Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Л Хасар


Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Миний нэг өдөр ингэж санагдаад
Оруулсан admin on 2009-01-10 06:26:31 (17062 уншсан)


6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зүүд

7 цаг 30 минут
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно ( Дэлгэрэнгүй... | 35 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Оруулсан admin on 2009-01-10 06:25:42 (10439 уншсан)


Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Бороо
Оруулсан admin on 2008-12-10 23:10:41 (8929 уншсан)


/өвөөгийнхөө дурсгалд зориулав/

Аянга цахих нь
Тэнгэрийн мөчир
Асгарсан бороо
ҮҮлний жимс
Асгаран асгарах тэр бороо
Чамайг санасан
Урт амьсгааг минь урна
Чиний Үнсдэг уруулыг минь урна
Хөөрхий миний өвөөгийн нэрийг
Худам монгол бичгээр
Хацар дээр минь бичнэ
Родены *Мөнхийн хаврын* гантигийг урна
Орчлонгийн хар хирийг угаана
Хэрээний харыг Үлдээнэ
Он цагийг надаас угаана
Олон гөлөгтэй жингэрийн хөх шиг шоволзох бороог
Газар залгилна
Бузар булай тунасан газраас
Бурханы сэнтий суудал
Бадмын цэцэг ургана

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Мөргөл
Оруулсан admin on 2008-12-10 23:07:10 (9015 уншсан)


Тэнгэр минь намайг гэсгээ
Тэртэй тэргүй би нүгэлт хүн
Бурхан намайг бүтээхдээ
Нүгэлтэй нь цуг бүтээсэн
Адтай биенд шунах
Нүгэлт дуунд шунах
Балын амтанд шунах
Ариун мэт үнэрт шунах
Тамын гал мэт шатан дүрэлзэх
Би тэртэй тэргүй нүгэлт хүн
Тэнгэр минь намайг гэсгээ
Том багад нэг өнгөтэй
Сүүдэр минь нүгэлгүй
Түүнийг өршөө

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Дууль
Оруулсан admin on 2008-10-29 10:43:22 (8609 уншсан)


Эрт урьд цагт
Нэг зураач
Зураг зуржээ
Зүүд болгонд нь хэрсэн
Тэнгэрийн морьдыг зурсан
Тэгээд тэр
Үргэлж зүүдлэх мэт
Морио зурсаар л байсан…
Дууссан
Урьд нь хундагалаад тавьсан
Хундагатай архиа ч
…Уусан
Ууж дуусаад зургаа харсан
Ухаан балартан
Хөлчүүрхэж хашгирсан
Урд нь байсан морьд нь
Урсан одох мэт
Алга болсон
Уурссан зураач
Хайсаар…
Урсаар…
Уранхай зургийнхаа зайгаар харахад
Уул уулсын дээгүүр даван
Морьд од уруу одсон
Алмайрсан зураач
Архиа уусан
Ахиулж тэр
Сууж байсан газраа харсан чинь
Адууны толгойны
Хөсрий ясан дээр
Хоосон хундага бариад суусан байсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Хэлбэр дүрсгүй орчлон
Оруулсан admin on 2008-10-29 10:42:05 (8445 уншсан)


1
Хэлбэр дүрсгүй орчлонд
Хэлбэр дүрсгүй явнам
Усан хөлөөрөө чи намайг туучиж
Усан гараараа би чамайг тэмтрэн
Ууршсан уруулаараа хээтэн үнснэм
Хачир сиймхий нүдээрээ ширтэхэд
Хатан усны-мандал эрхис
Хайр чилгэртэх цастын хэрлэг
Харах нүдний дээд усан
2
Сөөлжүү одод мананд дарагдах шиг
Сөнөсөн горхины нурман дунд явахад
Үл таних биетүүд дөхнөм
Үдээс өмнө би танихгүй
Өвс ганхах нь бичиг үсэг мэт
Өнчин тархины хальс зулгаална
Марал бэлчих энгэрийн цохиог л
Мананд дүрээд хөглөж суунам
3
Тэнгэрийн мандлаар марьтой давхиж
Тэшил халилд завьтай хөвөх мэт
Барим тавим битүүлэг учралд
Байж ядатлаа би тэмүүлдэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Хагацал
Оруулсан admin on 2008-09-06 07:13:49 (9948 уншсан)


Чи шатаж байсан
Чиний амьсгал хүртэл шатаж байсан
Шатсан мод шиг сормуус чинь
Хацар дээр чинь унаж
Шатаж байсан . . .
Нээрэн чи шатаж байсан
Нийлээд чи бид хоёр шатаж байсан
Нуухын аргагүй асаж байсан
Нурам болтлоо цогшиж байсан
Даарсан хагацал дэргэд
Дагжиж байсан . . .

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Худлаа үнэн
Оруулсан admin on 2008-09-06 07:12:59 (8730 уншсан)


Чиний нүд шиг зээр шиг цахилж
Бузар орчлонгийн үнэнийг хайна
Алхам бүрт чинь худлаа үнэн
Чамайг хормойдож байна
Бүсгүй минь гунигтай нэг хараач
Чи үнэн дээгүүр явж өнгөрсөн
Бүсгүй минь худлаагаас
Битгий зугт
Одоо хожимдсон
Чиний үзэсгэлэнт хүзүүнд
Чиний бүтээгүй мөрөөдөл
Цагаан соёогоо зооход
Айсан нүдээр
Ялгуусан үнэнийг чи олж харна
Тэгэхэд чи эргэж хараарай
Бас л худлаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар : Бороо
Оруулсан admin on 2007-04-10 03:52:28 (11379 уншсан)

(өвөөгийнхөө дурсгалд зориулав)

Аянга цахих нь
Тэнгэрийн мөчир
Асгарсан бороо
Үүлний жимс
Асгаран асгарах тэр бороо
Чамайг санасан
Урт амьсгааг минь урна ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Тэр бүсгүйн
Оруулсан admin on 2005-08-24 18:24:13 (12885 уншсан)

Тэр бүсгүйн нүд
Ёроол үгүй гүнзгий
Хар нүдэнд чинь
Намрын навч адил хөвөх
Биеэн үлдээгээд
Сэтгэл минь живж
Чамайг хайна ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Нүдэн нуур
Оруулсан admin on 2005-08-24 18:11:56 (12445 уншсан)

Нүдэнд багтаж ядах
Нүдэн нуур
Шувуугаа нисэхэд
Нуур цочин
Домог гиншинэ ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Бодлыг минь
Оруулсан admin on 2005-08-24 17:02:58 (11035 уншсан)

Далай тархин дотор цалгилж
Давалгаанаар шидэгдсэн бодол минь
Хуурай эрэг дээр шидэгдэн
Хуучирч өгөршдөг ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Худлаа үнэн
Оруулсан admin on 2005-08-24 16:56:37 (11196 уншсан)

Чиний нүд шиг зээр шиг цахилж
Бузар орчлонгийн үнэнийг хайна
Алхам бүрт чинь худлаа үнэн
Чамайг хормойдож байна ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Хагацал
Оруулсан admin on 2005-08-24 16:32:51 (11766 уншсан)

Чи шатаж байсан
Чиний амьсгал хүртэл шатаж байсан
Шатсан мод шиг сормуус чинь
Хацар дээр чинь унаж
Шатаж байсан . . . ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар. Чи мэдээгүй . . .
Оруулсан admin on 2005-08-24 16:27:45 (12471 уншсан)

Тэвчээрийн утсаа чи хөвж
Тэнэг саваагүйн цамц нэхэж
Үйлийн үртэй биендээ
Үүл цуглуулж бороошоо л биз ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Эхлэл, төгсгөл
Оруулсан admin on 2005-08-24 16:22:45 (11468 уншсан)

Гадас гороолох нохой шиг
Амьдрал дунд
Гинжтэй
Хүмүүсийн тойрогт
Хөл дүрэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар. Чи инээж...
Оруулсан admin on 2005-08-24 16:17:03 (12059 уншсан)

Санаж байна би
Салж ядан буй
Борооны дусал
Үүлнээс хагацаж байхад
Чи инээж байсан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Орон зай
Оруулсан admin on 2005-08-24 16:06:07 (10861 уншсан)

Би, орон зай
Чамайг эзэлж амьдардаг
Орон зай
Чи намайг цулдаа багтааж
Оргүй хоосон биедээ нуудаг
Бурхнаас нуудаг ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар:Аялгуу
Оруулсан admin on 2005-08-24 16:02:22 (10565 уншсан)

Хэрээ бүчин авах мэт
Хар шөнө
Хаа нэгтээгээс
Гаслант аялгуу эгшиглэнэ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Надад байдаггүй
Оруулсан admin on 2005-08-24 15:54:10 (10503 уншсан)

Өнчин саран
Надтай хамт
Шөнийг сахина
Чамайг л хүлээсэн хэрэг ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 171 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


erd-011.JPG
600x450 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5394

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-020.JPG
600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4461

Г.Ариунболд Зотон, тос 100x200
Их нүүдэл
600x430 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5664


Агуулга
Wednesday, 2005.08.24
· Л.Хасар: Сүүдэр
· Л.Хасар: Ихэмсэг
· Л.Хасар: Юу ч үгүй хоосон
· Л.Хасар: Хүсэл
Monday, 2005.08.22
· Л.Хасар: Эрэл
· Л.Хасар: Эгшин
· Л.Хасар: Зүүд
· Л.Хасар: Эрх чөлөө
· Л.Хасар: Миний орчлон
Friday, 2005.08.19
· Л.Хасар: Мөргөл
· Л.Хасар: Сүүдэр
· Л.Хасар: Чи
· Л.Хасар: Солонго
· Л.Хасар: Би
Thursday, 2005.08.18
· Л.Хасар: Аргадахуй
· Л.Хасар: Далд сэтгэл
· Л.Хасар: Гоёл
· Л.Хасар: Намрын цөөрөм
· Л.Хасар:Буцах шувуудыг гарч бүү үд
Thursday, 2005.08.11
· ***
· Сар
Friday, 2005.07.29
· Миний орчлон
Tuesday, 2005.07.26
· Амт
· Өвгөн
Thursday, 2005.07.21
· Намайг тоогоогүй эх орон

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn