Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003


Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Оосор бүчгүй орчлон
Оруулсан admin on 2026-06-19 11:37:22 (15868 уншсан)


     Товууг гурвын даваанд уначихаад нь өвгөд харчууд энд тэндээс

"Өө харла...", "Яачихав аа" гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, түрүүлнэ хэмээн санаж байсан үе тэнгийнхэн нь бахархал дүүрэн харж байсан нүдэндээ үл итгэн бүлтэгнэж, бие бялдар, өтген хар хөмсөг, бүхий царай зүсий нь таашаан шохоорхох олон хүүхнүүдийн зүрх усанд гэнэт хөл алдах шиг палхийжээ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Бууж мордох хорвоо
Оруулсан admin on 2026-06-19 11:32:09 (42721 уншсан)


Малд яваа талын хүн өндөр газар хүлгийн дөр мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Төгөө өвгөн хонио тогтоож аваад, сүргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр хааяа хониндоо чимээ өгөн хашхирч, танзны нь торгон ирмэг мөлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны өнгө аяыг андахгүй. Эзэн нь сүргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сүрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хүрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Оруулсан admin on 2026-05-27 11:39:08 (15812 уншсан)


      Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул. Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв
      Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хүйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна.

( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Оруулсан admin on 2014-02-18 00:07:13 (15625 уншсан)


Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:
- Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ гэхэд аав хамар дотроо “хн" гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо.
Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн 20 - иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Б.Догмид : Нэхэл хатуу орчлон
Оруулсан admin on 2010-07-05 00:55:00 (17491 уншсан)

Үдшийн бор гэгээ татаж, түрүүчийн од цэцэглэхийн алдад Шарав гуай бид хоёр ор, дэрээ засч хэвтэхээр завдсан хэдий ч хэн маань ч яаран хажуулсангүй. Гадаа аль эрт хар чийг унаж, майхны хаяа баадангаар шинэхэн хадсан өвсний ааг үнэр үе үе сэрүү татуулан ханхлах нь ноднингийн хонгор намрын мартагдсан дуртгал сэрээж бухалдсан мансуурам сайхан үнэрт жарган хоносон бороотой шөнийг санагдуулна. Ханхай хоосон майханд хадланчдын нутаг сахин хоцорсон хоёр эр хүн хаашаа ч жийгээд хэвтсэн хөл тулахын зовлонгүй амар жимэр бөгөөтөл Шарав гуай сэтгэл нь шилэрч цухалдсан янзтай оровч гаравч тэрүүхэндээ бухимдаж майхны гэдас, гичирт бүдчин хараал тавин мунгинах нь түвэгтэй. ( Дэлгэрэнгүй... | 11 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл
Оруулсан admin on 2010-02-20 01:25:00 (16247 уншсан)

       Хонгор шувуухай минь чи өөртөө хамааралгүй юмыг яахаараа сонирхож байдаг юм бэ. Би чамайг бодохдоо нөхөрт гараагүй, гарсан ч амьдралаа цөхрөл гутралд хараахан оруулаагүй, тийм байдалд хүргэхээргүй ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй гэж бодож явдаг юм шүү дээ. Гоонь эрийн амьдралын өнгөнөөс болоод ийм бодолд хүлэгдэв үү яав. ( Дэлгэрэнгүй... | 8 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Чулуун домог
Оруулсан admin on 2008-08-04 23:09:00 (16992 уншсан)

Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж, зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ. ( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Шар хондын намаржаа
Оруулсан admin on 2007-02-15 05:05:16 (12889 уншсан)

Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх Балдий өвгөн
- Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ. Энэ алга дарамхан газраас эхэлсэн голомт өдгөө болтол жилийн дөрвөн улиралд нүүж буусаар нэгэн насыг элээж буй хэрэг, Ирэх төрөлдөө хүн болж төрөх хувь дутаж гэмээнэ энэхүү бяцхан шар хонддоо шувуу болоод хувилсан ч Балдий өвгөний хувьд харамсах юм алга аа. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Лууны нүд
Оруулсан admin on 2007-02-15 05:04:16 (11769 уншсан)

Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй царайлан
- Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад дурсхийн
- Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос
- Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ...
Оруулсан admin on 2007-02-15 05:03:08 (12194 уншсан)

     Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.


( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жанчивдоржийн Дашзэгвэ : Цэцэг нялхарсан зун
Оруулсан admin on 2007-02-09 13:35:00 (18527 уншсан)

Дэнсмаагийн нойр хулжив. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлүүн үнэр сэнгэнэж, бүгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ.
Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагүй ханхар цээжтэй Гүнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа.
( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ИЛҮҮ ГЭР
Оруулсан admin on 2007-02-09 12:06:00 (15397 уншсан)

Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн. ( Дэлгэрэнгүй... | 10 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ТОГЛООМ
Оруулсан admin on 2007-02-09 11:30:00 (13454 уншсан)

Зундуйн эцэг хамгийн өндөр настай Дэнзэн буурайтай золгох хүний хөл шингэрээгүй байв. Өвгөний нагац талын Бутаа эрдэмтэн чалх дордсон хөгшинтэй мэндэд нь гар зөрүүлэхээр, эхнэр хүүхдээ дагуулан зочлов. Бутаа торгон савхин дээл өмсөж, мөнгөн тоногтой бүс бүсэлжээ. Эхнэр нь булга минжийн арьсанд ороолгосон зурмал цагаан хүүхэн хөдөөх эрсийг алмайртал инээд алдана. Нутгийн хүмүүс Бутааг хүндлэн ширвээтэж, зам тавьж өгнө. Зундуй отгон охиндоо: ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Шар хондын намаржаа
Оруулсан admin on 2007-02-09 03:07:10 (10589 уншсан)

Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх Балдий өвгөн
- Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Лууны нүд
Оруулсан admin on 2007-02-09 03:05:22 (10663 уншсан)

Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй царайлан
- Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад дурсхийн
- Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос
- Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ...
Оруулсан admin on 2007-02-09 03:01:00 (10528 уншсан)

Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Хоролын Зандраабайдий : Цаг бусын хувилгаад
Оруулсан admin on 2007-01-23 05:16:28 (12344 уншсан)

Хан тэнгэрийн орноо амгалан заларч ахуй Ноён хутагтын нойр хулжиж уугал ус, суугал нутагтаа шалавхан очмоор санагджээ. Урьд нь энэ тухай хааяа бодовч сэтгэл нь нэг л шулуудаж зориглодоггүй байжээ. Хутагт гэв гэнэт санаа шулуудсандаа эргэлзсэнгүй, очих цаг нь болсон гэж боджээ.
НЭГ.
Говийн оорцог толгодын дунд баахан хүн мал багшрах нь, Говийн мэргэн зангийн хошууны наадам болж байх мэт санагдаж Хутагтын сэтгэлийн утсыг хөндөн, хүслийн жолоог алдууруулав. Хутагт, нүднийхээ аягыг дүүрэх цайлан нулимсыг алгаараа сэм арчаад хартал төрсөн бууцны нь хойтох болдог толгод гэгээн дүрээрээ харагдсанд өөрийн эрхгүй өвдөг нь нугар нугар тусаж залбиран мөргөөд гурвантаа хөлбрөн хөрвөөв.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Хоролын Зандраабайдий : Ганцаардлын гаслан
Оруулсан admin on 2007-01-23 05:16:13 (13802 уншсан)

       Хаа нэг газраас авчирч энд зориуд асгаж овоолсон юм шиг хэдэн цохион дунд ганц гэр бөртийнө. Гэрийн гадаа дөрвөн нүдтэй, сэгсгэр үстэй том хонгорцогтой улаан халтар нохой хаврын наранд гэдсээ ээж тэрийн хэвтэнэ. Бууцны хөлд янхир том биетэй хар ат хүзүүгээ сунган хаврын урин салхинд сорогдон сармайсан хунгар цасыг уйтгартайяа ширтэлхийлэн хамраа сарталзуулна. Буурал үс нь нэлээд ургаж өрвийсөн, харваас ужиг өвчинд шаналсан шинжтэй, туранхай хөх өвгөн гэрээс гарч ирснээ, наранд гялбасан нүдээ анивчин саравчлаад хоёр нэг алхах гэснээ чадалгүй толгой нь эргэсэн бололтой хошлонгоос зуурав.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жагдалын Лхагва : Бид ялав
Оруулсан admin on 2007-01-23 05:10:14 (11354 уншсан)

      Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жагдалын Лхагва : Эвэр
Оруулсан admin on 2007-01-23 05:08:45 (41896 уншсан)

     Алтайн хүрэн цохионы нөмерт хавсаргатай едөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж: шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоглож сүрэг даган тачигнаж явах бөлгеө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв. ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 166 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


Миний ах юм чинь
600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6550

Ёл хад
YolHad_11.JPG
700x525 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4823


flo-010.JPG
600x450 167k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4667


Агуулга
Monday, 2007.01.08
· Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
· Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас...
Wednesday, 2007.01.03
· Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
· Намсрайн Нагаанбуу : Эх амь
· Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
· Самбуугийн Надмид : Шинэ бэр
Monday, 2008.08.04
· Далхаагийн Норов : Чулуун домог
Monday, 2007.01.01
· Далхаагийн Норов : Хонзон
· Далхаагийн Норов : Хулчгар
Monday, 2006.12.25
· Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
· Готовын Нямаа : Цагаан хэрээ
· Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Saturday, 2010.02.20
· Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл
Wednesday, 2026.05.27
· Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Tuesday, 2014.02.18
· Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Sunday, 2006.12.24
· Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Wednesday, 2006.12.20
· Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга
Monday, 2006.12.18
· Тавкейн Султаан : Алтан ээмэг
· Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
· Намжимын Сүхбат : Хөшөө
· Дамбын Төрбат : Зулын хорин таван
· Лодонгийн Түдэв : Хөмрөг
· Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай
· Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
· Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Wednesday, 2006.12.13
· Данзанноровын Хүү : Лугшилт
· Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
· Долгорын Цэнджав : Сумын төв дээр
· Долгорын Цэнджав : Хоёрын даваа
· Долгорын Цэнджав : Алтан жүн жор
· Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч
· Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг
· Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа
· Авидын Шартолгой : Цаглашгүй эгшиглэн
· Авидын Шартолгой : Мартагдсан үлгэр
· Доржзовдын Энхболд : Шар хөвийн зэрэглээ
Friday, 2006.05.26
· Т.Юмсүрэн : Ээж хайрханы дууль
Wednesday, 2005.09.21
· Б.Догмид : Хөх тэнгэрийн зарлиг
Monday, 2010.07.05
· Б.Догмид : Нэхэл хатуу орчлон
Friday, 2005.06.24
· П.Пүрэвсүрэн : Хорвоогийн хорлонтой тоглоом

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn