? Та надад хэлж туслаач дээ. Боломж хэзээд байдаг гэж хэн нь хэлсэн юм. Тэр боломж нь хаана байна. Би яах вэ??? Амиа хорлох уу. Өөрийгөө бодоод амиа хорлочихвол миний охиныг аав ээжээс минь хойш хэн өмгөөлж хамгаалах юм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Өгүүллэг : Болжмор : Төөрөг тавилан (1)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:21 (6078 уншсан)
2012 оны 08-р сарын 13, Нийтлэсэн Болжмор
Би ааваа хүндэлдэг тиймээс би хүндлэлийг мэднэ
Би ээжийгээ хайрладаг тиймээс би хайрыг мэднэ
Би охиноо халамжилж энхрийлдэг тиймээс би энхрийлэл халамжийг мэднэ
Би ах дүүгээ түшдэг тиймээс би удам угсаагаа мэднэ
Би анд найзуудаа мартаагүй тиймээс би нөхөрлөлийг мэднэ
Би эх орон Монголоо шүтдэг тиймээс би шүтлэгийг мэднэ
Би энэ л насны амьдралдаа хайртай тиймээс би ХҮН юм даа....
Чанцал газардах онгоцны цонхоор үл таних газрыг харан санаа алдан сууна. Онгоц алгуурхан газардаж зорчигчид эхнээсээ бууж эхлэв. Чанцал яаралгүй сүүл хавьд гарч ирэн ачаа тээшээ аван шингэрсэн олны дундаас өөрийнхөө нэрийг барьсан пайзыг хайв. Тэгтэл ч нэг эмэгтэй түүнийг даллан инээвхийлэхэд Чанцал дөхөн очвол өнөөх эмэгтэй Монгол хэлээр
- За сайн уу сайн явж ирэв үү? Намайг Саран гэдэг. Би зуучийн албаны Солонгос улс дахь төлөөлөгч байна
- Сайн сайн байна уу. Сайн явж ирлээ хэмээн дуу муутайхан хэлээд худал инээвхийлэхэд өнөөх эмэгтэй түүний гараас тээшийг нь аван явцгаая хэмээгээд түрүүлэн алхлаа. Чанцал замдаа юу ч дуугаралгүй орчин тойрноо харан явсаар тэд нэгэн хоолны газар ирцгээв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Өгүүллэг : Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
Оруулсан admin on 2019-03-27 08:07:43 (6569 уншсан)
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд
Ерэн хоёр насныхаа төрсөн өдрийн баярыг өнгөрөөгөөд долоо хоногийн дараа Вера өөрийнхөө үхлийг олж харав. Тэр нь элбэг найм найман инч сахал хоёр тийш нь дэрийлгэсэн, сахлаасаа долоо дахин урт гартай, бөв бөөрөнхий биетэй одой аж. Одой гурван нүдээрээ ээлжлэн ирмэж инээд алдан урт гараараа Вераг өдөржин даллажээ. Вера сүүлдээ төвөгшөөн нүдээ аньж хэсэг сууснаа ер нь тэр одойн орогночихоод байгаа зочны өрөөний баруун булан руу харахгүй байхаар шийдсэн ч сэтгэл нь ихээ түгшиж энэ тухайгаа бага хүү рүүгээ утасдаж мэдэгдлээ. Бага хүү Пол эхлээд ээжийнхээ яриаг ойлгосонгүй.
- Юу байна гэнээ гэж гурав дахин лавлав.
- Үхэл ... Миний үхэл ирчихээд дуудаад байна.
- Үхэл тэгээд ямархуу харагдаж байна.
- Бөөрөнхий ... Найман инч сахалтай, сахлаасаа долоо дахин урт гартай. Тэр гараараа намайг нааш ир гэж өөриймсөглөөд байгаа юм.
- За за ойлголоо ээжээ би ажлаа тараад очино. Та харин үхлийнхээ тухай өөр хэнд ч битгий хэлээрэй. Олон хүнд хэлбэл утасдсан улсыг чинь авчихаад таныг мартаж төвөг болно шүү. Яагаав Мичиганы Жорж Харрисон өвгөн шиг юм болчихож мэднэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Өгүүллэг : Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
Оруулсан admin on 2019-03-27 08:07:43 (6365 уншсан)
Орос цэргүүд аль 80-аад онд барьж өгсөн орон сууцны есөн давхар барилгын чердакан дээр гараад хашлага налан суулаа. Хайрцаг кент, гурван шил шар айраг надад хань болж арван хэдэн жилийн тэртээ шархалсан сэтгэлийг минь тайвшруулахаар хажууд минь байх. Чааваас, энэ хоёр олон ч жил хань болж, зовлонгоос минь хуваалцсан даа. Хавар… Сэтгэл шаналж, зүрх хоосорсон зэгэл өдрүүд. Гудамж уйлагнасан, хөл дор шалбааг шал хийсэн, бүсгүйчүүд нүүрээ торгон алчуураар ороосон, үе үе салхи босож аманд шороо шажигнасан, элдэв үнэр хамар мурчийлгасан Улаанбаатар хотын хаврын уйтгартай өдрүүд. Энэ үеэр би чердакан дээр гарч нэгэн бяцхан од мөхсөн тэр хар өдрийг дурсдаг юм. 15 жилийн тэртээ мөн ч гэнэн, тэнэг, бодлогогүй, цайлган, ёстой л нэг хүүхдээрээ байж дээ. Шар айрагнаасаа хоёр балгалаад, тамхиа сорлоо.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Шүлэг : Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Оруулсан admin on 2019-03-15 14:03:10 (5948 уншсан)
Олон олон хаврыг таньгүйгээ угтаж
Орчлон хорвоог ээжгүй тууллаа
Ээж минь таныхаа өвөрт эрхэлж
Энгэр хайраас тань салаагүй цагтаа
Эргэж золгохгүйгээр үүрд алдсан.
Ээждээ охин нь хүрээд очмоор ч
Энэ тавиланг бас яалтай.
Хавар хаврын энэ л өдөр
Хайрт таныгаа үгүйлэн бэтгэрч
Хүний орчлонгийн тавилан заяаг
Хүрэн зүрхээрээ тайтгаруулан явна.
Ачлал энрэлийг атга атгаар өгдөг
Аргадуулж үнсүүлдэг хайр хаашаа одсныг,
Өчиг үгийг ухааруулж өгдөг
Өрөвч нинжин сэтгэл хаана үлдснийг
Өнөөдөр би хайн саравчилсаар…
Ээжээ би Таныгаа санаж байна.
Буурал суухааас нь өмнө
Би ээжийгээ жаргаалуу
Буян заяагаа дэлгэхэд нь
Бүтэн байлгаж чадлуу
Тэнгэрт нисэн одоход нь л
Тэнэг гэж өөрийгөө зэмэлснээс
Цээжиндээ тэвэрч таныгаа
Цэлэмтэл баярлуулж амжлуу.
Таныхаа үргэлжлэл
Танхил хэдэн охидоо тулж
Түмэн жаргалыг эдлэн баясаж
Тэнгэр газарт сүсгэлэн мөргөж
Тэднийхээ заяаг даатган сууна.
Жил жилээр урсах
Жиндүү аядуу орчлонг туучсаар
Санасан зүрхээ дэвтээж
Сэтгэлийн жигүүрээ дэлгээд очноо ээжээ.
Ээжээ би Таныгаа санаж байна.
Ш.Цэцэг-Өлзий 2019-3-15.
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Шүлэг : Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
Оруулсан admin on 2019-03-14 16:00:40 (6485 уншсан)
СҮҮЛЧИЙН ХУНДАГА-ны учир
Зохиолч яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай гуай өөрийн найз нөхөр яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн дурсгалд зориулж "Сүүлчийн хундага" шүлэг бичсээн.
Ийнхүү сүүлчийн хундага архийг эрхэм нөхөртөөн сөгнөж нэгэн насны нөхөрлөлийг хүндэтгэн дурсах ёсыг зохиолч Ц.Уламбаяр агсан зохиолч Бөхийн Бааст гуайд хүндэтгэн барьсан гэдэг юм. Үүнээс өмнө энэ ёс байсан юм уу, эс бөгөөс Ц.Уламбаяр гуай үүсгэсэн юмсан уу, бүү мэд...
Зохиолч Ц.Уламбаяр агсан амьдралынхаа сүүлийн хугацааг төрсөн нутаг Архангай аймагтаа өнгөрүүлсэн юм билээ. Түүнийг наснаас эцэслэсэн мэдээг аваад Монголын зохиолчдын эвлэл, С.Удвал гуай, хойлгын ажилд нь оролцуулахаар Бөхийн Бааст зохиолчийг томилж явуулж гэнэ. Энэ хоёр хүн хоорондоо их сайн харилцаатай байсан гэнэ.
...Ц.Уламбаяр гуайг нутаглуулсаны маргааш, төрсөн дүү нь эхнэртэйгээ хоёул аймгийн зочид буудалд, Б.Бааст гуайн буусан өрөөнд ирж түүнийг гэртээ урьжээ. Очиход нь хоол хош төхөөрч бэлтгэсэн байж гэнэ. Хоолоо идэж дуусахад, Ц.Уламбаяр гуайн дүү дээрээс нь дундалж уусан архи гаргаж ирж ийн өгүүлжээ:
"Ах минь нас барахынхаа урд өдөр намайг дуудаж энэ архийг задлуулаад, хоёр хундаганд хий гэлээ. Тэгсэн, за уучих гэж байна. Би ч уулаа. Өөрөө өнөөх хундагатайнхаа талыг арайхийж уугаад, за архиа бөглөөд далд хийчих, намайг үхэхээр миний ажил явдалд оролцох гэж хотоос Б.Бааст ирэх байх. Ажил явдал дууссаны дараа чи энэ үлдсэн архийг түүнтэй хувааж уугаарай. Би өөрийн эрхэм журмын анд нөхөртэйгээ энэ сархадыг хувааж хүртсэн гэж саная даа. Ах нь энийг ууж барахгүй нь, миний дүү уучих гээд хундагаа өгсөн" гэж... гээд Б.Бааст гуай нөхрөө өрөвдөн хайлж ихэд уйлсан тухайгаа бичсэн байж билээ, мөн Б.Бааст гуай хотод ирээд Чойжилийн Чимид гуайд, "манай Умбаа сайхан ухаантай хүн байжээ. Тэгж, үхэхийн үлгэрийг бидэнд үзүүллээ" гэж бахархан ярьсан нь Х.Зандраабайдын бичсэн Ч.Чимид агсны тухай дурсамж "Заяа дутуу бурхад" номд бий...
Сүүлчийн хундагыг өөрийн эрхэм нөхөрт барьж үлдээдэг ийм нэгэн ёс Ц.Уламбаяр гуайгаас хойш зохиолчдын дунд уламжилсаны нэг нь дээр дурдатгасан шүлгийн ёсоор ахин нэг болж дээ, хөөрхий... гэж нэгэн уран зохиол сонирхогч өөрийн фейсбүк хуудсандаа нийтэлснийг хуваалцаж байна.
Зураг: Ж.Лхагва агсны "Толгодын цаана ингэ буйлна" номын нээлтийн үеэр, 2017.03.18
СҮҮЛЧИЙН ХУНДАГА...
Анд Б.Лхагвасүрэнд
(реквием)
I
Гэрийн тоонон дээгүүр
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэтхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа!..
Сүүлчийн хундага!
Сүн далайн давалгаанаас
Ам жишилж байгаа шиг
Хороож барагдахгүй,-
Сүүлчийн хундага!
Хонгор залуугаасаа сэтгэл сэтгэлээ түшилцэн өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн
Аргын 2019 он, билгийн шороон гахай жил, шинийн нэгэнд
Амьсгаа татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж,
Андын ёс сахин надад зориулж үлдээсэн
Амсараа халин мэлтгэнэх,-
Сүүлчийн хундага!..
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Шүлэг : Өвгөдийг битгий шоол
Оруулсан admin on 2019-03-14 09:31:21 (6601 уншсан)
VIDEO
Өмссөн дээл нь өнгө нь танигдахааргүй гандсан
Үс сахал нь овоонд орхисон самбай шиг цайсан
Үе мөч нь мойнийж өгөршиж хатсан
Өвгөдийг хараад битгий шоол.
Үзэгдэх өнгөндөө тэд ингэж харагдавч
Үнэндээ цаадуул чинь чулуужсан мод шүү.
Гал нь буурсан нүд нь нулимстай байвал арчаад өг, буян болно шүү
Гомдол баярын алиных болохыг нь анзаарч үз
Үеийн юм шиг зэрэгцэж суугаад
Үзэж туулсан амьдралыг нь сонс
Барагтай л бол цаадуул чинь уйлахгүй шүү дээ
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Бусад )
Санал асуулга
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу .
t
Одоо онлайнд 52 зочин 0 гишүүн байна.
Агуулга
Tuesday, 2019.03.12 · Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Thursday, 2019.01.17 · Бөхийн Бааст намтар уран бүтээл
Friday, 2019.01.11 · Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Monday, 2019.01.07 · Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Wednesday, 2018.12.19 · Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Thursday, 2018.12.06 · Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Saturday, 2018.12.01 · Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Tuesday, 2018.11.27 · Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Wednesday, 2018.11.21 · Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Friday, 2018.10.19 · Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Saturday, 2018.05.05 · Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Thursday, 2018.05.03 · Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Monday, 2018.04.30 · Гомпилдоогийн Мөнхцэцэг
Tuesday, 2018.04.17 · Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Friday, 2018.03.30 · Х. Нямхишиг
Та сараа сонгоно уу
Сонгоно уу ...
9 сар, 2024 он
8 сар, 2024 он
7 сар, 2024 он
3 сар, 2024 он
1 сар, 2024 он
12 сар, 2023 он
11 сар, 2023 он
10 сар, 2023 он
9 сар, 2023 он
8 сар, 2023 он
5 сар, 2023 он
3 сар, 2023 он
2 сар, 2023 он
1 сар, 2023 он
11 сар, 2022 он
7 сар, 2022 он
4 сар, 2022 он
3 сар, 2022 он
2 сар, 2022 он
8 сар, 2021 он
12 сар, 2020 он
11 сар, 2020 он
10 сар, 2020 он
9 сар, 2020 он
2 сар, 2020 он
12 сар, 2019 он
11 сар, 2019 он
6 сар, 2019 он
5 сар, 2019 он
3 сар, 2019 он
1 сар, 2019 он
12 сар, 2018 он
11 сар, 2018 он
10 сар, 2018 он
9 сар, 2018 он
7 сар, 2018 он
5 сар, 2018 он
4 сар, 2018 он
3 сар, 2018 он
2 сар, 2018 он
1 сар, 2018 он
12 сар, 2017 он
11 сар, 2017 он
10 сар, 2017 он
9 сар, 2017 он
8 сар, 2017 он
7 сар, 2017 он
6 сар, 2017 он
5 сар, 2017 он
3 сар, 2017 он
2 сар, 2017 он
1 сар, 2017 он
12 сар, 2016 он
11 сар, 2016 он
10 сар, 2016 он
9 сар, 2016 он
8 сар, 2016 он
7 сар, 2016 он
4 сар, 2016 он
3 сар, 2016 он
2 сар, 2016 он
1 сар, 2016 он
12 сар, 2015 он
11 сар, 2015 он
10 сар, 2015 он
9 сар, 2015 он
8 сар, 2015 он
7 сар, 2015 он
6 сар, 2015 он
5 сар, 2015 он
4 сар, 2015 он
3 сар, 2015 он
2 сар, 2015 он
1 сар, 2015 он
12 сар, 2014 он
11 сар, 2014 он
10 сар, 2014 он
9 сар, 2014 он
8 сар, 2014 он
7 сар, 2014 он
6 сар, 2014 он
5 сар, 2014 он
4 сар, 2014 он
3 сар, 2014 он
2 сар, 2014 он
1 сар, 2014 он
12 сар, 2013 он
11 сар, 2013 он
10 сар, 2013 он
9 сар, 2013 он
8 сар, 2013 он
7 сар, 2013 он
6 сар, 2013 он
5 сар, 2013 он
4 сар, 2013 он
3 сар, 2013 он
2 сар, 2013 он
1 сар, 2013 он
12 сар, 2012 он
11 сар, 2012 он
10 сар, 2012 он
9 сар, 2012 он
8 сар, 2012 он
7 сар, 2012 он
6 сар, 2012 он
5 сар, 2012 он
4 сар, 2012 он
3 сар, 2012 он
2 сар, 2012 он
1 сар, 2012 он
12 сар, 2011 он
11 сар, 2011 он
9 сар, 2011 он
8 сар, 2011 он
6 сар, 2011 он
5 сар, 2011 он
4 сар, 2011 он
3 сар, 2011 он
2 сар, 2011 он
1 сар, 2011 он
12 сар, 2010 он
11 сар, 2010 он
10 сар, 2010 он
9 сар, 2010 он
8 сар, 2010 он
7 сар, 2010 он
6 сар, 2010 он
5 сар, 2010 он
4 сар, 2010 он
3 сар, 2010 он
2 сар, 2010 он
1 сар, 2010 он
12 сар, 2009 он
11 сар, 2009 он
10 сар, 2009 он
9 сар, 2009 он
8 сар, 2009 он
7 сар, 2009 он
6 сар, 2009 он
5 сар, 2009 он
4 сар, 2009 он
3 сар, 2009 он
2 сар, 2009 он
1 сар, 2009 он
12 сар, 2008 он
11 сар, 2008 он
10 сар, 2008 он
9 сар, 2008 он
8 сар, 2008 он
7 сар, 2008 он
6 сар, 2008 он
5 сар, 2008 он
4 сар, 2008 он
3 сар, 2008 он
2 сар, 2008 он
1 сар, 2008 он
12 сар, 2007 он
11 сар, 2007 он
10 сар, 2007 он
9 сар, 2007 он
8 сар, 2007 он
7 сар, 2007 он
6 сар, 2007 он
5 сар, 2007 он
4 сар, 2007 он
3 сар, 2007 он
2 сар, 2007 он
1 сар, 2007 он
12 сар, 2006 он
11 сар, 2006 он
10 сар, 2006 он
9 сар, 2006 он
8 сар, 2006 он
7 сар, 2006 он
6 сар, 2006 он
5 сар, 2006 он
4 сар, 2006 он
3 сар, 2006 он
2 сар, 2006 он
1 сар, 2006 он
12 сар, 2005 он
11 сар, 2005 он
10 сар, 2005 он
9 сар, 2005 он
8 сар, 2005 он
7 сар, 2005 он
6 сар, 2005 он
5 сар, 2005 он
4 сар, 2005 он
3 сар, 2005 он
1 сар, 2005 он
0 сар, 0000 он