| |
Өгүүллэг: Мөрөөдлийн хайр
Оруулсан admin on 2013-05-14 10:29:46 (508 уншсан)
Халиунаа шахалдаж чихэлдэн байж арай ядан автобусанд ороод цүнхээ онгойлготол түрийвч нь байхгүй байлаа. 500 төгрөгтэй байсан түрийвчээр яах гэсэн юм болдоо. Ядарсан оюутны түрийвчэнд юу л байв гэждээ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бодож зогстол кондуктор
- Алив билетээ үзүүл эсвэл мөнгөө гэж шаардан хэлэв. Халиунаа нулимсаа барьж ядан
- Эгчээ би түрийвчээ алдчихлаа
- Та нарын худлаа үгэнд хэн итгэдэг юм. Битгий өрөвдөлтэй царайлаад бай. Дараагийн буудал дээр бууна шүү гэж хаалгаруу түлхэв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Б.Золбаяр : Цэнхэрийн голын ус
Оруулсан admin on 2013-05-07 15:02:20 (476 уншсан)
МЗЭ-ийн шагналт зохиолч Баастын Золбаярын "Цэнхэрийн голын ус" өгүүллэгийг хүргэж байна. Уг бүтээл өнөө жилийн "Утгын чимэг" наадамд тусгай байрын шагнал хүртсэн билээ.
Нар уугисан гал үд ажээ. Хөххүү морины хурдаар ирж Зулынд буулаа. Цулбуураа гэрийн бүсээс хааш яйшхан хавчуулахдаа духаараа гэр мөргөн, ухарч буцан дайваж хэсэг саатав.
Мөн чигээр зүүн гараараа гэр түшин урагш хоёр, хойш нэг алхан, элэг рүү нь ёворсон юм шиг овгосхийтэл зогисуулж, бас эвгүй огин зогсосхийснээ, урагш хүчтэй өхийн хөлөө орооцолдуулан таваргаж хаалга хүрээд, алдлан татаж цэлийтэл нээгээд гэр лүү орлоо.
Урд өдөр хүүгийнхээ хуримыг хийж, үдэшдээ үлэмжхэн балгасан гэмгүй номхон Зул гэрийнхээ зүүн хоймроос "Хэн ирэв" хэмээн нозоо нойрмог өндийж, багана шилбэдэн зогсоо Хөххүүг сая таниад босч суулаа. Хөххүү айлын баруунаас зүүн хүртэл гэр тойруулан харж, хүзүүндээ шигдсэн малгайн сагалдаргийг суллангаа,
-Би, би.., өөр хэн байх вэ, би л байна даа гэнгээ мөрөн дээрээс нь дарсан юм шиг налчгасхийтэл суув. Тэгээд өврөө тэмтчин хөөрөг гарган гэрийн эзэнтэй тамхиллаа.
-Энэ ч гэртээ хоноогүй хүн ээ дээ, янз нь. Хөххүү өө.., цай уу гэж Зулын эхнэрийг зэлгээн цай аягалаад хандуулбал, цаадах нь хөлчүү нүд сүүмэгнүүлэн "Намайг гэртээ хоноогүйг мэдчихдэг ямар гэгч шидтэй авгай вэ" хэмээн жуумалзан эрээгүй ширтэн гөлийхөд бүсгүй харц буруулан,
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Өгүүллэг: Сүүдэр /2-р хэсэг/
Оруулсан Үүрийнтуяа on 2013-03-31 00:24:33 (635 уншсан)
Оройн хоолон дээр Амраа нэг ч үг дугарсангүй. Зөвхөн урагшаагаа гөлийн, хэлгүй мэт ширтэх нь аймшгийн киноны хар сүнс шиг харагдана. Гэвч энэ бол ердөө зүг харахад л ийм байгаа. Хэдэн өдрийн дараа анхны өдөр юу болсныг Батболд Гэрлээд нэгд нэгэнгүй ярьж өгөхөд
-Ямар балай юм бэ, шинэ байранд дөнгөж орж ирж байхад ийм юм болох гэж. Хуучин эзэн нь хашаа хороогоо цэвэрлэхэд яадаг байнаа! гээд баашилж эхлэхэд коридороос дуулдах утасны дуудлага яриаг нь таслав. Гэрлээ утсаа аван хэсэг хугацаанд ярьсны эцэст
-Нөгөө германаас ирсэн бизнесмен газар үзье, хэрвээ газар таалагдвал шинэ барилга барина гэнэ. Тэгээд татгалзахгүй бол одоо хамт оройн хоолонд оронгоо ажилаа ярихыг хүсч байна гэж туслахаараа хэлүүлж байна хэмээн их л яаруу сандруу хэлэнгээ 2-р давхарруу гүйх шахам гарч
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Өгүүллэг: Сайхан сэтгэл
Оруулсан admin on 2013-03-25 21:16:32 (221 уншсан)
Миний амьдардаг байрны 5-н давхарт ганц бие нэгэн эмээ амьдардаг юм. Нас дээр гарсан энэ эмээ амьдралын түшиг тулгуур болсон ханиа алдсан . Гэтэл нэгэн өдөр би орцны зарлал баихыг олж харлаа Түүнийг тогтон Уншвал ''Хүмүүс минь надад туслаач би 10000 төгрөгөө алга болглчихлоо тэтгэвэр бага болохоор амьдралд минь төдийлөн чинээ хүрэлцэхгүй байна Олсон хүн 5 давхарт 75 тоотод авчирч өгнө үү''Би хэтэвчнээсэй 10000 төгрөг аваад 5 давхар өөд өгсөн эмээгийн хаалгыг тогшинэмээ хаалгаа нээж өгөв.
Би түүнд'' таны мөнгийг олчихлоо''гээд мөнгөө өгөхөд '' эмээ уйлан ''Чи өнөөдөр ингэж ирсэн 10 дахь хүн боллоо.Баяарлалаа охин минь Доор байгаа зарлалыг хуулаад авчихаарай эмээ нь ямар ч мөнгө алга болгоогүй бас тэр зарыг ч бичээгүй ''хэлээд нулимсаа арчлаа.
Бичсэн Номунзул
(
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Ижий таньдаа
Оруулсан admin on 2013-03-04 22:35:49 (615 уншсан)
Ижий минь тандаа
Тэртээ дээр нирваан дүртэй залрах арван тавны төгрөг тэргэлхэн саран минь ээ.Намар оройн жихүүн хар хөх тэнгэртээ жиндсэн шиг цонхигортон харагдах чинь.
Олон жилийн сэтгэлийн ганцаардал намайг бүчин авахад цонхны шилэн дээр тусах сарны гэрэл ичилгүй хүйтэн. Сэтгэл доторхи ганцаардлын хашгираан бүхэл биеэр лугшим.
Энгийн юм бүхэн энгийнээрээ хичнээн сайхан гэлээ ч ижий минь таньдаа би өр зүрхнийхээ энгүүн захидлыг сэтгэлийнхээ торгон утсаар шаглан бичиж хүргүүлэх гэсэн буй заа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : ...ЦЭНХЭР ДУРДАМ АЛЧУУР...
Оруулсан admin on 2013-02-24 20:26:28 (1141 уншсан)
Гантай зуны ган тайлагдаж хэд хоногоор зүсрэн орсон бороо холдож,оройн нарны туяа үүлсийн завсраар шагаймагтаад амьсгал нэгнээ зөөлөрч Тойрмын голоор нэг аяс намуун.Төхөмийн дэрсэнд ганц нэгээрээ цөмцөгнөн алхлах хар зогдорт хөх тогоруухайд нарийн шилбэт хөлөө сэм сэм өргөнхөн нааш цааш,хойш урагшаа алхална.
Аяс намууханы дундуур...энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс ч илүү сайхан болох дог оо...Ожгоо амныхаа билэгдлээр барааныг таягдан хаяж маргаашийн сайхны тухай цээж дүүрэн хүүрнэнгээ том төмөр хайрцагтай улаан тамхиа орон дороосоо татан гаргаж ирээд холын эрэлд яваа хүн зам зуурын сураг тавих лугаа ...Сандагжавынхан энэ жил хаагуур нутаглаж байгаа бол гэж хэнээс ч юм асуухад Цэнгэл тоомжиргүйхэн ойрд “адууныхан” энүүгээр үзэгдэхгүй байхыг бодоход лав ойргүй шүү.Аягүйдвэл Зэгстийн дээд эхээд буугаа биз хэмээн ихээ том хүн шиг хэвлүүхэн сууна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Өгүүллэг: Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-02-18 15:28:44 (1178 уншсан)
-Алив бушуулаач ээ, хурдлаач гэм! гэж өвгөн хэрээ хадаг яндар болсон овоо тахилгаас холдохын түүс болж сүр сархийтэл далавчаа дэвэн гуагачсаар. Харин залуу хэрээ алтран гялалзах эрдэнийн чулуун бөгжнөөс нүдээ салгаж ядан сууна.
Тэгээд түүнийг сайргар сарвууныхаа ёрдгор хумсанд сэмхэн тээглүүлж аваад дэрхийтэл дэвж босов.
-Юугаа хийгээд удаад байдаг байна аа? Цаана чинь өчнөөн хүмүүс ирж явааг харахгүй байна уу? гэж өвгөн хэрээ үглэсээр. Тэд бараан үүлс манантан хөшилдсөн тэнгэр өөд салхи зүсэн улам дээш хөөрөв. Дээшлэх тусам уулын бэл рүү ойртож яваа хэсэг хүмүүс жижигрэн жижгэрсээр тээр доор хэдэн хар цэг шиг юм бүдгэрч хоцорлоо.
-Хм, Эндээс ч тоншчихмоор юм алга шив дээ гэж өвгөн хэрээ нар салхинд гандаж сарвайсан далавчаа дэвэн байж хэлэхэд залуу хэрээ хумсандаа зүүсэн эрдэнийн бөгжөө доош унагах вий, бас өвгөн хэрээнд харуулчих вий гэсэндээ түүний ард нь гарч ниснэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
| |
 |
Гишүүн |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
Одоо онлайнд 133 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
| Мягмар, 2013.05.07 | | · | М. Батнайдвар : Бурханы бүтээл |
| · | М. Батнайдвар : Бүсгүй |
| · | М. Батнайдвар : Явна аа, явна шүү дээ |
| · | М. Батнайдвар : Мэдэхгүй л байя |
| · | М.Батнайдвар : Дурлал |
| · | М.Батнайдвар : Надад хэлээч |
| · | Б.Золбаяр : Цэнхэрийн голын ус |
| Даваа, 2013.05.06 | | · | Р.Тэнгис : Туулын Гурван Шувуухай |
| · | Ц.Буянзаяа : Жаргаж буй нарны туурь |
| Ням, 2013.05.05 | | · | Га. Чин-баатар : Он цаг |
| Баасан, 2013.05.03 | | · | М. Батнайдвар : ??????? найраглал |
| · | М. Батнайдвар : Нууц амрагтаа бичсэн нь |
| · | М. Батнайдвар : Нойтон зүүд найраглал |
| · | М. Батнайдвар : Од харвах тоолонд хүсэлээ шивнэдэг шиг ... |
| · | М. Батнайдвар : Хайраас олсон шарх хэзээч эдгэхгүй ч |
| · | М. Батнайдвар : Уйтгар гунигын далайд живж явахдаа ... |
| · | М. Батнайдвар : Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь ... |
| Пүрэв, 2013.05.02 | | · | Б.Баярсайхан : Нүгэл |
| · | Т.Баянсан : Хань |
| · | П.Батхуяг: Гинж |
| · | С.Баттулга : Бэрх шагай |
| · | Н.Бадамжав : Бялзуухайн нислэг |
| · | Т.Бум-Эрдэнэ : ХУУЧИН НОМ |
| Лхагва, 2013.05.01 | | · | Гуниг бидэн хоёр |
| Мягмар, 2013.04.30 | | · | Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ |
| · | Артай : Улаан бодон |
| Бямба, 2013.04.27 | | · | Чингисийн эрэл |
| Баасан, 2013.04.26 | | · | Д.Баттогтох : Уулс |
| · | Д.Баттогтох : Өглөө босоход минь бороо орсон байгаасай ... |
| · | Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ |
| · | Д.Баттогтох : Мөрөөдлийн шүлэг |
| · | Д.Баттогтох : Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно |
| · | Д.Баттогтох : Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг |
| · | Б.Улаанхүү : Болжморын ганц дэгдээхэй |
| · | Б.Улаанхүү : Салхилаад өнгөрөх залуу нас |
| Пүрэв, 2013.04.25 | | · | Ванчинбалын Инжинааши : Тэргүүлэгч цэцэг |
| · | Э.Бүжинлхам : Жижигхэн саарал хотод ... |
| · | Ванчинбалын Инжинаш : Дорно салхин хийстүгэй |
| · | Ванчинбалын Гүнначүг : Намарт уйтгарлав |
| · | Ванчинбалын Гүлранс : Сайхан хүмүүн |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|