Шүлэг: Энхбаатарын ҮРЖИНХАНД : СҮНСНИЙ БАЯР Оруулсан Bataka Огноо: 2026-10-31 09:29:57 (252 уншсан)
Хоолоовин ч гэнэ үү, Хаалуубин ч гэнэ үү😆 😜 Ахан дүүс минь, энэ чинь Монголын баяр биш шүү! Бүү хөөрцөглөцгөө😊🫣🪷
СҮНСНИЙ БАЯР
"Сүнсний баяр" гэж ирээд
Сүрхий хөөрцөглөх юм даа
Сүүдэртэй хүмүүн атлаа
Сүгний дүрд хувилчихаад
Сүүмийсэн бүрэнхий үдшээр
Сүүтийсэн ноорхой жаалууд
Сүнс зайлам царайгаар
Үүд хаалгаар эргүүлдэнэ
Үзээрийн хүйтэн дүрээр
Үр хүүхдээ хувиргачихаад
Буянтай Монгол хүмүүн та
Юу бодож суудаг юм бол?
Атга тавхан чихрээр
Алдрай үрс минь дутаа юу?
Ад чөтгөрийн баяраар
Монгол наадгай дутаа юу?
Алаг чихрээ харамлаагүй ээ
Ашдын бэлгэдлээ бодном.
Амны хишгээ асгахгүй ээ
Үндэс угсаагаа хүндэлнэм.
Бор халзан туулайхан гэж
Бяцхан үрсээ энхрийлдэгсэн
Бусдын соёлыг гүн хүндэтгэвч
Уламжлалт соёлоо эвдэмгүйсэн.
Салбадайн дүр төрхүүд
Сайхан санагдахгүй байна
Ёр шүгэлсэн "Halloween"
Ерөөлгүй санагдаад байна
Хаан дээдсийн Монгол үрс
Хаалга тогшиж гуйлгачламгүй
Өндөр заяат Монголчууд минь
Уужим ухаандаа тунгаана биз ээ
Бэлгэдэлт эрхэм Монголчууд минь
Билиг оюундаа болгооно буй за.
Энхбаатарын ҮРЖИНХАНД
2026.10.30@highlight
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2026-10-31 09:29:57 )
|
||