Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан:33/б
Оруулсан admin on 2007-10-28 21:53:47 (3637 уншсан)

 

ИХ МЭДЭГЧ

Нялх багын минь салшгүй нэг найз минь бол хавтас нь нооройж, навсайсан томоо гээчийн зурагт ном “Үл мэдэх ба түүний нөхөд” байлаа. Тэнд нүдэндээ дугуй линзэн шил зүүж, зангиа-гонжүүм болсон нэгэн алдрай байх. Нэр нь Их мэдэх. Гэхдээ мань эр тэр бяцхан алдрайнууд дундаа жинхэн ИХ МЭДЭГЧ л дээ. Харин би одоо түүнээс өөр, бүр тэс өөр жинхэн чухал, чухал их мэдэгчдийн тухай өгүүлэхээр үзэг цаас нийлүүлж сууна. /Худлаа л даа, комьпютрийнхээ гарыг товшиж сууна./

Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан долоон оны хичээлийн шинэ жил эхэлж байлаа. Зуны гурван сар уулзалдаагүй ангийн андууд пан гөрөн, нэгэн сэдвээс нөгөө сэдэв рүү хальтарч явсаар төмөр хүлгүүд рүү орлоо. Энэ зун уншссан /Уншссан ч гэж дээ, ахаараа уншуулж, орчуулуулж авсан юм/ “Юный техника” /Идэр техникчид/ сэтгүүл дээр гарсан шинэ ололт, туршилт, амжилтыг өөрөө л хийчихсэн юм шиг гайхуулж яриад нэг амиар “Манай ангийн Мянгуужин”, “Их мэдэгч” гэсэн хүндэт цолын эзэн болж орхив. Тэр үед хүүхдийн нэгэн зохиолд “Манай ангийн Мянгуужин” гээд гардаг тэр өргөмжит цолыг надад автоматаар олгочихож байгаа нь тэр. Ангийн андууд охид, хөвгүүдгүй бүгдээрээ шоолон түрхэрэлдэхэд ганцаараа өөрийгөө өмгөөлөөд үг ч хэлж чадахгүй, шар гозойн шарандаа нүүр улайн өөрийн эрхгүй уйлчих шахан байдалд оронгуутаа хамгийн ойрхон сууж, хамгийн хоржоонтойгоор дооглон, доромжилж бусдыгаа доргиож байсан эрийг “Ирүүл тулалдаан” –нд дуудсанаар халз тулаан эхлэн нармайгаа нээлгэн нус, нулмис, цустайгаа холилдсоноор бүр ч арчаагаа алдан балрав.
Миний “Их мэдсэн” зүйл бол одоо бол хэн ч гайхахаа больсон автомат хурдны хайрцаг бөлгөө. “Юный техника” дээр Японы эрдэмтэд, инженерүүд байнга гараар сольдоггүй, хялбархан ажиллагаатай хурдны хайрцаг хийхээр оролдож байгаа ба саяхны туршлагаар хоёр шаттай хурдны хайрцаг /Одоо энэ цаг үед хэргэлж байгаа мопедууд хурдны хоёр шаттай, ухардаг араагүй яг энэ зарчмаар ажилладаг/ хийсэн нь амжилттай боллоо. Нэгэнт хоёр шаттай нь амжилттай болсон болохоор гурав, бүр 4-5 шаттайг ч хийж болох нь тодорхой боллоо. Харин одоо шийдвэрлэх гол асуудал нь эсрэг буюу хэрхэн ухрах араатай болгох тал дээр ажиллаж байна гэсэн мэдээ байсан юм. Түүнийг нь л аль болох ойлгомжтой болгох гээд “Цаана чинь Японд хааз гишгэхээр явдаг, тормз гишгэхээр зогсдог араа сольдоггүй машин хийх гээд туршиж байна” гэтэл нөгөө хоржоонтой нөхөр “ Чи өөрөө машин барьж чадахгүй, арааг нь сольж чадахгүй унтраачихдаг болохоороо “Ну погоди” –гийн паркийн мөргөлддөг машиныг мөрөөдөө юу, Мянгуужаан?” гээд л эхэлсэн юм. Цаг үеээ гэж тухайн үед хүүхдүүд битгий хэл томчуул ч бараг итгэхгүй байсан байх л даа.

Дашрамд өгүүлэхэд энэ орчлонд үнэхээр зальтай, сэргэлэн ИХ МЭДЭГЧ байдгын нэг тод жишээ бол алдарт зөгнөлт зохиолч Жюль Верн бөлгөө. Ж.Верний зөгнөлт зохиолууд ихэнхдээ буюу 80% орчим нь биелэлээ олсон байдаг. Учир нь мань эр тухайн үедээ мэдээлэл сайтай нэгэн байж. Хэн нэгэн зохион бүтээгч шинээр тийм, ийм юм хийх гээд оролдож байна, туршиж байна гэхэд шүүрч аваад л зөгнөл биччихдэг юм байж. Мэдээж хүний санаанд багтаад хүн оролдож л байгаа бол эрт, орой хэзээ нэг цагт биелэлээ олох учир мань эрийн зөгнөлүүд биелэлээ олоод байдгын учир тэр. Жишээ нь нисэх онгоц, усан доогуур шумбагч гээд л...

1982 онд ажилчин боллоо. Бас л нөгөө гайтай “Юный техника” дээрээс нэгэн шинэ мэдээлэл олоод ажлынхандаа ярьчихсан чинь багын явдал давтагдав. Энэ удаа ЗХУ-д олгойгүй буюу дотуур хаймаргүй дан дугуй туршаад амжилттай болсон бөгөөд одоо бөөнөөр үйлдвэрлэж эхэлж байгаа гэсэн байсан юм. Одоогоос 25 жилийн өмнө бол хүн үнэмшмээргүй л сонсогдож байж, одоо бол олгойтой дугуйтай явбал сонин санагдахаар болж дээ. Мөн дашрамд дурьдахад “Юный техника” сэтгүүл үнэхээр шинээр гарч байгаа техникийн ололт, амжилтын талаар үнэхээр мэдээлэл сайтай сар тутмын сэтгүүл байсан юм. Одоо харин гардаг, үгүйг нь мэдэхээ байж дээ би. Тиймээ, би “Их мэдэгч”, бас “Мянгуужин”.

АУГАА...
Цэрэгт мордлоо. Штабт харуул манаатай хэдэн офицер, цэргүүд нийлсэн эрчүүд буу халан суулаа. Жижүүрийн ширээн дээр “Октябрийн туяа” сэтгүүл дэлгээстэй, сэтгүүлийн нүүрэн дээр мөнхийн зогсоолдоо зогссон “Аврора” крейсер хөлгийн зураг байлаа. Тэр өдөр хорооны жижүүрт нэгэн ротын улс төрийн орлогч гарч байсан юм. Алдарт “Аврора” хөлгийн тухай ам мэдэн буралдаж байтал зарлага хийж байсан хөдөөний нэгэн цэрэг аль зэрэг томыг нь асуутал мань у/т-ийн орлогч:
- Өө, аугаа том. Манай ангийн хашааны хирийн том байгаа гэж авдаг юм. Манай ангийн хашаа гэдэг чинь харин жинхэн аугаа том байсан юм. Уртаараа 700-800 метр орчим, өргөөшөө элбэг 300-400 метр том хашаа гээд бодохоор аль зэрэг том хашаа болох нь мэдэгдэнэ. “Аврора” байтугай орчин үеийн нисэх онгоц тээвэрлэгч байлдааны том, том хөлөг онгоцнууд ч манай ангийн хашаа шиг том байхгүй шүү дээ. Харин “Аврора” бол жижигхэн жирийн л нэгэн байлдааны крейсер хөлөг болохоор уртаараа сайндаа л 50 метрээс яавч хэтрэхгүй, өргөнөөрөө 10 метр ч хүрэхгүй байлгүй дээ. Болдоггүй түргэн ам минь “Орлогчоо, яаж тийм байдаг юм бэ?” гээд л мэтгэлцэж эхэллээ. Орлогч маань ч, би ч тэр нүдээр үзсэн хүн байхгүй байлаа. Орлогчын хувьд бол “Аугаа их Октябрийн хувьсгал” -ыг хийсэн, “Алдарт Аврора” хөлөг болохоор аугаа том юм байна л даа. Би ч зөрдөгөөрөө зөрөн зурган дээр байгаа онгоц, дэргэд нь байгаа хүмүүстэй харьцуулаад хар л даа гээд мэтгэлцэж байтал ичсэн хүн хүн алнаа гэгчээр гэнэт “Дохиочин, анги нэгтгэ!” тушаал буулган шинэков би зөрөх эрх байсангүй, анги нэгтэгхээр гарлаа. Ганц явган, шалдан маргаанаас болоод жирийн сайхан амарч байсан барилгачин дайчдыг хий дэмий жагсаан нэг тоолуулаад авсан юм, хараал идмэр чинь...

ГАММ
Манай хөгжмийн цэргүүд өглөөний бослогонд гарч ирчихээд хоолны цаг хүлээн энд, тэндгүй бүхлээрээ хэвтэн унтаж байтал харуулын салаан захирагч орж ирлээ. Тэгсэнээ юу, юугүй шогшрон гаслаж:
- Та нар чинь яасан дүүрчихсэн цэргүүд вэ? Босооч, өлөн элгэн дээрээ гамм унших шиг сайн юм гэж байхгүй. Уруулын тавилт, уушигны тэлэлт гээд. Би та нарын насан дээр 64 оны хүйтэн өвөл, Нисэхийн тэнд галалгаагүй землъяк /газар гэр/ -нд хүйтэн мештук /бурзан/ -нд уруулаа хайруулан, хайруулан гамм уншдаг байлаа... энэ, тэр гэж баахан үглэж байгаад явлаа. Гүрийн бүжиглэдгийг нь мэдэхээс хөгжим тоглодогыг нь мэдэхгүй, үзээгүй л дээ.
Манай хөгжмийнхөн салаагаараа 2 сар гаран Налайхд байж байгаад ангид эргэж ирлээ. Хэд хонож байтал нэг өглөө харуулынхан “Гүр ирлээ, Гүр ирлээ” /Тэр үед а/д цолтой байсан юм. Бүжиглэдэг, урлагын үзлэгийн хэд, хэдэн медальтай Гүргэнжав гэж офицер байсан юм. Сая 2-3 жилийн өмнөхөн болсон ахмадуудын концертонд бүжиглээд л явж байна лээ. Хөөрхий нилээн хөгшрөөд толгой нь цал буурал болсон байна билээ, манай Гүр/ гээд пижгэнэлдэн хөдөлгөөнд орлоо. Манайхан ч кок татахаар бүгд дэрхийн босон хөгжимнүүдээ шүүрэн авч гамм уншиж байтал хаалга нээгдэн Гүр орж ирсэнээ:
- Ай яа,яа. Яаж ингэж болдог юм, хэзээ байхдаа хэн ингэж өлөн элгэн дээрээ гамм уншиж байдаг юм. Наад уушиг, уруулын тавилт чинь... гээд ээрсэнээ толгой сэгсрэн –Ай яа, яа. Хайран уруул, хайран уушиг гээд шогшорч өгдөг юм даа. Гарангуут нь бид ч тэссэнгүй писхийтэл инээд алдаж билээ.
Бас нэг орой манайхан нэг нь төгөлдөр тоглон, гитар, хоёр альт болон тромбон хослуулан “Атраас ирсэн комбайнч залуу” гээд амьхандаа л бяц авч байтал Гүр ороод ирэв. Тэгээд нүдээ хагас анин, тааламжтай нь аргагүй хөгжмийн хэмнэлд тохируулан толгой, гар, хөлөө хөдөлгөн доороо товшиж байснаа гэнэтхэн “Хн!!!” хэмээн шүд нь өвдсөн хүн шиг уулга алдсанаа “Наад ФА БИМОЛЬ чинь уначихлаа” гэж их мэдэн бидэн хэдийг гайхшралд оруулав. “Илгээлтийн эздийн дуу” –г ихэнх дээ соль мажороос тоглодог, тэр л жишгээр солиос тоглож байхад яагаад ч Фа бимоль байтугай бүр фа диаз ч дуугарахгүй л дээ. Ротын 2-3 хал цэрэг ороод ирчихсэн байсан, харин тэд бол цаашаа ротдоо очоод манай Гүрийг хөгжмийн лаг боловсролтой, лаг мэдрэмжтэйгээр нь дуудан од болгосон юм. Хөгжмийн цэрэг гэгдэн, хальт боловч хөгжим гадарлахтайгаа болсон бидний хувьд бол жинхэн онигоо л доо.
Манай Гүрийн тухай бас нэгэн онигоо яригддаг байлаа. Яг өөрөө нүдээр хараагүй болохоор үнэн, худлааг ялгахад хэцүү л дээ.
Харуулын салааны нэгэн цэрэгт хөдөө орон нутгаас эргэлт иржээ. Мань цэргийн аав нь энгэртээ дэвтаат /депутат/ -ын алтан соёмбо гялалзуулсан ид насны эр байж, хүүгийнхээ даргатай бас уулзалгүй яах вэ. Манай Гүр энгэр дээрх дэвтаатын тэмдгийг харсанаа “Урлагын үзлэгийн удаа дараагын алт, мөнгө, хүрэл медальт а/д Гүргэнжав” гэж мэндэлсэн гээд л манай харуулынхан шоолдогсон.

ТАТАХ ХҮЧ
Луйварчин байлаа, дээр нэгэн уншигчын цоллосоноор, сэтгэгдэл үлдээснээр. Тиймээ, би луйварчин гээд хүлээн зөвшөөрөх гэхээр өөрийгөө буруутгах дургүй зан минь яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Гоёчолсон нэр нь түүхий эдийн ченж, энэ нь бас ч гэж сонсголонтой сонсогдож байгаа биз? За үүнийг үл өгүүлэн “татах хүч” рүүгээ оръё.
Зах тарах дөхчихсөн чингэлэгтээ айраг шимсэн шиг тухлан сууж, ашиг орлогоо тооцож байтал нэгэн пацаан “Ах, хөнгөн цагаан авах уу?” гэсээр ороод ирлээ. Аваад ир гэтэл “Үгүй ээ, ахаа овоо ахиухан юм байгаа. Лавтай 2-3 тонн орчим юм байгаа. Авахыг нь бид авъя, тоолдогыг нь та төлчих. Тэгээд эргээд танд шахчихъя” гэж байна. Мэдээж бөөндөө 2-3 тонноороо орж ирж байхад авалгүй л яах вэ. Мань залуугын тавьсан болзлын дагуу мөнгө аван ганцаараа дагалаа.
Цайзаас бүр хойшоо, холоо гаргаад зогсоочихсон жинлэнж байлаа. ГАЗ-53 машин дүүрэн хөнгөн цагаан, хөнгөн цагааны хайлш байна. Нүдэн багцаагаар 2,5 тонн байнаа. Өгч байгаа нь тавь нилээд гарсан хижээл эр, 30 орчим насны нэгэн залуу хоёр байна. Авч байгаа нь нөгөө пацаан, тэгээд үеийнх нь хоёр залуу /бүгд дөнгөж л хорь хүрч байгаа/ гурвуул байлаа. Бид хоёрыг очиход ихэнхийг нь жинлэчихсэн, багахаан хэсэг нь үлдэж байлаа. Хоёр пацаан бол жинлэх гэж ёстой нэг амиар нь чихэж байна, 150кг-ын пүүний тавцангынх нь өрөөсөн талыг мулталчихсан миний нүдэн багцаагаар зуу гаран кг гэсэн юм 60-70кг болоод л би ч бас барьц алдаж эхэлж байна. Нөгөө пацааныг холдуулан “Арай дэндүүлж байгаа юм биш үү, факталчихвал яана?” гэтэл “Яавал гэж, зүгээр, зүгээр” гээд тоох шинж алгаа. Бүгдийг нь жинлэж дуусаад тооцоо нийлвэл тонн найман зуу гаран боллоо. Өвгөн залуу хоёр дахиж тооцоо нийлж үзсэнээ өвгөн нь залуу руугаа асаж эхэллээ. “Би чамд хэлээгүй юу, богинохон богинохон тайрья. Яг килон дээр таархаар гээд байхад чинь чи л зүгээр, зүгээр гээд залхуурч байж ингэж байгаа юм” гээд л авч өгч байна. Мань гурван пацаан бол шууд л мөнгий нь өгөөд салахын түүс болж байна. Нөгөө залуу нь эргэлзээд “Энэ нэг л бишээ” гэтэл өвгөн “Юу нь биш гэж? Яах аргагүй л ийм боллоо. Харин ч чи бид хоёр гайгүй улсуудтай таарлаа. Залхууралгүй л богинохон тайрчихсан бол болох байсан юм. Урт тасалчихсан болохоор килооноос илүү гарсан урт нь ДЭЛХИЙН ТАТАХ ХҮЧ-инд ороод ингэж байгаа юм, за яах вэ. Дараагынхыг нь л яг богино тайрна шүү” гээд пүүний дээд тавцанг төөлж хэмжин баримжаа авсаар явж одлоо. Арай гэж тэсэн инээдээ барьж байсан би нөхөр хоёрыг хөдлөнгүүт л писхийлгэн элгээ хөштөл инээж аван өөрийн хэдээ утсаар дуудлаа. Ямар юмнийх нь “Дэлхийн татах хүч” байх вэ дээ, гурван пацаан л хэтрүүлээд жингээр идчихэж байхад. Хэрэв өвгөний хэлснээр үнэхээр тэгж татах хүчинд ордог бол бүр ч эсрэгээр өөрийн жингээсээ илүү гарч жин татах ёстой л баймаар.
Ард нь эргээд нөгөө гурван пацаантай харанхуй наймаалцлаа. Жинлэж авбал нэгд цаг гарздах болно. Хоёрт мань гурав буцааж шахахдаа харин жинхэн “Дэлхийн татах хүч” –нд оруулчих магадлал өндөр болохоор битүү хоёр тонн гурван зуугаар харанхуй дарчихъя гэж новшрон үнэ хаялцсаар 2,5 тонноор тооцон наймаа өндөрлөн үнийн зөрүүг нь өгсөнөөр мань пацаанууд "ТУСГАЛ" -аа хэрхэн хуваалцахаа ярилцан мөнгөө булаалдсаар явж одлоо. Гурван пацаан эхэндээ лав л тонн таван зууг нухсан гээд байсан ч нэг кузовонд сайн чигжиж ачихад 2,5 тонн ордог гээд бид ам нэгтэй гүрийгээд байсан болохоор нөхдүүд бууж өгөхөөс аргагүй болсон юм. Шахааныхаа хужаатай утсаар яриад тэр хөнгөн цагааныг дангаар нь аваачиж тушаахад 2,7 тонн болсон юм. Ингэж нэг удаа “ТАТАХ ХҮЧ” –ний буянд 200 гаруй кг хөнгөн цагаан сул орж ирэн цөм хийсэн юм.
Ээ дээ, их мэдэхийн гай гэж. Нэг бол ичиж улайх болно, аль эсвэл ичсэндээ, нэрлэхсэндээ зад холгуулах л болно доо...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-10-27



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 280 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-233.JPG
Хэмжээс: 600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3282

Должин : Зам зуур
zam-041.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2727

Ёл хад
YolHad_35.JPG
Хэмжээс: 700x525 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2730


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn