Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бавуугийн Лхагвасүрэн


Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн :Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул
Оруулсан admin on 2025-12-03 10:10:12 (18021 уншсан)



Ачит эцэг Бавуудаа

Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул

Ургах нарыг
Духдаж дүнхийнэ
Унах нарыг
Үүрч ханхайлна.
Нар нь шингэдэггүй
Навч нь ганддаггүй
Хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул
Хүүгээ сайн явааг дуулаад
Дэргэдүүр нь дуулж өнгөрсөн
Дуулж байна лээ
Миний хүүгийн хөх мөнхийн уул.

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн :Хүмүүн гэгч галт тэрэг
Оруулсан Bataka on 2025-12-03 09:49:42 (4149 уншсан)


 
Хүмүүн гэгч галт тэрэг
Алдаа оноо хоёр гэсэн хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг
Хөдөлгүүрт нь сэтгэлээ шатааж
Хөх агаарт нь амьсгалаа савсуулан
Дуулж, уйлж тохиосон галт тэрэг
Ураг удам, хань үр, өвөг дээдэс гэх зорчигч тээнэ
Өчигдөр, өнөөдөр, маргааш гэх гурван цагийг тээнэ
Ирэгсдийг замаасаа суулгаж
Хайлж хайрлаж өсгөнө
Одогсдыг замдаа буулгаж
Уйлж харамсаж гээнэ
Ёр билэг хэмээх совин тээнэ
Ёс цус хэмээх жудаг тээнэ
Аралтай ноён нуруундаа хүн чанар тээнэ
Амьдын цэнхэр хорвоог илд шиг зүсэж туулна
Эцэг эхээс төрөхүйн эхлэх буудал
Энэхэн насыг элээх нь эцсийн зогсоол
Хүмүүн гэгч
Алдаа, оноо гэсэн хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг.

Ардын Уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Аргагүй амраг
Оруулсан Bataka on 2025-12-03 09:42:56 (5202 уншсан)



Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг
Нууцхан хайр ханиас хождож ирдэг ээ
Илүүдсэн, дутуудсан сэтгэлээс болоогүй мөртлөө
Ирэх л гэж ирдэг үйлийн үрээ...
Бүтэн амьдралын хайр цавлаж
Бүртийж ирсэн битүү лай...
Өөрсдөө л шаналахаар заяасан
Өвс багтахгүй бачуу зай...
Саран наран хагацахуйн бүрэнхийн заагт оногдсон
Сүүдэр, гэрэл хоёрын бүлээхэн завсарт хавчигдсан
Үзэхүй, сонсохуй хоёроос үргэж дандаа зуларсан
Үүлэн чөлөөний жаргалдаа үхэж алдан зулалсан
Халирч явахын эд шүглэсэн, хайртай байхын ад зайдалсан
Хорвоогийн зохионгуйн хөлд тарамдаж
Хатуу зохионгуйн солгойд заяасан...
Буруу юу? зөв үү? гэж асуухад
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайраа
Хайр хэмээх далайн ёроолын
Хясаан дундах далд сувд...
Халуун улаан голондоо өөрөө л олохоор нуусан
Хатан суудалгүй аргагүй амраг аа...
Онголуулахад минь хүртэл дутаж дуусах
Орчлонгоос надад өгсөн хагас эрх чөлөө...

Ардын Уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Боржигины бор тал
Оруулсан admin on 2025-11-04 12:52:27 (109503 уншсан)



Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

( Дэлгэрэнгүй... | 43 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хүүдээ зориулж бичсэн шүлэг
Оруулсан Bataka on 2025-11-03 09:37:26 (6934 уншсан)


Үр минь, үүрийн туяаны үр минь
Эмээл дээрээ дэрвүүлж
Дэргэдээ шулгануулж өсгөсөн  
Аавын эр борхон харцага минь
Энэрэлийн ханхар өвөр дээр чинь
Эцсийн амьсгалаа хураах хүү минь
Чамайг төрөхөд аав нь
Нарны аймгийн есөн гарагийг
Арав боллоо хэмээн тоолж
Насны буулган дор
Үртэй хүн үхэшгүй гэдгийг ухаарсан юм
Нуур нэвтлэх сарны гэрэлд
Ижийнхээ хөхийг хөхөж байхдаа миний хүү
Нум шиг бөхийсөн сайхан
Удын мөчирт зүүсэн бөмбөрцөг шиг харагддагсан
Дэлхий үр минь, нар минь
Үнэгчлээд уйлахад аав нь сэрдэггүй байсанаа нуухгүй
Үе үе өвдөхөд чинь эзгүй байсанаа цагаатгахгүй ээ
Энэ орчлонд юунаас урьтаж хүн болоосой гэсэн дээ
Эсгий үнэг хайчилж суухдаа аав нь бодож суулаа
Төр тэргүүлэхгүй ч миний үр зөв яваасай билээ гэсэндээ
Төмөр дөрөөгий чинь сүүнд мөлийтөл мялаасан
Онож алдахын орчлонд хөлөө олохын тэнцвэр
Олныхоо дунд туг шиг явахын ухаан
Эгэл түмнээ гэсэн өрөвч нинжин сэтгэл
Эх сайхан орныхоо төлөө бол
Сумнаас зүрхээ нуухгүй зориг
Эс бүхэнд чинь шингэг гэж
Ижий тань өлгийг нь хөдөлгөсөн байх
Ийм л явж эс чадвал
Эцэг чинь хожим нь булшин доороо даарна шүү үр минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн : Би
Оруулсан admin on 2025-11-03 09:18:01 (36843 уншсан)


Ижийг минь төрөх гээд ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Оршуулгын манаач
Оруулсан Bataka on 2025-10-31 22:04:43 (4588 уншсан)


Орчлонд амьд байхдаа би
Олон дарга нарын нүүр нягуурыг үзэв ээ
Олигтой дарга нэгийг ч үзсэнгүй
Эсэргүүцэж босохгүй
Эндүү, зөв хоёрыг нь ялгахгүй
Намгүй, хуульгүй
Нам гүм түмнийг даргалдаг
Амар болоочтойгоо адилхан болохоор огцордог
Өрсөлдөгчгүй дараачийн хүн нь ирдэг
Өмнөхөө муу хэлж чаддаггүй
Алдар, алба гуйх
Авлига биенд нь юүлэх
Ар өврөөс нь долоох хүнгүй
Орчлонгийн хамгийн сайн дарга
Оршуулгын манаач
Үхэрт пайлуурыг минь шөргөөлгөхгүй
Үхлийн минь амгаланг сахиж, сүнстэй минь найрсах
Хийх хүн олдохгүй байхад манаачаар орсон
Хий үзэгдэлтэй нөхцөж, эцэст нь солиордог хэцүү ажилтай
Оршуулгын манаач миний сүүлчийн дарга
Оршуулгын манаач хамгийн сайн дарга

Б.Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй
Оруулсан admin on 2025-10-17 11:39:42 (29870 уншсан)


- Гэргийдээ
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
1989 он

( Төрийн шагналт хөгжимийн зохиолч
Н.Жанчинноров ая зохиожээ )

( Дэлгэрэнгүй... | 17 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Яруу найрагч Б.Лхагвасүрэн “Уул баймаар”
Оруулсан Bataka on 2025-10-09 16:45:32 (7015 уншсан)


Яруу найрагч Б.Лхагвасүрэн “Уул баймаар”

Би уул баймаар 
Бэлийн цэцгээ эрхлүүлсэн
Битүү мананд эргүүтсэн 
Сүргээсээн хоцорсон хурга шиг
Сүрдмээргүй бор толгод баймаар 
Би уул баймаар аа
Би ус баймаар
Огцом эргэсэн тохойгоон
Огин огин мөргөсөн
Булингараан үргээсэн тунгалаг устай 
Бодол болсон горхи баймаар
Би ус баймаар
Би зэргэлээ баймаар
Хэнгуайн хөөрхөн охиныг 
Хүнийх болгохгүй гэж адгаж 
Өөрийн минь нүднээс бусдад
Өөдгүй харагдахаар далбилзуулж
Хэлбэрийг нь эвдэж эрвэлзсэн
Хэвтээ цэнхэр зэргэлээ баймаар
Би зэргэлээ баймаар
Би чулуу баймаар
Урт жилүүдийн нар салхинд нэг л ааштай элж
Уул тэнгэр хоёртойгоо өнгө адилхан байж 
Уйлахад норж хашгирахад жингэнэсэн
Урт өнжүүлийн хөх чулуу баймаар аа
Би чулуу баймаар
Би мод баймаар
Намрын цагт дахиад ургахгүй юм шиг гуниж
Навчаан сэгсрэн гудайж
Хаврын сүүл сардаа хагдрахгүй юм шиг сагсалзсан
Мөнх хөх тэнгэрийн жилдэм цэнхэр дэвсгэр дээр 
Монгол орны газрын зургийг мөчрөөрөөн зурсан
Салаан завсраар нь сар багтсан 
Сарийсан майга улиас баймаар 
Би мод баймаар
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Ижийтэйгээ байхад би баян...
Оруулсан admin on 2025-10-01 22:08:38 (17275 уншсан)


Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...

( Дэлгэрэнгүй... | 48 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн : Хайрын мадригал
Оруулсан Bataka on 2025-10-01 21:30:08 (14740 уншсан)



Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас
Чи ганцхан над руу татсан шулуун чавхдас
Намайг чамайг атгасан
Үй түмэн галт хараацай
Судасны минь доргионд үсчинэ.
Газар тэнгэрийн оньсого таалцана.

Намайг чамайг мөргөсөн
Үүл тэнгэрийн навчис
Зүрхний минь илдэнд сэмэрнэ.
Зүүд эгээрлийн хязгааргүйд хийснэ.
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Оруулсан admin on 2025-10-01 11:08:19 (51437 уншсан)

Гүүний сүүл хөл дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг олны салхинаас сонслоо
Устай хавчгийг нь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ
Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтөй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн минь мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд, азын цолмон өеөджээ
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ
Эрхэлж унасан намрын мананг яран
"Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсам тавья гэж очсон юм
Ухаан ардын дуундаа  хүлээтэй байгаад чадсангүй

( Дэлгэрэнгүй... | 19 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...
Оруулсан admin on 2025-09-29 19:17:57 (37968 уншсан)


Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

( Дэлгэрэнгүй... | 34 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Булшин дээр минь ирээрэй
Оруулсан admin on 2025-09-24 14:17:12 (15064 уншсан)


Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна

Бавуугийн Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
Оруулсан admin on 2025-09-24 12:05:53 (18233 уншсан)



Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн : Зүүдний гуйлга
Оруулсан Bataka on 2025-09-24 11:45:56 (5581 уншсан)


Тэнгэрийн хаяанд эхэлж ассан цог
Түрүүчийн гялаан одод минь дээ
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя
Гэгээн зүүд надад хайрлаач
Бүлээн зүүд над дээр асгаач
Араг үүрсэн ижийг минь
Зэрэглээн дундаас ургуулж
Ааруул үнэртсэн энгэрт нь
Зөрүүд хүүг нь наалгаач
Зөөлхөн халуун амьсгаанд нь
Сэвлэг хөдөлгөн зүүдлүүлж өгөөч

Цахиур манан уулсын оройд гөеөдсөн
Цаазын элч шиг хавирган сар минь
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя
Гэгээн зүүд надад хайрлаач
Бүлээн зүүд над дээр асгаачээ
Адууны цагаан тоосон дундаас
Аавыг минь морьтой нь торойлгооч
Дөрөө амгай шигширгэм
Дөмөн хумин уяан дээр буулгаач
Чөдөр барин надруу ирүүлээд
Чөмөг шархиртал ороолгуулж өгөөч



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Харанхуй
Оруулсан admin on 2025-09-24 11:22:01 (19219 уншсан)

Наран голлож
Халуун гаарсан
Намуухан Хэрлэнгийн
Гал үдэд
Би шөнө болж төрсөн
Чих гар хоёртоо
Нүднийхээ ачааг хувааж
Чимээнд хөтлөгдөхийн зовлон
Өлгийнөөс намайг тоссон
Би жаргал дундах зовлон
Би гэрэл дундах харанхуй
Хүн хүний түрүүнд
Ижий минь
Аргалд явахдаа дандаа хөтөлж
Ааруул үнэртсэн энгэртээ нааж
Үсий минь намиртал илж
Үнсэнэ.

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Миний гурван үеийн түүх
Оруулсан admin on 2012-12-11 10:42:57 (19079 уншсан)


Өргөдөл

Эх орон танаа
Өвгөд шиг ханхайсан
Уулсын чинь үрчгэр бэлийг
Ноолж өслөө, эх орон минь
Үелэн шаргалтах нарны хайлш
Манхны чинь хээг
Сандааж өслөө, эх орон минь
Онгон саранг ергүүлсэн
Гол горхийг чинь усыг
Цацан залгилж өслөө
Эх орон минь
Он жилүүдийг дагаж туулсан
Хал хайрын чулуунд бүдэрч
Ойчиж босож өгслөө
Эх орон минь
Ээжийгээ тосон тэнцэж ядсан алхааг минь
Лимбийн эгшгээр дэмнэсэн
Эхэлж анх хэлсэн дуун хэлгий үгийг минь
Эргэл хадны цуурай
Дагаж хөөрөн тэгшилсэн
Хөглөрөн цагаан үүлээрээ
Нулимсыг минь арчиж
Хөлд орооцолдсон цэцгээрээ
Нарны инээд далласан
Эх орон минь
Би таны
Бүрд тойрон зээглэх уулс чинь намсах
Тэр газраас
Үргэлж ургасан гүвээ толгод
Бүрэгхэн шанд чинь эцэж шургасан
Тэр үзүүрээс
Залгаж ургасан далд урсгал
Гүрвэлийн хөлд эмзэглэж нурсан манхны
Өлмий доороос
Өгсөж нүүсэн элсний чинь үйрмэг
Гүнд чинь хангинасан дууны цуурай зангирах
Тэр цэгээс
Залгаж чарласан нялххан дуу
Асаж байгаа галын
Одод хайрсан дөлтэй
Ар хөвчийн унаганы
Задгай суман хатираатай
Ардын сайхан дууны
Аргадаж зэмлэсэн эгшигтэй

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Өгүүллэг: Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан
Оруулсан admin on 2012-12-11 09:20:36 (27932 уншсан)


Түүний уянга яруу найргийн мөрүүдэд ижийгээ гэсэн хүүгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Түүнтэй ижийнх нь тухай хөөрөлдөв.
...Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай-сүүн мөрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй-цагаан мөрөн
Ижий мөрөн...
-Миний ижий хуучнаар Түшээт хан аймаг, Дачин бэйсийн хошуу, Чандмань отгийнх. Одоогийнхоор Төв аймгийн Өнжүүл сумын хүн.

( Дэлгэрэнгүй... | 33 | Өгүүллэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Би нүүдлийн цахилгаан станц
Оруулсан admin on 2012-06-08 21:22:59 (14017 уншсан)

Би нүүдлийн цахилгаан станц

Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаасаа уудлах

Өнгө гэрэл өөрөөсөө эрэх

Би нүүдлийн цахилгаан станц

Сэдвийг нүүрс шиг залгиж

Сэрэхүйн зууханд шатааж шинийг сүлэх

Шүүдэр тоолон гэгээ цацах

Би нүүдлийн цахилгаан станц

Арьсгүй гараар хорвоог тэмтэрч

Аль харанхуй руу судасааараа гэрэл өртөөлөх

Халиун талаасаа ургасан

Халуунтай хүүхэд шиг уухилсан

Би нүүдлийн цахилгаан станц

Өөнтөгч сэтгэлийнхээ хөөрөлд автаж

Өдөртөө хэд асарч унтардагч

Дэлхийн цөмөөс хүйгээрээ цэнэглэгдэж

Дээд тэнгэрийн одонд хүслээрээ хэлхэгдсэн

Би нүүдлийн цахилгаан станц

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 169 зочин, 1 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-208.JPG
600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4206

зотон тос 40х51 см
Тогооч
473x600 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5294

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-067.JPG
600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4317


Агуулга
Wednesday, 2009.12.02
· Б.Лхагвасүрэн : Цэцгэн эрхи
Tuesday, 2012.12.11
· Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан
Wednesday, 2025.09.24
· Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
Sunday, 2008.05.11
· Б.Лхагвасүрэн: Нацагдоржид хайр үлдээгүй…
Friday, 2008.03.14
· Б.Лхагвасүрэн : Монгол хүн Бурханд залбирахдаа ...
· Б.Лхагвасүрэн : Илдийг цагаатгахуй
· Б. Лхагвасүрэн : Ижийнхээ ачийг яалаа даа
· Б.Лхагвасүрэн : Еөншиабуу овогт ЛиБойн дурсгалд
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Битгий харай, диваажинг зүүдлэж байж мэднэ...
· Б.Лхагвасүрэн : Ач хүү Хасарын Хасуйд
· Б.Лхагвасүрэн : Амьдралын бяцхан зурвас
· Б.Лхагвасүрэн : Амьдрал
Monday, 2007.04.30
· Б.Лхагвасүрэн : Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ
Thursday, 2007.04.19
· Б. Лхагвасүрэн : Хил дээр бичсэн шүлэг
Wednesday, 2025.09.24
· Б. Лхагвасүрэн : Харанхуй
Tuesday, 2007.04.10
· Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Реквием
Thursday, 2008.10.23
· Б.Лхагвасүрэн : Үр могой
Wednesday, 2025.10.01
· Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Tuesday, 2007.03.20
· Б.Лхагвасүрэн : Дуртгалын гэрч
· Б.Лхагвасүрэн : Чинийхээ дэргэд өтөллөө би...
Wednesday, 2007.03.14
· Б.Лхагвасүрэн : Монголын их хээр тал
Friday, 2007.03.09
· Б.Лхагвасүрэн : Чи бидэн хоёр
· Б.Лхагвасүрэн : Заяа нийлье , хоёулаа
Friday, 2025.10.17
· Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй
Friday, 2007.03.09
· Б.Лхагвасүрэн : Ээжийнхээ ачийг аялаа даа
Thursday, 2012.03.01
· Б.Лхагвасүрэн : Ижий мөрөн
Monday, 2007.02.26
· Б.Лхагвасүрэн : Хар сүлд
· Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...
· Б.Лхагвасүрэн : Зүүд
· Б.Лхагвасүрэн : Сүсэгтэйдээ бус хайртайгааc
Monday, 2006.05.15
· Б.Лхагвасүрэн : Шагнал
Friday, 2006.03.17
· Бавуүгийн Лхагвасүрэн : Хар сүлд
Tuesday, 2005.12.27
· Чамаараа би зөндөө гоёсон
· Хагацахуй
Tuesday, 2005.11.01
· Б.Лхагвасүрэн: Зүүд
· Б.Лхагвасүрэн: Нэргүй сургааль
Thursday, 2005.10.20
· Б.Лхагвасүрэн: Хүйтэн булаг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn