|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (21)
Оруулсан admin on 2007-08-24 01:03:47 (4851 уншсан)
ХӨДӨЛГӨӨН Миний өмнө ширээн дээр үнгэгдэж,үлгэгдэж доод өнцгүүд нь халтартаж, /хуруугаа долоон амталж эргүүлсээр/ харласан зарим газраа цоорч бас ганц нэгхэн хуудас нь урагдсан хоёр хуруу хирийн зузаан хавтасгүй ном надад тунирхан хэвтэнэ.Бас ч гэж болоогүй уг номыг зохиогч нь мэдлэг боловсролгүй бүдүүлэг харанхуй гадгаадын нэгэн Баагий "БӨӨН АЛДААТАЙ БИЧСЭН" алдааг нь би өөрийн энэ алтан мутраар "Союз" цэнхэр тосон балаар засаж хөх,улаан хоёр үзүүртэй харандааны мэдээж улаан талаар нь дүн тавьж бас ч гэж хөөрхийг яг гучин жил зовоож дээ...Энэ ном нь Данийн алдарт шог зураач Херлуф Бедструфийн "УРАН ШОГ" бөлгөө.Харин эрхэм уншигч танд би нэг нууц...Ээ,больёо.Та нар найдваргүй шүү,цагийн юм цагтаа гэсэн юм болохоор нууц тайлах тэр цаг мөчид нь харин хоёулаа хамтдаа байя.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (20)
Оруулсан admin on 2007-08-24 01:02:15 (4931 уншсан)
ҮЗМЭРЧ Аргын тооллын нэгэн мянга есөн зуун наян хоёр оны зуны нэгэн үдэш.Оройн дөрвөөс /16 цагаас/ гарч байлаа.Ээлжээ авчихаад тоног төхөөрөмжүүд,хэмжүүрүүдээ нарийвчлан шалгаад өөрийнхөөрөө тааруулж горимонд нь оруулчихаад энэ өдрийн ирсэн захиалсан сонингуудаа гарчиглаж суулаа.Машинистын ширээн дээр хүний сүүдэр тусахаар нь /манай цехийн тэр аймшигтай дуунд хүний хөлийн бүү хэл ярих дуу нь ч сонсогддоггүй юм л даа/ эргэж харвал өөр цехийн нэгэн настай цэвэрлэгч эмээ ирсэн ажээ.Мэндийн зөрөө гаргаад л эмээ ийш,тийшээ хүн амьтан байна уу гэж нягталж эргэж нэг харчихаад өврөөсөө хөх пүүшиг /Белеморканал/ нэг хайрцгыг гарган дээр нь ногоон гуравтын цоо шинэхэн дэвсгэрт гарган тавьж надад барилаа.Би ч учрыг нь олж ядан гайхширч "Ажил явдал боллоо барилаа гэж сонсдоогүйдээ,болсон бол нөгөө хэнхэг хэн гуай хэдэн төгрөг хураах учиртай..." гэсэншүү юм бодож байтал "Хүү минь,эмээгээ нэг сайн үзээд өг дөө.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Бодол
Оруулсан admin on 2007-08-23 23:30:36 (6466 уншсан)
...Би Цогт хунтайжын цагаан балгасыг /бодолдоо/ харан зогсоно.Жирийн л нэгэн уулын билүү чулууг эвийг нь олон Хар бухын /"Хар бух" биш "Харвах"-ын гол гэж зарим ном зохиолд бичсэн байдаг юм.Тэр нь ч бараг ортой зөв байх.Уйгаржин монгол бичгээр ХАР-БУХА гэж галиглаж бичдэг болохоор тэр нь сунжирсаар одоо цагт зүгээр л нэг ХАР БУХ болчихсон байх л даа/ голын наанги шавраар нааж барьсан ч тэгш хэм гэж юу байдгыг жинхэн орги утгаар нь харуулсан балгассан.Энэ балгас нь яах аргагүй МОНГОЛ хүний өөрийн гараар барьсан,МОНГОЛ ухаанаар боссон байгууламж.Яагаад ч шаварчин иргэн хүний гар хүрсэн байх учиргүй.Өнөөдөр өч,төчнөөн шаварчин хужаа /Уг нь "хужаа" гэдэг үг нь монгол хэлний "Харийн этгээд","Харийн хүн","Гадаадын иргэн" гэсэн үг боловч аль 17-18-р зууны үеээс Хятад хүн гэсэн үгийг оролдог болчихжээ.Яс юман дээрээ Орос нь ч тэр,шонхорын алдарт наймаачин Аллан Паррот ч тэр,Айванхо-гын Фридланд ч тэр,Ийсусын сүмийн лам,хар Со-нууд ч тэр бүгд л ХУЖАА байхгүй юу/ миний нутагт зөвшөөрөлтэй,зөвшөөрөлгүй оршин сууж хөрсөнд маань ч,хүйсэнд маань ч үрээ суулгасаар л...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (19)
Оруулсан admin on 2007-08-09 01:50:29 (5696 уншсан)
АВ "Маргааш аавтай авд явна".Шөнө өнгөрч өгөхгүй намайг баахан зовоов.Гэрийнхэн маань бүгд жигдхэн амьсгалан хэн нэг нь хааяа нэг яргалан сайхан унтана.Үе үе өндийн цонх руу нэг,урдаа тавьсан фосфортой цагийг харан наашаа нэг харан,цаашаа нэг эргэн тонгочсоор үүрээр л нэг юм жаал дуг хийв.Өглөө ч боллоо.Аавтай өглөө эртээ нар битүү мордон хотоос гарлаа.Цаг гаран давхиад Гандан уулын баруун суганд зусч байсан аавын танилынхаас буугы нь аваад цааш хөдөллөө.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БАГЫН ЯВДАЛ (9)
Оруулсан admin on 2007-08-09 01:44:35 (5164 уншсан)
КАСКАДР /Орлон тоглогч/ Нийгэм хангамжын 28-р авто баазын ажилчдын зуслангын 10 айлын том,жижиг нийлсэн 20 гаран 30 шахуй хүүхдүүдийн дунд "Хоёр нутагтан" нэг байлаа.Тэр нь би бөлгөө.Учир нь 7 төгссөн зун юмсан дээшээ 9,10 төгссөн ах нартай нийлээд охидуудтай маазран,гоцио /цохио гэсэн үгийн тонгоргон хэлбэр,ерөнхийдөө секс гэсэн нууц хэллэг/ ,моцио ярилцчихдаг,харин ах нар эзгүй үед доошоо орон 4,5-ынхантай "Дадандчихдаг" /Байлдаж тоглох/ байсан үед л дээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ:БАГЫН ЯВДАЛ (12)
Оруулсан admin on 2007-08-09 00:03:54 (5149 уншсан)
ОО 1990-өөд оноос зах зээлд шилжсэн тэр л үеээс Монгол оронд минь реклам,зар суртчилгаа гээч юм жинхэн утгаараа бий болж дээ.Одоо байдаг ч юм уу,үгүй ч юм уу бүү мэд хаанахынх ч билээ "КЛОУЗ-АП" гээд нэг шүдний оо ид орж ирж цаг тутамд л ТВ-ээр реклам нь цацагдаж байсан үедсэн.Юм үзээгүй гэнэнхэн Баагий би рекламанд хууртагдан "Клоуз-Ап" оо худалдан авч гэртээ ирлээ.У
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ:БАГЫН ЯВДАЛ (11)
Оруулсан admin on 2007-08-09 00:03:18 (5641 уншсан)
РАГУ 1989 оны зун.Архангай аймгын "Тамир" пионерийн зусланд томилолтоор ажиллаж байлаа.Манайхан уг зусланд нарны халуун ус барьж байсан юм.Зуслангын захирлыг сайн найрч чадсаных зуслангын хүүхдүүдтэй хамт хоолонд ордог байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БАГЫН ЯВДАЛ (10)
Оруулсан admin on 2007-08-09 00:00:03 (4811 уншсан)
20 МӨНГӨ Өдрийн нормын 2 талхаа авахаар хөрш айлын хүүтэй дэлгүүрийн зүг нисэн буулаа.Нормын талх гэхээр та бүхэн гайхаж байж магадгүй л дээ.Миний багад ихэнх айлууд /одоо ч мөн адилхан байх л даа/ өдөрт 2 талх авдаг байсныг л,түүнийг нь мэдээж хөл хөнгөнтэй хүүхэд багачуул л гялалзаж авдаг байсныг л дурсан саналаа л даа.Тэр үед /1970-аад он/ нэг төгрөгний болон 85 мөнгөний загасан талхнууд гараагүй байсан үед л дээ.Төгрөг 40 мөнгөний "Улаанбаатар" болон 40 мөнгөний талх гэж байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БАГЫН ЯВДАЛ (8)
Оруулсан admin on 2007-07-26 04:18:59 (5461 уншсан)
АЛНА ШҮҮ! ...Хөлд дөнгөн,данган ороод паацганан алхлах,хэлд дөнгөж л ороод элдвийг шулганах өөдөсхөн үрдээ яардаггүй ээж,аав байдаг гэж үү? Өнгөрсөн зууны ерөөд оны эхэн /1991-92 оны хавьцаа/ үе юмдаг уудаа.Монголд видео тоглуулагч орж ирсээр 4-5 жил болсон ч,одоотой адил айл болгонд байсангүй.Байгаа нэгийгээ "Монел" телевиз /1-рт жижигхэн автобусанд авч явахад амар,2-рт тухайн үед Монголд байсан өнгөт ТВ гээд хэлчихэд нэг их буруудахгүй байхаа/-ийн хамтаар айл хэсүүлж,араас нь элдэв зодоонтой болон адал явдалт Америк кино үзэх гэсэн хүүхэд,залуучууд хушууран дагадаг байсан үед юмсан.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 19 (Бодрол)
Оруулсан admin on 2007-07-26 04:16:54 (4454 уншсан)
ЭВ ...Элчилгүй усан цөлийн /далайн/ ёроол.Элдэв янзын загас,жараахай бас янз,янзын нялцгай биетэн шавьж хорхойнууд...Нэрийг нь товолж хэлж мэдэхгүй нэгэн амьтан.Аалз гэхэд арай л том/Идэнгэтэй!/ ,арай л олон хөл,тэмтрүүлтэй,жаран хөлт гэхэд бүүр ч цөөн хөлтэй нэгэн шавьж байх.Гэхдээ үүнийг хүн иддэг,Наран хүмүүстэй хамт хоолонд ороод идэж үзсэн л юм.Гойд амттай биш ч цааш нь харуулж л орхисон юмдаг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 18 (Бодрол)
Оруулсан admin on 2007-07-09 06:01:13 (5191 уншсан)
ТОНГОРОО /Эцгийн сургаальтай харьцуулахуй.../ ...Улс хувьсгалын 64 жилийн ойн их баяр наадам."Бөхчүүд зодголоод!" гэсэн хөлийн цэцийн зүгийн чимээнээр үйзэн цэнхэр зодогныхоо элэг бүсийг дахиж нэг шалгачихаад "Хэрвээ давчихвал...бүр хоёр,гурав...аягүй бол тав ч...аа,яа-яа..." гэж бодсоор дэвж,шаваад учраа бөхөө өрөвдсөндөө тун ч удсангүй даваа өгөөд эргэв ээ би гэдэг хүн.Яасан,ийснийх нь өрөвдсөндөө байх вэ дээ,өөрийн минь л хэмжээ тэр.Наадмаар зодоглох 512 бөхийн тоо дутсанаас Наадмын фононд өнгө,өнгийн туг барьж суусан цэргүүдээс томхон биетэйгээс нь 20-иод цэрэг хөөж оруулаад барилдуулахад л муу ч,сайн эр хүн ухаантай юм болохоороо наадмын зүлэг ногоон дэвжээнд мөрөө гаргаад авсан нь л тэр л дээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 6/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 16 (Бодрол)
Оруулсан admin on 2007-06-18 00:20:22 (5559 уншсан)
Дагавар
...Номин ногоон талаар чийчаан тэрэг хурдалсаар адуу мал хуйлруулан үргээж давхисаар нэгэн хот айлд ирлээ. Сүх жанжин гэргийн хамтаар нутгийн хөгшчүүлтэй золгуут хийж яваа ажээ.Хөгшид хүүхэдгүй бүгд л чийчаан тэргийг бүчин шавж сонирхоно.Саваагүй нэг нь гэрлийг нь барьж үзтэл нэгэн жижиг биетэй өвгөн "Байг,боль.Оньс моньс нь мултраад үсэрч,цовхордог ч юм билүү" гэснээ өвгөн жолоочтой хуучлана."Мөн сайхан эд юмаа.Энэ чийчаан чинь тэгээд юугаар явдаг юм бэ?"."Тосоор явдаг юмаа"."Тэгээд шар тосоор явдаг хэрэг үү?"."Үгүй ээ,газрын тосоор ажилладаг юм". "Хн,замбуулин хорвоо уудам юм болохоор тос гардаг газар бас байдаг байх нь ээ?Манай нутаг шиг тос битгий хэл ус ч гардаггүй газарт ангаж үхэх унаа юм хөөрхий.../Монголын уран сайхны "Тэмцэл" киноны хэсгээс.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 15 (Бодрол)
Оруулсан admin on 2007-06-12 05:28:12 (5151 уншсан)
ТОРГУУЛИЙН СУМАНГИЙН ТҮҮХ ОРШИВОЙ ...Аугаа их эх орны дайн,алдарт Сталинградын тулалдаан.Зэр,зэвсэг сайтай Германы шороон түмэн цэргийн эсрэг зэвсэг муутай баргалж л гар нүцгэн /нэг нь сумгүй буутай,нөгөө нь буугүй 5 ширхэг сумтай/ Зөвлөлтийн "ногоон" Армийн цэргүүд туугдан орж тулалдана.Тулалдана ч гэж дээ хоёр галын хооронд /буцсаныг нь Зөвлөлтийн Улаан цэргүүд өчиггүй шууд буудаж/ хиар цохиулан баргалж 100% буюу ганц цэрэг л амьд үлдэж бүгд амь үрэгдэнэ...Энэ үлдсэн ганц цэрэг нь хувь заяаны эрхээр үнэхээр мэргэн бууч /Васылий Заяцев/ байсных гавъяа байгуулж хожим нь цагаадаж,тэр ч бүү хэл ЗХУ-ын баатар болно...Hollywood-ийн бүтээсэн "Мэргэн бууч" кино ингэж эхэлдэг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Засаглалын хоцрогдсон лекц (егөөдөл)
Оруулсан admin on 2007-06-04 02:14:49 (4522 уншсан)
Өмнөтгөлийн оронд Монгол улс бол засаглалын хөгжлөөрөө дэлхийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байгаа орнуудын нэг л дээ. Дэлхий улс төр судлаач нар манайхны оюун санаа уралдуулан байж сонгосон Бялууны засгийн газар, авилгын засгийн газар, зөвшилцлийн буюу завшилцлийн засгийн газар, улмаар үндэсний эв нэгдэлтэй хуйвалдааны засгийн газар зэргийн бүтэц бүрэлдэхүүн, улс төрийн бааз суурь, олон түмний итгэл хүлээсэн байдал зэргийг үзээд дуу алдацгааж байна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БАГЫН ЯВДАЛ (7)
Оруулсан admin on 2007-06-04 02:03:57 (5614 уншсан)
ҮҮЦ Аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн /1977 оны 11-р сар/ ой дөхөж байлаа.1-р улирлын амралт эхэлхэд 3 хоног дутуу байхад аав минь багштай уулзаж чөлөө аваад өөр гурван хүнтэй нийлж тавуулаа болоод Улиастайн эх өөд Шунхлайн амыг зорилоо.Өвдгөөр татсан цастай ч өнтэй дулаахан байлаа.Очсон оройгоо майхан саваа барьж отоголж буугаад таарлаа.Маргааш өглөө аав бид 2 нэг болж нөгөө гурав маань нэг болоод 2 тийш самранд явлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 9/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 14 (Бодрол)
Оруулсан admin on 2007-05-30 21:32:49 (5913 уншсан)
АЙРАГ ...Айргийн амт нь чимчигнэсэн Алтан намрын өнгө юм аа... Айраг.Энэ ганцхан үг ямарч Монгол хүний,тэр дундаа эр хүний арааны шүлсийг асгахгүйгээр өнгөрнө гэж үү дээ? 1990 оны цагаан морин жилээс өмнө айраг гээч амтат ундааг зун,намрын за зун ч гэж дээ наадмын маргааш намар гэдэг болохоор ерөнхийдөө намартаа л өрсөж ууж,амжиж цадаж авдаг байж дээ.Жил болгоны зун наадмаар л анх наадмын талбай дээр айраг анхлан амсдагсан.Хотын ойролцоо гүү барьсан хувь хүмүүстэй албан газрууд гэрээ хийж намартаа ажилчиддаа авчирч зардаг байж дээ.Төв аймгын айраг бол яагаад ч байхгүй,хотод олж үзэхгүй ховор айраг бол Төв аймгынх.Учир нь Улаанбаатараар дүүрэн Булганы,Дундговийн,Ар,Өвөрхангайн л айраг байдаг юм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 8/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 13 (Бодрол)
Оруулсан admin on 2007-05-28 21:38:30 (5051 уншсан)
ӨВ ...Үнэнийг эс өгүүлбээс Үзэг бариад Үлийгээ хийнэ?... /Өөрийн бодлоос.../ Билгийн тоолын 16-р жарны Шороон туулай /Аргын тооллын нэгэн мянга есөн зуун гучин есөн он/ жилийн зуны дунд сарын эхээр.Дайнтай,дайны хажуугаар дажинтай бас гантай жил. ...Ээжийн минь бие улам л муудсаар.Ээж минь хэдийгээр дөчин хэдхэн настай боловч аавыг жилийгч болсноос хойш энэ хэдхэн жилд ээжийн минь үс дун цагаан болжээ.Бага дүү маань аавыг бүрлээч болсон тэр жил төрсөн гэхээр дөнгөж дөрөвхөн жил л өнгөрч.Хоёр том дүү минь малдаа явсан хойгуур /манайх 30 гаран толгой ачлага,саалийн үхэртэй,хонь ямаа нийлсэн 100 гаруй богтой,хөл дүүжлэх унааны таван морьтой под хийсэн амжиргааны малтай айл л даа/ ээж минь намайг дуудсанаа:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Л.Одончимэд : Молиго загас (хошин өгүүллэг)
Оруулсан admin on 2007-05-24 04:28:55 (5315 уншсан)
Насаараа үлий сахисан cap шиг голын эрэг сахиж байгаа хүн загас жараахай хөөцөлдөн өнгөрүүлсэн өвгөн Дэлэг гуай тэтгэвэртээ гарав. Хаяанаасаа тул загас барьж байсан Туул голд нь дэгээ үмхэх амьтангүй болсонд харуусан дэмий л эрт урьдын явдлаа дурсан хөгшин муур шиг уйтгарлан сууна. Залуучууд жийп унан давхиж Эгийн гол, Өлзийт нуураас тул барьж байгааг сонсоод атаархал төрөвч унадаг дугуй ч үгүй өвгөнд мөрөөдлийн үлгэр мэт сонсогдоно. Ядаж байхад оросын телевизээр загасчдын тухай нэвтрүүлэг байнга явж дотрын жоовонг нэмнэ. Аргаа барахдаа зах дээрээс амьд загас худалдан авч том түмпэнтэй усанд тавиад дэгээ үмхүүлэх гэж оролдсон удаа ч бий. Агаар дутаж амь нь тэмцэн түнхэлзэх загас дэгээ үмхэх байтугай дэргэдэх орчноо ч мэдрэхгүй байсаар төдхөн амьсгал хураана. Харин өвгөн өөрийн гараар янзалж хар залуугаасаа гарынх нь шөлийг ууж дассан эмгэнээ дайлна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 3/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 12 (Бодрол)
Оруулсан admin on 2007-05-22 04:13:58 (5406 уншсан)
ЧУЛУУН ЖИНС,ЗЭРЭГ ДЭВ ...БНМАУ-ын дархан хилийн манаанд алхаад марш!... Хэдийвээр гурван жилийн алба хаасан ч харамсалтай нь би гээч хүн ийм тушаал аваад хилийн хайчанд явж үзсэнгүй.Хил манах азгүй /Одоо энэ цаг үеийнхээр бол хил манаж яваад архидаад хоорондоо буудалцаж нэг,нэгнээ хөнөөх учиргүй азтай ч юм бил үү.../ би "Сартай шөнөөр сау буугаа /уг нь бол их бууг л хэлээд байх шиг байгаа юм,барилгын цэргийн онигоо л доо/ үүрсэн" барилгачин дайчин явлаа.Барилгачин дайчин явлаа гэхээр хожим нь л залуу насны аагаа багтааж ядаж,хороонд ганцхан хүн гэж биеээ тоож явахдаа л алдаж эндчихээгүй бол нийвий бариад тоосго өрөөгүй,хүрз бариад цемент зуураагүй,зуурмаг зөөгөөд дамнуурганд гүйж үзээгүй намайг ямар л барилгачин гэх вэ дээ?
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 191 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Tuesday, 2013.05.14 | · | Мөрөөдлийн хайр |
Tuesday, 2011.11.15 | · | Н.Түмэншагай : Зүүд |
· | Уучлахыг хүснэ |
Tuesday, 2011.08.30 | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
Tuesday, 2011.08.23 | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
Wednesday, 2011.08.17 | · | П.Батзориг : Улаан Сарнай |
· | Эхийн сэтгэл |
Thursday, 2011.08.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
· | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
· | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
Saturday, 2011.08.06 | · | С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА |
· | Хов хоосон хавар хов хоосон |
Friday, 2011.08.05 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3 |
Thursday, 2011.06.09 | · | С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2 |
Tuesday, 2011.05.24 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж) |
Thursday, 2011.05.05 | · | НУТГИЙН ХҮН |
Wednesday, 2011.04.27 | · | П.Батхуяг : Борооны охин |
Friday, 2011.04.15 | · | Хайр өөрөө агуу... |
Monday, 2011.04.11 | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
Tuesday, 2011.04.05 | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
Thursday, 2011.03.31 | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.03.09 | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
· | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.02.23 | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
Monday, 2011.02.21 | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
Tuesday, 2011.02.15 | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
· | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
Thursday, 2011.01.20 | · | Ч.Нацагдорж : Тавилан |
Friday, 2011.01.14 | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
Monday, 2011.01.10 | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС |
Friday, 2011.08.05 | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
Wednesday, 2011.01.05 | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
Monday, 2010.12.20 | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
Tuesday, 2010.11.30 | · | С.Баттулга: Энхриймаа |
· | С.Баттулга : Ижий зул |
Wednesday, 2010.11.24 | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
· | С.Баттулга: Азын дөрвөн бэрх |
Monday, 2010.11.22 | · | Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|