Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Нийтлэл: Ч.Өлзийням: “Бүтэн заяа”
Оруулсан admin on 2013-07-07 20:30:59 (4404 уншсан)

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Туулын бургасанд ээждээ хаягдсан тавхан хоногтой нярай хүүгийн бие ямар ч согоггүй эрүүл хүүхэд болох нь тогтоогджээ.” “Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд төрүүлсэн хүүхдээ хаяж зугтсан ээж баривчлагджээ.” “Усан сангийн гудамжинд цоо эрүүл нярай хүүхдээ гялгар уутанд амьдаар нь хийгээд амыг нь скочидсон байжээ.”  “Хүүхдээ 00-д хаясан эх олдсон байна.” “ Хүү нь наадмаар аавыгаа хөнөөжээ.” “ Ихэр хүүхдүүдээ нохойн хоол болгожээ.”

Энэ бидний хаанаас ч элбэг олоод уншчих бараан мэдээний нэгээхэн хэсэг.  Төрүүлсэн үрээ шавьжнаас дор үзэх жигшүүрт ээжүүд, төрсөн эцэг эхтээ араатнаас дор хандах үр хүүхэд...  Хүний дотор хэн байгааг мэдэхэд таашгүй ийм харгис ертөнцийн нэгээхэн өнцөгт дөрвөн мөчгүй төрсөн ч сэтгэл гэгч эрхтэнийхээ бүтэн заяагаар дундуур бүхнээ дүүргэж,  2012 оны 12 сарын 12 нд  хуримаа хийж, 2013 оны 2 сарын 13-нд хүүтэй болж бусдаас дутахгүй сайхан амьдарч яваа залуугийн амьдралаас уншигч танаа хуваалцъя.

Роликон дээр тэгнэж өнгөрүүлсэн бага нас

Энгэрт нь уураг ивлэж, сэтгэлд нь хайр саамшиж, 10 сарыг тэсэн ядан хүлээсээр өлгийдөж авсан хүү нь гаргүй хөлгүй мухар байхыг хараад хичнээн ээж тэсч, хичнээн аав тэвчиж чадах байсан бол.  

Youtube  сайтад тавигдсан “ No Arms, No Legs, No Worries” буюу “ Хөлгүй, гаргүй, санаа зовнилгүй” хэмээх урам сэргээх идэвхжүүлэлтийн цуврал видеогоороо цахим ертөнцийг байлдан дагуулаад байгаа Ник Вюжисик гэгч царайлаг залуу 1982 онд Австралийн Мелбүүрн хотод мэндэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурч байхад нь сургуулийнх нь танхай хүүхдүүд түүний хөл гаргүйгээр дээрэлхэж, ихээхэн сэтгэлийн гутралд оруулж байсан болохоор 8 настайдаа амиа хорлохыг завдаж, 10 насандаа угаалгын өрөөнийхөө онгоцонд живж үхэх гэж хүртэл оролдож үзсэн байна. Өрөөл татуу хүүгээ устгаад хаячихаж болох байтал харин ч эсрэгээрээ өв тэгш хүмүүжүүлж, эрхтэн бүрэн бүтэн хүний ч чадахааргүй ихийг сургасан аав ээжийнхээ хэмжээлшгүй хайрыг ухаараад амиа егүүтгэх бодлоо Ник үүрд орхисон байна.  

Багачуудын хөлөөрөө гишгэж зогсоогоороо явдаг ролик гэгч жаахан дугуйтай тавцан дээр цээжээрээ тэгнэн “хэвтээгээрээ зорчсоор” Никийн хүүхэд насны өдрүүд өнгөрч. Хүмүүний амьдралыг газраас сөөмхөн өндөртэй энэ дугуйт тавцан дээрээс харж, амьдралын утга учрыг дээрээс биш доороос харж ирсэн тэрээр эдүгээ элэг бүтэн эрхтэн бүтэн хүмүүсийн сэтгэлийн гутралыг эмчлэх сайн үйлсээ хэдийн эхлүүлчихсэн од болон гялалзаж явна.

Эхийн хайраас ухаарсан сэтгэлийн тэнхээ

Гадаа гэртгүй гүйлдэж, гар хөл хоёроо хөдөлгөж байж л сэтгэлийн жаргал эдэлдэг аятай хоромхон ч зүгээр суудаггүй томоогүй хүүхэд насных нь өдрүүдийг Никийн ээж ямархан тэнхээгээр давж туулсан бол.

Ник өдөр бүр Бурханаас гар хөлтэй болгож өгөхийг гуйн залбирдаг байсан ч энэ гуйлтын хариу нь ирдэггүй байлаа. Үргэлж амиа хорлохыг завддаг хүүдээ нэг өдөр тэрээр аймшигтай царайтай өрөөл татуу хүнтэй ярилцсан сонингийн нийтлэл авчирч харуулжээ. Тэгэхдээ ээж нь түүнд: “ Ийм аймаар байсан ч ээж нь түүнийг маш ихээр хайрладаг” гэж хэлсэн байна. Үүнийг хараад тэрээр дөрвөн мөчгүй заяагаа хүлээн зөвшөөрч бодит байдалтайгаа тэмцэж эхэлсэн байна.

Ник бага багаар гар хөлгүй амьдралдаа зохицож хэний ч тусламжгүйгээр шүдээ угааж, үсээ самнаж, өрөвдмөөр жаахан хөлийнхөө хуруун завсар харандаа тогтоолгож энгийн хүүхдүүдээс ч чадварлаг зураг зурж хүний төсөөлөхөөргүй чадваруудыг эзэмшжээ.

Түүгээр ч үл барам усанд сэлж, гольф тоглож, агаараар нисч, хөлөөрөө бөмбөр тоглож бяцхан хөлийнхөө өсгий, хоёр хурууныхаа тусламжаар компьютер дээр минутанд 45 үг бичдэг болж, сэтгэлийн тэнхээгээ харуулсаар байна.

“Тэнгэр өөд харах бүртээ амьд гэдгээ би мэдэрдэг...”

Жаахан ч гэсэн амсхийх газар хайж

Заримдаа би дэндүү ядардаг

Наран  өөд харах бүрт минь

Намайг  тайвшруулдаг гэрлийг мэдэрдэг

Өөрийн минь амьд гэдгийг мэдүүлдэг

Өндрөөс өндрийг  би олж хардаг...

хэмээн өгүүлдэг “ Something more”  дууныхаа клипт тэрээр хүүхэд насныхаа дутуу заяаг харуулсан бичлэгээ оруулж “ аравхан насандаа би амьдрах найдвараа алдаж байсан...” гэж гунигтайгаар өгүүлэх аж.

Өгөх хайрын үнэтэйг ухааран ээжийнхээ сүлсэн сэтгэлийн ертөнцөө дунд сургуульд байхаасаа эхлэн дүүргэж амжилттай суралцан, гуниг зовлонг мартах сэргээш болсон ухаарлын лекцүүдээ өнөө хэр нь тавьсаар явна.

Нягтлан бодох эдийн засаг төлөвлөлтийн давхар мэргэшсэн зэрэгтэй, сэтгэл зүйн ухааны лектор, номлогч Австрали улсын уугуул иргэн Ник Вюжисик тэвчээрийн дээдийг харуулсан ухаарлын сүлжээгээрээ гартай байж гар сунгадаггүй, хөлтэй байж хөл алддаггүй, ухаантай байж ухаардаггүй хүмүүсийн сэтгэлийн ядуурлыг бууруулах хөрөнгө оруулагчийн сэнтийд инээмсэглэсээр “алхана.”

Таван хэмжээст ертөнц



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 413 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-031.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3719

Д. Баттөмөр 1963	13.5х 9.5, харандаа цаас
Цаг хугацаа
Хэмжээс: 600x727 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4064

Должин : Зам зуур
Амсхийх зуур
Хэмжээс: 600x800 264k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4026


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn