I Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . . Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй! Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . . Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй? Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . . Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . . Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . . Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.
Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ. Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ! Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү. Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!
БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО
Би-талын хөх чоно! Сур шиг сунаж, Сухай шиг улайж, Эрчит дөрвөн хөлөөрөө Ээрэм талыг гаталж Агт сайн морьдын туурайг сульдааж Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж Арван халтар нохойг замд нь цувуулж Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу
Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Найрагчийн тэнгэрт халихаасаа өмнө бэлтгэж асан сүүлчийн туурвилууд зүрх өвтгөм, тархи сэргэм. Гунигтай атлаа бардам, бодлогоширонгуй атлаа омголон шүлгүүдийг нь таалан болгооно уу. Галав эриний зөнч Долоон бурхан одод залхуутайяа гялалзах Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр Хоёрдугаар сард л дуртай
Аргадан аргадан уйлавч, ааш нь олдохгүй хорвооАлиа багахан хүүтэйгээ эртхэн учрах нь яав дааАлаглан алаглан ургавч, амархан гандах цэцэгсАмьтны жаахан үрэйгээ хэдий болтол уймрах вэЭэжийн оёсон дээлийн энгэрийг норгож уйлсан чЭнэ л яваа насанд оройтсон хайр минь дээЭгчийн хэлсэн үгийн эрчийг сулруулж бодсон чЭрэвгэр бага охинд дассан сэтгэл минь дээ
Долоон бурханыг зүсэлж дотнохонтүүндээ өгөөд Дорын намуун шөнөөр догдолж явсан минь дээ Намар оройн чөлөөнд хэн хэндээ уусаж Нарт ертөнцийг аргадаад наадаж явсан үе минь
Амраг минь, гунигт дуу бүү аял! Ариг цагаан саран хиртэж Алсад жингийн цуваа саатна. Айлын минь бүсгүй зовж Алтан цэцгийн дэлбээ хумина. Амраг минь, гунигт дуу бүү аял!
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-10.jpg 600x450 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4404
orkh-010.JPG 600x450 141k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5128
zam-003.JPG 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4645
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: